Баяраа миний найз үүнийг уншиж байгаа бол найздаа хариу хэлээрэй…

Cайн байна уу? Та бүхэнд миний захиаг унших өдрийн мэндийг хүргте. Би одоо Их сургуулийг төгсөх курс мэргэжилдээ яггүй сайн толгой цохидог оюутан. Миний хүрээллийн хүмүүс ихэнхи нь эрэгтэй байдаг. Би тэрэндээ ч сэтгэл санаагаар унаад ганцаардаад байдаггүй. Найз нөхөд гэр бүлийн ихэнх нь бараг 70% эрэгтэй хүмүүс байдаг. Эрэгтэй найзууд маань эхнээсээ гэр бүлтэй болоод тусдаа амьдрал зохиогоод эхнэрүүд нь ойлгох нь ойлгож, ойлгохгүй нэг нь хардаж нөхөрлөлд минь сэв суулгах гээд л байна. За энэ ч яахав гол зүйлээ бичье. Миний найзуудын нэг Баяраа гэж залуу байгаа. Их сургуульд аялал жуулчлалын чиглэлээр сурдаг. Хоорондоо мсж бичнэ, өдөрт байнга мэссэнжэрдэнэ, утсаар ярина, заримдаа бие биедээ зав гаргаж кино хамт үзэж, гадуур алхана, салхинд зугаална.

Хүмүүс эрэгтэй найз гэхээр л их гүнзгий бодоод явчдын. Бид 2-ын хувьд тийм зүйл байдаггүй. Заримдаа гадуур явж байгаад оройтвол ойрхон байгаа нэгнийхээ гэрт очоол хоночихно. Баяраа надаас 3 насаар дүү гэхдээ бид 2 тийм насны зөрүү ялгаа үнэндээ гардаггүй. Даанч нэг том асуудал гэвэл Баяраа маань жоохон дурламтгай зантай залуу л даа. Сайханы өмнө харц буруугүй гэж үг байдаг даа. Хэн ч сайхан бүсгүйд харцаа унагадаг нь мэдээж шүүдээ. Харин Баяраа маань 3 сард 1 охин, бүсгүй, хүүхэнд дурлах нь энгийн л үзэгдэл. Би мэдээж найз нь болхоор өөрийнхөө зүгээс зөвлөгөө,дэмжлэг бас шүүмжлэлийг өгнө шүү дээ. Гэхдээ энэ асуудал биш ээ. Саяхан нэг амралтын өдөр бид уулзлаа. Хэн хэн нь хичээл ихтэй гээл яриад явсан болохоор өөрсөддөө цаг гаргаж нэг Ням гаригийн бүтэн өөрсөддөө зарцуулсан. Гадуур зугаалж, хаа сайгүй алхаал, талбай дээ очиж дугуй унаал.

Ер нь хөндлөнгийн хүмүүс харвал хосууд гэж хэлж магадгүй л юм гэхдээ бид 2-н хувьд тийм зүйл байдаггүй юмөө. Тэгээд орой болж 2-лаа кино үзнэ гэж тохирсон болохоор Өргөө орсон. Нилээн орой ч очсон болохоор хамгийн сүүлийн үзвэр л үзлээ. Шөнийн 12.30 болж байхад кино дуусаад амралтын өдөр байсан болхоор унаа тэрэг ч ховор байна. Тэгээд Баяраагийнд очиж хонохоор болоод гэрлүүгээ очихгүй гээд гэрийнхэндээ утсаар тайлангаа тавьчлаа. За тэгээд Баяраагийнд очсон хамт байдаг найз нь өөрийнхөө найзыг гээд 1 залуу найз охинтой нь дагуулаад иржээ. Баяраа Амраа гээд 10 жилийнхээ 1 найзтай хамт амьдардын.

