Өөр хүнтэй суулаа гэхэд бас л хууртагдана…

Миний нөхөр нэг өдөр ажлынхантайгаа амралтанд хоногоор явлаа гэж гараад маргааш өглөө нь орж ирэх хүртлээ утсаа салгаад алга болчихсон. Би ажлынхантайгаа явсан л гэж бодож байлаа. Гэтэл түүнтэй хамт ажилладаг хүнээс нь амралтанд хоногоор яваагүй гэдгийг нь мэдсэн. Бөөн хэрүүл болж хаана юу хийснийг нь асуухад хэлж өгдөггүй. Арай гэж амыг нь нээлгэхэд оюутан байх үеийнхээ найз хүүхэнтэйгээ уулзсан, тэгээд шөнө гэрт нь хүргэж өгөөд машиндаа ганцаараа хоносон, түүнтэй унтаж хэвтсэн юм байхгүй гээд л хүн үнэмшихээргүй зүйл ярьдаг юм байна. Миний сэтгэл ямар их өвдөж, ямар их гутарсан гээч. Өвлийн хүйтэнд машиндаа хонох хэрэг юу байгаа юм бэ, гэртээ л ирэх хэрэгтэй байсан биз дээ.

Тэгээд бас утсаа салгаад шүү. Тэрнээс хойш бид 2 хэрэлдэж муудалцсаар 6 сар гаруй амьдарсаар. Өдөр бүр зүрх минь шаналж салж явахыг хүссэн ч яагаад ч юм зориг хүрэхгүй юм.

Тэр хэн нэг хүүхэнтэй шөнийг өнгөрүүлсэн нь ойлгомжтой ш дээ. Би одоо түүнийг маш их харддаг. Яг л галзуу хүн шиг. Өдрийн цагаар ажил дээрээ байгаа болов уу гүй болов уу гээд л очиж үзмээр санагдаа, байнга мэссэжэр луу орж шалгана, утсыг нь ч бас шалгана. Би одоо нөхөртөө итгэхээ больсон. Хэзээ ч итгэж чадахгүй байх. Би өөрөө өөр хүнтэй явая гэхээр бас л чадахгүй юм. Бид 2 нэг охинтой. Тэр минь л миний баяр баясгалан. Бусад эрчүүдийн талаар судалж үзэхэд манай ажил дээр л лав эхнэрээ хуурдаггүй эр байдаггүй юм байна лээ. Тэгэхээр нөхрөөсөө салаад өөр хүнтэй суулаа гэхэд бас л хууртагдана. Насан туршдаа ганцаараа амьдралтай нь биш. Тэгж бодохоор салах хэрэггүй ч юм шиг. Гэвч миний аз жаргал миний баяр хөөр үгүй болсон, энэ зовлонтой амьдралыг яах вэ тэвчиж чадахгүй юм…

32 Comments

  1. nnn says:

    ingen ingen nohortei baih hereg ch alga doo neg huuhedtei bol gantsaaraa l saihan amidrasan ni deer yum

  2. er says:

    хариугаа авч араар нь сайн тавь салаад дэмий дээ.

  3. ganaa says:

    эр нь ч тэнэг эм нь ч тэнэг. Эхнэртээ сэжиг бүхий зүйл ярин гэдэг хамгын том алдаав яаж ч шаналгасан энхийн цагаан тагтаа байх хэрэгтэй.

  4. bayarllaa says:

    сайн бодож байж шийддээ бүсгүй минь нөхрөөсөө ганц л асуулт асуу хэрвээ нөхөр чинь хүнд харйтай болоогүй бол тэвчээд мартаад амьдар хайртай гэвэл сал өөр зам байхгүй бүсгүй минь

  5. Zochin says:

    Энэ хууралт хардалт гэдэг зүйл чинь хайр дурлал гэр бүл гэдэг зүйлсээс хэзээ ч салдаггүй сүүдэр нь юм бишүү. Яг өөрт тулгарахаар яах учираа олохгүй дэмий л өөрийн биеэ зовоодгын. Гол нь тэр хуурсан хүндээ Хүний итгэлийг алдсан хэмжээгээр өөрийг нь хайрлах хайр багасдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй,

  6. сайн бод says:

