Эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрийнхөөрөө тавьдаг

Эрчүүд, эмэгтэйчүүдийн дур тавилт юун түрүүнд бэлгийн амьдралд орсон эхний үед дур тавилтыг мэдэрсэн хугацаагаар ялгардаг. Өөрөөр хэлбэл эрчүүд бараг анхныхаа хурьцлаар дур тавилтыг бүрэн төгс мэдэрдэг байхад харин залуу бүсгүй түүнийг мэдэртлээ нэлээн хугацаа зарцуулдаг байна. Бүсгүй хүнд эхлээд сексийн туршлага сууж, өөрийнхөө бие махбодын онцлог, нууцыг мэдэж, сэрлийн цэгүүдээ тодорхойлж, дотоод сэтгэлийн хүлээсээ тайлж, сексийн талаарх ичингүйрэл, нүглийн тухай бодлоосоо салах гэх мэт олон зүйл шаардлагатай болдог. Тэгээд ч эмэгтэй хүний дур тавилт нь эрчүүдийнхийг бодвол бие махбодын ч тэр, сэтгэхүйн ч тэр талаасаа тун өвөрмөц, нарийн төвөгтэй зүйл юм.

Эмэгтэйчүүд “сексэд бэлтгэгдэтлээ” уддаг мөртөө дур тавилт нь эр хүнийхээс удаан, дур хүслийн мэдрэмж нь эрчүүдийнхээс хавьгүй олон талтай, тэд биеийнхээ онцлогийг эрчүүдээс хавьгүй сайн мэддэг, тийм ч учраас сэтгэл хөдлөл зэргээ үгээр илүү сайн илэрхийлж чаддаг. Эрчүүдээс ялгарах бас нэг онцлог нь эмэгтэйчүүд нэг дор олон удаа дур тавьж чаддаг. Эмэгтэй хүний авч буй таашаал нь сэтгэхүйн нөхцөл байдал, уян ялдам байдал, хамтрагчдаа хандах хайр сэтгэлийн байдал зэргээс хамааран эрэгтэйнхээс хавьгүй их байж болно. Эмэгтэй хүний сексээс таашаал авах боломж, чадвар нь тэдний нийгмийн идэвх, оюун ухааны чадамж, спортын болон бусад зүйлийг сонирхох байдал, нийтэч байдал, амьдралын өөдрөг үзэл зэргээс нь шууд хамаардаг байна.

Тэр бүү хэл мэргэжилдээ дуртай эсэх нь ч сексээс таашаал авахад нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогджээ. Харин эрчүүдийн хувьд мэргэжилдээ дуртай эсэх нь сексийн байдалтай нь огт хамаагүй байна. Дур тавилт яаж явагддаг вэ? Эрчүүдийн хувьд дур тавилт нь үрийн шингэн нь нарийн гуурсаар гадагшилснаар тогтоогдоно. Гарч буй үрийн шингэн нь энэ нарийн гуурсанд байрладаг мэдрэлийн эсүүдэд цочрол өгч ингэснээр тархинд дур тавьсан мэдрэмж өгдөг байна. Үрийн шингэн бэлэг эрхтний булчингуудын чангалалт, түлхэлтийн үйлчлэлээр нь гадагшилна.

Дур тавьсны дараа бэлэг эрхтэн сулран унжина. Энэ нь үрийн шингэн хэр зэрэг хүчтэй гадагшилснаас хамаарч, хүчтэй гадагшлах тусам бэлэг эрхтэн тэр хэрээр хурдан сулардаг байна. Үрийн шингэн гадагшлангуут эрэгтэй хүн шууд л хурьцлыг үргэлжлүүлэх ямар ч хүсэлгүй болдог. Харин эмэгтэйчүүдийн хувьд дур тавихад нь умайн хүзүүний булчирхайнаас шингэн ялгарна. Бэлгийн сэрэл нь хүчтэй хөдөлсөн үедээ эмэгтэй хүний умай тааз руу доошилж ирэх бөгөөд ингэснээр эр хүний бэлэг эрхтэнтэй илүү хүчтэй үрэлцэнэ. Ингэхэд тааламжтай мэдрэмж ихэсч умайн булчингууд чичрэн чангарна. Умай хүзүүнээсээ нэлээн хатуу салслаг бөмбөлөг гарган “унжуулах” бөгөөд энэ нь бүрэн унахгүй, нэг үзүүрээрээ умайн хүзүүнээс дүүжлэгдэн тогтсон байна. Энэ үед төрсөн тааламжит агшилт нь умай дотор нэг ёсны “вакуум” бий болгож дур тавилт явагдана.

