Монголчуудын дунд цус ойртолт ихсэж, угийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэх үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болсон талаар эрдэмтэд өгүүлж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болсон нь судалгаагаар нотлогджээ. Хүн судлалын үндэсний төвийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Э.Энхмаатай энэ талаар ярилцлаа.
-Угийн бичгийг монголчууд хэдий үеэс хөтөлж эхэлсэн юм бэ?
-Монголчууд эрт дээр үеэс л аман болон бичгийн хэлбэрээр хөтөлж байсан. Харин 1925 онд Засгийн газрын нууц тогтоол гарч монгол хүн овгоо хэрэглэх, угийн бичиг хөтлөхийг болиулчихсан юм билээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 86 жил өнгөрчээ. Хүний нэг үе удам гарч ирэх генетикийн хугацаа дунджаар 25 жил байдаг. Өөрөөр хэлбэл, миний хүүхэд төрөөд дунджаар 25 нас хүрч байж гэрлээд дараагийн үе удмаа төрүүлнэ. Тиймээс энэ хугацаагаар тооцвол даруй гурван үе удам давсан хугацаа өнгөрсөн байгаа биз.
Увс аймгийн Тариалан сумын хотончууд гол төлөв дотроо гэрлэдэг учир цус ойртсон, төрөлхийн өвчин, согогтой хүүхэд олон төрдөг гэх яриа 1970-аад оны эхээр нэлээд дэлгэрсэн байж л дээ. Иймээс 1974 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлеөс Увс аймгийн Тариалан сумын хотон ястны хүн амд генетикийн судалгаа хийх даалгаврыг тэр үеийн Биологийн хүрээлэнгийн антропологийн /хүн судлалын/ тэнхимд өгсний дагуу хүн судлаач эрдэмтэн Ж.Батсуурь антропологигенетикийн судалгааг эхэлсэн түүхтэй.
Ийнхүү Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор, профессор Ж.Батсуурь багш маань шавь нарынхаа хамт 1974 оноос хойш 40-өөд жилийн турш Монголын хүн ам дахь генетик процессийн онцлог, гэрлэлтийн байдал, цус ойртолтыг судалсны дүнд хүн амын доторхи цус ойртох үзэгдлийн учир шалтгаан, өнөөгийн төвшин, түүний урщигт үр дагаврыг эдүгээ бүрэн тогтоогоод байна. Хүн амын доторхи цусан төрөл ойртолтын төвшнийг илэрхийлдэг амьгүй төрөлт, үр зулбалт, оюун ухааны хомсдол, удамшлын өвчин, согогийн илрэл харьцангуй ихэссэн үзэгдэл 1970-аад оны сүүлчээс эхлэн зөвхөн хотонгуудад төдийгүй нийт монголчууд ялангуяа, орон нутгийн хүн амын дунд ажиглагдах болсон.
Иймээс дээрх генетикийн судалгааг өргөжүүлэх шаардлага тулгарсан. Ингээд зогсохгүй монголчуудынхаа удмын санг судалсан олон жилийн судалгааны бодит үр дүнд тулгуурлан “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” гарын авлага бүтээж, олны хүртээл болгож эхлээд байна.
Энэ номыг ард түмэнд сурталчлан дэлгэрүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо хариуцан Хүн судлалын үндэсний төвтэй хамтран тодорхой ажлыг хийж эхлээд байна.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын соёлын төвийн эрхлэгч И.Нарангэрэлийн иргэдээ угийн бичигжүүлэх санаачлагыг Засаг дарга Б.Дэндэвсамба дэмжин хөрөнгө мөнгийг гаргаж сумынхаа 820 өрхийг дээрх номоор хангасан нь монголчуудын угийн бичгийн соёлыг улс орон даяар сэргээн дэлгэрүүлэх их үйлсийн галыг асаасан үлгэр жишээ гараа болсон. Мөн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордноос санаачлан үйлдвэрийнхээ хамт олны хүрээнд угийн бичиг хөтлөх ажлыг эхлүүлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
-Судалгааны үр дүнгээс дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Хүн ам дахь цус ойртолтын бүх тохиолдол тухайн хүнээс дээш дөрөв дэх үе буюу би-эцэг, эх-өвөг эцэг, эмэг эх-элэнц эцэг, эх-хуланц эцэг, эх хүртэл төвшиндөө цусан төрлийн холбоотой үр удмууд хоорондоо гэрлэх тохиолдлын хэмжээнд хүрсэн. Энэ бол үнэхээр монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд заналхийлсэн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал. Монголчууд бидний олонхи нь өвөө, эмээгээсээ урагш өвөг дээдсээ мэдэхээ больсон.
