Бүр дэмий юм болох болов уу?

Би нөхөртэйгөө суугаад 4н жил гаруй болох гэж байна. Энэ жил бид 2 хүүхэдтэй болсон одоо 3 сартай муухай амьтан байна. Төрснөөс хойш нөхрийгөө надаа илүү их анхаарах болов гэж бодсон орой хуурайлцах гэж нойрмоглоод л намайг хөхүүлж байхад унтаад л өгнө. Заримдаа ажил нь оройтоно би ганцаараа өдөр хажууд хүн байхгүй хүүхэд маань уйлаад унтахгүй бол зарим үед цай ч ууж амжихгүй хоол цай оройтоод нөхөр орой ирэхээр уур хүрээд оройтлоо энэ тэр гээд л энэ мэтээр үл ойлголцох уур хүрэх гомдох юм гараад л байлаа. Сүүлдээ ээж аав маань энийг мэдээд нөхөрт маань хандах хандлага нь өөрчлөгдсөн би ч бас урьдных шигээ байхаа больсон.

Уг нь нөхөрт маань мэдээж сайн тал бий л дээ гэрээ цэвэрлээд л хоолоо хийгээд л хүүхдээ салхилуулаад л би тэр хооронд нь унтаж амраад л ажил маань яг чөлөө авчихдаг ажил биш болохоор нөхөр маань ажлыг маань амжуулж өгөөд л намайг энийг хийгээд өгөөч энийг тэрүүгээр ороод тэгээд амжуулаад ирээрэй гэхээр үгүй өөрөө хий гэдэггүй юм за нэг иймэрхүү сайн талуудтай муу тал нь намайг хөл өвдөөд, нуруу өвдөөд гэхээр алив би бариад өгье гэж хэлэхгүй энэ нуруунд сайн гэж байна би сая эмийн сангаас авлаа ч гэх юмуу нэг тийм сэтгэл гаргахгүй. Гэр оронд эрэгтэй хүний хийх ёстой ажилд үнэхээр муу хууларсан обойгоо наахгүй, сантехникийн юмаа хийхгүй ер л нэг гэрээ ингээд янзалчихвал гоё юм байна энэ муудчихсан байна энийг засаад энийг хийе гэсэн тийм юм үнэхээр байхгүй намайг засаач гэхээр тэгэж байгаад л гэнэ.

Тэгээд дээр нь зурагт их үзэнэ. бид хоёр  уг нь нэг сайт хийх санаатай мөртлөө тэрийгээ харахгүй оролдохгүй интернэт орохоороо дэмий сагсан бөмөгийн сайт, эсвэл нэг хэдэн хүний намтар энэ тэр  хараад л суучихдаг юм.  нэг юм хийе гэхээр заавал болохгүй талаас нь ярина. Тэгээд хөдлөхгүй нээрээ хоёулаа оролдоод үзье гэж хэлэхгүй. Ер нь би болон манай ээж аав зарим нэг гаргаж байгаа ааш занг нь хараад надаа сайн биш гэдгийн тэгээд бас зарим нэг занг нь харахаар надаа сайн ч юм шиг. Би уг нь их олон боломж өгч засчих болов уу гээд л харлаа байхгүй яг хэвээрээ би тэгээд бүр уур хүрээд нэг аймар том алдаа нь ээж аав нь их муухай хүмүүс манай хүн ээжийнхээр үгээр заримдаа тэнэг юм ярина үгэнд нь ормтгой тэгээд би залхаад салах дээрээ тулаад байна. Тэгээд яг салах гэсэн чинь хүүхэд маань жаахан байдаг дээр нь арай түрэгдээгүй байгаа даа ер нь ийм хүн засардаг юм болов уу иймэрхүү нөхөртэй эгч нар байвал зөвлөөч гээд л би одоо 26-тай. Нөхрөөсөө салчихвал би өөрийгөө болоод хүүхдээ гэр орноо бүрэн аваад явах чадвартай ажилтай байртай.

