Ямар ч зовлон байсан би тэвчнэ ээ харин үүнийг л…

Сүүлийн хэдэн өдөр надад тун хэцүү байна. Үргэлж архи ууж муухай царайлсан хүнийг харахаас дургүй хүрч байна хамтдаа амьдарсан 9 жилийн маш олон өдөр ийм л байсан. Нөхөр маань агсан тавьж зодож хэрүүл хийхгүй ч гэсэн бараг өдөр бүхэн тийм согтуу арчаагүй байгааг нь харахаас дургүй хүрч байна. Уг нь нөхөр маань чаддаг мэддэг юмтай байгуулсан гавъяатай найз нөхөд олонтой ажил төрөл хамт олондоо нэр хүндтэй хүн гэхдээ энэ бүхнийг архи л дагалддаг. Сүүлийн 10 хоног би түүнтэй юм яриагүй юу ярих вэ дээ миний хэлэх үг дуусаж байна энэ сард л гэхэд өнөөдөр 16, 11 хоног согтуу эрүүл байсан 5 хоног нь гэртээ юу ч хийлгүй шартаад тв харж өнжсөн.

Өнөөдөр бас алга бас л архи уугаа биз. Надад хайртай л гэдэг юм гэхдээ би тэр хайрыг нь мэдрэхгүй байна орсон ч гарсан нөхөргүй юм шиг 2 охиноо дагуулаад ганцаараа. Дэлгүүр явж хоол унд цуглуулсан ч ганцаараа, ажил, гэр 2-н хооронд гүйж компьютерийн ард сууж нэтээр аялах бас чив чимээгүй л байгаад баймаар эсвэл автобусанд суугаад хүмүүсийг ажиглаад явах ч тайвшрал ч юм шиг эсвэл уйлаад л баймаар ямар ч байсан хэрүүл хийж битгий архи уугаач гэж гүйх хүсэл алга.

Хань ижилтэй байж ганцаардаж байна гэвэл хүн итгэхгүй л дээ гэхдээ тийм ээ үнэн тэр надад цалингаа 1 төгрөг дутаахгүй авчирж өгдөгийгөө бас юугаар ч дутаагүй байж чи юун даа уйлдаг юм бэ гэж загнадаг. Тэр миний юу хүсэж байгааг ойлгодоггүй. Олон олон хоногоор өвчтэй байж сэгтэл санаагаар унаж хэцүү байхад нь түүнийг ах дүү нь биш би л тэрнийг өргөж хөл дээр нь босгосон. Гэтэл надаас нууж ах дуу нартаа мөнгө төгрөг өгч авалцана. Намайг хүн гэж тоож байгаа ч юм алга. Хэцүү өдрүүд байсан шөнө нялх хүүхэд хөхүүлж хоночихоод гэгээ оронгуут эмнэлэг руу гүйж түүнийг сахидаг байсан. Тэр хүнд өдрүүдийг би давж гарсан гэтэл одоо бүх юм байна эрүүл болсон хүүхдүүд том болж байна гэтэл энэ архи би үүнийг тэвчихгүй нь өөр ямар ч зовлон байсан би тэвчнэ ээ харин үүнийг л…

21 Comments

  1. sarnai says:

    сайн уу, Би ч бас яг чам шиг амьдралыг туулсан. Одоо нөхрөөсөө салаад байраа зараад өөр газар нүүгээд ажилдаа ч албан тушаал ахиад өөртөө итгэлтэй аз жаргалтай шаналах шаналалгүй амьдралын төлөө тэмцэж л явна. Хүн ингээд ганцаараа болохоороо үнэхээр шаналах завгүй эрч хүчтэй амьдардаг юм байна. ийм хүн засрахгүй ээ цаг бүү алд зоригтой алхам хий урагшаа бүсгүй минь…

  2. Mr.M says:

    Сал гэж зөвлөхөө болиочээ ? Та нар ингэж зөвлөхдөө цаана үр хүүхэд нь яаж зовохыг төсөөлөхгүй байна уу ?

  3. Zasraxgui ee says:

    20 жилийн туршлагаас xараxад засардаггүйн байна өө. Манай Аавыг xарал даа. Xогийн арxичин xамгийн гайxалтай нь ЭЭж салж чаддаггүй. Манай Нз оxины нөxөр арxичин 2 xүүxэдтэй. Бас салдаггүй. Дорой ч Xүүxнүүд юум даа. Чанга гараар бариx xэрэгтэй ш дээ.

