Амьдрал нэг л сонин болчихлоо яахуу?

Энэ нийтлэлийг уншаад намайг битгий шоолоорой уншигчдаа. Би 28-тай эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Миний хувьд сүүлийн 2 жил гаруй хугацаанд нэг асуудал үүсээд толгойны өвчин болж байнаа. Энхэр бид 2-ийн харьцаа нэг биш болчихлоо. Манай эхнэр ер нь 7 хоног заавал нэг удаа заримдаа бүр 2-3 /гэхдээ энэ нь олон биш л дээ/ ямар нэг шалтгаанаар гадуур явж оройтоно. Тэр бүрд нь би хүлээж суухаас залхаж эхэндээ гайгүй байснаа одоо бүр хэрүүл хийж, зарим тохиолдолд гар хүрдэг болсон /саяхан нэг алгадаад авсан/. Би өөрөө ажил ихтэй гэхдээ би хүмүүстэй уулзаад уугаад яваад байх хүсэл байдаггүй. Хааяа л ажлын шугамаар хүмүүстэй уулзаж жоохон сууна. Найзуудтайгаа ч уулзаад байдаггүй. Би их гэрсэг хүн л дээ. Болж л өгвөл гэртээ байх дуртай. Харин манай эхнэр эсрэгээрээ гэртээ эрт харих дургүй болчихсон юм шиг байгаа юмаа. 7 хоногт нэг удаа эрт тардаг боловч заавал нэг найзтай уулзана. Би эхнэрийнхээ найзуудад дургүй. Ганц бие, салсан сарнисан уух, шоудах, ямар ч хамаагүй баяр тэмдэглэх дуртай тэнэг гарууд байдаг. Тэд нарыгаа надаас өмөөрч хэрүүл хийнэ. Би бүр найз гээд байгаа тэр гаруудыг нь элдвээр хочилчихсон. Манай эхнэр амархаараа гэртээ сайхан амарна гэж байхгүй. Заавал гадуур явна, тийшээ очно энэ тэр гээд л. Тэгээд л жоохон зүйлсээс болж байнга ам муруйна. Би хааяа зарим нэг найзаасаа “манай эхнэр найзтай шоудаад, би тэгээд уурладгын” гэхээр “бид нар ч гэсэн шоудаж уудаг л биз дээ. Хааяа нэг байх штэ” гэхийн.

Гэтэл хааяа нэг гэдгээс хамаагүй их болчихоод байдаг. Би уугаад шоудаад яваад байдаггүй. Тэр талаар сонирхол байхгүй. Гэртээ 2-уулаа пиво ууя гэхээр уухгүй тэгсэн хэрнээ тэр найзуудтайгаа шөнө орой болтол уугаад л явчихна. Тэгээд талаар ярихаар энэ яриа мэдээж хэрүүлээр л дуусна. Бид 2-ийн сексийн харьцаа гэж бараг байхгүй дээ. Би л наашаа цаашаа гэхгүй бол манай эхнэр тэр талаар дурсах ч үгүй шүү. Тэгээд хийхээрээ ямар ч идэвхигүй. Тэгээд л нэг болгосон болоод л дуусдаг. Би анх танилцаж байсан үеийнх шиг сайхан байхыг л хүсэж, ахиж анхных шигээ дурламаар ч юм шиг санагдахын. Хайр гэж зөвхөн эцэг эхээс үр хүүхдүүдээ гэсэн хэлбэрээр л жинхэнэ утгаараа байдаг юм шиг санагдахын. Энхэр нөхөрийн хооронд эхэнд байж байгаад, аяандаа уусаад алга болчихдог саван шиг л зүйл байдаг юм болов уу гэж хааяаа бодхын. Эр хүний агуу их амжилтын ард тэрнээс хэд дахин илүү эмэгтэй хүний хайр халамж, сэтгэл санааны дэмжлэг байдаг гэж үг байдаг даа. Заримдаа ажил буруу болхоор эхнэртэйгээ холбож бодхын. Надаас түрүүлж харьчаад гэртээ хоолоо хийгээд л байж байдаг бол гэж бодхын. Би бүр энэ бүх зүйлсээс залхаад өөр хүнтэй болдог юмуу гэж бодсон чинь ёстой худлаа юм байна лээ.

