Эрчүүд зөвхөн өөртөө тохирсон бүсгүйг л сонгодог

– Эр хүнтэй танилцсан даруйдаа өөрийн амжилтын талаар бүхнийг илтгэсний хэрэггүй. Тухайлбал: хэдэн их дээд сургууль төгссөн, бизнесээ хэрхэн удирдаж авч явах, өрсөлдөгчөө яаж шахах гэх мэт.

– Эр хүний хийх ёстой энгийн зүйлийг нь ч гэсэн урдуур нь орж хийхгүй байх. Жишээ нь: дарс өөртөө хундагалах, ресторанд орсон үедээ сандлаа өөрөө урагшаа болгож суухгүй байхыг хичээгээрэй.

– Ажил дээрээ ухаантай, ажил хэрэгч, хатуу гэртээ сул дорой, эелдэг зөөлөн, эр хүн таныг халамжилж анхаарал тавихыг шаардах хэрэгтэй.

– Хэзээ ч эрэгтэй хүнд бүү зааж зааварлаж бай. Өөрийн ухаанаараа бүхнийг хийж, шийдвэр гаргахыг нь хараад сууж байхад буруутах зүйлгүй юм.

– Эр хүн сайхан бүсгүйд дуртай байдаг ч гэсэн өөрийгөө эвгүй байдалд оруулж таагүй байдлыг мэдрэхгүйн тулд яг өөртөө тохирсон бүсгүйг сонгодог байна.

– Ухаалаг, боловсролтой, дэгжин бүсгүйчүүдийн хажууд эр хүн таагүй байдалд байхаас гадна уйтгартай илүү тэнэг болохоо мэдэрдэг гэнэ. Иймд эрчүүд ямар ч тохиолдолд оюун ухаан, боловсролын тал дээр өөрөөсөө доогуур эмэгтэй хүнийг сонгодог аж.

– Эр хүнийг ямар ч хүнд хэцүү минутанд дэмжиж тусалж байх хэрэгтэй. Учир нь хэдий эр хүнд байгалиас эмэгтэй хүнээс илүү хүч чадал, бие бялдар, оюун ухаан заяасан ч гэсэн сэтгэл санаагаар унахдаа амархан байдаг аж.

– Хэрэв эр хүн бүсгүй танд сэтгэлээ илчлэх аваас бүү нэрэлхэж биеэ бариарай. Учир нь заримдаа бүсгүй хүн цэвэр ичимтгий зангаасаа болж хайртай хүнээ алдчихаад эргээд харамсаж суух үе цөөнгүй гардаг.

/Хань/

6 Comments

  1. aaa says:

    энэ чин арчаагуй эрчүүдтэй суух зоволгоо бна. оорийнхоороо л байж байгаад суунадаг. тэрнээс биш хунтэй суухийн тулд туунээс доогуур болж жүжиглэх хэрэг байхгуй.

  2. oyunaa says:

    эрчүүдийн зов оо

  3. Ramiraz Sanchez says:

    98 % l asuudaltai uldsen 2% oldohod hetsuu dee. Jisheen bi (^_*) whahaha

  4. ККК says:

    Тэнэгт элгэмсүү.. хайрлаж бахархах тусам дүрдээ итгээд тэнэгтдэг юм эрчүүд чини

  5. Mongolia says:

    Пөөx ЭЛГЭМСҮҮ ажимаа явж байшдээ.Со Са Юу бна даа ккк

  6. ^^Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ^^ . says:

    ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ ТЭДНЭЭР БАХАРХДАГ БҮСГҮЙ ХҮН ХЭЗЭЭД ЖАРГАДАГ АЗ ЖАРГАЛТАЙ ӨӨРТӨӨ ИТГЭЛ ДҮҮРЭН БАЙДАГ БОЛОЙ!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.