Тэгээд л орж юм хум ярьж байгаад би ч тоглоом шоглоомоор өрөөний даац хэтэрсэн байна шүү, найз нь такси бариад харих уу гэсэн Баяраа ийм орой би юу бодож явуулхын хононо гээд хэлсэн юм чинь, яваад очхоор ээж аав чинь харин ч буруугаар ойлгох байх гэлээ. За за гээд тэгээд бүгдээрээ унтах болсонд мэдээж оюутан бид чинь ямар байх нь мэдээж нөмрөх зүйлээс авхуулаал асуудал гарна даа. Тэгсэн Баяраа 2-лаа хамт унтья наадуул чинь тэгээд учраа олно биз гэж хэлээд хэвтээд өглөө. Өчигдөр нь шөнөжингөө гадуур машинтай яваад унтаагүй ядарч байна гэж Баяраа хэлж байсан болхоор Баяраа дэрэн дээр толгой тавиал нам унтаад өгсөн. Би ч төд удалгүй хажуугаар нь ороод хэвтээл нам.

Угийн хувцастайгаа бүхлээрээ унтаж чаддаггүй болхоор хувцасаа тайлаал унтсан. Би угаасаа юу ч бодоогүй. Тэгээд бүгд өглөө сэрсэн. Өглөө энд тэнд утасны сэрүүлэг дуугараал гүйцэт сэрч чадахгүй нүд анилдаад хэвтэж байсан чинь Баяраа 2-лаа хөнжлөө хөндлөн нөмөрчиж гэж өндийгөөд хөнжлөө засахдаа намайг дан хөхний даруулга дотуур хувцастай байгааг харсан. Би ч нойроо жоохон харамлаал сэрээл унтаал сэрээл унтаал. Тэгсэн яг нойрон дунд хажуу талаас нэг бүлээн амьсгал чихрүү үлээгээд, би бараг цочих гахам нүдээ нээгээд хажуу тийшээ харсан Баяраатай харц тулгарсан. Миний нойр бараг тэр дороо сэргэж би яасан гэж инээгээд асуусан чинь аан зүгээр л сайхан амарсан уу? Чи унтаж байхдаа инээдтэй харагддаг юм байна гэхээр нь би өөдөөс нь инээгээл дуугүй байсан чинь Баяраа би чамаас 1 юм асуучхуу гэхээр нь би за гэсэн тэгсэн битгий уурлаарай за гэхээр нь би бас за л гэлээ.

Тэгсэн Баяраа надруу илүү ойртсоноо найз нь чамайг тэвэрчихүү гэсэн. Би үнэндээ юу гэхээ мэдэхгүй, зүгээр л гарыг нь бариад өөрийнхөө цээжин дээгүүр давуулаад тавьсан. Тэгсэн гар нь хөх рүү явж байна. За тэгээд 2-лаа хөнжил дотроо байлдаа би ч чи муу ямар зэвүүн юм бэ гомдлоо энэ тэр гээл. Тэгсэн Баяраа өөдөөс би харин нам унтчиж чамайг өглөө л харлаа. Тэгээд их гоё харагдсан гэдэг байгаа. Би ч битгий худлаа ярь, тоглоод байгаарай гээд сүүлдээ за за болье би чамайг тэвэрье гэж байж гайгүй болсон. Тэгээд л удалгүй босоод цай ундаа уугаад гэрээс нь гараад л салцгаасан.

Тэрнээс хойш толгой дотор би зөв алхам хийсэн үү гэж бодогдоод байх боллоо. Ийм асуудлаас болж сайхан нөхөрлөлөө цэглэж орхивол яанаа гэж бодогдоод байх боллоо. Гэхдээ Баяраа надад дурлаад би ээлжит дурлагчдынх нь нэг болсон юм болов уу? гэж бас бодогдож байна. Уг нь бид 2-г хамт явж байхад хүмүүс дандаа л хосууд уу гэж асуудаг тэрэнд нь ч би бас жоохон билэгшээдэг. Үлдсэн 30%-д байдаг найз охидууд маань ч бас Баярааг сонирхдог.

Баяраа маань үнэхээр сайн найз яагаад гэвэл намайг үнэхээр хэцүү байдалд орсон байхад хамт байж, үнэхээр түшиг тулгуур гэж хүнд байдаг бол найз залуудаа хаягдаад үнэндээ л тэнэг амьтан болцон байхад Баяраа л хажууд байсан. Баяраа миний найз үүнийг уншиж байгаа бол найздаа хариу хэлээрэй. Чи намайг мэднэ дээ дуртай сэдвээрээ чөлөөтэй яриа өрнүүлж чаддагийг, гэхдээ яагаад ч юм энэ удаад найз нь чамаас шууд асууж бас юу гэж хэлж асуухааа мэдэхгүй тулгамдаад байна. Хажуудаа хэвтэж байгаа эмэгтэйг шохоорхох, харах, тэврэх мэт зүйлүүд эрэгтэй хүний хувьд энгийн л зүйл байдаг байх. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол тэс өөр зүйл байдаг байх гэж би бодож байна. Найзуудаа сэтгэгдэлээ бичээрэй…