Эхнэртэйгээ танилцаж байсан үеийнх шигээ охид, хүүхнүүдтэй ярьж ч чадхаа больчихсон юм байна лээ. Би эсвэл тийм зожиг хүн юм болов уу мэдэхгүй ээ. Би сүүлийн үед машиндаа юмуу гэртээ ганцаар пиво уудаг болсон. Хүн ер сэтгэл санааны тавгүй байдалдд орхоор уудаг болчихдог юм болов уу.  Тэгээд сүүлийн үед ганцаар л ажлаа хийгээд явж байвал сайхан санагдах боллоо. Яг иймэрхүү гэр бүлийн асуудалтай хүмүүс бас байдаг байх л даа. Энэ байдлаас гарах арга зам салалт мөн үү мэдэх юм алгаа…

36 Comments

  1. pooh says:

    оор хунтэй болсийн биш уу

  2. hooh says:

    Бичсэн чинь үнэн юм уу. Манай нөхөр чам шиг байдаг ч болоосой. Гэр бүлийн хамтын аз жаргал сайхан ш дэ. Даанч санаагаар болохгүй юм да хөөрхий. Жаргалтай газар хүн тогтохоо больсон шиг ээ. Давраад худлаа ярьж тэнэх нь ихийг яана. Надад чам шиг залуу л хэрэгтэй байна.

  3. hariu says:

    засс нэг л их эрх чөлөө ардчилал ярисан хүмүүс тэр эрх чөлөөгөө нөхөргүй байхдаа эдлэхгүй ясан юм эмэгтэй хүн эх хүн хэзээ ийм байсан юм хани үр хүүхдийнхээ төлөө л амидардагшдээ би л лав нөхрийгөө дээд зэргээр халамжилдар тэр хэрээр надад хайр ирдэг гэж боддог гэхдээ залуу чи бас хааяа эхнэртэйгээ гадуур кино нтр үзэж хоол унданд орж салхинд гарч байлдаа эхнэр чини гэрртээ өдөржин ганцаараа байхаар уйддаг биз манай нөхөр л лав орой хүрж ирээд ёс юм шиг заавал гадуур гарна амралтийн өдрөөр бол өдөржин гадуур цагийг өнгөрөөдөг
    гэхдээ танай эхнэр бол жаргал ни дэмдсэн авгай бнлдаа

  4. Erin says:

    Хуний эрх чолоог тэгэж боогдуулж болохгуй шуу. Долоо хоногтоо ганц удаа гарахад болку ю бгаан? чи хамт явж болийшдээ. Эхнэртэйгээ хамт гадуур сайн явалдаа зугаал нарги цэнгэ гэхдээ ХАМТДАА! Тэгэх юм бол эхнэрц чин нэх тэгэж нз охидудтайгаа яваад бхгуй болно шуу.

  5. Erin says:

    САЛ САЛ.

    гэхдээ чи гар хурэх тусам чамаас холдоно.
    Бас чамаас оор залуутай болсон байна. Чамайг биш тэр залуугаа хусдэг юм бна. чи тэр залуугаас ни илуу байж чададгуйл юм бна даа. Чамд угаасаа хани болохгуй хуухэн байна. Буруу хунтэйгээ ханилж дээ.

