Хувь тавилангаа хэрхэн угтах вэ?

Эр, эм хоёр бие биендээ харилцан дурлаж, хайр сэтгэлтэй болсон тэр үеэс өөрсдийгөө аз жаргалтай болсон мэт боддог. Нэн ялангуяа бүсгүйчүүд маань сэтгэл дотроо өөрийн ханхүүг битүүхэн эрж хайж явдаг. Тэгвэл тэрхүү ханхүүтэй учрах хувь тавиландаа хэрхэн бэлдэх вэ?

• Мэдээж хэрэг эр эм хоёр хүн хувь заяагаа холбоно гэдэг бол үнэхээр гайхамшигтай зүйл юм. Гэхдээ хоёулаа эерэг сэтгэл хөдлөлтэй байсан цагт санасан бүхнээ биелүүлэхэд айх зүйл огтхон ч байхгүй билээ.

• Хамгийн гол нь сэтгэлдээ мөрөөдлийн хүнээ сайтар төсөөлөн бодох хэрэгтэй. Тухайлбал ямар эр хүнийг та хүсч байна, таны толгойд хамгийн анх ямар үг орж ирсэн, нас, мэргэжил, мөнгө, архи, секст хандах хандлага гэх мэт. Учир нь энэ бүх зүйл танд чухал шүү дээ. Аяндаа дотоод ухамсар танд хэлээд өгөх болно.

• Мөн ирээдүйн ханхүүгийнхээ характерыг тодорхойлоорой.

• Таны хувьд хамгийн чухал хэд хэдэн шаардлагыг сонгож аваад таалагдсан эр хүндээ уг шаардлагаа тавьж үзээрэй. Хэрэв танд үнэн сэтгэлээсээ сайн бол юу ч байсан хүлээж авах л болно. Харин эсрэгээрээ бол танаас шууд л зайгаа барих нь тодорхой.

• Хайртай хүнээ гарч ирсэн даруйд өөртөө зориулж гоё дотуур хувцас, даашинз, туфли гэх мэт түүнд аятайхан сэтгэгдэл төрүүлэхээр бүхнийг урам зориг, баяр хөөртэйгээр худалдаж аваарай.

• Мөрөөдлийн ханхүүгээ хаанаас эрж хайж болох эсэхээ бодож үзсэн үү? Тухайлбал ажил дээр, танилцах сайт, цанын бааз, үдэшлэг, хурал цуглаан гэх мэт газруудад цагийг ихэвчлэн өнгөрөөдөг бол өөртөө таалагдсан эр хүнээ анхааралтай сайн ажиглаж хараарай. Магадгүй тэр дунд таны хайж байгаа залуу байх ч юм билүү.

/Хань/

1 Comment

  1. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ОК !!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.