Гэхдээ энэ хорвоог бас хоёулаа байж байж туулахгүй бол ганцаараа бас л хэцүү юм зарим хүнийг хараад байхад. Өөр хүнтэй сууна гэхээр хүүхдэд маань яаж хандах бол бас ямар ч хүн байх юм бүр дордуулдаг болов уу гээл одоо бүр яахаа мэдэхгүй юм надаа нэг сайн зөвлөөч ер нь иймэрхүү эр хүн засрах болов уу дээр нь танайхан манайхан гэсэн хэрүүлтэй бид хоёр ээж аав нь намайг аймар муухай гомдоосон болохоор би тийм ч сайхан харьцаатай биш ээж аавтай нь ер нь хоолойны өнгөнөөс илт мэдрэгдээд байдгын. Манай нөхөр бас майнхантай нэг тиймэрхүү бид хоёрт ирээдүй харагдаж байна уу иймэрхүү асуудалтай хүмүүс байна уу би 40-50 гарсан үед л эрэгтэй хүн яван чангараад л бүр дэмий юм болох болов уу л гэж хараад байхын яадаг бол?

37 Comments

  1. нн says:

    гомдооч тэгээд салаач тэгээд
    чам шиг дагавартай хүүхэдтэй ажил муутай хүүхэнд одоониихоос долоон дор архиччин хар юм олдвол их юм. бараг суух хүн олдохгүй дээ. хажууд байгаагаа хайрлаж сур.тэнэг хүүхэн бэ. салах уу яах уу ч гэх шиг.

  2. zaluu says:

    салж болохгүй шүү

  3. tsahiur says:

    кэкэ чи чин харин манай найз охинтой майр адилхан юм байна шдээ кэкэ гэхдээ нэг мэдээ дуулгахад тийм залхуутай хүүхнээс салцоон кэкэ

  4. Tuhuurumj bna aa says:

    та ч ёстоа даварчээ эр хуний ууднээс хэлий ажилаа хийж хийж ирээд ингэж гэртээ анхаарал табиж бгаан харин сайн бнашдээ яамар робот биш ийм юмнаас болж салба гэвэл чи ажил хийж узээрэй

  5. ok says:

    манай нохор бур xууxэд уйлаxад сэрдэг ч гуй. чи сэрнэ гэж битгий хулээ. надад хоол хийгээд огно гэж буу горид. иx xулээлт иx гомдлийг дагуулдаг юм шигээ.

  6. JG says:

    даварсан хуухэн байна өөр уг алга

  7. terguun says:

    Юу ярих гээд юу яриад яваад байгаан бэ? Бичсэн бариснаа унш л даа. Ямар ч ойлгомжгүй. Би үнэндээ л салах шалтгаан, эсвэл сэтгэл хөндүүрлүүлсэн юм олж харсангүй. Эсвэл чи бүрэн гүйцэд бичсэнгүй. Ер нь яах гэж, ямар байна гэж хүнтэй суусан хүн юм бэ дээ. Энэ чинь л хосын амьдрал шдээ. Хамтран амьдрал гэдэг чинь дандаа л цэцэг ногоо дэлгэрч, жигүүртэн шувууд жиргэж, 1000 жил нар манддаггүй биз дээ. Чи ухаандаа нөхрөө оронд чинь өглөөний цай уулгаж, жорлондоо орж сантехникч, гал тогоондоо орж тогооч, том өрөөндөө дизайнер, хүүхдийхээ хажууд бэбиситтер, чиний хажууд дуулгавартай үйлчлэгч байна гэж бодсымуу. Тийм юм гэж юу гэж байхавдээ. Чиний бичиснээс тэр хүнд хайртай гэх шинж огтхон ч харагдахгүй юм. Нэг л их тэвчиж, гүрийсэн хүн. Нөхрийгөө зүгээр л хань татаж гэхүү эсвэл туслуулах гэж хажуудаа байлгаж байгаа юм шиг.