38 Comments

  1. orovdoltei huuhen says:

    арай дэндүү юмаа гэхдээ найзууд болохоор зугээр л хувтсаа тайлаад унтчихсан байж болно шдээ тийм биз дээ тэр хун чин халууцаад хубцсаа тайлаа биз баяраа харин яасан дуртай дух вээ?тгээд трийгээ зугээр л инстинктээрээ тэвэрсэн гэнэ шуу гэхдээ яахвээ байж болох л юм дааа

  2. Bayaraa says:

    боовоо саалдаа!!!!! чи тэнэг ум уу? хажууд ни шалдан хэвтээ шаасс..

  3. Lady says:

    миний бодлоор эмэгтэй эрэгтэй хумуус жинхэнэ нзууд бж чадахгуй бхаа хэсэг хугатсаанд тийм юм шиг бх боловч ихэвчлэн эмэгтэй ни хайртай болж дуусдаг бх 🙂 тэхээр нзийгаа арай оор нудээр хараад бодоод эхэлвэл уулзахгуй бхийг бодсон ни дээр бх

  4. tseegii says:

    ñýòãýãäýë áîëîí ñàíàë ø¿¿ìæëýëýý èëýí äàëàíã¿é áè÷ñýí á¿õ óíøèã÷èä çî÷èä òà á¿õýíäýý áàÿðëàëàà. Áàÿðàà 2 õîíîãèéí ºìíº íàäòàé óóëçñàí áèä 2 çºí人 óäààí ÿðèëöñàí. òýð ºäºð áîëñîí àñóóäëûí òàëààð ÷ ÿðüñàí. Áèä 2 õýí õýíýýñýý ñàëàõã¿éãýýð øèéäñýí…

  5. Sodo says:

    Би саяxан Xамгийн сайн найз оxинтойгоо унтчиxсан тэгээд дахиж хэзээ ч харицxаа болисон шд! тэр надад итгээд хажууд тасарсан би ч бодоогүй байж бгад согтуудаа унтчиxсан өглөө нь шууд юу ч дугараагүй дахиж дугаараагүй л явж бна

  6. Bi chamd hairtai 3 says:

    Чи Үрэлээ мөн үү? Дэлгэрийг л сонгосон ни дээр дээ. Наад Баяраа чини дэмий гар шүү дээ кк

  7. Tuul says:

    заримдаа хайр сэтгэл нь хажууд нь байгааг мэдэрэхгїй байх їе байдаг. харин ч хоёр биендээ яг таарсан хосууд болж магадгїй л юм. юу ч гэсэн жаахан харж байсан нь дээр байхаа

  8. ragus says:

    Надад бас тохиолдсон юм байна. Ямарч тохиолдолд та 2-ын нөхөрлөл дуусаж байгаа юм байна. Нэг бол хосууд болох. 1 бол нэг нь хайр хүсээд, хөгөө нь найз байхыг хүсээд байвал сүүлдээ уулзалдахгүй байсан нь дээр байдалд хүрнэ.

  9. amigo says:

    ооё сайн болчоол бантаад байгаарай кк..

  10. нөхөрлөл says:

    сайн байна уу бүсгүй минь миний бодлоор чамд зөвлөхөд чи өөрөө Баяраадаа сайн болчихсон юм биш үү Бүх зүйл чамаас шалтгаална аа чи хэрвээ Баярааг /хамгийн сайн найзаа/ найз залуугаараа сонгосон тохиолдолд Баяраа та 2 нэг насны хань ижлүүд болж чадвал бүх зүйл 0к, Хэрвээ чи Баяраатайгаа муудаад салвал 1. Чи найз залуугаа 2. Чи хамгийн дотны найзаа чамд хамгийн их хэрэгтэй хүнээ анд нөхөрөө алдана гэдгийг бодож үзээрээ Энэ бол чиний л асуудал сайн бод зөв шийдвэр гарга Бүх зүйл чамаас шалтгаална. Амжилт