Өөрөөр хэлбэл, гэрлэгсэд өерсдөөсөө дээш ес дэх үе бүү хэл эцгийн эцэг эх, эхийн эцэг эхийн тухай угийн бичиг хөтлөхөд холбогдох бүрэн мэдээлэлгүй болж, цусан төрлийн холбоогүй гэсэн ерөнхий таамгаар бие биеэ сонгодог болжээ. Цус ойртолтын газарзүйн тархалтын хамгийн их голомт хаана байна гэхээр Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зүй тогтол ажиглагдана. Тодруулбал, урагшаа говь уруу явахын хэрээр хүн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хүссэн хүсээгүй хоорондоо гэрлэж байна гэсэн үг.
Хүн амын дотор цус ойртолт ихсэх үзэгдэлд нөлөөлөх бас нэг том хүчин зүйл нь засаг захиргааны хэт жижигрүүлсэн бүтэц юм. Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байхад хангайгаасаа говь, говиосоо хангай уруу отор нүүдэл хийдэг байсан. Энэ хэрээр мал нь тарга тэвээрэг авдаг, залуус нь хоорондоо танилцаж дотносдог сайхан тогтолцоотой байсан. Гэтэл засаг захиргааны хувьд 18, дараа нь 21 аймаг цаашилбал, 370 гаруй сум, 1500-аад баг гээд хэт жижигрүүлсэн бүтцэд хувааснаас хүн амынхаа хөдөлгөөнийг хүлчихсэн.
Засаг захиргааны энэ бүтэц төрийн үйлчилгээг хүн амд хүргэх талаасаа мэдээж зөв. Харин хүн амынхаа хөдөлгөөнийг хорьж, цус холилдох үзэгдлийг зогсонги байдалд оруулж байгаагаараа муу үр дагавар-тай. Энэ нь ч судалгааны бодит жишээгээр нотлогдсон. Тухайлбал, хүн амын дунд нэг багийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 85.4, нэг сумын хүн амын хувьд тухайн сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь нийт гэрлэлтийн 73.9, нэг аймгийн хэмжээнд 86.1 хувийг эзэлж байна.
Ингэж хүн амын дотор цус ойртолт чимээгүй тахал маягаар тархсаар өнөөдөр жинхэнэ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээнд хор уршиг нь илэрч байна.
-Элэнц, хуланцын төвшинд ураг төрлийн хамаатай хүмүүс гэрлэж цус ойртоод байна гэж Та хэллээ. Нийслэл гэхээсээ аймаг, орон нутагт энэ үзэгдэл илүү түгээмэл байна уу?
-Хүмүүс “Нийслэлд байдал гайгүй, Хөвсгөлийн цаатнууд, эсвэл говь уруугаа цус ойртолт их” гэдэг. Гэтэл тийм биш. Нийслэлд шилжин ирж байгаа айл өрх ихэнхдээ ах дүүгээрээ ирэхээс гадна нутгийнхнаа бараадаж айл хөрш буудаг. Түүнээс биш оррн нутгаас нийслэлд шилжиж ирээд нийслэлийн унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь ховор. Ер ньхүмүүс цус ойртолт гэхээр өөрөөсөө алс зайд ойлгодог. Өнөөдөр танай аймаг цус ойртоод хэцүүдлээ, манай аймаг бага байна гэж хоорондоо мэтгэлцэх шаардлагагүй шахам болчихож.
Иймээс нийслэлд цус ойртолт бага, орон нутагт илүү гэж хэлэхэд хэцүү. Зарим хүн өөрөөсөө дээш есөн үеэ мэднэ гэх ч лавлаад асуухаар аавынхаа талаар л дээш есөн үеэ нэрлэж чаддаг. Энэ бол хангалтгүй. Учир нь хүр өөрийнхөө эцгийн эцэг эх, эхийн эцэг эх гэсэн дөрвөн баганаар тус бүр дээш есөн үеэ бүрэн мэддэг бол өсөн үеэ мэддэг гэж тооцно. Хүн аав, ээжтэйгээ удмын сангийнхаа 50, 50 хувиар хамаатай буюу энгийнээр хэлбэл, биеэр нь аавын цусны 50, ээжийн цусны 50 хувь эргэж байдаг.
Цаашилбал, өвөө, эмээгийн цусны 25,25 хувь гэхчилэн хоёр дахин багасч дээш явсаар ес дэх үе дээр удмын сангийн холбоо 0.19 хувь болдог. Харин 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ удмын сангийн хувьд бараг хамаагүй, харь элгийн хүмүүс болж хувирдаг. Өөрөөр хэлбэл “Есөн үеийн дотор ураг” холбохыг цээрлэнэ” гэдэг монгол ёс заншлын шинжлэх ухааны үндэслэл энэ.
