Би танай сайтыг унших дуртай. Маш их зөвлөгөө туршлага болдог. Тэгээд энэ сайтад дутагдаад байгаа ч юм шиг нэг сэдвийг хөндөх гэсэн юм. Энд бараг ихэвчлэн нөхөртөө эхнэртээ хууртагдсан гомдсон гэр бүлийн уур амьсгал нь суларч хүйтэрсэн хүмүүс бичиж байна. Бас үүнээс болоод залуучууд гэр бүл хайр сэтгэлийн асуудал дээр итгэл алдарч бүх юм хуурамч мэт сэтгэгдэл төрөхөөр болж байна. Нийгэм массаараа ийм байдалтай байгаа нь үнэн боловч бас сайхан гэр бүлүүд сайхан хайрууд сайн хүмүүс олон байгаа шүү залуусаа.
Би ханьтайгаа суугаад 5 жил болжийно. Магадгүй их хугацаа биш байх гэхдээ бага хугацаа ч биш. Бид 2 бие биедээ маш их хайртай тэр минь миний төлөө цаг наргүй ажиллаж намайг аз жаргалтай байлгахын тулд бүхнээ зориулж намайг уурлах бухимдах үед тайвшруулж\ шаардлагатай бүхий л цагт юу ч болжийсон миний л дэргэд байдаг. Тэр надад чин сэтгэлээсээ хайртай би ч гэсэн түүндээ хайртай. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хайр улам их болж байна. 2 биенээ харах болгондоо бид 2 дахиж шинээр дуралж эрхэлж туньж эвлэрч аз жаргалдаа умбадаг.
Юу гэх гээд байна вэ гэхээр сайхан хайр гэж байдаг юм шүү залуусаа. Бүх юм хуурамч биш итгэл найдвараа битгий алдаарай хаа нэг газар жинхэнэ хайр чинь байгаа. Хамгийн гол нь өөрийгөө дээд зэргээр хүндэл. Чи өөрийгөө хүндэлнэ гэдэг дэргэдэх бүх хүмүүс чамайг хүндэлж хайрлана гэсэн үг шүү. Би урьд нь бас л амьдрал зохиож үзэж алдаж эндэж гомдож хаширж явсан. Гэсэнч би сайхан хайраа олсон. Та бүхэн ч гэсэн сайхан хайр сайхан ханиа олно. Амьдрал асар баян бас өгөөмөр юм шүү!
22 Comments
мэдэхгүй юм даа гэхдээ амьдрал өөрөө баян шүү дээ
Баярлалаа ямар сайхан нийтлэл вэ. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!
үүрдийн жаргал байдаг гэж үү?
үгүй байхаа. алив юм хэмжээтэй.
гэхдээ бид сайныг л хүсч амъдардаг.
amidralg iim uudrug ungulugr hardag hun bdag n sain hereg shu. olon hun amidrald setgel hangaluun amidrah boltugai
монголчууд балиар атаархуу хүмүүс шүү эн зангаа хэзээ хаях юмбэ Ёстой дутагдсан л сэдэв байна шдээ сайхан зүйлс бичээд, харин хүмүүс хүний мууд дуртай болхоороо энэ сайт хөгжиж байгаа
кэкэкэ… захидлийн эзэнг биш, dul.г өөдрөг узэлтэй хун бна гэж хэлмээр болж бна! кэкэкэ…
юуных нь алтан загасны эмгэн байх вэдээ, үүрэг хариуцлагаа ухамсарладаг эрчүүд тийм л байдаг юмдаа залуу хүү минь. тэрнийхээ хариуд тэрнээс ч ихээр хайр хүндэтгэл хүлээдэг юм. айдаа чам шиг хүмүүс америк нөхрүүдээс ядаж суралцаасай ар гэрийнхнийхээ төлөө яаж ажилладаг гээч
алтан загасний эмгэн юмуу хаашаа юм, миний төлөө цаг наргүй ажилдаг, бүхнээ зориулдаг гэнэээ? хахах элэг хөлшлөө, бас xайртай гэж бгаа. орчин уеийн алтан загасний эмгэээн гэж.