  11. oyu says:

    надад ч бас ийм зүйл тохиолдож л байсан. эр эм хүмүүс найз байж болно, тэр гүнзгий харьцаа руу орохгүйгээр өөрсдийгөө барьж чаддаг байх хэрэгтэй. би ч бас найзтайгаа ойр л байсан. гэхдээ чам шиг хувцас хунараа тайлж байсангүй ээ. тэгэхээр чи өөрийн сэтгэл хөдлөлөө нэгт барих хэрэгтэй. тэгээд бүх зүйлийг бодит байдлаас хар. ирээдүйгээ бас хараад найз байхуу, хайр байх уу гэдгээ сонгох хэрэгтэй.

  12. tulga says:

    ямар хараал идсэн тэнэг юм биядэг мал вэ чи үхсэндээ хувцасаа тайлж унтсан юм, өөрөө дуртай байсан юм биш үү эр эм найз гэж байхгүй за

  13. emma says:

    Халът бодол:Ер нъ секс хийлээ бол өөрийгөө тууний өмч мэтээр ойлгуулдаг эмэгтэй, өөрийнхөө өмч мэтээр эзэрхэдэг эрчүүд ялимгуй учир дутагдалтай санагддагийн.Хэсэг хугацаа хэдэн жилээр ханилан амъдарсан ч эмэгтэй хун эхнэр хун ургэлж нууцлаг байх ёстой шуу дээ.Чиний зугээс баяраад just sex freind болох хусэлт гаргасан бол эр хунийхээ давуу талийг ашиглаад чамтай дурлахгуйгээр сексдэж чадна.Гэтэл өөрөө эр хуний сэтгэлзүйг ойлголгуй, эмэгтэй хунийхээ далд ухамсарт дийлдчихсэн сэтгэл хөдлөлийн хөөрлийн тувшинд явж байдаг.Эрчүүд нууцлаг эмэгтэйд илуу татагддаг бол, хуухнууд таниж мэдэх дотний эр хунийг тушихийг эрмэлздэг.Энэ нъ амар амгалан тайван орчинийг чухалчилдаг эмэгтэй хуний төрлөхийн зан араншин байх лдаа.Ийм харилцаа нъ амъдрал боллоо ч хосуудийн харъцааг хэврэгшүүлэх хөшүүрэг болж байж болзошгуй юм.

  14. Zochin says:

    Баяраа чинь чамайг эмэгтэй хүн гэж хардаггүй байж, нэг оронд орчихоод шууд унтаад өгсөн байна. Тэгснээ хувцасгүй байгааг харчихаад тэврэх гэсэн нь зүгээрл чамайг ойлгоно гэж бодоод, дурламтгай сониуч зангаараа нуцгэн эмэгтэй тэврэх боломжийг алдахгүйг хичээж л асуусан байна, тэрнээс биш чамд гэнэтхэн дурласан хэрэг биш байна. Наад залуугаа буруугаар ойлгоод чи өөрөө Баяраадаа дурлаад энэ тэр сүйд болов оо . Наадахаа тэр дурламтгай зантай нь орхиод өөрийнхөө дурлалыг шувуухайг өөр газраас хай даа.

  15. summer says:

    дуртай духнууд вэ яасан.ялангуя чи ууруу ямар дух вэ.хичнээн найзууд ч гсн бас арай ч хажууд ни хувтсасгүй унтжил бдаг.

  16. ssss says:

    sain naiz hamgiin sain hani boldog yum shde er n yamar uyed uurlaj yamar uyed bayraldag ve yund durgui yund durtai geed bugdiin chin setgeleesee oilgoj haritsdag bsan bolhoor chukagiin derged mine baij hair mine geel duu bdag da kkkk chi harin turegdej neeh nuur ogool hachin yum asuugaal dolool tenegteel baiv medeej huuchinaaraa l baihiig hichee er n iimerhuu tuuhtei kinoonuud zondoo bdag uzeed bas jishee avch bolno. chi uneheer hairlaltsaj durlaltsaj suuya gevel iimerhuu naiziin haritsaan deerees uussen amidral saihan n l bn yalanguya chamd iluu unench bna durlamtgai zand n sanaa zovoltgui de iim nasan deeree erchuud bugdl iim bdag yum harin neg hunee songovol nasan turshdaa hairlaj chadah uhaan bgaa bh bayrad chine yagaad gevel chamtai ingej chin setgeleesee handaj iim udaan naiz gej unench bsan bolhoor za tegeed ooroo uhaantai bai

