Хоёр биенээсээ хол байхад сайн талууд нь их мэт санагдаж харин дутагдлууд нь бараг л мэдэгдэхгүй шахуу байдаг. Нэн ялангуяа интернэтээр танилцаж, дотно харьцаатай байдаг хосуудын хувьд дээрх байдал илүүтэй тохиолддог.
Нэлээд урт хугацааны турш хол байсан хосуудын зарим нэг хэсэг нь нэг нэгнийгээ илүү ихээр санаж, хайрлацгаадаг бол харин нөгөө нэг хэсэг нь хөндий болсон мэт мэдрэмж төрж урьдын хэвийн харьцаандаа эргэж ороход багагүй хугацаа шаардагддаг байна.
Нэн ялангуяа эрчүүдийн хувьд бие физиологийн онцлогоос шалтгаалж хайр сэтгэлийн харьцаандаа үнэнч байж чаддаггүй ажээ. Өөрөөр хэлбэл сексийн харьцаанд асуудал үүсдэг гэсэн үг юм. Энэхүү аюул нь эмэгтэй хүнийг хардах сэтгэл төрүүлэхэд хүргэдэг ажээ.
Нэг өдөр, хоёр долоо хоног, хэдэн cap байсан ч үргэлж хамтдаа байхын тулд утасны дэргэд чимээ чагнан хүлээх аль эсвэл компьютерын урд захиа ирэхийг нь хүлээж суудаг. Хүлээхийн зовлонг хос хоёрын үлдсэн нь илүүтэй мэдрэх болдог.
Хол тусдаа байна гэдэг бол хайр сэтгэлийн хувьд яг л гал, салхи хоёр гэсэн үг юм. Энэ тохиолдолд хайрын гал аажмаар унтрах харин салхи илүү хүчтэй салхилж эхэлдэг.
Тусдаа байснаар өдөр тутмын амьдралын явцад мэдрээгүй байсан хоёр биенийхээ сайн болон муу зан чанаруудыг олж мэдэх болно.
Эр эм хоёрын харьцаанд романтик байдал маш чухал байдаг. Хэрэв хос хоёр хамт байхдаа романтик биш байсан бол тусдаа байснаар хайр сэтгэлд илүү аюул учрах болно. Учир нь бие биенээсээ уйдаж, залхаж эхэлдэг.
Тусдаа байх нь зарим талаараа бат бөх харьцааны сайн шалгуур болж өгдөг.
/Хань/
6 Comments
нээрээ хол байгаа найз залуугаа яаж сорих уу??? бид 2 хол нилээн удаж байна. хичнээн бие биендээ итгэдэг ч гэсэн хардахгуй яаж байгаа бол гэж бодохгуй уе гэж бахтуй юм. яг ямар байгааг нн мэдxэ яаж соривол дээр бол?
тусдаа бх хэтсүү шдээ.маш их шаналдаг зовно. тэр тусмаа эр хун араар тавиад бхаар хэтсүү. сориход сорилтонд унаж бгаа н унэхээр гомдмоор бдаг юмаа
тусдаа байxаар тэгээд л бие сэтгэл 2 2лаа xолддог л юм даа.
хол байх хэцүү шуу дээ ,xичнээн хайртай ч гэсэн орой болгон ганцаардлиг мэдэрч унтах эмэгтэй хунд хамгин хэцүү байдаг юм! эрэгтэй хун унтахгуй хэр удаан тэсдэг юм бэ??? 1 сар уу??
tusdaa baigaad l uzeydee hairt min… chinii helsneer bid 2t heregtei boloh bailgui gej naidjiin
er n l neeh tusdaa bhgeed bh herggude, ter tusmaa ehner nuhur, eswel uneheer hairta durta za ene huniiigl songii gsn bodlto bgaa bol, bolomjooroo ali bolohl hamt bhiig temuulsen n deer,gol n ene buhniig eregte n sanaachlah hergte.teghgu bl buh yumaa duuusaad buhnee aldsanii daraa uhamsarlana shuu erchuude.za tgd uhaanta btsgagaarada.emegte huni huvid nz zaluu nuhurn hamt bhgu hol bsn heveere l bgad bvl ziazia ene nadta bain gj bododgu ntr gsn utgaar huleej avad dara daragin oort sn handsan taalagdsan zaluuchuudda bolomjiig olgoh shiidvert hurgedeg, argachgu bizde, hen oorto n hamt bj halamjilj, hajuudn bhiig husej oorluu n temuuljiin tuuniigl emegte hun songon shuudee, hii demii utasnii tsaanaas heze hamt bh n ch medegdehgu oortoo n hamt bhiig ch husdeggu hunte tegej tsagaa urjaahaar ym ymiig amjuulii shuude. iiml bn zaluusaaa.hezee ch bitgii hol bai.hairta durtai l bol haana ch bsn hezee ch bsn tuunruuge temuul yaj iiged tuuuniige dergedee bailga.teghgu bl suuld haramsah ue irnshuu.