Өчигдөр шөнө их гоё зүүд зүүдлээд, өнөө өглөө их гоё инээд алдаад л сэрлээ л дээ. Тэгсэн чинь үнэн царай муутай хүүхэн өөдөөс инээгээд байж байнаа. Сонин юм аа. Өчигдөр шөнө харанхуйд гайгүй л царайтай байх шиг байсан юм даа… Би энэ хүүхнийг дөнгөж өчигдөр харсан юм шиг ямар сонин юм биччихэв ээ?
Уг нь би энэ хүүхнийг олон жилийн өмнөөс танина л даа. Нэрийг нь Улаанаа гэдэг юм. Бид 2 олон ч жил орой хамт унтаж, өглөө хамт сэрж байгаа л даа. Анх зуны амралтаараа хөдөө явахдаа учиргүй санадаг байж билээ. Санаж санаж ирчихээд л хамтдаа унтаж, хамтдаа сэрээд л… Сайхан байж дээ тэр үе…
Сүүлийн үед харин Улаанаа маань харах тусам муухай болоод байх юмаа. Ер нь ч тэгээд олигтой байсан ч юм уу дөө? Бусдын хүүхдүүд гэж нүд, хөмсөг болсон сайхан, сайхан л амьтад байх юмаа. Хараад, хараад ханамгүй… Бусдын хүүхнүүд гэж гарт баригдаж, нүдэнд харагдахуйц хөх, бөгстэй байх юмаа. Тэнгэрийн амьтан л гэлтэй… Манай Улаанаа байдаггүй ээ… Нүд ч үгүй, хөмсөг ч үгүй. Хүнд үзүүлж харуулах юм юу ч үгүй. Хөх ч үгүй, бөгс ч үгүй. Хүнд гайхуулаад ярьчихаар юм юу ч алга. Халтайчихаад… Ядахдаа нүүрээ нэг угаачихдаггүй юм байх даа.
Анх яагаад тэгэж их сэтгэл хөдөлдөг байсан юм бол, бүү мэд… Нөгөө анхны дурлал сохор байдаг гэдэг нь юм бол уу? Магадгүй. Ямар ч байсан, өөрийгөө өмөөрөх үүднээс Улаанаагийн зарим дутагдалтай талыг нь биччихье.
Хатагтай Улаанаа ч тамхи их татнаа. Би орой гэртээ хамраа чимхэж ороод л, шууд орондоо ороод л, хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд л хэвтчихнэ. Тэгэхгүй бол татсан тамхиных нь утаанд ухаан алдчихна. Их хэцүү. Хөнжил дотор бол бүр ч хэцүү. Нөгөө Улаанаа чинь унгаад л… Бас болоогүй ээ, шивэр, хулмас гэх мэт анхилуун үнэрүүд бас бий. Ядаж байхад биеэ нь нил хир… Муухай, муухай. Авах юм байхгүй ээ. Ийм хүүхэнтэй насыг барна гэхээр энэ амьдралд гомдолтой л байна. Ядахад Улаанаа нөгөө ажилдаа бүр нойл. Би л нэг баахан тонгочиж, махаа зовооно. Тэгээд л… Ядараад л… Нам унтчихна. Улаанаа маань гоё болчихсон байна гэж шөнөжингөө зүүдлээд л… Даанч өглөө сэрэхэд бүх юм яг л байдагаараа… Жартайсан солир нүдтэй, баахан сорив болсон хөх бөгстэй, халтайсан нүүртэй, хиртэй биетэй гутмаар хүүхэн л өглөө угтана даа… Би ч уг нь өөдрөг үзэлтэй хүн л дээ. Гэхдээ энэ амьдрал ямар ч урам алга.
Болдог бол энэ Улаанаагаас салах юмсан. Даанч өөр сонголт байхгүй. Жавхлангийн дуун дээр юу гэж гардаг билээ? “Хайрлаж болохгүй хайр уу? Хагацаж болохгүй сэтгэл үү?” гэдэг байхаа. Урамгүй ч юм дөө… Энэ Улаанаа.
Балай хүүхний тухай гар, хуруугаа өвдтөл баахан юм биччихлээ. Болъё. Дуусгая.