  17. enkhmaa says:

    надад ч бас ийм зуйл тохиолдож бсан. 2 биендээ сайн байсан гэдгээ 6 жилийн дараа хэн хэн нь гэр бултэй болсон хойноо мэдсэн. тэгсэн мортлоо одоо болтол нзууд хэвээрээ л улдсэн. 2лаа л дотуур хувтастайгаа байсан гэхдээ бид 2ийн дунд юу ч болоогуй. хайр сэтгэл, амраг хосууд бна гэхээсээ илуу бид 2 нзууд байвал илуу бие биеэ ойлгох юм шиг санагддаг. тэгээд л 2лаа бие биендээ хэлээгүй хунтэй сууцгаасан. мэдээж 2лаа гадарладаг байсан нь унэн.

  18. setgel zvich says:

    чамд энэ өдрийн мэндийг хүргьё. Тэгэхлээр эрэгтэй хүн гэдэг бол хэдий олон хүүхэнтэй уулздаг ч өдий болтол чиний дэргэд байна гэдэг бол Баяраа чамд чин сэтгэлээсээ өөрөө ч мэдэлгүй хайрладаг болцон байгаа , юуны өмнө чи энэ хүнийг сонгоход үнэхээр сэтгэл хангалуун байж чадах уу чамд цаашдаа үнэхээр хань болж чадах уу гэх мэт хэтээ харж байж шийдвэр гаргаарай эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой юу . Чи үнэхээр Баярааг сонговол та 2 ын хайр нөхөрлөл дээр тогтсон болохоор маш бат бөх байх болно за амжилт хүсье

  19. Мөөгий says:

    Бүх юм өнгөрсний дараа*

  20. Мөөгий says:

    Секс хийгээд л үз дээ, дараа юү ч болоогүй юм шиг байвал зүгээр л шохоорхол, бас бат бөх найзын харьцаа, харин хос болвол бие биенээ харж байсан юм байна. Туршиж л үзэхгүй бол энэ байдал үргэлжлээд л байна. Зоригтой бай, дараа нь харамсав даа.

  21. zander says:

    та 2 хоер биэдээ хайртай юм биш уу

  22. N says:

    chi neeree bayraada hairtai boltsiim bushvv eswel dassan bh teed shaldan shahuu hamt untaal ter zaluud bolomj olgoj de odoo tegeel ymar haryu vildel hiihnuu haraal bjde ergeed naiz shig bwal er ni ywaanda haritsahaa bagasagsan ni deerde vgvi bol chamruu tegeel dyrlaltsaad vzkv yu yadiin

  23. baby says:

    ямар сонин ум бэ. би лав гайхлаа бна. яагаад тийм аймаар дотно бна гэж дэ. би лав тийм явдалийг зовшоорч чадахгуй дэг

  24. Ramiraz Sanchez says:

    Bayaraa 1 yum nud neegdej haij bsan hun hajuud bgaag medsiin bailgui te1 chine wahahahahha

  25. monda says:

    XXX г дэмжие

  26. Messi says:

    Эрэгтэй эмэгтэй хүний найз гэж юу байхавдээ хө

  27. Mr.M - emegtei yum baij aimaar xuuxen bna.. says:

    заза ийм юм байдаг л юм. ер ни бол баяраа маш туршлагагуй бна доо. ёстой л xууxдээрээ. жинxэнэ эр xун болоx гээд яадчиxсан, бас өөрийгөө xууxэн xараад л гуйгээд байдаг биш, сэтгэлээр эр xун гэээд ойлгочиxсон. дараа xэзээ нэг өдөр том эр xун болчод ойлгоноо. тэр уэд л толгойг ни эргүүлээд шаачаад явж байxгуй. гэж бодно. бас юуун найзсаг байсийн xууxэд байждээ. гэx уxаний л юм санаанд ордогиймдаа.