  6. Hetsuu yumaa says:

    Та нар али ч баранд ороод харсан 80% ни Монголийн архичин тамхичин хуухнууд

  7. Hetsuu yumaa says:

    Монголийн бараг бух хуухнууд архичин дампуу бас их мунгу муруудсун гарууд ихэнх ни янхан болсондоо одоо мандан бадарч бнадаа Хонг Конг Макао Бээжин гээд хэхэ

  8. chokod says:

    Тэнэг хүүхнүүд бас байдгаа өөрсдөө нэг ч зоос ажил хийж олж чадахгүй байж. Олж ирсэн нөхрийн хэдэн төгрөгийг нь зөв зарцуулж чадахгүй тэгээл худлаа нээх хэдэн найз гэсэн хүүхнүүдтэйгээ зугаалаад л хов жив яриад л. Би эмэгтэй хүн л дээ. Миний эргэн тойронд тиймэрхүү хүүхнүүд өчнөөн л байна. Аливаа шоу зугаа цэнгэл хэнд ч байлгүй л яахав гэхдээ бас ямар ч юманд хэмжээ, хязгаар гэж зүйл байх ёстой шүү дээ. Танай эхнэр бол тэнэгдүү л хүүхэн санагдлаа сайн ярилц гэсэн байна зарим нь тэнэг бол хэлээд ч ойлгохгүйе яриад ч ойлгохгүй дээ. Цаанаа нэг хар юмтай болчоол яваад байгаа биз тэнэг хүүхэн

  9. Alpha910 says:

    чи яах гэж гар хүрдэг юм бээ? Хичнээн эмэгтэйн буруу байсан ч гэсэн чи нэг ширхэг үсийг нь ч унагаах эрх байхгүй шүү. хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. та 2 нэг сайхан ярилцаач дуугүй тогтвортой ярьж дуусахыг нь хүлээ тэрнээс биш юм ярингуут нь л алгадаж унагаал эсүүл хэрэлдээд байвал эхнэрийг чинь улам л цааш нь болгоно уу гэхээс наашлуулахгүй байхаа. эсвэл 2 талд туршилтаар амьдраад үз болуул эргээд амьдрахыг бод болохгүй бол салахаас яахав дээ та 2 ын дунд хүүхэд л хэцүүмдаа

  10. genet uhaarch l dee mani hun says:

    тэнэг мини 7 хоногт 1 бол гарах хэрэгтэй чиний зартс биш туруулж ирсэн юм бол гантс удаа ч гэсэн хоолоо хийгээд уз за маанагаа уурийгуу халамжлуулах гэсэн нэг эргүү амитан бн л даа. хунийг хун шиг хайрлахгуй бол ингэдгийм за юу тэгээд ч эхнэр чини ажил хийдэггүй юм шиг бн тусла л даа дэмж л дээ. мангар залуу вэ

  11. genet uhaarch l dee mani hun says:

    ямар сонин юм бэ манай нухур л юм шиг бн даа ингээд амидрал сонин болоод байгаагаа мэдрээд бичиж бн гэж уу…..тэгвэл толгойд ни юм бодогддог юм бн л даа

  12. dfsa says:

    сал сал чамд таарах эмэгтэй зөндөө олдоноо харин тэр тэнэг хуухэн эцэггүй хуухэдтэй болхоороо л ухаан суух байхдаа

  13. cahirmaa says:

    найзаа чи энд өөрийнхөө бодож явааг нилээн дэлгэрэнгүй бичжээ, гэхдээ эхнэр чинь яг юу бодож явдагыг, ямар санаа бодолтой байгааг огт дурссангүй, эхнэрийнхээ санаа бодлыг чи хэрүүлээр төгсдөг гэсэн үгээр л илэрхийлсэн болохоор чамд яг юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй юм. Үнэхээр цаана нь сэтгэл санааны эсвэл секс эсвэл чамд хонзогносон эсвэл гомдсон эртний дурдатгал , эсвэл чи үнэхээр уйтгартай нэгэн, аль эсвэл эхнэр чинь ерөөс хүмүүсийн хэлж заншсанаар хөлд нь хий орсон явдалтай хүүхэн гэдгийг энд хэн ч яг хэлж чадахгүй. Эхнэртэйгээ хэл ам хийхгүйгээр яриаг нь сонсож хэлүүлэх хэрэгтэй байхаа. Гар хүрээд амьдрал чинь уруудахаас дээрдэхгүй, тэгж асуудлыг шийдвэл чи л хохирно. Бүр болохгүй бол хэсэг хугацаанд тусдаа амьдраад аль алиндаа бодох цаг олговол яасан юм