Ингэхэд, миний энэ нийтлэлийг уншаад танд юу бодогдов? Намайг аймар муухай хүүхэнтэй учир ургуулаад, унтаж хэвтээд… Тэгээд тэрнийхээ тухай баахан юм биччихэж гэж хардаж байна уу? Ээ, андуураад байнаа, андуураад байна.
Энэ чинь далд утгатай өгүүлбэрүүд байхгүй юу даа… Ойлгохгүй байна уу? Далд. Улаанаа гэдэг чинь Улаанбаатар. Хүүхэн гэдэг чинь хот. Ийм түлхүүр үг хэрэглээд дахиад уншаад үз дээ? Одоо ойлгож байгаа биз дээ? Жартайсан солир нүд гэхээр юу байх уу? Энд тэнд шонгийн модны оройд байгаа гудамжны гэрлүүд байх нь байна. Сорив болсон хөх, бөгс нь юу байж таарах уу? Нурж унах гэж байгаа балгас гэмээр хэдэн байшингууд байх нь байна шүү дээ…
Энэ маягаар та цааш нь бодоод үз дээ…
Юутай ч Улаанаа хүүхнийг гоо сайхны мэс засалд өгөх цаг болсон байхаа…
45 Comments
наад зүүдийг чинь би бас зүүдэлдэг зүүдэнд сайхан харагдагч сэрэхээр үнэхээр үхтэл зэвхий царай татсан тамхины утаа авах юм байхгүй харин хөдөө тийшээ Байгальмаа хүүхэн ч сайхан шүү
kkkk vinoo joohon ch gesen ineed belgelleee kkkkk
kkkk vinoo joohon ch gesen ineed belgelleee kkkkk
ardchilal exelsenees xoish ulaanaa xvvxen ih zavxai bolson gadaaduud ix yavaldaj zamaa aldsaan xuurxii kkkkkk
ardchilal exelsenees xoish ulaanaa xvvxen ih zavxai bolson gadaaduud ix yavaldaj zamaa aldsaan xuurxii kkkkkk
eo eo eo ta hed uusduu yamar sonin um yardiin be vino hatagtai mini ene UB hotiin tuhai shuumj bna ok
eo eo eo ta hed uusduu yamar sonin um yardiin be vino hatagtai mini ene UB hotiin tuhai shuumj bna ok
hi.hiruda unende saihan setgegdel bichsen b.n kkk
vimo chi shuu chinii ugiig barag nadaas oor hun oilgohgui bgaa bololtoi
ednii muu xaltar ulaanaad bi xairtai zndoo ix xairtai kkk
Элэг хөшлөө. ярих гэж яйруулаад хаячих юм аа
yag tiim
^^ Tsagtaa naad xvvxen chn aziin tsagaan dagina gdg nertei blaa zailuul^^ odo xexexe xaltar ntr bltson araichdee xexexex ene vnen nvvr tsrai shdee ^^MONGOLCHUUDAA^^ Odoo yum bdox tsag n blson bxaa^^
vimohuurhii amitan guizteej unhiguy doromjluulaaaaaaaaaaadl hiha kkk tl ,
ene vimo chine harin shaaj ogdog gar bna daa uhaanii homsdoltoi sda erguutej yavahaar erguu golog zailaach iim teneg yumnuud yaj yavaad net uhaad surchihdag bhaa aztai l golog yum haha
chi ih teneg yumaa ooroo iim hyntei suugaad chamd gj helhed hynii ohiniig doromjiloh bsn yum bol naad doodhoo zahiraad anhnaasaa uhaalga bh heregtei tenegee gaihuulj bgaa yum shig oor yum bicheech dee
hihi
hehe tghgui yagaw de ulaanaa suuliin ued chamaas oor huntei gaduur ywaldaad bur budaa bolood bgaa yum chin
би оруулсиймөө гэхдээ копи паст хэхэ
xаxаxа нисэ, та хэдин алиа коммэнтийг бас уншаад инээв сайхан байла~
вимо юндаа ууралсан юм дээ. цөөхөн ч гэсэн хүмүүс инээгээд л авлаашдээ.
Ганцаардаж байнаа, сайхан найзууд болох элдэв санаагүй бүсгүй байвал холбогдоорой.
@ duh,
1.бантсан угуйг ни чи байтугай чиний тсаадах ни мэдэхгүй болохоор уг хэлээ мэдэж бичиж бай л да.
