Анх удаа энгэр зөрүүлж байгаа эр хүнийг тохуурхан шоолж болохгүй

Эмэгтэй хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй буюу тогтмол ийм харьцаанд ордоггүй эрэгтэй хүний бэлгийн сэрэл маш хүчтэй байдаг. Энэ нь түүний биед үрийн шингэн хэт хуримтлагдсантай холбоотой.

Нөгөөтэйгүүр, энгэр зөрүүлэхийг дотроо удаан хүсэн хүлээж байгаад анх удаа нүцгэн эмэгтэй хүний биеийн нүдээр харахуй сэрэл хүчтэй хөдөлж өөрийн эрхгүй хурдан тавих нь бий. Ийм байдал бэлгийн харьцаа жигдэрч, тогтмолжих хүртэл хадгалагдана.

Эрүүл саруул эр хүн анх эмэгтэй хүнтэй ойртохдоо ихээхэн эмзэглэж “Би ер нь чадах болов уу” гэх мэтийн айдас, хямралд автаж, шаналах нь элбэг байдаг. Энэ бол өвчин биш. Гол нь сэтгэлзүйн хямралаа давж чадах нь чухал.

Анх удаа эмэгтэй хүнтэй ойртох гэж эвээ олохгүй байгаа залуу хархүү битгий хэл ханьтай хашир догь нэгэн хүртэл энгэр зөрүүлэхгүй удвал мөн л ийм “зовлон”-той учирна. Анхны юм бүхэн хялбар байдаггүй. Хэрэв хайртай хархүү тань сексийн харьцаанд орохоос нэг л дөлөөд, ямар нэг байдал гаргаад байгаа мэт санагдвал шууд “оношлох” гэсний хэрэггүй.

Магадгүй энэ нь түүний хувьд анхны ойртолт эсвэл удаан хугацаагаар энгэр зөрүүлээгүйтэй ч холбоотой байж болно. Бэлгийн амьдралд анх “хөл гишгэж” байгаа эр хүнийг “Чи чаддаггүй юм уу?”, “Яасан больчихсон эр вэ?” гэж даапаалах нь маш буруу.

Санаатай санаандгүй хэлсэн энэ мэтийн тохуутай үг нь эр хүний сэтгэлзүйд хүчтэй цохилт өгнө. Цаашдын бэлгийн амьдралд нь өөртөө итгэлгүй байдал сөргөөр нөлөөлдөг.

/Хань/

8 Comments

  1. Angel-d mai shuu says:

    Эхлээд өөрийнхөө нүхийг малтчаад дараа нь хүний шовгорыг зас чи ойлгоо бла авгай минь

  2. age30 says:

    банди насаа эгчмэд хүүхэнд өгч билээ ккк

  3. RobertO says:

    Nadd neg nz bgaa odoo hurtel emegtei huntei oirohch gvi ayagvi bol shooluulsan nuhur bhnee. manai nz shg hun bnauu 24 hurtelee gants l udaa yu yaasn?

  4. girl says:

    сайнуу юм асуух гэсэн юмаа охид бүсгүйчүүдээ жирэмсэлтээс хамгаалгах ямар арга хамгийн сайн бэ хэлээд огооч

  5. hun says:

    Анхны удаа оруулах гэ цаг гаруй ноцолдоод оруулж чадаагүй өнгөрсөн дөө ядаж байхад байрлал арай биш байсан л даа

    Бодоод байсан чинь бас анхны удаа гэж хэлж болохгүйн байна оруулаагүй н байжийж хэхэ

  6. Ramiraz Sanchez says:

    Надаа лав асуудал гараагүй юм бна. Миний %д бол ер нь бол бэлтгэлтэй бсан болхоор.

  7. аngle says:

    эрэгтэй хүн ч хэцүү юмааааааааа… доодхынхоо учрыг олох гэж хахахаха

  8. heyhoney says:

    bi anh udaa untahdaa angiihaa ohintoi untaj bsan ter maani sogtuu bsan bolhoor nadad ichij zovoh yamar negen yum bodolgui husseneeree bsan iim yum tohioldoogui shuu 😀

    gehdee ene niitlel deerh mash zov bnoo

    hudlaa sex hiideg neeh hudlaa tom dugarsan huuhnuud olon bdgiin aman deeree hutsaj ognoo neg saihan edleed ohoor alhaj ch chadhaa bdiin bj ene zarim neg huuhnuud hohii shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.