Түүнтэй адил би цэцгийн 3 дахь дэлбээ билээ

Би эхнэртэй хүнд хайртай. Тэр минь намайг дэлбээхэн гэдэг ч би өөрийгөө зулгарсан цэцгийн дэлбээ шиг санадаг.

3-р сарын 8 нд бүх эмэгтэйчүүд баярладаг байхад бид 8-р сарын 3 нд баярлацгаадаг нь бидэнд халамжтай эрийн хайртай эхнэр байх боломж олгоогүй тэр аваалиудаас хариугаа авч байгаа сэтгэлээ зогоосон өчүүхэн төдий баяр юм уу даа. Үүнээс үнээхэр залхаж байна.

Бид гэдэг нь нэтээр харилцдаг зовлон нэгт эгч дүүс маань. Ингэж бичихэр хүмүүсийн чихний омог сунаж магадгүй л юм. Би санаандгүй тохиолоор энэ бүлэгт элссэн юм. Түүнээс хойш ганц би шаналаад, хүн чанар маань зулгаагаад, санаа сэтгэл хоёрдож яваагүй юм байна гэхээс үхэх хүн ханьсаг гэгчээр дотор нэг л сайхан.

Бид бултаараа эхнэртэй эрд сэтгэл алдуурч, торгон биеэ дэвсэн хатсаныг нь дэвтээж, хагссаныг нь тайлж, халамж анхаарлаараа, сэтгэлийнх нь чилээг гаргаад хаягдах тавилантай зол муут, заяа нимгэн нууц амрагууд.

Ямартайдаа л манай бүлгийн нэг хүүхэн хөөрсөндөө өөрсдийгөө шинэ үеийн мэргэжлийн нууцууд гэж нэрлэе гэсэн ч хүн бүрийн зүрхний угт жаахан ч болов гэрэл гэгээ үлдсэндээ ч тэр үү үүнийг сэтгэл шимшрэн хүлээж аваагүй билээ.

Бид нэтээр гуниг цөхрөлөө хуваалцахын хажуугаар туршлагаасаа ч хуваалцаж яаж эрчүүлээс олигтойхон шиг ашиг унагаах вэ, яаж машин, байр салгах вэ гэдгээ хүртэл илэн далангүй хэлэлцэнэ. Зарим нь амрагаа  хүртэл хуваалцсан ч удаатай. Амраг ч гэж дээ манайхны заримын нэрлэдэгээр засаатай саалийн үнээ.

Хэрэв бидний хэн нэгнийг маань хуурвал ярилцаад нэр ус, ажил гэр, зураг хөргий нь тавьж байгаад түүнийг шоглодог хатуухан тоглоомтой улс.

Хүмүүс үүнийг уншаад намайг болон биднийг буруутгаж, ичгүүр сонжуургүй, завхай зайдан, балиар заваан, хүн мөсгүй, эрчүүлийн хараадгаар боовны хөхүүр, ногоорсон ал  гэж хэлэх байтугай ална гэж дайрах хүн олон бий. Гэхдээ яагаад бид гэгч ийт гажиг тавилантай улсууд төрөө вэ гэж хэн ч боддоггүй нь гачлантай. Санаа нь салтаандаа орсон эрчүүлээ захирч чадахгүй хэвтэж биднийг буруутгах нь тэнэг хэрэг. Нууц амраг гээчид эхнэр ч нөхөр ч буруутай. Хүн өөрийгөө хөндлөнгөөс харж чаддагсан бол мөн их зүйлийг ойлгохсон. Амдралын ахир шуурганд зулгарч гундсан цэцгийн бүх дэлбээ нэгэн зүгтээ налж байхад нэг нь үгүй би өөр гээд зүтгэх ёстой гэж үү…

Түүнтэй адил би цэцгийн 3 дахь дэлбээ билээ…

24 Comments

  1. emma says:

    Харин тийм ямар чөтгөр шулмасийн булгэм гэхээрээ хунийг ашиглаж монжихийн тулд цугларадаг байнаа.Нээрээ жилээс жилд л бишдээд байхийн зарим монгол хуухнууд.
    Ходоод руугаа чанартайхан хунс хийчэхэж чадахгуй байж гадаад брендээр гоёчихноо.Та нарийн чаддаг юм бол боов хөхөх бөгсрүүгээ чихуулэх биздээ.Арчаагуй амътад.
    Би өөрөө орлого өндөр амъдрал давгуй ч миний хэрэгцээ маш жирийн байдаг.Болж өгвөл монголийнхоо моносийг нуурэндээ турхэж халгай шампунаар усээ угааж мөнгөн аяганд цай ууж монгол хивсээр гэрээ чимдэг.Хэдий гадаадад амъдардаг ч маде ин монголоор гоёх дуртай.Эд материал хөрөнгө мөнгө гэдэг хоромийн дотор угуй болж хуссэн уедээ бутээж болдог зуйл.Уураг тархиа зөв мэдээллээр цэнэглээд явбал ухэн ухтэлээ хадгалж болдог юм.
    Эхнэртэй залууг хуваалцаж эргүү юм шиг онъсоготож явахаар хорвоо ертөнцийн нууцийг олохийн тулд хором бур шинэ зуйлд суралцаачээ.Малаа

  2. cahirmaa says:

    өөрт нь буруу бол ер байхгүй бололтой, айлын эхнэр нөхрүүд төгс биш босгож яваа амьдралдаа алдаж онож болно энийг нь нэх алдаагаа өөрсдөө хардаг ч болоосой гэж байх шиг, хүний амьдралыг хажуунаас нь хараад шүүмжлээд суудаг хүмүүсийг ойлгохгүй юм, тийм л их төгс ухаантай хүүхнүүд бол учиргүй сайхан гэр бүлийг бий болгоод явмаардаа уул ёсондоо, монголд хүмүүс нь буруу сэтгэж байгаагаа зөв гээд бодчихсон, зөв явах гэж хичээж байгаа нэгнээ буруу гэж газарт ортол нь муулж доромжлох нь газар авсан юм шиг санагдах юмаа

  3. , says:

    za za mongol huuhnuud ch bur tsagaandaa garch.nuuts amraguudiin buleg holboo ain.bas udahgui jagsaj erhee hamgaalna ntr.yana da mongol ohid huuhnuud busguichuud mini uhamsar ni ulam l ul ruugaa uruudaad l boginohon bodoltoi deeree oyunii yaduurald orchih gej

  4. Zochin says:

    ичгүүр сонжуургүй, завхай зайдан, балиар заваан, хүн мөсгүй, эрчүүлийн хараадгаар боовны хөхүүр, ногоорсон ал аан бас шуналтай авгай нар

  5. seku says:

    Chi dox tussan hoinoo l haramsana da

  6. seku says:

    nuuts amrag gedeg chini gereet yanhan gej bgaan sh de

  7. bi says:

    танай булгэмээс улсийн их хуралд нэрээ дэвшүүлэх хун бнуу

  8. woman says:

    tanai naad novshiin naizuudaas hen neg ni hojim chinii nuhurtei nuutsaar yavna daa. teged tanai nuhur terniig chin huurahaar nuhriin chin zurgiig hayagtai neted tavih bhdaa. daanch dee jinhene iljig bn daa chi. iimerhu novshiin huuhnuudiin nuhurlul uddaggui yum doo zailuul. bie bienee huuraad chadaad ataarhaad teged zodoldoj bulaigaa chireed l duusna. chi sogtuu bhdaa bichsen bh l daa tee. eruul hun iim yum bichihgui. neg bol chi bolon chinii naizuud ta nariin uursdiin chin bichseneer nasaaraa neg muu boovnii huhuur baihaar shiidsen ulsuud yumuu. hund amitnaas yalgaatai ni oyun uhaan bdag yum sh dee. chini naiz nariin neg ni hojim yag 8.3niig chinii nuhurtei temdeglene dee. ene yanzaaraa aygui bol uursdiin chin helsneer zugeer neg boovnii huhuuur gedgee medehgui erchuudin ehner huuhdeer oroldoj ner usiig ni tavij bj aluulaad duusah bh. uursdiiguu hog gedgiig meddiin bol yundaa ta nartai hog shig haritssan erchuudiig ner usiig tavij erguutdeg bn daa.