    Төрсний дараах гормоны өөрчлөлтөөс болоод л сэтгэл санаа чинь ийм тогтворгүй байгаа гэж найды даа. Тэрнээс 4хөн жил болчоод, салах, өөр нөхөр мөхөр бодцон явжийн гэдэг бол ч … Ийм туйлбаргүй байж болохгүй ээ. Чи энэ сайт дээрх хүмүүсийн зовлонг уншаад үз лдээ…

  8. hi says:

    bi herbee chinii orond baisan bol tegj nuhurteigee baritsahgvi huuhdiinhee buh zuiliig uuuruu hiigeed tsag tutam urtei hunii jargaliig medreed denduu az jargaltai baina.Shunu bosoj huurailah tal deer gantsaaraa l bosno shd. Er ni er hund tegj uglej duulj ner nuuree barj baihaar neg udaa l jinteihen heleed tegeed l orhichih. Emegtei hun eh hun gedeg chamaas buh l zuil shaltgaalna.Teneg baihaa bolibol yasiin????

  9. zaya says:

    чиний амьдрал чинь тэр чигээрээ бусад эмэгтэй нарын мэддэг туулдаг л амьдрал. ийм болхоор л амьдрал эмэгтэй хүний тэсвэр тэвчээр дээр тогтдог гэдэг үг байдаг шдээ. чиний тэвчээрийн хязгаар чинь ингээд л болоо юу. Ийм амархан уу. инээдтэй байна. амьдралд үүнээс илүү бэрхшээл тохиолдоно. чи төгс төгөлдөр супер байх албагүй, нөхөр чинь ч гэсэн төгс төгөлдөр 10 хуруу тэгш байх албагүй. зүгээр л амьдар за. аяаандаа хамтын амьдрал чинь баяжигдаад жаргал зовлон үзээд ирхээр бие биендээ уусаж шингээл хэлээгүй байхад бие биенээ ойлгодог хүндэлдэг болоод ирнэ.

  10. Mo... says:

    давартсан гар вэ. Чи оороо гэрийн ажилд муу л юм байна шд. Анхнаасаа ингэх байсан юм бол яах гэж хунтэй сууж хуухэд цувуулсийн!!!

  11. s...... says:

    сайн уу. би яг чам шиг бодож байлаа.Хүмүүсийн бичсэнийг уншаад шууд өөр бодолтой болж байна.Би төрөөд хэдэн сар болж байна. Нөхөртэй уурлаад бурууг нөхөртэй өгдөг байлаа.Эргээд бодоход нөхөр минь хүүхэд бид 2-г л тэжээх,сайн сайхан ирээдүйн амьдралыг бүтээх гээд ажиллаж хөдөлмөрлөж байгаа юм байна.Тэгэхлээр чи нөхрөө буруугаар бодсоны хэрэггүй.харин ч халамж сайн тавиад өг тэгвэл эргээд чамайг гомдоож хуурахгүй харин ч хүүхэд та 2-гоо улам хайрлах болно.Битгий салаарай .Би бас 26 настай анхны хүүхдээ гаргаад гэртээ хүүхдээ өсгөж байна.

  12. Gstar says:

    balai huuhen

  13. Buki says:

    өдөржин ажилдаа ядраад ирсэн хүнээр хөл гараа бариулна гэнүү таяг тулсан эрүү өвдөг н нийлсэн чавганц бишдээ 26хан настайн байж, ганцхан хүүхдийг аргалчихаж чаддаггүй лойцон гар уу гүү юу??? наад нөхрийн чин гар хөл н салж унах гээд орж ирдийншдээ миний дүү айн!!! чи харин халамж анхааралгүй хүнийг хайрлаж чаддаггүй ханилгаагүй эхнэр бна шүү. наад обой энэ тэрийг нөхөр чин чадахгүй бас чи чадахгүй бол хүн хөлслөөд хийлгэчих нээх асуудал биш сантэхникийг ч гэсэн орон сууцруугаа залгаад засуулчихдийн. эр хүн бүхнийг чаддаг байх албагүй, ажлаа сайн хийгээд архи хүүхэн эргүүлээд хонон өнжин тэнээд явчдаггүй бол хорвоогийн хамгийн сайн сайхан нөхөр шүү дээ. хөөрхий ядарсан ш гэсэн шөнө босоод өгдөг л юм бн хар эрт ажилдаа та 2ийг тэжээх гээд явна шдээ нөхрө хайрла. тэр хадмуудийг бол чиний ухаан мэдэж л аргалана даа хүүгийн авч суучаад эх эцгийг н аргалаад явчихаж чадахгуй бол насаараа л зовох болно ээжээ ааваа гээд гүйх юмандаа гүйгээд өгчүүл чамаар оролдоод бхгүй л болуу гхдээ нээх давраалгүй өөртөө төвөг удалгүйхэн аргалаж сурсан дээр дээ.

