Сайн байна уу? надад тулгараад буй асуудлаа та бүхэнд хуваалцах гэсэн юм. Намайг М гэдэг. 25тай залуу. Нэгэн байгуууллагад мэргэжилтэн хийдэг. Хэдэн сарын өмнө нэг бүсгүйд нугасгүй дурлаваа. Мань хүн ч намайг нээх сүртэй ч тоохгүй ерөнхийдөө найз нөхдийн харилцаанаас хэтэрсэнгүй. Уул нь ч сайхан амьтан юм л даа. Тэр бүсгүйг өөрийн болгож чадвал үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж жаргаах юмсан гэж мөрөөднө. Гэтэл саяхан нөгөө бүсгүйтэйгээ нэг паабад тааралцаад жаахан ярьж суусан юм учиргүй л ухаалаг ухаалаг юм яриал инээмсэглээл би ч түүнд нь баясаж суусан. Тэгээд гэрт нь хүргэж өгөхдөө санамсаргүй нотебүүкнийхээ цүнхэнд авч явсан юмнуудийг нь хийгээд гаргаж өгөхөөс залхуураад бас дараа уулзах шалтаг болгоод өгөөд оруулчихсан юм.
Гэтэл цүнхэн дотор миний хадгаламжийн дэвтэр байгааг таг матрчихаж. Миний хувьд ажлынхаа хажуугаар хувийн юм хийж 25-тай гэхэд хэн ч итгэмээргүй мөнгийг цуглуулж чадсан л даа. Сарын хүү л нь гэхэд миний цалинг 3 дахин нугалах мөнгө юм л даа. Гэтэл маргаашнаас нөгөө намайгаа тоодоггүй бүсгүй маань учиргүй ялдам хоолойгоор залгаснаа уулзаж нэг газар сууж, хөлсөө гартал бүжиглэмээр байна энэтэр гээд санаанд оромгүй зүйл болвоо. Би ч гадарлаад тэр бүсгүйгээс цүнхээ аваад дахиж харьцсангүй.
Хадгаламжийн дэвтрээс ч үнэ цэнэгүй зүрх сэтгэлтэй залуу гэж өөрийгөө бодохлээр инээд хүрч байна. Гэхдээ мэдээж эр хүн санхүүгийн хувьд сайн байх нь муу хэрэг биш л дээ. Гэхдээ эмэгтэй хүмүүст өөрөөр санагддаг юм шиг байгаан…
36 Comments
ТИЙМ хэмжээний монго 25тай залууд байж болхол хэмжээний монго хувийн юм хийнэ ажил хийнэ арчаатай л ба архи дарс авгай хуухэн шоу гэлгүй ирээдүйгээ баталгаажуулцан залуучууд бугд ийм байвал хуухнууд хуртэл оор болж монголийн нийгэм сайжрхал байх даа
ёо татаж уналаа. мөрөөдцөн бацаан бэ хэхэ.
сарийн хүү нь цалинг 3 нугална гэхээр дор хаяж 1,500,000 төг сард зөвхөн хүүнд нь авдаг байх нь. Тэгэхээр хадгаламж нь Зуун тавин сая төгрөг орчим. хаха боль боль
За за за зөндөө их инээлээ. Заримд нь хадгаламжийнхаа дансны дугаарыг өгчихвөл шалгуулж малгуулж байж унтаж амрах юм шиг байна даа. Хэд байгаан энэ тэр гээд асуугаад байгаа юм биш үү хэлээд өгчихөөч.
hahaha yooy aimar aimr. suuliin ueiin huuhnuud iim boltsiisht. erthen naadhanaasa hol baii
би нэг зүйл дээр гайхаад бх юм. сарын цалинг 3 нугалах хүү гэхээр сард мэргэжилтэн хийхээр дор хаяж 500,000 авах бх тийм үү? тэгэхээр хүү нь 1,500,000 болох юм уу даа. хадгаламж чинь хэд болж бна аа. чи ер нь ажил хийх шаардлага бгаа юм уу? чи ер нь 150 саяыг цуглуулж амжих уу? хахууль авсан уу? тэр хүүхэн чамаас салахын тулд албаар тийм зан гаргасан бж магадгүй л юм даа ккк
тэр чи унэхээр тэнэг хуухэн бн. ийм зуйл болсон н чамд харин сайн болсон юм бишуу. ухаантай хуухнууд цаанаа л өөр байдаг юмаа . тэрэнтэйгээ ахиж битгий харицаарай чамтай учрах ёстой зундуу хуухнууд хулээж л бга
эргүү минь чинийх болъе гэж байхад хохь чинь, эд хөрөнгө харсан бол чамаас баян хүнтэй явна хураасан хэдэн бор юмаа юу гэж бодсон юм ингэхэд чамд яг хэд байгаан,,,,,,,,,
Ямар аймаар монгондоо харамч хуур вэ чи? хуухнээс илуу монго чухал байжээ тээ.чи бол сэтгэлгүй,харамч,очуухэн амитан бндаа,
Wahahaha, эмэгтэйчүүд бүгд боож үхэхнээ 😛
чамд ямар монго байдаг юм бэ? мороод
Чи албаар мартаж туршсан юм бишуу? Эрчүүд ийм балайр муу санаатайшд. Хуний санаагуйг санадаг гэхдээ дандаа буруу талаараа.
