Гэнэтийн урилгаас шуудхан татгалз

1. Эр хүн рүү түрүүлж утасдах гэж бүү яар. Өөрөө тань руу утасдахыг хүлээх нь зөв. Утсаар ярьж байхдаа таван хором өнгөрсний дараа эмэгтэй хун түрүүлэн яриагаа эелдэгхэн дуусгаж байх ёстой. Тэгвэл эрчүүд тантай дахин ярихыг хүснэ.

2. Өөрөө санаачлага гарган эр хүнтэй танилцахаас зайлсхий. Хэрэв эр хүний сонирхлыг татаж чадсан л бол тэр өөрөө ирнэ. Үгүй бол ирэхгүй нь тодорхой. Түрүүлж алхам хийвэл та алдаж болох юм.

3. Эрчүүдэд нэг их олон зүйл ярих шаардлагагүй. Анх1ныуулзалт,болзооныхоо үед ямар сэдвээр ярилцахаа сонгоход хэцүү байдаг. Болж өгвөл тэр хүнийхээ ярианы өнгөнд зохицуулан хэлж байгаа үгээ хянахыг хичээгээрэй. Анх уулзах үедээ хүндрэл бэрхшээлээ тоочиж болохгүй.

4. Та ирээдүйн амьдрал, мөрөөдөл, үр хүүхдийн тухай ярих нь эртдэнэ. Өмнөх амьдралынхаа талаар ч бүү дурс.

5. Тэр гэр, ажлынхаа ойрхон байх ресторанд таныг урьвал татгалзаарай. Тэгээд алсхан, хүн багатай газар санал болго. Таны хүслийг биелүүлэх эсэх нь эндээс л харагдана.

6. Санаандгүй байхад ирсэн гэнэтийн урилгыг эмэгтэй хүн хүлээж авахгүй байх нь дээр. Эмэгтэй хүнтэй уулзаж, болзоонд урих гэж үнэхээр бодсон эр хүн цагийг нь тулгалгүй, урьдчилан дуулгах аргаа олдог. Харин гэнэтхэн таныг урьвал эргэлзээтэй гэсэн үг.

7. Ер нь аливаа уулзалт болзоог эмэгтэй хүн түрүүлэн дуусгах хэрэгтэй. Танд таалагдаад, сэтгэл чинь хоргодоод байхад уулзалтаа өндөрлөх нь мэдээж хэцүү. Гэхдээ л анхны болзоог та түрүүлж дуусгах ёстой.

8. Эхэндээ долоо хоногт хоёроос илүү удаа битгий уулзаж бай. Ихэнх хүний гаргадаг том алдаа өдөр бүр уулзаж байснаа сүүлдээ “сонин дээрээ соохолзоно, сониноо буурахаар хоохолзоно” гэгчээр төгсдөг.

9. Эр хүний санаачлагыг бүсгүй хүн дэмжиж байх ёстой. Түүний амьдралын төлөвлөгөөний тухай нэг их Шалгаах хэрэггүй.

10. Бүсгүй та түр зуурын адал явдал хайгаагүй, жинхэнэ амьдралын ханиа хайж яваа бол ор хөнжлийн ажилд бүү яараарай. Эр хүнд яаран биеэ тушааснаар бүсгүй хүн өөрийнхөө үнэ цэнийг тэр хэмжээгээр алддаг байна.

/Монголчуудын амьдрал/

8 Comments

  1. Арай хэтрүүлчижээ..яах гээд бгаа нь мэдэгдэхгүй ийм байдалтай байвал би лав ахиж араас нь гүйхгүй юм бна…

  2. ыуыу says:

    эви эви энэ xууxнуудуу гэсэн. эвийлээд байxар ч улсууд ч биш дээ. товчдоо мөн чанарийг ни мэдээд ирэxээр ч аймаар улс доо.

  3. nomuun says:

    Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг болохоор бүх л асуудалд тохирсон жор гэж хаа байх вэ дээ.

  4. sarnai says:

    үнэн үг байнаа, яг миний хийсэн томоохон алдаануудыг хэлээд байх шиг. энэ зөвөлгөөг эхлээд уншсан бол юу гэж өнөөдөр харамсаж суухуу… охид оо энэ яг үнэн шүү!

  5. sainaa says:

    аа тэгээд хэн хэндээ таалагдаж байвал.. энэ мэт чилэн зөвөлгөө илүүц биззз..

    таалагдаад л 5 хоноод нэг орчихсон сайхан амьдраад явж байгаа хосуудыг мэднэ өө мэднэ лав 3-4-ийг хэхэ

  6. бб says:

    иймэршүү асуудлийгбараг эмэгтэй хүн болгон л мэддэг, гэвч эрчүүд нч гэсэн ийм байдлийг нмэддэг болхоор нэг л азаартаад хэцүү байдаг юм шиг байгаа юм, тэгээд ч ер н ихэнх н тэвчээргүй өөр хэн нэгэнд алдчина байх гэж айгаад түрүүлж хөдөлдөг шүүдэ

  7. bgerel says:

    үнэхээр үнэн юм бн өө

  8. хорвоо санаснаар бх биш дээ says:

    мэдүүштэй сайхан зөвлөгөө бна даан ч сүүлийн уед охид бүсгүйчүүд маань эсрэгээр нь хэрэгжүүлээд бх юм даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.