  14. zochin says:

    ёайн байна уу андаа энэ өдрийн мэнд.хүнийг хориод цагдаад байхаар улам цаашлаад байдаг хүүхнүүд байдаг.Эвээр сайн ярих хэрэгтэй. гэхдээ зарим тэнэг хүүхнүүд ойлгодоггүй улам л цаашлаад байдаг юм да.чиний бичсэн за за ………….гар эвлэхгүй нь хар өдрүүд уучлаарай

  15. ХҮН ЧАНАР says:

    өөр хүнтэй болсон байна. тэнэг бол тэр чигээрээ явна. нэг сайн баттай барьж аваад тэгээд өөртэй нь ярилцаад үз болохгүй бол гэрээсээ хөө. хүүхдээ өөрөө аваарай

  16. busgui says:

    яг үнэнийг хэлэхэд эхнэр чинь оор хүн шохоорхож байна. чамайг араар чинь тавиагүй байж болох ч чи сонин байхаа болисон гэсэн үг. тиймээс эртхэн арга хэмжээ авч эхнэрээ оорийн болго. ингэхийн тулд чи ч өөрчлөгдөх хэрэгтэй. байнга хэрүүл хийх нь зөв биш улам түлхэнэ. нэг их тоох хэрэггүй. зөнд нь орхиод ажигла. чи бас өөрөө шоуд, түүнтэй цуг явсан ч болно. чи өөрийгөө хардуулах юм хийгээд үз. хэтрүүлэх хэрэггүй шүү.

  17. monda says:

    би чиний эхнэр байсан бол чамаас аль хэдийн салаад бараа сургаа үзүүлэхгүй сураггүй болцон байгаа өдийд,,, наад бичснийг чинь хархад эр хүний шинжгүй,,гутранги царайлсан..арчаагүй.нусаа хацартаа наасан,,индүүдээгүй цамц өмсөөд үсээ угаагаагүй тос даасан хиртэй үстэй явдаг залуус байдаг да. тийм л залуу юм шиг сангдлааа….

  18. hm says:

    ёооо 7 хоногт 1 гарахад яадгийн. гарах л хэрэгтэй шд. чи гэртээ суух дуртай бол суужил байна биз. 7 хоногт 3 бол ихдэнэ. 1 бол дуугай гарга за. яахаараа чам шиг найз нөхөд ч бхгуй гэрээ манаад суух ёстой юм. мануухай биш дэ

  19. heyhoney says:

    ohinii chine ireedui burheg bndaa odoo yandaa zailuul ireeduid jombogo bolohndee

    eej ni iim yum chine argagui shd chi zugeer erthen salsan chine deer

    ene tohioldold avgai chine ugaasaa todorhoi bna shd
    zailuul naadhaa

  20. chi says:

    эхнэрийн чин буруу байхаа. гэхдээ эмэгтэй хунд гар хурнэ гэдэг тэнэг асуудал шуу эрийн муу эмд гэдэг уг бдаг даа

  21. bb says:

    Бүх комэнтүүдийг уншиж үзлээ, энд бичсэн нөхдүүд зарим н зөв буруу талда бичсэн юм шг санагдлаа, зарим нэг нэтэг хүүхнүүд яг л ийм л байдаг бхгүй юудаа, хариуцлага бас амидралийн жаахан хүнд бэрх үеүдийг туулж чадахгүй шантарж бусдад хамаг буруу чихгэж оролддог, 2 жил гэдэг чин их хугацаа шүүдээ, ингэж амидарснаас салаад явдаа найз мин, чиний өөрийгөө тодорхойлсон байдал чин хэрэв үнэн бол чи маш сайн залуу байна, ийм залуучууд амжилтанд хүрж амар тайван амьдраж чаддаг юм, харин иймэршүү хүүхнүүдтэй цуг байхаар хэцүүдээд эхлэж байгаамда, хэдий чи гэрээсээ гардаггүй шоудах тийм ч дуртай биш байсан ч сайн хань бол ярилцаад сайхан ойлголцох байсан, эхнэр чин эхлээд амидралийн нугачааг дийлэхгүй шоудаж эхлээд сүүлд нэг хар юмд сайн болчиждээ, тэгээд тэрэндээ дасаад чамд сэтгэлгүй болж байгаа хэрэг, хэрэв чи сайн шалгаагаад асуувал бүх буруу чам дээр гэж эхнэр чин хэлндээ баталгаатай, охинтой бол охиноо эхнэртээ үлдээгээд салаад яв охин чин хожим хойно хэний буруу хэний зөв байсан гэдгийн том болоод ухаараад ойлгоно, хэрэв хүүтэй бол хүүгээ харин яаж ийж бгад өөр дээрээ аваарай, сал л гэж хэлийдаа, наад хүн чин чамтай ийм амьдралаар цаашдаа амидрах хүсэлтэй байга н тодорхой байна, битий боломж өг, ийм даварсан асуудал байж болохгүй шүү найзаа

  22. lambert says:

    сайн уу залуу.эхнэр тан удахгу энэ байдлааса гарна.эргээд хэвэндээ орно.санаа зоволтгуй.харин өрөө эр xүн шиг бүх зүйлдээ сайн байхиг бод.амжилт

  23. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    хайрла халамжил цэцгийг байнга усалдаг шиг…ийм унжгар дорой байвал эхнэрээ алдахад ойрхон байна залуу минь

  24. Mi says:

    CHAMD BI CHIHEE OGTLOOD CH BATALSAN BOLNO…EHNER CHIN CHAMD SETGELGUI BOLJEE,BARAG L UUR HUNTE YAVALDAJ BGA YM BN,EMEGTE HUN IIM HUNDII HOOSON BOLHOOROO UUR HUND SETGELTE BOLSON BDAG YM

  25. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    сэксийн асуудлаа эргэж хар даа..энэ тал дээрээ зөрчилтэй гэр бүл бүтэхгүй ..удаан оршин тогтнохгүй………

  26. N says:

    tegeed etsest ni helhed salah bol amarhan um bilee ahuad amidral ehlvvleh l hetsvv de

  27. N says:

    za iim bn bi yg cham shig blaa naiz nohdiin ad vzeed l ( nadad eroosoo taalagdadgvi bsan) bolhoor ene terniih ni bihtday bolhoor bi ywdagchgvi gertee vldedeg bla gehdee ho minii zowolgo gewel dyrtai ch bai dyrgvi ch chinii naizyd bisheesh hoish chi er ni haach ywsan dagaad ywaad bh heregteim bn le shvv
    alilaa taraad hvntei yylzana gewel ywaad och hamt suu zaawal uuh albagvishde haana henteich bsan hamt l bai ooriigoo bgaag naizyydad ni medrvvl magadgvi chamaig martsan bh single naizyyd ih tatdagiimshvv de

  28. m..... says:

    hhhhhhhhh-д
    Чи арай л хэтрүүлээд өөрийнхөөрөө дүгнээд байган бишүү.Эмэгтэй хүн сексэд дургүй гэртэ тогтох дургүй болно гэдэг чинь эр нөхөртэй нь шууд холбоотой.Эр нөхөр хайрлаж халамжлахгүй, анхаарал тавихгүй байхад мөн ажлын стресснээс шалтгаалдийн.Би л лав тэгдэг.Нээх цаанаа хүн амьтантай болсондоо ч биш.Эрэгтэй хүн харин цаанаа хүн амьтантай болохоороо тийм зан гаргадаг юм шиг байгаан.
    Нийтлэлийг бичсэн залууд хэлэхэд эхнэртэйгээ сайн ярилцаад үзвэл яасийн.Эмэгтэй хүн их гомдож, гутарсандаа тиймэрхүү үйлдэл хийх сонирхолтой болдог юм шиг байгаан.Би лав тэгдэг.Чи харин өөр хүн амьтантай болно гэж тэнэгтэх хэрэггүй байхаа.