  28. kkk says:

    XXX yag zov. eregtei emegtei hunii saihan nuhurluluud baidag shu dee gehdee hyazgaar gej zaaval baidag yum. chi ooroo ch sainmedej l baina shu dee. saihan nzuud gej baisan chin Bayaraa ooroo… haritsaag ehelsen l baina shu de. tegeed ch er n Bayaraa ooroo l shireen deerees unachihsan yum bainaleeshdee

  29. vimo says:

    кэкэкэ… надад ч бас төстөи явдал бсан, гэхдээ би тэгэж дан дотуур хувтсастай нэг хөнжилд орж бгаагуй, аргагуй уэд хэн хэн маань хувтсастайгаа 1 орон дээр унтдаг байлаа. тсаг хугатсаа гэж дэндүү хурдан, 1 л мэдэхэд бидний нөхөрлөл 10 жил бсон бсан. амидрал ургэлжилсээр нэг л мэдэхэд би хуримаа өөр залуутай хийсэн. гэтэл бидний 1 удаагийн чатад ийм яриа бсон:
    тэр: бу унэхээр тэнэг байж, би чамайг дандаа л миний хажууд бж бх юм гэж бодсон. одоо би даанч хотсорсон, би чиний гэр булийг уймуулмээргүй бна…
    би: чи нээрээ даанч дэ…би чамайг 10 жил хулээсэн ш дэ…
    тэр: би тэнэг, би мэдэж бсан, би чамайг алдсан…
    энэ чат миний хувьд маш их хунд чат бсан. дараа нь би зөндөө уйлсан. тэглээ гээд одоо яах билээ дэ. хэн хэн маань сайхан амидраад л явж бна. хун туухээ санаж, одоогоороо амидарч, ирээдүйдээ итгэх хэрэгтэй шу дэ. XXX.н зөвөлгөөг дахин дахин сайн уншаарай! хоосон угс тэнд бхгуй бна шу!!! амжилт!

  30. hnn says:

    Та 2-н нэгэндээ туслах яахав, ирээдүйд амидралд чини маш том асуудлууд гарж ирнэ. Одооноос бүх юмыг тодорхой болго.
    Нэг бол дурлалц, эсвэл сал.
    Эрэгтэй эмэгтэй найзуудийн хооронд 30 мэтр-н зай байх ёстой гэж мэдэх үү

  31. aaa says:

    hehe, za naadah chin tegej baigaad boon asuudal boloh vii de. chinii huwid hair bolood, nogoodohnii chin huwid sex bolool ongoroh vii de. nadad bas iimerhuu yum tohioldson l do. gehdee minii bodloor emegtei eregtei humuus tiim ch dotno naizuud udaan baij chaddaggui yum shig sanagdsan. deer XXX helsneer todorhoi hiltei teriigee dawaad garwal tegeel uridiin buh haritsaa ugui bolno. Bi gadaadad l da. ooroosoo 3 duu huuhedtei buten 5 jil roommate bolj amidarch baisan. anhnii jil ugaasaa neg negniihee itgeliig daasan, oilgoltsohod amar humuus biasan bolhoor tegeel 2ulaa roommate baigaad l baisan. neg medsen buten 5 jil boljee. ene hoorond bi neg udaa naiz zaluutai bolool tegeed dorhnoo salsan. harin ter 3 naiz ohintoi baisan bas bolison. bid 2-n huwid yg chinii heldegeer ih dotno zaw garwal bainga l 2ulaa baidag bailaa. humuus dandaa bid 2-g hosuud gej boddog ch yg unendee tiim yum erdoo baigaagui. yagad ch yum tuuniig duu bolhoor bi anhnaasaa ynz bureer bodoogui. zarimdaa tednii naizuud ireel bid 2 neg orond untah tohioldol hed hed baisan l da. gehdee bi dandaa huwtsas, pajamateigaa, ter ch yahaw eregtei hun bolhor huwtsasaa tailaal. gehdee bid 2 hezee ch neg negendee hurch baigaagui. harin neg udaa sayhan, ter joohon halchihsan oroinoo namaig tewerch awaad unseh gej oroldson. tegeel bi tendees nuugeed garsan da :D, yagaad ch yum nadaa sogtuu uedee ingej aashilsan n eroosoo taalagdaagui getel ter suuld n tailbar helehdee nadad uneheer dassan. deerees n naizuud n bainga l chi yagaad naad emegteigee ooriin bolgoj awahgui baigaa yum geel il dald yriad, bainga ytgadag baisan gesen. tegeed l ter oroi sogtood buruu yum hiichlee geel guisen. neeren suuld n bodood baisan chin ter nadad ih halamj gargadag baisan yum bilee. barag ogloo bolgon nadad coffee chanaad ondor, bacon sharaad tawidag. bas jiriin odroor nadaa cake ch yumuu, tsetseg ch yumuu eswel unertei us geh met yum belegledeg. ter dandaa l kino ywj uzie geel ter bolgondoo daah gedeg baisan l da. gehdee bi eeljileel gargadag baisan. bas mashin tereg bainga anhaaraal, zasuulah yum hum garuul awaal ywdag baisan. odoo l ingeed gantsaaraa amidarch ehleed ternii ymar ih halamj, anhaaral tawidag baisaniig n sanaj bna. haniad hurhed bituu shol hiigeed, suu hooruuleel. er n zugeer jiriin eregtei naizaas iim ih anhaaral garah bolowuu gej bodson. gehdee bi odoo yrihgui baigaa. ter ch uuchilaarai geel tegeel tag. bi ch tag. odoo naizuud ch bish, hosuud ch bish bulchirhai bolchool bna. bi arai l turgen shiidwer gargaad nuuchihsen. yagaad ch yum yriltsana gehees aigaad shuud l nuugeed garsan. gehdee bi tuuniig bas oortoo sain gej boddogui. bas zugeer l dassan baih. ymar ch er hun hairtai hundee setgelee ilchilne biz de, duw duugui 5 jil ywna gej biahgui tei.tiimees bi tuuniig nadad sain gej boddoggui.
    tiimees minii bodloor ta 2 neg negendee dassan baih. gehdee hair bish bol ergej naizuud boloh geed hereggui de.