  4. тэмцэгч says:

    Бүгдийг хар болгож харах хэрэггүй. Амьдрал сайхан ш дээ. Элэг бүтэн үр хүүхэд эрүүл саруул байхад тэгж шаналаад яахав. Нөхөртэй хайртай болоод өдийг хүртэл амьдарсан биз дээ. Сайн талыг нь хар, яагаад ч засрахгүй зүйлтэй тэмцээд цагийн гарз гэрийнхэндээ мөнгө өгвөл өгнө л биз угаасаа л тэгэх ёстой юм чинь, архи уулгахгүй байх тал дээр нь л анхаар даа бүсгүй минь. Амжилт

  5. zaya says:

    яг манай нөхөр шиг юм байна. гэхдээ одоо нөхөртөө хайртай гэр бүлдээ хайртайн болхоороо архи уусных нь маргааш эсвэл тэр дор нь арга хэмжээ авнаа. чи энэ сайт дээр байгаа арга хэмжээг аваад байгаарай их зүгээр юм байна лээ. http://www.103.mn/archives/408. архи уугаад байна, шартчихлаа гэж уурлахын оронд архинд хордоод хордлогонд орсон хүнийг эмчлэх хэрэгтэй юм байна лээ. тэгээд нөхөртөө архи уухгүй эрүүл саруул ухаан, бие өөрт нь ямар их хэрэгтэйг, ямар их эрч хүчтэй сайхан байгааг мэдрүүлж ойлгуулах хэрэгтэй шүү. би бас 7 хоног нөхрөө дуурайгаад ууж үзсэн юмаа тэгсэн чинь яг үхэх гэж байна лээ. амьдрал утгагүй санагдаад нөхөр хүүхдүүдээ хархаад уур хүрээд, ойр зуурын юм хийж чадахгүй сульдаад ёстой муухайн байна лээ. архи уусны маргааш шартаад хэвтэх нь аргагүй л юм байна лээ. тэгээд би нөхрийгөө их ойлгосон болхоор үүнийг нь их буруу амьдралын сайхан өнгөрүүлэх цаг хугацааг шартаж хэвтэхэд өнгөрүүлэх болж байна гэдгийг ойлгуулах гэж хичээж байна.

  6. zaya says:

    энэ дээд талын мангар юу гээд хуцаад байгаа эргүү вэ. чи бол нэг мангар арчаагүй архичин байна л даа. дуугай очиж хол хоцож хуц мангараа

  7. ыуыу says:

    xууxнуудийн xөгийн зангийн нэг илрэл л бна. ямар ч эр xун чиний энэ байдлийг xөгийн л гэж xэлнэ. наана цаана зөндөө л юм бгаа. гэxдээ чи бол өөрийгөө гэмгүй, зовсон шаналсан, энэ xуний төлөө өөрийгөө золиосолсон, одоо xаруйгаа аваx ёстой гээд бодчиxсон, яг нарийн дээрээ чам шиг xууxнууд өөрөөсөө өөр xунийг xайрлаж мэддэггүй. xайрласан ч xаруй нэxсэн, xайр аваx гэж xайрлаж узсэн төдий, тэрэндээ шаналж зовсон л улс байдгиймдаа. гэxдээ чи ганц биш, ийм xууxнууд зөндөө.

  8. hee says:

    авьяслаг чадвартай хүнийг хүмүүс ийм болгодог юмаа, архиар угжаад, Сайн эзэгтэй сайн ч нөхөр байна Нөхрөө юмуу өөрөө гадагшаа явж ирвэл ойлгоно