  9. Alpha910 says:

    захидлын тухайд бол: Чи өөрөө хэзээ нэгэн цагт хүний хань хүүхдийн ээж болно тэр үед чиний нөхөр бас одоогийн чинийх шиг бүлгэмийн хүүхнүүдтэй уулзаад байвал чи мэдээж тэр үед нь одоогийх шиг хөөрхий 3 дахь цэцгийн дэлбээ гээд тайван байж чадахгүй л байх. одооноос өөрийгөө татаж ав тэгэхгүй бол чи л хохирно өөр хэн ч биш….ганц чи шүүдээ. өөрийгөө хүндэлж сур хүний юм хүнийх л байдаг хэзээ ч чинийх байгаагүй одоо ч чинийх биш дараа нь ч чинийх болохгүй.

  10. Alpha910 says:

    хэхэ эсүйг дэмжиж бна .би ч гэсэн элсье гэж хэхэ.

  11. busguig haij bn says:

    би эхнэртэй л дээ гэхдээ үнхээр дутагдаж байна !дажгүй сэx хамтрагч болох халуухан 22-28 насний бүсгүйг хайж байна! хүсбэл холбогдоорой! xамгийн гол ни дажгүй бүсгүй шү! batuchralhurlee@yahoo.com

  12. Love says:

    Би ч гэсэн Эсүйг дэмжиж бна. чи нэг тийм вэв нээгээч нза. Хааяа гантсаардах уэ бх юма. Гадаадад бдг блхоор тухтай ярих хун ч бхгуй бсан ч итгэл даах хун алга. Жаахан юм ярихаар л боон хов жив болчих жишээтэй.

  13. sappire says:

    эсүй, алтмаатаа нэгдье!

    Бичлэгийн эзэнд зөвлөхөд: эртхэн наад бүлгээсээ гараа. өөрийн хайр, заяны ханиа олоход хэзээ ч оройтохгүй. энэ мэт бүлэг, санаа нийлсэн хүмүүстэй нийлээд байвал улам л өөрийгөө доош нь хийгээд шаварт улам гүн шигдэнэ.
    өөр зам сомго. амжилт!

  14. altmaa says:

    Эсүйг дэмжиж байна.Гадаадад амидарч байгаа хүмүүст сэтгэл санаагаа дэлгэн зовлон жаргалаа хуваалцах хүн үнэхээр хэрэгтэй.
    Эсүй хаана байдаг вэ?Ямар улсад гэсэн үг.

  15. altmaa says:

    Үнэхээр сэтгэл алдраад өөрийгөө захирч чадахгүй дурлаад нууц амраг болж явааг бол хүнийхээ хувид ойлгож болох ч,зүгээр л ашиг хонжоо харж,ямар нэг зүйл салгах гэж нууц амраг болно гэдэг чини гутамшиг.Тэгээд бас холбоо бүлэг байгуулад ч гэх шиг.Энэ ч үнэхээр биш байнаа.
    Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ.
    Санаа сэтгэл буруу бол яж амидрал чини өөдлөх вэ дээ,тэхээр 3дагч дэлбээ дүрдээ итгээд л,3/3 нд мартаа тэмдэглээд л гансарч яв даа.
    Хэлэх үг олдохгүй байна.

  16. Эсүй says:

    Уул нь бүсгүйчүүдийн ийм бүлгэм байвал Эхнэртэй эрчүүдийн нууц амраг биш
    Зүгээр л зовлон жаргалаа хуваалцаж хэн нэгэнтэй ярилцаж санал бодлоо хуваалцахыг хүссэн 30-с дээш насны Бүсгүйчүүд байвал зүгээр байна шө. Хүний нутагт байгаа ийм бүсгүйчүүд байвал бултаараа Ямар айл гэр үймүүлж хүний аз жаргал булаасан юм ярих биш Зүгээр л Гуниг баяр хөөрөө Зөвхөн бүсгүйчүүд хоорондоо ярилцаж баймаар байвал ямар уу?
    Би нэг ийм насны бүсгүйчүүдэд зориулсан иймэрхүү вэв болон бүлгэм нээдийн билүү хи хи Дэмжиж байн уу хүүхнүүд үү? 🙂

  17. happy says:

    ee chaavas dee ingej bodoj baigaa hvnd yu ch heleed hereggui dee.