  14. baagii says:

    ene yu ch bishee ta 2 harin ch saihan amidardag ym bna sain yarilts nuhruu hairla uhaaruul eswel chi hairgui bj suusan ymuu asuudal geed bhaar zuil alga l bna shu de. yun salah tegeed neg hunii uuriin niilsen uhriin buur shig baahan end tendhiin etseggui huuhed tei duursen awgai boloh gej bga l bish bol salah bodloo orhi anhnii amidral saihan bdag ym shu

  15. ziak says:

    унэндээ чиний бичсэнээс узвэл жааxан базааxгуй л санагдаж бна даа. Эмэгтэй xун гэдэг xатууг зөөллөж байдагсан, xарин чамаас өөрийгөө иx л иx юманд бодсон xууxэн шиг санагдлаа. зарим нэг асуудал байx шиг бнаа. гэxдээ манай эxнэр ч гэсэн нуруугаа бари xөлөө бариад өг л гэдэг санаачлагаараа тэгсэнгүй энэ тэр гэж л байдаг, арай чам шиг цаанаа ийм юм бодож суудаг юм биш бгаа даа. xэрэв тийм бол наад нөхөр чинэ гэсэн чамаас салаx туxай бодоx ни гарцаагуй. би лав шууд асуудлиг нэг тийш ни болгоxоор ярилцана.

  16. kiss says:

    bitgii dawrad bai nuhruus chini iluu yum oldohguiee huuhduudee yah gd bgan be sain yariltsaad oilguulahgui uurlad bgadaa erheleed bi yadraad bn huuhde haraad hool sain idej chadaguiee gdl uurlaad bwal dagaadluurlana erheldeg ch yumuu neg oilguulaach

  17. hair says:

    харин ёстой даварцан хүүхэн байна даа.ганцаараа доёогоод явж байвал таарна.чамд наадхаас чинь дээр юм олдох ч үгүй

  18. cool says:

    чи ёстой давартсан авгай бна даа!

  19. Хаос says:

    Төрсний дараахи депресси гэж байдаг юм аа. Чи одоогоор депрессид орсон байна. Жирэмсэн байсан, одоо хөхүүлж байгаа зэргээс хамаарч гормонуудын баланс өөрчлөгдөхөөр эмэгтэйчүүд депрессид ордог. Энэ бол байдаг л үзэгдэл.
    Тиймээс нөхрөө шүүж гомдож туниад хэрэггүй ээ. Сайн ярилцаж биенээ ойлгож хүндэлж сурвал зүгээр юм даа.

    Танай ээж аав хошуу нэмэрлэж байхаар өөрийнхөө охинд туслаад өгдөггүй ямар сонин хүмүүс вэ?

  20. Moron says:

    Монголоор дуурэн нухэргүй 1 биэ орx толгойлсон хуухнууд байна. Чи тэдний тоог 1 ээр нэмээд яхавдээ ? Угаасаа зодож нудээд ,амдрахад чин бур хэцүү байгаа бол одоо яая гэхэв !

  21. zula says:

    чи одоо уасан давартсан хуухэн бэ гэрийнхээ ойр зуурийн юмийг хийчихнэ хоол хийчихнэ ингээд уг тэгэд уг гэхэд чини угуй гэхгүй хуухдээ салхилуулчихна тэгээд чи одоо оор ю хусээд бгаан энэнээс илуу юм гэж ю байх юм бэ нухур ни хайр халамжгуй хуухдээ нэг ч удаа салхилуулж узээгүй хоол ч хийх узээгүй нухуртэй хумуус тсаана чини амидараад болоод байна чиний жаргал чини дэндээд бгаан бишу жаргал даахгуйн зовлон гэгчээр чи жаргалаасаа зовлонлуу тэмүүлж бна даа чинийи тэр байр савтай мунгу тугругтэй чини хамаагуй хуний анхний амидрал л нандин байдаг гэж би боддог анхний юм бухэн сайхан байдаг шиг анхний ханиас чини илуу жаргаах хун юу л болдоо чи энийгээ зовлон гэж бгаа бол энэнээс илуу юм чамайг тосож бгаа гэдгийг бодох хэрэгтэй хэт их жаргалийн дунд хэсэгхэн зовлон амттай гэдгийн манай хун намайг нээх их халамжлаад байдаггуй гэхдээ хааяа нэг надад сайхан уг хэлхэд л би аз жаргалтай наяр баясгалантай болж хувирдаг хааяа нэг хэрэлдээд эвлэрхэд хуртэл аз жаргалтай юм шиг санагддаг бусгуй мини сайн бодож байж шийдээрэй энэ явч салах шалтгаан биш ямар ч бартаагуй амидрал гэж ю л байхав эмэгтэй хун л ухаантай тэвчээртэй амидралаа зов жолоодох хэрэгтэй шу хунд монго байр олдоно шу дээ тэр бол ю ч биш хоосон байшинд чи монго тоолоод сайхан амидрана гэжүү дээ

  22. Nativist™ says:

    Юу ярих гээд юу яриад яваад байгаан бэ? Бичсэн бариснаа унш л даа. Ямар ч ойлгомжгүй. Би үнэндээ л салах шалтгаан, эсвэл сэтгэл хөндүүрлүүлсэн юм олж харсангүй. Эсвэл чи бүрэн гүйцэд бичсэнгүй. Ер нь яах гэж, ямар байна гэж хүнтэй суусан хүн юм бэ дээ. Энэ чинь л хосын амьдрал шдээ. Хамтран амьдрал гэдэг чинь дандаа л цэцэг ногоо дэлгэрч, жигүүртэн шувууд жиргэж, 1000 жил нар манддаггүй биз дээ. Чи ухаандаа нөхрөө оронд чинь өглөөний цай уулгаж, жорлондоо орж сантехникч, гал тогоондоо орж тогооч, том өрөөндөө дизайнер, хүүхдийхээ хажууд бэбиситтер, чиний хажууд дуулгавартай үйлчлэгч байна гэж бодсымуу. Тийм юм гэж юу гэж байхавдээ. Чиний бичиснээс тэр хүнд хайртай гэх шинж огтхон ч харагдахгүй юм. Нэг л их тэвчиж, гүрийсэн хүн. Нөхрийгөө зүгээр л хань татаж гэхүү эсвэл туслуулах гэж хажуудаа байлгаж байгаа юм шиг.

    Төрсний дараах гормоны өөрчлөлтөөс болоод л сэтгэл санаа чинь ийм тогтворгүй байгаа гэж найды даа. Тэрнээс 4хөн жил болчоод, салах, өөр нөхөр мөхөр бодцон явжийн гэдэг бол ч … Ийм туйлбаргүй байж болохгүй ээ. Чи энэ сайт дээрх хүмүүсийн зовлонг уншаад үз лдээ…

  23. tugs says:

    Монгол эрчүүдийн нийтлэг төрх харагдаж байнаа, дүү минь. Яаж ойлгуулах, яаж хэлэх, яаж ажиллуулах дээр чиний ухаан л мэднэ. Алфа 910тай санал нэг байна. Танайх манайх гэж л битгий яриарай даа. Гайгүй болох байхаа. Төгс хүн ховор шүү дээ. Юун салах????? Тийм юм байхгүй шүү!!!!!

