Мэдрэмжээ сайжруулахын тулд бүсгүй минь та эрэгтэйчүүдийн юу юу нь таалагддаггүй болохыг мэдсэн байхад илүүдэхгүй болов уу. Зарим бүсгүйчүүд амьдралдаа сэтгэл хангалуун, баяр баясал дүүрэн байдаг. Гэтэл ихэнх эмэгтэйчүүд эсрэгээрээ сэтгэл дундуур явдаг байна. Энэ нь бидний бэлгийн амьдралтай шууд холбоотой. Бэлгийн амьдралаас таашаал авах тухай та бүхэнтэй хуваалцаж байна. Таашаал мэдрэх гол үндэс нь дур булаам болох, ямар ч эрчүүдийг татах увидас үүний тулд доорх дасгалуудыг санал болгоё. Үүнийг хэрэгжүүлээд та өөрийгөө танихгүй болно гэдэгт итгэлтэй байна.
Дасгал 1. Энэ дасгал нь хүртэхүй мэдрэмжийг дээшлүүлэхэд чиглэнэ. Та гэрт байдаг энгийн зүйл тухайлбал, арьсан бээлий, саван, үслэг малгай, хөвсгөр даавуу, шарик үрэл, торгон ороолт зүүлт, навч гээд таалагддаг зүйлсээ ширээн дээр тавь. Тухтай буйдан дээр суугаад тод гэрэл асаа. 10 минутын турш ширээн дээрх зүйлсийг хуруугаараа мэдрээд тогтоо. Дараа нь гэдрэгээ буйдангаа налаад тэмтэрсэн зүйлс бүр ямар мэдрэмж төрүүлснийг бод. Тэгээд дахин бүгдийг тэмтрээд амар.
Дасгал 2. Бүсэлхий хүртлээ тайчаад ширээн дээр суу. Ангийн үс, өд, торгомсог алчуурын аль нэгийг баруун гартаа аваад зүүн гарынхаа хурууныы үзүүрээс эхлэн ажуухнаар сарвуу, гарын дотор талын арьсыг шүргэлцүүлж явуул. Дараа нь үргэлжлүүлэн хүзүү, зүүн хацар, дух, зовхи, хамар, амаар явуулаад доошлон хүзүү, хоёр мөр, эгэм, цээжний доод, дээд хэсгээр явуулна. Нүдээ анихаа мартваа. Дараа нь нүдээ аньсан чигтээ гэдрэгээ налж байгаад ямар хэсэгт ямар мэдрэмж төрүүлснийг сана. Одоо гараа сольж зүүн гараараа үйлдлийг гүйцэтгэ. Гэхдээ өөр зүйлээр хийвэл зүгээр. Өөрөөр хэлбэл, баруун гартаа өд барьж байсан бол одоо зүүн гартаа үслэг юмуу өөр зүйл барьж үйлдлийг гүйцэтгэ. Таны арьс өдний гадаргыг мэдэрч төсөөлч чадаж байвал энэ амжилттай болж байна гэсэн үг.
Дасгал 3. Энэ дасгалыг унтахын өмнө хийвэл зохино. Үүний тулд та өөрт таалагддаг ороо засаад, таалагддаг үнэртэй усаа цацаад тааламжтай аяаа тавиад усанд ор. Уснаас гарч ирээд биеэ маш энхрий зөөлнөөр арчаад орондоо ор. Бүдэг гэрэлтэй байвал зүгээр. Ингээд биеээ сул тавьсан үедээ дуртай лосьеоноо бага зэрэг цээж, хэвлий хэсгээр дусаа. Нүдээ аниад зөөлөн, хүчтэйг хослуулан гараараа арьсан дээр түрх. Аажуухан түрхэнгээ өөрийн гарыг мэдэр. Лосьеоноо түрхэж дуусгаад үлдэгдлээ арчин гэрлээ унтраагаа хажууд талаараа хэвтэн унт. Хэрэв та энэ дасгалыг зөв хийсэн бол та тэр дороо нам унтах ба өглөө сэрэхэд тань таны арьс булбарай байх болно.
Дасгал 4. Хайр дурлалын явдалд хэлний оролцоо маш чухал. Хэрэв та яриа бол таны хэл уян хатан юм байна. Үүнийг бүр сайжруулахын тулд доорхи дасгалыг хийгээрэй. – Хэлээ аль болох сунгаад буцаагаад аль болох гүн агшаа. Хэд хэдэн удаа хийгээрэй. – Хэлээрээ хамрын үзүүрт хүрэхийг оролд. Таван удаа. – Хэлээрээ эрүүндээ хүрэхийг оролд.
Таван удаа. – Хэлээрээ уруулаа тойруулан эргүүл. Таван удаа. Эсрэг зүгт 5 удаа. Дасгалыг хийх тоог ихэсгэж сарын дараа л гэхэд 5 удаа хийхдээ 1 дасгалыг 5 удаа биш 25 удаа хийдэг болох хэрэгтэй.
Дасгал 5. Энэ дасгалыг хийхийн тулд танд зайрмаг хэрэгтэй. Зайрмагаа хэлэндээ хайлуулж байгаад дусал болгоных нь хүйтэн, амт, урсах байдлыг нь хэлнийхээ бүх гадаргуугаар мэдэр. Ингэснээр таны хэлний мэдрэмж сайжрах болно.