  18. sainaa says:

    баян эрчүүдийг отоод л хэвтэж байдаг байх даа ххахаха

  19. jiriin busgui says:

    Хүн амьдралыг ямар их бэрхшээл туулж байж босгодог гэж санана. Үүнийг амьдралаа өөрөө босгосон хэн ч ойлгоно. Харин хүний босгосон амьдралыг булааж авдаг хүн хэзээ ч ойлгохгүй бөгөөд өөрийгөө өмөөрөх шалтаг хэзээд олддог юм. Тэгээд сүйрсэн амьдралын буурин дээр амьдрал босгох гэж оролдох нь ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Энэ үед мөн л өмнөх эхнэр хүүхэд гэх мэтийн шалтагийг гаргаж ирдэг. Гэвч дэлбээ та ганц удаа надад буруу байна уу гэж бодож үзсэн үү. Харин нэгэнт гэр бүл нь бүтэлгүйтсэний хойно учирсан нэгэн бол өөр хэрэг. Тэр үед хүн зовлон дундаас нэгийгээ олж авдаг. Хүний амраг байх сайхан. Гэвч нууц амраг байна гэдэг маш их хариуцлагыг үүрч олон хүний амьдрал амь насаар тоглох сэтгэлийн тэнхээтэй хүний хийдэг ажил байх. Би амьдралаа нөхөртэйгээ гардаж босгосон эхнэр хүн. Би хүнд хайртай болох, хайрлах хайрлуулахыг үзэж яваа бүсгүй хүн. Тиймээс хайр гээч ямар ариун нандин харьцаа вэ гэдэгийг ойлгохын дээдээр ойлгоно. Харин хүний хүнд хайртай болоод шаналж явахыг ойлгох ухаан надад хүрэхгүй л байна. Би хүн бүрт заяасан хувь тавьлан, заяаны хань байдагт итгэдэг. Гэтэл сэтгэл зүрхээ чөлөөлөөгүй бүсгүйд заяаны хань таарах боломж гарч ирдэггүй юм шиг санагддаг. Хэрэв дэлбээ та бүхнийг орхиод амьдралаа шинээр эхлэе гэж үнэн сэтгэлээс зоригловол, чухам яг тэр мөчид заяаны хань гараад ирнэ гэдэгт итгэж байна.

  20. heyhoney says:

    ovoo uran tsetsen ugtei yagii bh shivdee yaj mashin bair salgahu genuu 😀
    gichii chine nzuud ni ch bas hoorhon hoorondoo byatshan duremtei pohahahhaha

    whore!

  21. hi says:

    хүнд ашиглуулж хүний зугаа гаргаж яана даа,бөөн уйтгар байгаа юм байна шүү дээ

  22. bulgaa says:

    ю бичээд бга тэнэг вэ чи эмэгтэй хвн мон уу адилхан бас нэг эмэгтэйг зовно гэж бодсонгви юу. та нар шиг юумнаас болж л гэр бвл салж вр хввхэд ончирдог юм за. гавия байгуулсан юм шиг ийм ым яж бичээд суудаг бнаа.хуний гутамшиг бна да.

  23. XXX says:

    Админаа одоо болоноо зохиолууд чинь улам азаартаад байна. Эсвэл энд тэндэхийн блог дээрх зохиолуудыг сайт дээрээ ирсэн захиа гэж худлаа шааж нийтлэхээ болиоч.

  24. arai bishee!!! says:

    ойлгож бн өө! гэxдэ л нэг л амидраx xорвоо! ер н яадийн! нэг л амидраx юм чин саарийг ч сайнийг ч дуулаал явна! xамаагүй.. гол н чи өөртөө бүрэн таашаагдсан юмийг л xий.. 2ийн xооронд xарамсаx зүйлгүй. сүүлд н xарамсаж өөртөө зовлон xурааxгүй л бвал болооо!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.