  29. enji says:

    сайн уу залуу, чамд ямар ч буруу алга даа энэ бичсэн бүхэн чинь үнэн л бол, эр ч бай эм ч бай эхнэр нөхөр нь таалагдахаа болиод ирэхээр аливаа нэг арга сэдэж шоудаж чамаас яж ийгээд л хэрүүл уруул гуйж өөрөө эхэлчээд чамруу бүх буруугаа чихэхийг оролддогийн, мэдээж найзуудад нь дургүй байж болно тэхдээ тэднийг нь битгий элдвээр хэлж гоочил, яагаад ингээд байгаагаа эхнэрээсээ асуугаад сайн ярилцаад үз чи өөрөө хүлцэнгүй байж болохгүй, эхлээд ярилцаад дараа нь бүр болохгүй бол зүгээр юм бодогдуулах үүднээс ч юмуу өөрөө хэсэг санаачлагатай сайхан хандаж байгаад ямар ч өөрчлөлт орохгүй бол салья гээд хэлээд үзвэл эмэгтэй хүн тэр чигээрээ цаашлахгүй ээ , ямар нэгэн учир байж л таараа, чамд ч байгаа юм билүү . за амжилт

  30. hm says:

    манай ажилийн хуухнууд оройтож л байдагшд чи л суржигнээд бгаа юм бишуу. гэрийн уйлчлэгч авахгуй юу даа.

  31. m..... says:

    аан гэр бүлд бас нэг тиймэрхүү үе байдаг шиг байгаан юм.Чи ийм зөв бодолтой юм чинь байдал аяндаа сайжрах биздээ.Чи бид 2 нас ойролцоо юм.Манай нөхөр бид 2ийн хоорондын харьцаа бас тиймэрхүү болчоод байгаа.Гэхдээ байр нь солигдоод.Би ч бас их гэрсэг, харин манай нөхөр гадуур зугаалаад л…. Би заримдаа аймаар бухимддаг.Ажлаасаа тарчаад тэр чигтэ гэртэ харимааргүй санагддаг.Эсвэл хэд хоног усанд хаясан чулуу шиг алга болмоор ч юм шиг.Нөхрийгөө тэгж нэг хашраамаар ч юм шиг.Даанч хөөрхөн зулзагануудаа хаячаад хайчилтай ч билээ.Эхний үед уурлаал нөхөртэйгээ хэрэлдээд байдаг байсан.Одоо бол харин тоохоо болиод байгаа.Байдал сайжрана байх гэж найдаал байжийна.Амьдралд ийтмэрхүү үе байдаг гэдийн байна лэ.

  32. ziak says:

    зиак ойлгомжтой. эмэгтэй ни НУА-тай бол нөхөр ни болоxгуй бна, эxнэрээ xангаж чадаxгуй бна, мөнгө олдоггуй, xайрлаж xаламжилдаггуй, эрэгтэй ни нуа-тай бол илуу xарж билуу долоосон, xууxдийг ни гаргасан сайxан эxнэрээ унэлж чаддаггуй, эсвэл xайр даадаггуй л гэдэг зөвлөгөө өгдөг юмдаа энд бгаа xууxнууд. тэр бол баталгатай. 80 xуви ни тийм юм зөвлөнө. Чиний xувид эxнэр чинэ чамд татагдаxаа нэгэнт болисон бна. тэр найзуудийгаа өмөөрч xэрэлдэж бгаа, тэдэнтэй яридаг сэдвээ нууцалж бгаа, нөхөртэйгээ байx дургуй нөгөөдүүлтэйгээ байx дуртай байгаа бол мэдээж ойлгомжтой. xунтэй болоогуй байлаа гэxэд xунтэй болоx бэлтгэлээ xийж xайж бнаа л гэсэн уг. энэ бол бараг амидралаар батлагдсан унэн. чи асуудлийг гайгуй байx гээд байлгуй, нилээн сэриөзний узээд нэг тийш болгоxгуй бол ч xэцүүдж л бгаа юм бна даа. 2 жил гэдэг али xэдийн оройтсон ч байж магадгуй. ер ни бол xууxнууд бол чи л болоxгуй бна, өөртэйгээ ажил гэдгийн. тэр ни унэн ч байx. гэxдээ гэр булийн амидрал 1 талийн бна гэж xэзээ ч байдаггуй юм. али али ни зутгэж байж бутдэг эд. xэрэв эxнэр чинэ асуудлиг доодоxоороо шийдэx гээд явааад бгаа бол xэцүү дээ. эмэгтэй xун бөгсөө дагадаг, уунд битгий гайx гээд бгаа шуу дээ. xууxнуудийн бөгс толгой 2 шууд xолбоотой болxоор бөгсөө дагаx толгойгоо дагаx ни унэндээ 1 л зуйл л дээ. тэднийг буруутгаад яаxав, нэгэнт природа такая юм чинэ. товчдоо, чи бараг оройтож бгаа юм бна даа. гэр булийн амидрал али xдийн суйрсэн байx магадлалтай л юм бна. туршлагатай xун гэж чамаас өмнө туршлага сууж узсэн xун гэсэн уг шуу дээ. сайн бод. xарийн нудээр сайн ажиглавал эр ч эм ч баригдна даа, баригдна.

  33. hhhhhhhhhh says:

    Танай эхнэр хүний нууц амраг буюу жомбого нь болчихжээ. Эхнэр чинь чамтай секс хийхгүй дургүй байнаа гэдэг чинь цаанаа бэлтгэл хангагч нэг нөхөр байгаад байна гэсэн үг л дээ. Танай эхнэрийн насны хүүхний сексийг ид хүсдэг үе нь ш дээ. Тиймээс маш сэжигтэй байна даа. Чи жаахан мөрдөөд үз. Хэрвээ өөр хүнтэй бол шууд салаарай. Чам шиг сайн залууд сайхан хань дахиад олдоноо. Би яг чам шиг байсийн. Яг хүнтэй болсон болохоор нь би шууд салсан. Харин салсандаа одоо маш баяртай байдагийн. Надад хаягдсан чамд хаягдах хүүхэнд дахиад нөхөр бараг олдохгүй дээ. Тэнэг хүүхнүүд дандаа лаг нөхөр хайж байдагийн даан ч тэд дэрдүүлдэгүй л байхгүй юу даа

  34. tengerleg says:

    залуу хун бж орж гарч ууж идэж явхад ядаг юм бэ гэрийн буг болсон эр хунд хэн дуртай бх вэ дээ эхнэртэйгээ нар салхинд гарч хааяа нэг эхнэрээ дагуулж эхнэрийнхээ найз нухудтэй эсвэл уурийнхуу найзуудтай эхнэртэй уулзаж болно шдээ

  35. sainaa says:

    ямар сонин сайн хүн бэ.. гэрсэг ийм эрчүүд тун ховор доо.. манай нөхөр л харин ажилаа тараад шууд ирнэ гэж байхгүй ингэж алга болох гээл байдагийм даа..

    би бол ч хамгийн сайхан хүүдээ яараал 6 боллоо шууд л гараад гэрийн зүг давхидаг юм даа..

    ууг нт эмэгтэй хүн гэрийн ажил хоол унд үр хүүхэд гээл санаа зовох юм ихтэй гэрүүдээ л яардаг сан…

    эсвэл өөр хүнтэй болсон юм болов уу.. эсвэл чи хамт гадуур дотуур юм хум үзүүлээл хамт салхи санваарт гараал сонирхлынх нь дагуу яваад үзвэл яаж байна даа хө.. тэгээд нэг ааш зан гайгүй үед нь ярилцаад үзээч дээ хө

  36. hi says:

    чи өөрөө сонирхолийг ни татахаа болисон юм биш үү , чамд л учир байна даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.