  32. oo(Ps) says:

    хэхэ марта зөв бичжээ

  33. tseegii says:

    За манайхан эхнээсээ л ширүүн зөвлөгөө шүүмжлэл өгч байх чинь ээ… Юутай ч бүгдэд нь баярлалаа. Дээр бичсэн залууд хандаж хэлэхэд Баяраад өөрт нь байнга хэрэглэдэн ник нэр байдаг болохоор тоглох хэрэггүй шүү.

  34. Marta says:

    чи өөрөө xайртай тэрийгээ нууж явдаг. тэгээд жооxон тиймэрxүү xандлага гараад ирэxээр баярлаад яаxаа мэдэxгүй сандраад бгаан бишүү хэхэ

  35. XXX says:

    Би мөн ч олон хэлж байна даа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох нөхөрлөлд хязгаар гэж байдаг юм тэр хязгаараа давчихаар нэг бол хайр нэг бол секс болдог юм. Наад нөхөрлөлд чинь Баяраа байнга чиний хажууд байдаг болохоор чи өөрийн мэдэлгүй татгдсан байна өөрөөр хэлбэл чиний хувьд хайр болох гэж байна чи ч бас Баяраад муугүй юм бн тиймүү. Хэдий найз ч гэсэн шалдан эмэгтэй хүн хажууд унтаж байхад ямар ч эр хүн тэсвэр алдах нь гарцаагүй тийм болохоор Баяраагын хувьд наад нөхөрлөл чинь секс болохоо шахсан байна. Магадгүй чамайг анх удаа найзын хувиар биш эмэгтэй хүн талаас нь харсан ч байж болох юм. Эцэст нь хэлхэд наад нөхөрлөлөө хайр болох уу эсвэл секс болоод дуусах уу гэдэгийг та 2-н сэтгэл мэдэждээ ингээд секс болчих юм бол та 2-н нөхөрлөл будаа болно харин нөхөрлөлөө энэ чигээр нь үргэлжлүүлээд байвал хайр болж болох л юм.

  36. ggeqgggasgsg says:

    хувцасаа тайлаад нэг оронд орж байдаг чам шиг духлаа хүүхэн байх уу? Баяраа бол чамайг зориулж хувцасаа тайлсаныг чинь мэдэлгүй унтчиж гэж бантаад тэвэрсийм биш үү?

  37. Баяраа нь байнаа says:

    найз нь зүгээр л эр хүний инстинктээрээ чамайг тэвэрциймаа

  38. 1234 says:

    т1ээ баяраа эnийг уnшаж байвал би боовоо гаргий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.