    Энэ бол эрчїїдээс бїх зїйл болдгийн хамгийн тод жишээ, тэд эмэгтэй хїнийг угаасаа араар нь тавьж хуурч мэхэлдэг, би 2 дахь амьдралаар амьдарч байна, дээрдсэн зїйл огт байхгїй, нєхрийн маань охин хэлэхээр инээд алдан та яасан хартай юм бэ бїх эрчїїд л иймшдээ гэдэг, єєрєє нєхєргїй хїїхэн. Эмэгтэйчїїддээ захихад догь цохьсон єєрєєсєє олон ах, хєгшин євєгчїїлтэй л бїї суугаарай, тэд бол гамшиг, би одоо нэр тєрєє бодон арай л гэж амьдарч байна. Анх яаж намайг хуурч сайхан дїр эсгэж суулаадаа, ганц охиныхоо аавыг яаг чам шиг хуурлаа олон удаа гээд салсан байлаа. Энэ эхнэрїїд ийм байх ёстой гээд сэтгэгдэл бичээд байгаа хїмїїс бол эрчїїд шїїдээ, єєрсдєє бодоосой хїїхдийнхээ эхийг яаж хайралдаг болоод ингэж бичиж байнаа хуурамч амьтад, тэгээд бас маш их зїйлийг эмэгтэй хїнээс нэхнэ.

  7. nnn says:

    өөр хүнтэй бүүр зууралдаад заваараад явчаагүй чамд хайртай л бол нэг уучлаад үзсэн нь дээр биз дээ гэхдээ хардаад үнэхээр хэцүү байгааг чинь ойлгож байна би яг ингдэг байсан юм. Уур хүрж байсан ч хардаж байгаагаа үзүүлэхгүй хэрэлдкү гүрийвэл дээр л дээ уг нь,,,

  8. vimo says:

    @ зочин,
    1. нөхөр чин янхан хуухнээсээ л хуухэд гаргаагуй бол чи 2 хуухдээ бодно уу, югаа бодно буу мэд ямар ч бсан салж болохгуй! чамаас их ухаан+тэвчээр шаардагдана. товчихондоо амаа барь, салахгуй гэвэл нөхөртөигөө хэрүүл буу хий!
    2. нар сар 2 ээлжилж энэ хорвоог эзэгнэдэг юм, наад одоо өөрийг чин зовоож бгаа зовлон дуусахийн тсагт нөхөртөө ыуыу-н эхнэр шиг хэлж том тэнэгтэв дэ! эм хуний бардам зан гэж бх ёстой зуйл шу!

  9. ыуыу says:

    зочингуйа… чи бол xэцүүдсэн эxнэр бна… яааг ийм тоxиолдолууд иxэнxдээ xартай эxнэрийн буруу байдгийн шуу. наадxийг чинэ би амидралаараай туулсан болxоор чамд xэлчиxие. эxнэрүүд нөхрөө xайрлаxгуй бна энэ тэр гэдэг шалтгаанаар xардаж, тэнэгтддэг нөгөө нөхөр бол xөөрxий уе тэнгийxнээсээ илуу гарчиx санаатай л гуйж байгаа даа. ийм л бна. миний эxнэр одоо надаас салаагуй дээ баярладаг л гэдгийн. гэxдээ эсрэгээрээ миний дургуй иx xурдэг, уе е тэр туxай санаанд орж ирээд бдаг.

  10. зочин says:

    надад бас яг ийм асуудал үүсчээд яахаа мэдэхгүй байнаа. Хүмүүс зарим нь сал гэх юм зарим нь тэсээд өнгөр гэх юм. 2 хүүхдээ бодоод амьдаря гээд уучлаад ахиж тэгж явахгүй байх гэхээр нэг хүүхэнтэй нууцаар утасаар яриад, архи пиво уугаад алга болчихно. Тэгээд бөөн хэрүүл. Бүүр сүүлдээ хэлэх ч үг олдохгүй. Яг өөрөө гардаж бариагүй болохоор хий хардаад байгаа ч юм шиг. нөхөр маань надад тийм хүүхэн шуухан байхгүй гээд байгаа юм. Би тэрэнд нь итгэхгүй байна.Нөхөр маань болхоор надаас салахгүй гээд байгаа юм л даа .Үнэхээр яахаа мэдэхгүй хэцүү байна. Зөвлөж өгөөч