  24. эр эмийн хооронд 2 талын эцэг эхчүүд нь илүү . хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг юм эгч минь

  25. Alpha910 says:

    зөөлөн нь хатуугаа иддэг гэж үг мэдэхүү?
    Чи заавал ч үгүй манайх танайх гэж хэрэлдэхгүй бол баргийн эр хүн танайх манайх гээд байдаггүй шдээ. чи яахав төрөөд сэтгэл санаа чинь тогтворгүй байгаа байх гэхдээ дэндүү их юм хүсээд шаардаад байгаа юм бишүү? Өөрөө өөртөө жаахан дүгнэлт хий. дөнгөж амьдралын анхны босгон дээр гишгэж байж салах тухай бодцон өөр нөхрийн тухай бодоод байж болохгүй шд. ийм туйлбаргүй байхын бол бурханг ч чи голох л болно! Эрэгтэй хүмүүс ер нь ажил хойш нь тавих тал дээрээ адилхан бхаа.гэхдээ чи үглэж уурлахгүй миний хайр обой хууларсан муухай харагдаад бна 2лаа хамтраад хийчье гээд эвээр хэлэхэд наад хүн чинь үгүй гэхгүйдээ. нуруу хөл чинь өвдөөд байвал шууд хэлээд л бариулж бгаач.Тэгэхгүй тэгээд л анх найраанд орж бгаа охин шиг л учиргүй гомдоод тунирхаад байвал эхнэр нөхөр гэсэн үг утгаа алдана шүү дээ.Чи өөрөө өөрийгөө эхлээд засаарай жаахан зөрүүд эрх охин шиг зантай юм бна

  26. з says:

    би чамаас нэг эгч л дээ. Эрчүүд ер нь нэг иймэрхүү л байдаг юм шиг байгаамаа. Манай нөхөр ч бас тийм л байдаг. Гэхдээ бүр нэг арчаагүй залхуу, гадуур тэнээд байдаггүй л бол засаад сайхан амьдарч болж байнаа. Харин нэг нэгнийхээ гэрийхнийг бие биедээ хэзээ ч битгий муулж бай. Хэрүүл хэзээ ч тасрахгүй. Тийм шүү манай аав, ээж тийм ийм гэж хэлэх хүн эр ч бай эм ч бай байхгүй шдээ. Тэгснээс тэгс ингэс гээд бүр нэг муудчихгүй зайгаа бариад л мэнд устай харьцаад явж байхад гэмгүй.Ийм хөөрхөн жоохон амьтан байж байхад салах тухай бодоод хэрэггүй шүү.Хүүхдэд чинь аавтай нь дүйцэж хайрлах хаана ч ямарч хүн байхгүй.

  27. æîíîí says:

    яанадаа яана иймхэн юм дэвчээд гарж чадахгви бол ях гж суусийн ях гж хввхэд тºð¿¿ë ãýñèéí ìóó ë áàéíà даа

  28. chokod says:

    Нөхөр нь арай нэг гайгүй байхаар хадам гэж нэг лай байх юмаа. Амьдрал гэж юу ч байдгийн заримдаа ч үнэхээр утгагүй санагдах юм

  29. happy says:

    nadad bol tiim ch muu nuhur shig sangdsanguiee.chamd ch bas buruu baina shvv dee. nadad bol hamgiin yadargaatai snagdaj baigaa ni nuhur chini bish 2 taniin chini eej aavuud l baina daa. chi nuhurteigee saihan yariltsaad hicheej baigaad yaaj ch hereldsen hervvldee ah duu amrag sadnaaa hutgahguigeer l hereldej surah heregtei dee.

  30. H says:

    Пүү бүү үзэгд ийм авгайтай болсноос насаараа ганц бие явсан дээр. Зөвхөн өөрийгөө чухалчилаж үздэг нөгөө хүнийхээ эрх ашиг, нөхцөл байдалыг харгалздаггүй муухай хүн байна даа.

  31. Zaluu says:

    энийг авгайдаа уншуулах юмсан Хэхэхэ

  32. monda says:

    жаргалдаа ташуутцан гар… чи ийм сайн нөхрөөс өөр ямар нөхөр олж авах гэсэн юм бэ? аав ээжүүд энэ та 2ийн амьдралд ямар хамаааа байнаа? хойд эцгийн нүүр харуулах хүүхдэд тийм сайхан гэж бодоо ю? хүссэн юм хүзүүгээр дураараа бол салаад хүүхдээ хойд эцэгтэй болгоод…нөхрөөөсөө хүүхэдтэй ирсэн хүүхэн гээд дараагийн хадмууддаа зодуулаад хараалгааад лл аз жаргалаа гартаа барьж тогтоох эсвэл эсвэл салхинд хийсгэх чиний л асуудал.. нөхөрийг гөлөг шиг байлгах биш хүн шиг байлгаж сур за.жаахан ч гэсэн эр хүн өрхийн тэргүүнд хүндэтгэлтэй хандаж сур…

  33. Venera says:

    Даварцан xүүxэн бэ?
    xуцдаг усгуж чадаxгуй юм бол яx гаргасн юм.