Yadargaatai yum bichsen bnshde orj ireel neg 2 oguulberiig ni unshaal zalhlaaa chi naad ugee yostoi yavj delgerteee l hel …. Yer ni tegd zovlon bhgvi bsn bol jargal bhgvi gej ugiig medehuuu t1iiin
кики гэдэг нөхөрт чи бодвол жаахан хүүхэд бололтой. мэддэг болохоороо ийм сайт руу ор ойлгодог болохоороо. за юу. хүүхэд минь.
Сайн байна, алдаа дээрээ сайн сурсан байна. би эхнэртэйгээ 16 жил амьдарч байна. мэдээж салмаар санагдаж байсан үе байсан. 5-6 дахь жил дээрээ хэд хэдэн удаа хэрэлдээд 2-3 хоног тусдаа байж үзсэн. гхдээ буцаад нэг нэгийгээ өөрийн эрхгүй үгүйлдэг 2. одоо хүртэл бие биедээ эрхлээд, хэдэн хүүхдээ эрхлүүлээд жаргалтай л байна. сахил хүртсэн санваартан шиг байж чадаагүй л дээ. гэхдээ дүү нарт хэлэхэд дурлалт бүсгүйгээс чинь илүү жаргаах хүн байхгүй. эрчүүд бид ч үзэж байж мэдэх гээд байдаг золиг л доо, уг нь дэмий л юм бна лээ 🙂
захидалийн эзэн гадаадад амьдардаг байх гэж ойлгож байна .
унэн унэн манай xун бид 2ийг сануулчлаа 🙂
тиймээ сайхан,маш сайхан үнэхээр сэтгэл сэргэж бна.танай гэр бүлд улам илүү их аз жаргал хүсие!би ч бас тэгж боддог санал нэгдэж бна.бдг л бхгүй юу даа хэхэхэ.бүгдээрээ жишээ авч сайхан амидрааарай.
Тиймээ ийшээ орохоор сэтгэл санаа навс унахаар шүү дээ гэж. Хүнтэй суумааргүй санагддаг.
үнэн үнэн надад хэдийгээр сайхан хайр учраагүй байгаа ч учрах байхаа, ийм л урмын үг өнөөгийн хүмүүст дутагдагдаж байгаа шүү дээ, ганц бие хүмүүсдээ хайр чинь хаа нэгтэй байгаа, харин хайраа олцон гэр бүлтэй хүмүүстэй үргэлжийн аз жаргалыг хүсье даа
кэкэкэ…., хун болгон чам шиг ийм оодрог бвал мэдээж хувийн амидрал ни сайхан л бна. хун гэр булийн амидралдаа юуг олж харахийг хусэж бна тэрийгээ олж хардаг. нар, сар ээлжинлэн энэ хорвоог эзэгнэдэг шиг гэр бул болгонд өөрсдийнх ни нар, сар 2 бгаа. чи их туйлширсан, эсвэл бдлийг бодитоор хулээж авахаас айдаг хун шиг санагдав. магадгуй энэ сайтад бичиж харилтсаж бгаа хумуус хажуу дахи ханиа гомдоохгуй, гэр булээ бусниулахгуй гэсэндээ сэтгэл зурхийг ни зовоож бгаа асуудлаа бичиж ярилтсаж тайвширч, тухайн гэр бул өнөөдөр бурэн бутэн ч байжийж бно ш дэ. алив зуйлийг адаглаад 2 өнтсөгөөс харж хулээж авч дугнэж амидарч сур да! битгий ай! бух зуйл сайхан бно!
энэ рамирез санчес гэж нөхөр хаана хийсэн статистик судалгааг үндэслэж тоон үзүүлэлт дурдаад байна аа.
оорийгоо хундлэх гж яг ю юм бэ?? тайлбарлаач??
Яг бид 2 шиг юм байна…
Гэхдээ бол ийм гэр бүл бол нийт хүн амийн 1% л төлөөлж бгаа шүү дэ.
Яаж олвоо заагаад өг.Би бас олмоор байна