Дур тавьсны дараа эмэгтэй хүний бэлгийн эрхтнүүдийн чангарсан булчингууд аажим суларч умайн хүзүү нь дараагийн хурьцал юм уу сарын тэмдэг иртэл хаагдана. Дур тавимаар байгаа бол дасгал хий… Бие махбод сексээс таашаал авч сурахын тулд нэг ёсондоо дасгал хийх хэрэгтэй болдог байна. Дур тавилт нь дотроо янз бүр байна. Үтрээний дур тавилтын үед үтрээний доод хэсэгт орших “констриктор” хэмээх булчин оролцох ёстой. Гэвч зарим эмэгтэйд энэ булчин нь харьцангуй сул хөгжилтэй байх нь бий. Ийм үед энэ булчинг хөгжүүлэхийн тулд дасгал хийх хэрэгтэй болдог. Энэ нь хялбар, өдөр бүр арын сүв буюу хошногоо олон удаа дахин дахин чангалж суллаж байх ёстой. Энэ үед дээрх булчин чангарч байдаг. Өөрийнхөө “констриктор” булчингийн хэр хөгжилтэйг мэдэж болдог.

Дээш харан хэвтээд үтрээний доод хэсэгт хоёр хуруугаа шургуулаад үтрээгээ чангална. Хэрвээ та энэ хоёр хурууг хавчиж чадахгүй байвал таны констриктор булчин тун сул хөгжилтэй байна гэсэн үг. Хурьцлын үеэрээ констриктор булчинг чангалахын хажуугаар таазаа өргөж болно. Зарим эмэгтэйчүүд “хэлүүний” буюу зөвхөн хэлүүг шууд өдөөж дур тавьдаг. Ийм эмэгтэйчүүдийн хувьд дур тавилтыг сайн мэдрэхийн тулд хурьцал эхлэнгүүт хөлөө хөдөлгөн хавчих хэрэгтэй. Ингэхэд бэлэг эрхтэн хэлүүнд хүрэлцэж нөлөө нь ихэснэ.

Эсвэл хурьцлын үедээ хэлүүг хуруугаараа оролдож болно. Умайн гэгдэх дур тавилт харьцангуй ховор байдаг. Энэ төрлийн дур тавилтын үед эр бэлэг эрхтнийг ямар ч байсан умайн хүзүүнд хүргэж үрэлцүүлэх хэрэгтэй. Хэрвээ эрэгтэйн бэлэг эрхтэн умайн хүзүүнд хүрэхгүй, эсвэл онохгүй хажуугаар нь зөрөөд байвал бүсгүй дур тавихгүй гэсэн үг юм. Ийм дур тавилттай бүсгүйд тохирох байрлалууд бий. Жишээ нь, бүсгүй дээш харан хэвтсэн бол хурьцлын үеэрээ хөлөө нугалан хэвлий рүүгээ тулган нэлээн дээш нь татах, эсвэл эрэгтэй нь дээш харан хэвтэж эмэгтэй нь дээр нь суугаа байрлалууд тохиромжтой. Хэвийн дур тавилттай боловч сайн сураагүй, одоогоор мэдрээгүй байгаа эмэгтэйчүүдэд хурьцлын ажлыг зохиомлоор ч бай аль болох удаан үргэлжлүүлэх нь дур тавилтыг мэдрэх шилдэг арга юм.

Үүний тулд эрэгтэй нь үтрээнд бэлэг эрхтнээ оруулаад хэсэг хугацаанд үрэлтээ зогсоох байдлаар дур тавихаа барих хэрэгтэй байдаг. Олон удаагийн дур тавилт Одоо ч гэсэн эрчүүдийн олонх нь олон дахин дур тавих боломжийг олох тухай боддог ч үгүй. Харин ийм бодол бүсгүйчүүдийг л илүүтэй зовоодог. Энэ нь ч бас үндэсгүй зүйл биш юм. Үнэндээ дур тавилтын тухай асуудал бүсгүйчүүдийг аль эртнээс зовоож эхэлсэн. Олон давхар дур тавилт мэдрэхийг бүсгүй бүр хүсдэг ч байж магадгүй. Гэвч одоогоор нийт эмэгтэйчүүдийн дөнгөж 50 хувь нь л ийм таашаал авч чаддаг байна. Харин эрчүүдийн дөнгөж 12 хувь нь үүнтэй танил гэнэ.

4 Comments

  1. dada says:

    заримдаа тэгдэг юмаа хо

  2. boldoo says:

    чиний сэрэл сайн хөдлөхгүйл байнадаа

  3. hi says:

    минийх зүгээр байсан чинь сүүлийн үэд сайн хөвчирч өгөхгүй байна хийж байхад жаахан сулдуу байна хүмүүсээ энэ юунаас болдог юм болоо хэлж өгөөч

  4. boldoo says:

    яг үнэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.