  34. ХҮН ЧАНАР says:

    түргэдсэн байна. хонууд өнжүүдээр шоудаад хүүхэн эргүүлээд яваагүй бол болоо шд. гол нь эмэгтэй хүн хүүхэд гаргаад гэрээс гарч чадахаа байгаад, өдөрт ганцаардаж ядаж байхад хүүхэд уйлаад байхаар /гэхдээ хүүхэд чинь өвдөөд уйлаагүй бол болоо/ жоохон хэцүү байдаг ч энэ үе удаан үргэлжлэхгүй. дээр нь бас ганцхан хүүхэдтэй хүмүүс яг ингэж гэрийн ажил амжихгүй нтр гэж их ярьдаг. яс юман дээрээ юугаа ч амжуулж чадахгүй ганц хүүхдэд дарагдсан арчаагүй хүмүүс. би бас яг чам шиг ийм байдалд байсан ч 2 дахь хүүхдээ гаргаад шал өөр болсон. тэр үеэ бодохоор инээд хүрдэг юугаа ч амжуулж чадахгүй худлаа нөхөрлүүгээ уурладаг байсан. нөхөр чинь ажилдаа жаахан муу байж магад гэхдээ зүгээрээ. нөхрийгөө орой ирэхэд нь сайхан хоол хийгээд, жоохон анхаарал тавиад өг. хүүхэддээ анхаараад нөхрөө халамжлахаа мартаж болохгүй жоохон л тэвччих. амжилт хүсье. тийм хөөрхөн үр бэлэглэсэн хүнээ хайрлаж, халамжилж яваарай. дэндүү их юм бичсэн бол уучлаарай

  35. odon says:

    Эрэгтэйчүүд иймэрхүү л байдгиймдаа.Ялгаагүй.чи салаад дахиад л нэг хар юмтай учирна, бас л нэг иймэрхүү л бна. Салснаас аятайхан хэлж яриад дасгаж, сургаад аваач. Юу юуны туханд хүрэлгүй л сална л гэх юм. Хүүхдээ хойд эцгийн царай харуулах ч нэг их сайхан асуудал биш байхаа.
    Массаж ч гэх шиг юум их олон илүү дутуу юм боддогын хэхэхэээх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хийх нь байтугай, эмэгтэйчүүд эрчүүдэд маш ховор хийж өгдгийн шүү. Архи ууж тэнэж төөрч алга болдоггүй л бол аргалаад залруулаад авах арга ухаан алга уу?

  36. nohortoi emegtei says:

    2 талын аав ээжүүд дургүй байдаг нь жоохон онцгүй юм даа. Эцэг эхээ гэр бүлийн асуудалд оролцуулах дэмий шүү.

    Үнэнийг хэлэхэд ихэнх эрэгтэй хүмүүс танай нөхөр шиг л байдаг байх. Нөхөр чинь зүгээр гэр зуурын ажил хийх дургүй залхуу юм биш үү? Авгайдаа массаж хийдэг нөхөр цөөхөн дөө (муухай байгаа биз) Сална гэхэд арай л түргэн байна шүү. Асуудлаа бүр хүндрүүлээгүй дээрээ 2 талаас ярилцаж ойлголцвол ямар вэ. Обой энэ тэрээ наа гэж нөхрөө загнаж байхаар хүн хөлслөөд наалгуул. Оройтож ирэх тал дээр Хайр аа би хүүхэдтэй гэрийн ажлаа амжуулж чадахгүй байна. Эрт ирж бай энэ тэр гээд эвтэйхэн ойлголцвол ямар вэ? Явган хэрүүлээ багасга. Эмэгтэй хүн чинь уран аргаар л эр хүнийг жолоодож байдаг юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.