2…худлаа шаагаад… гэдэг чин ю гэж бгаан? өөрөө худал, унэн шаалгаж узсэн бололтой. хураасан туршилгийг чин хундлиэ дэ! эр ни тэгээд худлаа зуйлээс унэн дээр ш дэ. дандаа унэн шаалгуулж явахийг хичээгээрэй дэ! амжилт!
Цагтаа Азийн цагаан дагина байсан хүүхэн дээ хөөрхий. Одоо ч архи тамхи хоёрт живээд ар гэр үр хүүхдээ ч хайхрахаа больж дээ. Амьдрал нээрээ юу эсийг үзэх вэ дээ. Цагаан дагина байх үеийг нь мартаагүй хүмүүс байсаар л байна даа. Цэмцийсэн цэвэрхэн, инээмсэглэсэн, сайхан ааштай, ганган хүүхэн байж дээ.
хаха вимо худлаа шаагаад бантсандаа
далд утгатай зуйлд далд утгаар хариулахаар ойлгохгуй бх юм да 🙁 төрийн орднийхон бугдээрээ зайлтсгаа гэж шууд хэлчихсэн бол хумууст амар бж дэ…. 🙁
чи өндөр соёлтой оронд бсан ч бас л гомдоллох биз…
хүн ханаж цадахаа мэддэггүй гэдэг.
ээ vimo минь дээ vimo минь. гүйцэж уншчихаад загнаач кк. бүр хадуураад явчих юмаа хэхэ
Энийг урьд нь уншиж байсан юм байна
vimo энэ нийтлэлийн хаагуур н ь туучаад өнгөрчвөө. дуустал н уншилда:)
яаанаа ийм балиар хүүхэнтэй байсан бол хэн ч галзуурнада орондо унгаж нтр муу хоол идхээр орондоо унгадаг гэж сонссон улаанбаатарчдээ мэдэхгүй хог идэж байгаам чэн эээ бурхан өршөө
яасан хөөрхөн нийтлэл бэ таалагдаж байна кккк
вимо миньдээ дуустал нь уншаа.
Улаанаа маань өнгө зүс алдсан бна лээ. Гэхдээ Улаанаадаа би ч гэсэн хайртай удахгүй улаанаа дээрээ очино доо. Сайхан нийтлэл бна баярлалаа 🙂
ХАХА энэ бино гдэг нөхөр ойлгоогүй шаасан
айлийн охинийг жаргааж чадахгуй бж яах гэж авч суусийн?! хуний охиний амидралаар тоглочихоод одоо яаж ингэж хэлж чадаж бгаан?! дэмий хоосон зуудлэж хэвтэж бхаар бага унтаад наад эхнэрээ эмчилгээнд явуулж, хамтдаа эрүүлжиж жаргалтай амидрахаар хичээж ажиллаач эргүү мин! хамт амидарч бж хажуудахаа өөд ни татахийн оронд муулж бдаг, аваад явж чадахгуй бол эртхэн зайгаа тавиж өгмөөр юм!
хэ хэ хөөрхөн өгүүллэг байна.
хэхэ яг унэн байна шуу. Нээрээ Улаанаа ч дэндүү заваан бохир хуухэн шуу. Уг ни гайгуй байсан юмаа чамтай суух уэдээ эртээ одоо будаа.
nice nice goy sanagdlaa yag unen shu
huuye ene ymar hoorhon niitlel we? hehe ehleed unshaad bur yasan oodgui amitan be? gd uur hurd bj blaa sh dee . demjij bn ulaanaag oorchhilyoo hey hey
За зайлаа, худлаа зохиол шаачих гээд байхийн сда чин… Наа чин явахгүй байна тэнэг хулгайч минь
Xийx юмаа олж ядсан тэнэг гахайны сүүж вэ
хэлээд юукэв…
Улаанааг мэс засалд оруулах мөнгө эцэг эх нь өгөх болов уу? тамхинаас нь гаргачих юмсан тээ, царай муутай ч гэсэн Миний сайхан Улаанаа хүүхэн их санаж байна даа чамайгаа
ulaanaa oiriin ued bas arhi ih uudag bolson shuu. uulaanaa bas ih olon baar ornoo tegd hehe …. tsaash ni urgeljluuleh husel ch alga.
Хэхэ. яг үнэн