Иймээс дөрвөн баганаар дээш есөн үеэ бүрэн мэддэггүй бол уугуул баг, сум, аймгаасаа цаашилбал хил залгаа байрлалтай өөр аймгийн сум, багаас хань ижлээ битгий сонгоорой гэдгийг хэлье.
-Төрөлхийн хөгжлийн гажиг цус ойртолттой холбоотой юу?
-Сүүлийн жилүүдэд төрөлхийн гаж хөгжилтэй нярай олон төрөх болсон. Иймээс улсын хэмжээнд төрөлхийн согог, гажигтай нярайг бүртгэх нэгжийг ЭНЭШТ-ийн дэргэд 2005 онд байгуулсан. Тус нэгжийн мэдээлснээр 2005-2008, 2009 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд төрөлхийн хөгжлийн гажгийн 689 тохиолдол бүртгэгдэж, жилээс жилд давтамж нь өсчээ. Гэхдээ энэ нь бүрэн бус мэдээлэл. Өөрөөр хэлбэл, зарим аймаг мэдээллээ бүрэн өгөөгүй байсан.
Үүнд уруул, тагнайн сэтэрхий, нугас нь ивэрхий, тархи нь усаар дүүрсэн, өтгөний сүв нь битүү, хэвлийн урд талын хана байхгүй зэрэг 10 төрлийн гажиг бүртгэгдсэн. Эдгээр нь цус ойртолтоос үүдэлтэй болох нь бидний судалгаагаар батлагдсан. Төрөлхийн хөгжлийн гажиг, оюуны хомсдол бол хүний нүдэнд илэрхий харагддаг. Гэтэл олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар монгол хүн өвдөхөд, цаг бусаар эндэхэд цус ойртолт баталгаатай нөлөөлж байна.
Иймээс хүн ам дахь цус ойртолтыг бууруулах, цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээ авахгүйгээр хүн амынхаа өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулна гэж ярилтгүй. Гаж хөгжилтэй төрж байгаа хүүхдүүд ч үүнд хамаатай. Хүн амын өвчлөл, нас баралтад агаарын бохирдол, архи, тамхи, хоол хүнсний аюулгүй байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь мэдээж.
Гэхдээ эдгээр хүчин зүйлтэй харьцуулахад цус ойртолтын өнөөгийн төвшин голлон нөлөөлж байгаа нь судалгаагаар нотлогдож байгаа юм. Цус ойртолтоос гарах нь зөвхөн биднээс хамаарах асуудал. Гаднаас зээл тусламж аваад шийднэ гэж байхгүй. Юун түрүүн Монгол Улсын иргэн, өрх бүр угийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй.
-Дотроо цус ойртоод хэцүү байвал бусад орны хүмүүстэй гэрлэвэл зөв юм биш үү?
-Ташаа ойлголт. Хэт их эрлийзжээд байх нь хэд хэдэн сөрөг үр дагавартай. Жишээлбэл, тухайн гэр бүлээс өөрийн гэсэн амьдралын унаган экологи орчингүй хүүхэд төрнө. Хүн амьдралын орчиндоо удмын сангийнхаа тусламжтай дасан зохицож, амьдрал нь тэнцвэртэй явагддаг. Өөрөөр хэлбэл, бид монгол цус, монгол удмын сангаар Монголынхоо байгаль, уур амьсгалд дасан зохицож байж сая эрүүл чийрэг бие бялдар, оюунлаг байдлаа хадгална.
Нөгөө талаас эрлийзжилтээр тухайн улс үндэстний удмын санд урьд хожид байгаагүй удамшлын өвчний ген хэдэн мянгаараа ороод ирдэг. Зөвхөн Африкт тохиолддог халуун хумхаа ч орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Цаашилбал, монгол цус эрлийзжээд балархайтаад байвал эцсийн дүндээ монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэгт хүрнэ шүү дээ.
-Өнөөдрийн байдлаар угийн бичгийн хөтлөлт хэр үр дүнтэй байна вэ?
-1997 онд Засгийн газрын тогтоол гарч монгол хүн овгоо сэргээж эхлэхдээ буруу сэргээж будлиан үүссэн. Яагаад гэвэл, овог гэдэг цусан төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл. Гэтэл өнөөдөр монголчуудын 86.6 хувь нь Боржигон овогтон болсон. Төрсөн ах, дүү хоёр өөр овогтой болсон байх жишээтэй. Иймээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагүй болсон. Иргэний үнэмлэх дээр тавьж байгаа овгийг гэрлэлтээ шийдэх, цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл битгий болгооч гэж анхааруулах нь зүйтэй болов уу.
