– Болзоонд явахаасаа өмнө гадаад үзэмжээ сайтар бодож үзээрэй. Эр хүний анхаарлыг татах гээд заавал богино банзал, задгай энгэртэй платье өмсөх гэсний хэрэггүй юм. Хамгийн гол нь цэвэрхэн, донжийг нь олж хувцаслахаас гадна чимэг зүүлтэн дээрээ анхаарах хэрэгтэй. Эр хүний халамж анхаарлыг өөртөө татахын тулд болзоонд явахдаа бага зэргийн нимгэн хувцас өмсөхөд зүгээр. Учир нь орой сэрүүхэн байж таараад таны өмссөн хувцсыг харсан эр хүн зориг гаргаж гэрт тань хүргэж өгөхөөр шийдэж юуны магад.
– Эмэгтэй хүмүүс гайхалтай жүжигчид байдаг. Тиймээс эр хүнтэй болзсон үедээ зүгээр нэг хүүхэлдэй шиг байх гэсний хэрэггүй юм шүү. Үг яриагаараа өдөж, инээдээрээ анхаарлыг нь татаарай. Харин үсээ гоё засаж, уруулаа тачаангуй долоох нь хуурамч харагдуулдаг гэдгийг анхааруулж хэлэх байна.
– Анхны уулзалтаар өөрийгөө эр хүнд өгөх үү, үгүй юу гэдэг ээдрээтэй асуулт гарч ирдэг. Анхны харцаар дурласан ч гэсэн хайр сэтгэлээ нандигнан хадгалахын тулд дур хүслээ удаан барьдаг бүсгүйчүүд бий. Гэхдээ энэ нь тийм ч буруу зүйл биш юм. Учир нь сэтгэл зүйчдийн үзэж буйгаар бол анхны уулзалтаар ор дэрний ажлаас зайлсхийх нь дээр байдаг ажээ. Харин болзоот залуудаа “хонгор минь амттанг хүссэн үедээ идвэл онцгой байдаг шүү дээ” хэмээн инээмсэглэж хэлээрэй. Хамгийн гол нь хэзээ гэдэг нь чухал биш харин яаж гэдэгт л байгаа юм.
– Дурлалын үед эргэлзэх минут бас дагалддаг билээ. Гэвч үүнийг зөвхөн өөртөө л үлдээ. Магадгүй таны сонгосон хүнд ч гэсэн хувийн эргэлзээ байж болох юм. Таны эргэлзээг сонсоод илүү аз жаргалтай болохгүй нь лавтай. Дашрамд хэлэхэд айх сэтгэл гэдэг нь сэтгэлийн илч, сэтгэл хөдлөлийн хамгаалалт болж өгдөг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Иймд таны сонголт мэдсэн хэрэг юм.
/Хань/
6 Comments
hey neg zvul asuuh gesiin emegteie hvn er hvntei ehelj taniltsah ch yumuu esvel er hvniig guival tvvnd yamar sanagdah ve?
yahav dajgui shuu
dendu zadgai huwtsas ch hashaan ymbe.ontsgui shd.bi erni daruuhan mortloo degjin huwtsaslah durt degure hoh delnge gargsn huwtsas nadaa l law taalgddgui ene ni hawtgai gesn ug bish lde oln hun nadas ene hiilgsn hoh uu gj asuuj bsn bur go saihni emch hutel shu tgle gd bi zadgailh durgui zarim emgteichud degure ch zadgai dogura ch zadgai ywj bdgii est muuhai degure daruuhn dogura ymar ch bj boln gsn bodolt ywdg hundee
Za bi ch bolzoond yawahdaa yr ni zadgai taldaa huwtsaslachihdag bsan yum bna bodood bhad. Gehdee zaluuchuudad ashigluulaad ungurch bsnaa sanahgui bnaa. Hamgiin gol ni bi hen be gedgee l sain todorhoi blgah yostoi bishuu. Bolzoond yawj bga yum chini yum yarij l taarna biz dee. Tegeed chinii huwtsasiig bish chamaig l ter hun harah yostoi. Tiim l blgaj chadwal hoorondoo tohiroh tohirohguigee ayandaa mediishdee. Harin ter anhnii bolzoogooroo oirtoh demii gedeg yostoi unen bh gej bodoj bna. Yr ni yaj ch bodson emegtei hund uurt ch gesen saihan sanagdahgui sh dee.
Эмэгтэй хүн яавал эр хүнийг илүү өдөөдөг юм болоо
bolzoond zadgai huvtsastai ochvol yamar ch er hun dotnosohgui
hervee buur araas chine guigeed bval ter zalu uchine chamaig zugeer l zugaa gargach bolgoh gej l tegj bgan
ok