za unen ch baij bolno shde. Iim ym amidral deer zondoo shd. hudlaa ym unshsaar baigaad hund itgehee baichihan boon loison ymnuud comment bicheed baih ym. tegeed ter huuhniig ni bol muu hun baina gehguie. ihenh emegteichuudiin gem bish zan bolsonoos hoish. Tend neg ni barag emegteichuud mongond durtai uhaany ym bichchihsen baih ym. Setgel saihantai baihad mongo chuhal gej uu?? yduu hun durlah erhgui gedeg ug unen bolj taaraad baina shuu ene niigemd
Хаxа энэ ямар мал юм ярьдаг амьтан бэ? Чамд угаасааа олигтой хүн олдкүйээ.
Чиний мөнгийг үрчих байх гэж айсан хэргүү. Нугасгүй дуралсан залуу хаха
чи мөнгө олоод л эхнэр чинь үрээд л нэг тиймэрхүү амьдрах байхаа чи.
аан нээрээ нэмж хэлэхэд чи өөрөө мөнгөнд дуртай шигээ мөнгөнд дуртай эхнэртээ болно доо.
царай муутай, дээр нь харамч, өмхий санаатай амьтан байна даа чи. чиний дэвтрийг чинь хараад тэгээгүй ч юмуу яаж мэдэж байгаан, чамтай уулзаж ярилцаад чи өөрөө таалагдсан ч юм билүү. ямар балиар муу санаатайн бэ чи.
САЙН БАЙНА ЗӨВ АЛХАМ ХИЙЖ
“Хадгаламжийн дэвтрээс ч үнэ цэнэгүй зүрх сэтгэлтэй залуу гэж өөрийгөө бодохлээр инээд хүрч байна” гэсэн өгүүлбэр нь бүх юмыг тайлбарлав. Энэ залуу мөнгө бус, хайр дээр тогтсон харилцааг хайж байгаагаа хэлж байна шүү дээ. Хичнээн мөнгөтэй байгаад ч хайрыг худалдаж авна аа гэж байхгүй ээ
Мөөгий гэж шаадаг гар байна шүү чи. хэхэ. Асуудал мөнгөнд л байна шдээ. Юуг нь харах бэ? Мөнгөө харамлаад хүүхэн эргүүлж чадахгүй байгаа хүн л байгаа биздээ
Хэхэ, зарим хүмүүс атаархаласаа болж боож үхэхнээ 😀 Яахав дээ, та нарт сургамж л өгч байна, тэгэхэд та нар мөнгө гэснийг л харж, ярьж байдаг, өөрөөр хэлвэл, нөгөө хүүхнээс нээх ялгаагүй л юм байна… Монголчуудаа гэж, тамын тогооны үлгэр үнэний ортой шүү.
найзлаад хэсэг харсан л дээр шдээ. Тэр чиний сэтгэл юм байгаа биздээ. Эсвэл чи хадгаламжинд байгаа хэддээ сүнсээ хорогдуулсан юмуу. Чи тэрэнтэйгээ цуг үхэх бишдээ.
Хүн чинь сэтгэлийн амьтан болхоос мөнгөний амьтан биш шдээ.
Өндгөө дарсан тахиа, хумсаа нуусан муур шиг байж байгаад өөрөө жаргаж үзэлгүй үхчивдээ.
Мөнгө юу юм бэ? Олдохдоо олдоно, гарахдаа гарна. Сайхан амьдрах гэж тэрийг хураадаг биздээ.
Өөрөөсөө ч харамлан байж цуглуулсан хэд чинь одоо чиний сэтгэлийг удирдаж эхэлж байгаа юм байна даа.