  11. joohnoo says:

    yg zuv…chi hardaad bh tusam ter hun chmaas zalhaad chamaig bodhoorl heruul hardalt ntr bodogdoj harin uuriig ni erhluulj bgaa huuhen deer l ochih yumsan gej udriin bodol shuniin zuud bolno…chi yagaad iim bdald hursenee uuruusuu haigaad uzeech…heterhii negen heviin sonirholgui bgaad bsan bolhoor hun l yum hoino uidna shdee….dandaa bantan ideed bhaar….gdg ug bdag daa..chi nuhuruu togtooy l gej bodoj bgaa bol ehleed uuriiguu tolind har…tgd jaahan uurchlugd….jishee ni neg udur irehed ni…shal uur huvtsas umsuud jaahan sexy bai…tgd urd garch bujigleel…tm bh yum bol er hun butsaal irne…gehdee bnga tegvel bur utaggui shuu..jaahan bod ain…er hun bolgon ingeged yum…araar atvilt chini zugeer l bichigdeegui huuli…tm bolhoor jaahan uuruur bodood evler…za amijlt heleh ug duusav….bi joohon ch sanaa bodol mini…..

  12. хэхэ says:

    Тийм ээ хүн бүр л ийм юм үздэг байх. Тэгэхээр одоо галзуу хүн шиг хардахаа зогсоогоод зүгээр л тоохоо боль. Чамайг цагдах тусам л цаашаа явах болно.

  13. age30 says:

    ийм проблемийг бүх л гэр бүл дайраад гардаг байх…гол нь бие биенээ уучилж, нөгөөх нь хичээж чадвал ЦААШ амьдарна…Эмээ өвөө, аав ээж нар чинь ДАЙРААД л гарсан

  14. Нууц амрагтай хүмүүсд хэлэхэд says:

    Миний бодол гэвэл эхнэр нөхөр хоёр удаан хамт байхаараа бие биенийхээ хамаг сайн муу, дутагдал нтрийг нь мэддэг болсон байдаг. Тэгж байтал нууц амраг гээч нэг хүн гараад ирнэ. Хараад байхад ихэвчлэн хамт ажилладаг хүн нь байдаг (хүн хоногийн 24 цагийн 10 орчим цагийг ажил дээрээ, 8 цагийг унтаж өнгөрүүлдэг гэхээр ар гэрт 6 цаг л үлдэж бгаа биз дээ. Тэгэхлээр ажлын байран дээр харьцаа үүсгэх нь зайлшгүй) Тэгээд тэр нууц амрагтайгаа их л болж өдөрт ганц хоёр цаг, эсвэл 7 хоногт нэг шөнө хамт байдаг. Тэгэхлээр гэрт нь хүлээж байгаа хамаг сайн мууг нь мэддэг эхнэр, нөхрийнх нь хажууд нөгөө нууц амраг нь ямар ч дутагдалгүй “Тэнгэрийн амьтан” шиг л санагдана биз дээ. Ямар ч хүүхэд өсгөх, цалин мөнгө гэх мэт амьдралын проблем нуа та 2-ын дунд байхгүй… Харин тэр нууц амрагтайгаа нэг гэрт ороод сайн мууг нь мэдээд эхэлвэл чиний хажууд чинь байгаа ханиас чинь нэг их дээрдээд байх зүйлгүй, харин ч доор байгаа даа. Ийм л байна.

  15. sequ says:

    адилхан оор хунтэй болоо яадгийн гоэ ш дэ

  16. tulgat1313@yahoo.com says:

    Зовлонгоо хуваалцах бол адд хийгээрэй. Миний бодлоор та бол шохоорхол хайр биш. Нөхөр чинь хуурсаар л байх болно. магадгүй та өөртөө татах ямар нэг юм хийх хэрэгтэй… Орой ирэхэд нь хагас нүцгэлсэн байх ч юмуу иймэрхүү халуухан юм хийж татах хэрэгтэй. Адд хийж зөвлөгөө аваарай

  17. Hunaa says:

    Наад Элгэмсүү чинь Солонгост тэнэг мулгуугаараа алдартай хүн байгаа юм. Энд сурч ажилладаг Монголчууд бүгд андахгүй.