Дасгал 6. Дахиад л хэлний дасгал. Нүдээ аниад буйдангаа налангаа биеэ сул тавь. Хэлээрээ хурууныхаа үзүүрээс эхлэн сарвуу, сарвууны эргэн тойрон, бугуй, шуу, тохой гээд мөрөө хүртэл явуул. Ингэхэд танд юу мэдрэгдэж байна. Хэрвээ танд юу ч мэдрэхгүй байгаа бол та дасгал хоёрыг буруу хийсэн байна. Тийм бол буцаад дасгал 2-т очоод анхаарлаа төвлөрүүлэн хийгээрэй. Сануулга: Дасгал 6-г дасгал 3-н дараа хийж болохгүй.
Дасгал 7. Та дэлгүүрт очоод өөртөө зөөлөн, торгомсог, тансаг цагаан хэрэгсэл, дотуур хувцас сонгож ав. Энэ нь таны эмэгтэйлэг чанарыг дээшлүүлэх болно. Эрэгтэй хүн болгон эмэгтэй хүний гадуур хувцасны дотор ямар нэгэн сонирхол татсан, дур булаам, тансаг дотуур хувцас байгаа байх гэж боддог. Энэ нь тэдний төсөөлөл, ургуулан боддогтой холбоотой. Тэр төсөөлөл нь биеэ олбол тэр таны төсөөлөл мөрөөдлийнхөө дагина болгож болох юм.
Дасгал 8. Энэ бол маш чухал дасгал. Гар хангалга хийж сурах хэрэгтэй. Манай сонины эхний дугаарт гар хангалгын тухай дэлгэрэнгүй бичсэн байсныг та лав уншсан байх. Гэхдээ энэ тухай одоо эргэн сануулах үүднээс товч дурдъя. Гар хангалга нь байдаг л зүйл бөгөөд ихэнх эмэгтэйчүүд үүнийг аюултай ямар нэгэн гаж юм гэж боддог. Энэ бол буруу ойлголт. Харин ч эсрэгээрээ гар хангалга нь эмэгтэй хүнд өөрийгөө нээх нэгэн томоохон түлхүүр болдог. Гар хангалга хийснээр үтрээний булчин уян хатан, бөх бат болж тавихад дөхөм болно. 3 минутын дотор өөрийгөө та эр хүнтэй унтвал яах бол? Бодоод үз дээ.
Эхлээд яаралгүйгээр хуруугаараа хэлүүндээ хүрээд ямар мэдрэмж төрж байгааг мэдэр. Хэлүүний аль хэсэг мэдрэмтгий байна. Их бага уруул хөөж байна уу. Умдагны хэсэгт хүрэхэд таатай мэдрэмж төрж байна уу гэдгийг мэдэр. Гар хангалга чичиргээтэй эр бэлэг эрхтэнтэй төстэй хэлбэртэй хэрэгслээр болон гараараа хэлүү үтрээний дотор ханыг оролдох хэлбэрээр хийж болно. Өөр олон аргууд байж болох л юм л даа. Тухайлбал та ваннанд дээшээ харан хэвтэж байгаад усны урсгалыг хэлүү рүүгээ чиглүүл.
Гайхалтай байх болно. Мөн ихэнх эмэгтэйчүүд эр бэлэг эрхтэнг орлуулж лаа, банан, лууван, резинэн бэлэг эрхтэн зэргийг хэрэглэдэг. Анхааруулж хэлэхэд шил, хугарамхай модон хэрэгсэл зэргийг хэрхэвч хэрэглэж болохгүй. Гар хангалга хийж байх үедээ өөртөө хүрэх болгондоо, өөртөө төрөх мэдрэмж болгондоо эрэгтэй хэн нэгнийг (тухайлбал мөрөөдлийн залуугаа) хүрч байна гэж бодож төсөөлөх хэрэгтэй. Үүний дүнд та урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмж сайн сайхныг хүртэж болно.
3 Comments
би өөрийгөө тавиж узээгүй гж боддог сайxан мэдрэмж авч бсан гэхдээ дутуу би өөрийгөө тавиагуй гэдгээ мэддэг гэхдээ тавихгуй бвал нз залуу маани өөртөө гутарах болуу би гое бсан гж xэлдэг эсвэл надаас зайгаа барихийг хуч эхлэх болуу ях бол гж их бодож бн
надад зураг нь л гоё байна ха ха
Ñàéí áàéíà óó çàëóóñ àà? áè íºõºðòýé õ¿¿õýòýé ýìýãòýé ë ýý ãýõýý íýãýí ç¿éëèéã àñóóìààð ñàíàãäààä èéíõ¿¿ áè÷èæ ñóóíà. Òà á¿õýí ìýääýã á¿ë ¿íýí ñýòãýëýýñýý íàäàä çºâ뺺ñýé ãýæ õ¿ñýõ áàéíà.ßëàíãóÿà ýã÷ íàð, ýì÷ íàð áàéâàë ñàéí áàéíà àà.Ìèíèé í¿¿ðýýð áàéíãà ë óì ãàðàà áàéõûí, òºðººä ç¿ãýýð áîë÷èõ áàéõ ãýæ áîäñîí ÷èí îäîî õ¿ðòýë ýð¿¿, 2 í¿äíèé õîîðîíä áàéíãà ë ãàð÷ áàéõûí àðüñ àð÷èëãàà óã íü ñàéí ë áàéìààð þì. ªºð ÿìàð íýãýí øàëòãààí áàéäàã þì áîëîâ óó? äààâðûí ººð÷ëºëò ÷ þì óó? ýí¿¿íä þó ñàéí áý? ìýäýã ç¿éëýý õýëæ òóñëààðàé?