Хэрэв ажил дээрх хайр дурлал дуусгавар болсон бол тэсэхүйеэ хэцүү байх болдог. Аль болох экс амрагаа мартахыг хичээж түүнийг харахгүй бас тааралдахгүй байхыг хүснэ. Гэсэн хэдий ч ажлын шаардлагаар өдөрт хэд хэдэн удаа нүүр тулах хэрэг гарна.
Үүнээс үүдэлтэй сэтгэл санааны тогтворгүй байдал, уйтгар гунигт автагдах нь ажлын гүйцэтгэлд саад учруулдаг. Түүгээр ч зогсохгүй алдаа гаргаж, зэмлүүлэх үе цөөнгүй гардаг. Энэ байдлаасаа болоод зарим нэг эмэгтэйчүүд тэсч чадалгүй ажлаасаа хүртэл халагдах нь ч бий.
Хэрэв ажил дээрх хайр дурлалын романы таагүй төгсгөлөөс болж шууд харьцаагаа таслахад хэцүү байгаа бол нөхөрлөлийн харьцааг сонгож болно шүү дээ. Мэдээж хэрэг энэ нь амаргүй байх болов уу.
Гэхдээ огцом харьцаагаа тасалснаас л дээр ажээ. Харин эрэгтэй нь харьцаагаа таслахыг санаачилсан бол гэрэл унтарсантай адил ямар ч нэмэргүй гэсэн үг юм. Энэ тохиолдолд түүнтэй аль болох тааралдахгүй байсан нь дээр.
Хэрэв эсрэгээрээ эмэгтэй нь уг санаачилгыг гаргасан бол тухайн эрэгтэйнхээ мэдрэмжийг хүндэтгэх хэрэгтэй. Учир нь гомдсон эр хүн ухаангүй үйлдлийг хийхдээ авъяастай байдаг. Иймд эр хүнтэй шууд харьцаагаа таслах гэж яарснаас нөхөрлөлийн тал уруугаа харьцаагаа чиглүүлсэн нь дээр болов уу.
/Хань/
3 Comments
хэхэ энэ одоо өөрөө өөртэйгөө яриад байгаамуу хаашааийн..
эндээс үзвэл ер нь ажил албаныхаа хүмүүстэй хайр дурлалын асуудал үүсгэхгүй байсан нь дээр юм байна
Угаасаа “энхний” гээд биччихсэн байсан шүү, би буруу бичээгүй. Бас нээрээ хатуугын тэмдэг олчихсон ъъъъъъъъъъъъъъъъъъъъъъъ
Та энхний сэтгэгдлийг оруулна уу гэнээ , за би эхний сэтгэгдэл оруулья,, хатуугын тэмдэг оруулж мэдэхгүй зөөлний тэмдэг тавичлаа, уучлаарай монголчуудаа