  18. erh gegee says:

    чи бид хоёр шиг ингэж шаналж байгаа хүүхнүүд зөндөө. Бодит амьдралд тавтай морил Мондагийн хэлдэг үнэхээр зөв Би нөхрөө хардсан хэвээр 2 жил өнгөрч байна Дахиж итгэнэ гэж байхгүй ээ Тэрний оронд амиа бод л гэж хэлье Өөрийнхөө төлөө амьдар Мэдээж бас охиныхоо төлөө Нөхрөө амьдралынхаа гол төв болгоод байх хэрэггүй Хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй Магадгүй нэг өдөр чи ч өөр хэн нэгэнтэй гэнэт харьцаанд орж мэднэ 100 хувь үнэнч амьдрал хаана ч байхгүй Гэхдээ аль болох бие биенээ хуурахгүй байхыг хичээх хэрэгтэй

  19. naraa says:

    ene elgemsvv gj nuhur ih hytsanaa. emegtei hvn zowlongoo bichheer dandaa uursuu hai gehiiin. eregtei hvn bichiheer uruwduj ntr… tenegtehiiin. teneg dyrak bdag bh daaa. medehgvin bj neeeh medemhiirne

  20. vimo says:

    @ tsetseglen, албан ёсний гэр бул болоогуй бхад эр/эм хумуус чөлөөтөи хуссэн хунтэйгээ уулзалдаж, зугаалж явах ни нугэл биш шу дэ. нз залуу чин чиний нөхөр биш, ур хуухдийн чин этсэг биш тийм бхад дэмий юманд санаа зовж бхийн! чамайг анхний хайраасаа илуу сайхан, сайн хуухэн юм бнаа гэдгийг ойлгочихоод бутсаж ирсэн юм блгуй дэ. шалгалтийг амжилттай давсан чамд баяр хургиэ л гэдэг бх да. гэхдээ л чи ямар нуудлийн шувууний уур биш дэ. энэ удаа анхний хайртайгаа уулзсан, дараагийн удаа 2 дахи хайртай, эсвэл суулийн хайртайгаа… гээд л чамд зөндөө шалгалтууд бгаа болов уу, ядийн бол?! ярилтсаад уз дэ! амжилт!

  21. tsetseglen says:

    бурхан минь яагаад заавал ингэж эмэгтэй хүн насан туршдаа тэсч твчиж амьдрах ёстой юм бэ найз залуу минь анхны хайр гэж тэр нэг юмтайгаа уулзаж намайг араар минь тависан одоо тэрнээсээ салчаад намайг ахиад шинээр эхэлье гээд байхын би яах ёстойгоо ч мэдэхгүй байна

  22. vimo says:

    1. ббб, монда 2.тай санал нэг бна. голийг олоод бичсэн бна ш дэ.
    2. эр хун 1 удаагаар иймэрхүү явдлийг хэзээ ч дуусгадаггуй юм да. тэгэхлээр 1 янхан хуухэн, нөхрийнхөө боовний зугаа 2с болж охиноо өнчрүүлж, монголийн дагавар хуухэдтэй хуухний тоог +1 болгоно гэвэл сална гэж бодож бгаагаараа салах л болж дэ! эс бөгөөс өөрөөс чин асар их ухаан+тэвчээр шаардагдана да, ур дунд ни +1 болохгуй юм биз дэ. халуун дулаан харилтсаа чин нөхөр та 2н дунд эргэн бий болоход тсаг хугатсаа их хэрэгтэй.
    3. тсаг хугатсаа бол их сайн эмч, гэхдээ гоо сайхний муу эмч!
    4. +1 болгохгуй гэвэл амаа татаж амидрах хэрэгтэй. нөхөртөигөө битгий тэр явдлийнх ни тухай дахин ярилтсаж маргалд. сэтгэл уучилсан ч ам уучилдаггуй гэдэг л дэ. гэхдээ л амаа тат! өөрийгөө тэгэж битгий зовоо. тэр тухай ам нээх тутамд +1 бололтонд дөхөх бно.
    5. битгий сал! охинийхоо төлөө тэс, тэвч! чанга бай, чи чадна! нөхөр чин янхнаас хуухэдтэй бсон тсагт л сал, тийм зуйл болоогуй л бол хэзээ ч битгий сал!!! амжилт!

  23. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЭХЛЭЭД ӨӨРӨӨСӨӨ АЛДАГАА ХАЙГААД ҮЗ ДЭЭ !!!!!!!!!! яагаад ийм байдалд хүрэв миний нөхөр юунаас болов, юу шалтгаалав нөлөөлөв гэдгээ л бодоод тунгаагад үз.

