Эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн дур тачаалын сэрэлд орох нь олон зүйлээс хамаарна. Юун түрүүнд бэлгийн амьдралд анх удаа орж байна уу, эсвэл бэлгийн амьдралд ороод удаж байгаа юу? гэдгээс хамаарна. Бэлгийи харьцааг эрчүүд санаачилдаг бөгөөд амьдралын туршид ч энэ санаачилга ихэнхдээ хэвээр үлдэнэ. Бэлгийн амьдралд ороогүй байх үед тачаалыг хөдөлгөхөд харах мэдрэмж чухал үүрэгтэй. Сэтгэл санаа өөдрөг үед харах хүртэмж нь дур хүргэх хүчтэй сэдээгч болдог. Жишээ нь нүцгэн хүн харах, эр эмийн явдалтай кино үзэх, хайр дурлалын тухай уран зохиол унших гэх мэт.
Хурьцах сэрэл нь эр эмийн тухай яриа лекц сонсох, нөхөдтэйгээ ярилцах, цэнгээнт бүжиг бүжиглэх, хайр дурлалын тухай дуу сонсох зэрэгт үүсч болно. Эрчүүдийн хувьд хурьцах хүсэл нь зөвхөн дурласан бүсгүйнхээ тухай л бодох мөрөөдлөөр ч үүсч болох юм. Бүсгүйчүүдэд дээрх байдалд хурьцах! сэрэл цөөн төрдөг онцлогтой. Бүсгүйчүүдийг сэрэлд оруулахад сонсох мэдрэмж нь харах мэдрэмжээс илүү чухал байдаг. Ийм ч учраас «эрчүүд нүдээрээ, бүсгүйчүүд чихээрээ» гэдэг нь оргүй зүйл ч биш юм. Эрчүүдэд нүцгэн бүсгүйн зураг харуулахад сэрэл нь хөдөлж байхад энэ нь бүсгүйчүүдийн хувьд ямар ч сэрэл үүсгэхгүй.
Харин бүсгүй хүний өөрийн бодит сайн сайхан талуудыг түүнд шивэгнэн хэлэх нь түүнийг сэрэлд оруулах чухал хүчин зүйл болно. Эдгээр нь бэлгийн тогтмол амьдралд ороогүй хүний тухайд юм шүү! Тэгвэл бэлгийн тогтмол амьдралд орсон хүмүүсийн тухайд дээрх зүйлүүд нь хурьцах сэрэлд тэр болгон оруулахгүй. Бэлгийн тогтмол амьдралд байгаа хүмүүсийн хурьцах хүсэл тачаал нь харьцангуйгаар нэлээд хүчтэй цочруулын дүнд үүсдэг. Мэдээж эдгээр цочруул нь харилцан тодорхой байдлаас үүссэн бол эр эм хоёрт адилхан үйлчилж бие биендээ ойртох хүслийг хангаж өгнө. Харилцан бие биенээ үнсэн таалах, озох янаглан эрхлэх нь маш хүчтэй цочруул болно.
Янаглан эрхлэх нь хурьцах үед эмэгтэйг хэвийн дур ханахад бэлтгэдэг чухал зүйл юм. Янаглан эрхлэх нь тодорхой ааш төрх гаргах, инээмсэглэн харах бие дээрх. сэрэлд оруулдаг цэг, хэсгийг гараараа илэх болон хэлээрээ цочроох гэх мэт болно. Ингэхийг хэвийн гэж ойлгож болно. Бэлгийн сэрэлд оруулдаг цэг, бүс хэсгүүд бие махбодын маань хаана байдаг вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тачаалыг үүсгэдэг, улам хүчтэй сэргээдэг энэхүү бүс нь эрэгтэй эмэгтэй болон ер нь хувь хүн бүрт адилгүй байх боловч нийтлэг байдаг бүсийн талаар дурдвал, эмэгтэй хүний хувьд хэлний үзүүр, уруулын салст бүрхэвч чихний гэдэс, хүзүү, мээм, мээмний товч, өгзөг, хэвлийн доод хэсэг, гуяны дотор талын хана, бэлэг эрхтэн, бэлэг эрхтэний их бага уруул, умайн үтрээ зэрэг болно. Эмэгтэй хүнийг сэрэлд оруулдаг эдгээр цэгүүд дотроос хамгийн мэдрэмтгий цэг нь бэлгийн бага уруулын нийлэх хэсэгт орших хзлүү юм. Эрэгтэй хүний хувьд хэл, уруул, хүзүү, цээж, өгзөг, нуруу, хэвлийн доод хэсэг, хуухнага, “бэлэг эрхтэн болно.
Эдгээр дотроос хамгийн мэдрэмтгий цэг нь бэлэг эрхтэний толгой, түүнийг хучсан арьс болно. Энэ арьсыг оролдох, угруу нь эргүүлэхэд хүчтэй сэрэл үүсдэг байна. Бэлгийн дур тачаал сэрэлд орох нь хайр сэтгэл бодол санааны байдлаас онцгой шалтгаалдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Өдөр нь «чи, би»-дээ тулчихаад орой нь бэлгийн харьцаа үйлдэнэ гэж санахын хэрэггүй. Хэрвээ үйлдвэл харилцан зэрэг дур ханана гэж үгүй билээ. Хүн бүрийн тачаалдах сэрлийн өсөлт бууралт, идэвх харилцан адилгүй байдаг. Эрэгтэй эмэгтэй хүний хувьд бүр ч адилгүй байна. Тачаалдах сэрлийн өсөлтииг (ялангуяа бүсгүйчүүдийнхийг) мэдэж байх нь харилцан зэрэг дур ханахад чухал нөлөөлдөг зүйл болно. Эмэгтэйчүүдийн сэрлийн өсөлт нь эрчүүдийнхийг бодвол бараг дөрөв дахин удаан байдаг.
3 Comments
дэндүү нуршуу юм
hamgiin sereltei arisiig ni tgd awhuulchihleer ih udaan tawidag ni iim uchirtai baisan yum bn l da, ugiin huvchuu tasluulchihwal medremj ni asar buurdag gsn, unen yum bn ntr
Эротик өгүүллэгүүд – http://fun.now.mn/category/audio/audio-erotic