Ж.Хорлоо
Эх сурвалж: “Монголын үнэн”
12 Comments
бүгд л өөрсдийгөө цэвэр монгол гэж боддог бололтой. Үнэндээ бол бид удам судраа мэдэхээ болиод 100-аад жил болсон улс. Юан гүрний үед жил болгон 10 мянга гаруй солонгос охидыг татварт монголчууд авдаг байсан түүхэн баримт цаана чинь хаа сайгүй байна. Хүн амаа өсгөх бодлого баримтлаад, гэхдээ хятадтай холилдохгүй гээд Бээжинд хэдий нийслэл нь байсан ч монгол хүүхдийг хятад хүүхэдтэй тоглохыг ч хориглосон хуулийн заалт ч байдаг байсан байна. Монголын хаад солонгосоос хатад авч байсан тухай эх сурвалжууд ч байдаг. Соц үеийн дарга нар орос эхнэр авдаг байснаас ч ялгаа нь юу байхав. Тэгэхээр нөхөд минь та бид өөрсдөө ч мэдэхгүй хэд дэх үедээ ямар ч цус холилдсон байж магадгүй шүү, цээжээ дэлдээд томроод байлтгүй. Ямар ч байсан өөрөөсөө өмнөх 1, 2 үеээ хужаа биш гэж мэдэж байвал сайн л байна.
Õàðèéí õ¿íèé ãåíýýð íü äàìæèí ýëäýâ ºâ÷èí ýìãýã ìóó ñàíàà îðæ èðíý ãýäýã ¿íýí ø¿¿. Îäîîãèéí ýíý õóæàà ñî íàðòàé ñóóæ áààõàí ýðëèéç õ¿¿õýä ãàðãàñàí õ¿¿õí¿¿äèéã ÿàìààð ÷ þì áý äýý. ¯ð õ¿¿õäýý õàäàì òàëûõ íü óäàì ñóäðûã ñàéòàð ñóäàëæ áàéæ ãýðë¿¿ëýõ õýðýãòýé þì áàéíà. Èðýýä¿éí ¿ð óäàì ìèíü õàðèéí ãåíèéí õîã øààðààð á¿¿ áóçàðëàãäààñàà áèëýý.
би ч казак хумуусийн тухай сонсож байснуу гэхээс ойртож нохорлож узээгүй байж байгаад нэг хуухэнтэй танилцаж нохорлож билээ.хуний сайнийг нохорлож байж мэддэг гэж эстөи унэн юм билээ ,казакуудийг умхий санаатай гэж монголчууд зугээр ч нэг хэлээгүй бололтой унэхээр муу санаатай балиар хумуус байдгийн бна ,гэхдээ бугд тийм биш байх л даа .
казак хүний бичсэн бодогдоод, монгол эр хүний бичигдсэн жулдаад байна уу??? танарт!?
Хэхэ, тэгээд бие биенээ хужаагаар дуудаад л… Монголчууд бид үнэн сонин хүмүүс шүү
гадаад улс бүү хэл аймаг сум дотроо ч нүүж шилжих эрхгүй 70 жил болохоор цус байтугай нь ойртоо байлгүй дээ. Хэт их эрлийзжих мэдээж монгол хүний удмын санг устгах аюултай ч бага зэрэг холилдоход бас гэмгүй ээ, юм болгонд туйлширч ганц л зам туйлын зөв гээд гадаадтай суусан хүүхэн бүхэн эх орноосоо урвасан дайсан мэт ярих нь мунхагийн шинж шүү. Чингис хааны үлс болгоноос хатад авчирч эхнэр болгодог байсан нь бас ч нэгийг бодсон бодлого байсан биз.
Tehdee minii bodloor bol tsus holildoj baij sajirna gej bodiin sh de!!!
Minii medeh olon humsuud hamaatnuudtaigaa zagas naduuljil bsan yun muu gej???
миний монголоо казакууд шиг муу санаатай байж удам судраа аваря..казакуудыг муулсаар байж бид өөөрсдөө мөхөх болчихоод байгаа юм биш биз дэ хө.
эө тэр казак хүүхний бичсэн нь….нээрээ удам судрийн талаар нэгийг бодогдуулж байна шүү
зориуд хайж байгаад олоод энд тавичихлаа. казакууд удам судартаа аймар хатуу юм. энэ нь ч маш зөв болотой.би энэ хүүхний нийтлэлийг уншаад сүртэй ш дэ гэж хальт бодож л байсан гэхдээ ганц казак хүүхэн ингэж боддог байхад ганц монгол хүүхэн маань энэ казак хүүхэн шиг айхтар байж чадах болов уу? https://www.cekc.mn/family/71104
дээр нэг казак хүүхний нийтлэлд удам угсаагаа хамгаалдаг тэнэг мангар гээд хараацгаагаад байсан зарим хүмүүс. тэр хүмүүс үүнийг олж уншаасай.