  24. emma says:

    Араараа тавиуллаа гэж хардаж бухимдахийн оронд өөрийгөө хөгжүүл.Чамайг хардаж хашгичах тусам нөхөр чамаас зугатана.Эсрэгээр нъ нөхөртөө миний ханъ суулэрмээр байвал сайн суулэр, хуухнууд ямар байдагийг ойлгоно биз гэж хэлчихээд суулдаа.Аягуй бол тийм уг сонсоод сэтгэлээрээ ханаж цадаад өөрчлөгдөж магад.За мэдэхгүй ээ яг ийм байдал надад хэрвээ тулгарвал цаад хуухэн нъ миний хонгороос хир хэмжээний дээгүүр доогуур тувшинийх байна гэдэг нъ сонирхолтой санагдана.Дээгүүр байвал нэг өдөр хайрт минъ гээд нилээн соёлжоод ирнэ.Тэртэй тэргүй дээгүүр тувшний хуухнууд хуний нөхөр булаахгуй. Доогуур бол харин тоосон шинжгуй өөрийгөө тордоод дуу аялаад сууж байдаг газар шд.Танай нөхөр тэртэй тэргүй туунээс уйдахаараа хаяна.Олонх хосууд анхнаасаа адил тувшнээс бие биеэ сонгодог гэдэг утгаар нъ харж дугнэв.

  25. . says:

    halamjtai,hairdaa unench er geh ug ni emegteichuudiin zugeer l hooson ug.ted ch bas adilhan yum bilee.uneniig helehed unench daruuhan bh ni demii yum bnle.bi ooriinhoo iim teneg humuujild uneheer durgui hurch ehlej bnada.

  26. ns_lux@yahoo.com says:

    Ганцаардаж байнаа, сайхан найзууд болох элдэв санаагүй бүсгүй байвал холбогдоорой.

  27. JIMS says:

    нээрээ үнэнч эр хүн ховор байх тэ. салаад яахав дээ. ганц удаа юм бол уучлах гээд үз дээ. ганц шөнийн явдлаас нь болж амьдралаа сүйрүүлэх хэрэггүй. гэхдээ л дургүй хүрмээр юм даа. бүүр эртнээс төлөвлөж бариад.

  28. bbb says:

    nihroo gants odor gaduur hoolloj dee gej bod sex-ig ih chuhal zuild bitgii toots zovhon ehner nohor esvel hair setgeltei hosin hoorond baidag nandin zuil bish yanhan hudaldan avagch 2-in hoorond ch baidag l neg haritsaa gej uz. nohroo olsood yavaj baihdaa gertei ireed hoolloj amjihguigeer ih olsoj dee gej bod teged zamdaa taaraldsan guanzandaa l hoolloj tegeed l gedes garaad gertei irgeed irsen bol boloo bur tegeed geree ongorood yavchaagui bn sh dee gadnii hool demii yum gerinhe hoolig saikhan bj geed irgeed irsen hun l gej bod. sex in amidrahin tuld hoolloj baiga shig yag tiim neg uildel gej bodoo end yamar nandin zuil bhgui busguichuud bidnii tosooldog shig morooddog shig sex gedeg chin tiim andnin zuil erchuudin huvid bish sex bol tednii huvid hool l gesen ug chamaig gants udaa gamnasan yum bn ene chin abs hair shuu dee

  29. bugd adilhan says:

    Эрчүүд бүгд адилхан. Энэ зүгээр л ам.дралын хатуу үнэн

  30. Ramiraz Sanchez says:

    Нөхөртөө дахиад 1 боломж олгоод үзсэн дээр бхаа да

  31. Үнэнч амьдрал гэж байдаггүйгээс хойш чи нэг өдөр өөр хүнтэй явнаа. Чи мэдээж мартаж чадахгүй тиймээс чи хэн нэгэнтэй хэзээ нэгэн цагт унтах болно. Харин унтах хүнээ зөв сонгоорой.

  32. monda says:

    бодит амьдралд тавтай морил…энэ бүхнийг даван туулж өөртөө ашигтай байдлаар амьдарлд хандна уу гэхээс амьдрал тэгсэнгүй гээд гомдоллоод байвал чи бурхантай суусан ч адилхан гомдоллох болно. эмтэй хүн мааш их ухаан гаргаж амьдарлаа авч үлддэг юм шүү дэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.