Хүний амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Гэвч зайлшгүй шаардлагатай үед бүх зүйлд дасан зохицож амьдрахаас өөр аргагүй болдог. Мэдээж хэрэг хэн нэгэн хүний хоёрдогч байна гэдэг амаргүй.
Танаас өмнө хэсэг хугацаанд өөр нэгэн эмэгтэй амьдарч байсан болохоор түүний сүүдэр таны нарыг удаан халхлах нь гарцаагүй юм. Нэн ялангуяа нөхрийн тань ээж бэр болох хүнээ сайтар шинждэг. Учир нь өмнөх бэрээ сайн мэддэг болохоор таны сул талыг хайж олохыг хичээх ба таны хариу үйлдлийг ч мөн ажиглах болно.
Гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн итгэлийг хүлээж, өөрийн байр сууриа бататгаж авна гэдэг амаргүй хэрэг. Гэхдээ хэрхэвч тэдэнд сул талаа харуулж болохгүй. Ямар ч эр хүн хуучин эхнэрийнхээ талаар дурсахдаа танаас ялгарах зүйлийн талаар ярьж өрөвдүүлэхийг хүсдэггүй байна.
Хэрэв түүний найз нөхөд эргэн тойрных нь хүмүүс таныг хүлээн зөвшөөрөхгүй өнгө аястай байвал сэтгэлээр унаж гутарсны хэрэггүй. Харин ч эсрэгээрээ дайчин цоглог байж, өөрийнхөө ямар хүн болохоо алхам алхмаар мэдрүүлж өгөөрэй. Хэзээ ч найз нөхөд, хамаатан садан нь өөрийгөө таны оронд тавьж төсөөлөн бодохгүй нь лавтай.
Гэхдээ заавал өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж илэрхий ямар нэгэн үйлдэл хийж, үг яриагаараа өдөх хэрэггүй. Юуны өмнө та хоёр дахь эхнэр нь болж чадах эсэхээ сайтар бодож үзэх хэрэгтэй. Учир нь шинэ орчин, шинэ хүмүүс гээд дасан зохицоход амаргүй байх болно.
Хэрэв өөрөө хүсээд энэ амьдралыг сонгосон бол эргээд харамсах зүйл байхгүй юм. Нэгэнт сонгосон замаас ухрах боломжгүй. Мөн нэлээд тэвчээр, сэтгэлийн хатуужил, өөртөө итгэлтэй байдал шаардагдах болно. Мөн аав ээж хоёр чинь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол багагүй асуудал тулгарах нь тэр.
/Хань/
6 Comments
Робэртод энэ чинэ эхнэртэй байсан эртэй урид ни амидрал зохиож бгаагуй бусгуй сууүал гэж бхад ойлгоогуй юмуу
Zad enter geed sonin hachin nick name hereglehgvi baimaar bnashuuu. 2 dahi amidral bol demiii bas hereggvi gej boddg yaaj iij bgaal anhniihtaigaaa l uchraa olson deer bh
за
хүний 2 дахи бх унэхээр хэцүү.би наадахийг чини туулаад гарсан. манай нөхөр анх бид 2 таарч тохирохгуй болоод салсан гээд л бсн.би ч ур хүүхдээ бодоод та нар амидрах гээд узэхгүй юу гэсэн.2уулаа л угуй угуй бид 2т хайр сэтгэл гэж бхаа болисон холдсон ни дээр гээд л салцгаасан.салангуутаа л хуучин эхнэр ни нөгөө ярисан юмаа тас мартсан юмуу миний эсрэг хуухдуудээ цэнэглэж узэн ядуулж эхэлсэн.гэтэл хуучин эхнэр хуухэд ни намайг буруутан ни юм шиг л харааж ерөөгөөд л,суусан нөхөр маани хүүхдээ саналаа гээд архи уугаад л хуучин эхнэр ни хүүхэдтэйгээ уулзуулахгуй гээд л бөөн асуудал бсн.ер ни хэцүү шуу хумуус мини ийм амидралийг буу сонгоорой
ИХ САЙН БОДОЖ СОНГОЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Хэрвээ нөхөр нь ухаантай байвал асуудалгүй л дээ. Нөхрийн ухаан мэдэх асуудал байна. Би ч бас хоёр дахь эхнэртэйгээ амьдардаг. Харин ч эхний удаа гаргасан алдаагаа давтахгүй юм шүү. Хоёр дахь удаагаа хүний үрийг зовоохгүй юм шүү гэсэн ухаанаар аливаад хандаж ирсэн. Цаашдаа ч хандах болно. Тиймээс эрчүүдээ хэрвээ алдаа гаргаад хоёр дахь амьдралаа зохиож байгаа бол жаахан ухаалаг байгаарай гэж зөвлөе.