Хамт байж үзээд л тэгээд дотор хүнийг мэдээд сайн байвал үргэлжлүүлээд муу байвал хаяхгүй юу даа
тэгээд мөнгөгүй ядуувтар ч сэтгэл нь үнэ цэнэтэй эрийг сонголоо гэсэн хулхидуулж гай болох байсан бээшд, өөрөө ёстой хуурамч гар бн даа.
чи ер нь түр хүнээс зээлсэн мөнгөөрөө гадагшаа явах хөрөнгийн баталгаа хийцэн байж таараад баригдцын бишүү..
эмэгтэйчүүдин төрөлхийн араншин шдээ Эрчүүд сүүлэрдэг шиг л эмэгтэй хүн мөнгөнд дуртай байдаг юм
ohiduud ihenh ni l tiim bolson ym bnlee ene niigmiin har gai bas ohiduudiin tolgoi gej yasan ym bol gemeer l bdagshdee
чиний зөв, чи өнгийг нь харсан тэр ч чиний мөнгийг харсан. таарсан шангаа л хүртэждээ чи өөрөө
бөөx ямар сайxан xудлаа яридаг залуу вэ миний монголын xацар гоо оxидыг битгий доромжилоод бгаарай ганц нэг нь тийм болxоос бүгд биш үү xүний юумийг нээx мартаад л тээ гэртээ авц ордог нь сонин ш дээ чамд тэгээч ноотбоок бxгүй ш дээ мөнгө ч бxгүй xоолондоо xийx цүү ч бxгүй бж битгий xудлаа xуц за
Онгонтоод байлгүй нэг шаагаач дээ тэгээд
амьдралтай арчаатай сүүхээтэй ноён нуруутай эр хүнийг түшиж амьдрахыг ямар ч бүсгүй хүн хүсдэг Учир нь бүсгүйчүүд ямар ч бэрхшээл тохиолдсон гудайхааргүй хүчтэй эр хүнтэй байхыг хүсдэг юм Эр хүний өмнөөс хамаг юмыг нь хийгээд тэжээгээд байдаг бүсгүйчүүдийг харин ойлгодоггүй юм. Одоо үед тэгээд мөнгө цагаан нүд улаан шд. Чи харин өөрөө санаатай байсан юм бол жоохон явуулахгүй дээ гаднаа их л ухаантай юм яриад байсан хүн чинь хормын дотор өврөө нээх байсан байлгүй. Энэ юү вэ гэхээр л хүмүүжил дээр нь оюуны ядууралтай охид бүсгүйчүүд айхтар их болчихсон Амархан нэг л сайхан бүх юм нь бэлэн амьдрахыг л хүсдэг Ингэж бүх юм нь бэлэн байдаг залуучууд мөнгөөрөө дулдуйдаж бас л нэг хөөрсөн хүмүүс. Жоохон оюунлах ухаалаг сайн хүмүүжилтэй боловсролтой л хүн сонгох нь зөв шд. Гол нь насан туршдаа сонгох ганц хайраа иймэрхүү хэмжүүр тогтоовол их л дэмий юм даа
хэхэ за багахан шаагаарай
За зохиол ч бай унэн ч бай хамаагуй хумуусд сургамжтай юм байна.Өөрөө боловсрол мэдлэг,ажил хийх чадваргуй,мөнгө урэх шоудахаас цаашгуй, хурааж хуримтлуулсан юм юу ч угуй байж эрчүүдийн байрний квадрам, машиний марк аан бас хэдэн төгрөгийн хадгаламжтай эсэхийг сонирхож явдаг хуухнуудийн их байна шуу.Ийм хуухнууд цуглуулсан хэдийг чинэ дуусгаар баяартай гэж мэднэ шуу залуусаа. Гэхдээ бугд хуухнууд тийм бишээ.Байртай мшинтай мөнгөтэй хуухнуудруу арчаа муутай эрчүүд ни гуйгээд л ХАЙР СЭТГЭЛ хаана байнаа.
бас заримдаа итгэхэд унхээр хэцүү юмнууд бичих юмаа. нөтбүүк ээ өгцөн ч гэх шиг дотор нь хадгаламжийн дэвтэр нь бсах ч гэх шиг. админ мин дэ яаан да!
Мөрөөдчихсөн залуу байна аа гэж
сайхан зохиол байнаа гүүд жооб
эртхэн харитсаагаа тасалсан ни сайн хэрэг болжээ суулийн уэйин охид хуухнууд унэхээр эр хунийг унгу мунгуур хэмжээд бх шиг болсон бна лээ уур сайхан ухаантай бусгуй олдоноо