  9. naraa says:

    gveee hvmvvsee arhi gdg chine euruusuu l neg turkiiin uwchin shvv dee. hvn haniad hvrheer em awaad yygaad edgeedeg biz dee. yag k terentei adil. gehdeee maash hvnd helberiiin uwchin. bie erhten ni uwduhuus ganada oyun sanaaa ni uwchildeg bhgvi yu. tanai nuhur chine uuriin medelgvi l aash zan ni hywiraad dogshin shirvvn bolood sonirhdog bsan zvileee ch sonirhohoo boliod arhinaas uuur zvil bodohoo bolichihson. ta yilaad hervvvl hiigeed yamarch nemergvi. tsaad hvn chine bolii geed ch chadahgvi bgaaa. bie organizm oyun sanaa ni arhinaas bvren hamaaraltai bolchihson bgaa.ta mergejiliin emnelegt l hand. tanid tend l tysalj chadana. tend chine bieiiih ni hordlogiig hamgiin ehend ni tailaad. arhinii talaaarhi oilgolt syrgaltand hamryylj. hangiiin gol zvil ni setgel zasaliiin emchilgeee hiideg yum. za za olon yum nyrshaad yahaw ehniii eeljind ta uuruu ochoood emchtei ni yylzaad tgd oilgono biz deee. minii medehiiin sansart TUG SYN gj emneleg bdiiin. uuur hed heden emneleg bdag geseeen. ta uuruuu lavlah ene terees asyyyj syraglaad oldoh blgvi deee. eur ni hvmvvs chine uuriiguu arhichin bolchihson gdgiiig euruusuu meddeggvi, gadraldag ch itgehiiig hvsdeggvi yum bna leee shvv. arhinaas garhad ger bvliiiin demjleg dylaaan yyr amisgal hamgiiiin chyhal em ni gj bna lee.eur ni hvn 3 jil arhinaas hol bj chadahiin bol tsaashdaa sanaa zowoh hereggvi gehiiin bna leee. bas erkhvvv gelvv ylaaan vded gelvvv arhinaas gargah spiral badg gsn. tawiylaad arhinaas garsan 2 ch hvniiig bi harj bsan. vr dvntei l yum bna lee. ene hvmvvs sal l gehiiin.asyydaltai ger bvhen salaad bwal mgl yls chine sunuj muhunu biz deee.zarim 1 ni tsalingaa ugch bgaaa bol bolooo bitgii dawar yhaanii yum yarihiiin. yasan yadyyy setgelgeetei boltsiiiin be? Alpha gj nuhur uuruuu bas yydag nuhur bna l daaa. tgd umuurud bgaan bishvvv. za za ene tarhiniii tyraaltai hvmvvs ch yahaw. AMJILT egch mine hicheegeerei

  10. toko says:

    чи 9жил архи уудаг хуний хажууд их тэссэн юм биш уу?одоо али юм болгон тэр хуний араас зобж шаналж явах бэ?тэр хун чин ойлговол ойлгохоор л хугазаа онгорсон байна даа.чи 2охиноо хуний дайтай сайхан авч явах хэрэгтэй.согтуу толгойн толоо шаналж явахаа боли.би ч гэсэн архи уудаг нохортэй байж байгаад салсан.одоо сэтгэл амар тайван амидарч байна.ёр н эрчүүлийн толоо ганз олдох насаа зобж онгроохгуй шуу.тэрний олдог монг,нэр тор чухал биш,чи л зобж чамд хэтсүү байгаа л бол хондийр гэж хэлмээр бна даа.

  11. Alpha 910 says:

    уг нь ч ажил төрөлтэй олсон мөнгө төгрөгөө чамд өгөөд л бадаг юм бна шд. Чи арай илүү ихийг хүсээд алтан загасны эмгэнтээд байгаам биш бээз? Сониноос чи энэ линкээр ороод http://horiotoi.tk/news/g_llehg/1-0-7 Шүүдэрцэцэгийн “Архичны эхнэрийн хүүрнэл” гээд өгүүллэгийг уншаад үзээрэй хөө.

  12. Ramiraz Sanchez says:

    Архиний эсрэг хүцтэй эмнүүд бдаг бсалсан ш дээ тэр н үнтэй санагдаад бвал муурний шээс өг. Муурний шээс алхолийн төрөлтэй хүчтэй урвалд ордийн. Тэхдээ үхэгүй харин дараан хордлог тайлуулах шаардлагтай. Тэрийг бол чи өрөө ууж бгаад өрхиндаа хордож гэж болно бусад эмнэ бол сэтэгцэд хүчтэй нөлөөлдөг гэсэн. САйн мэдэхгүй юм Бас 1 ховсийн эмчилгээ хийдэг хүн Орсоос монголд удахгүй ирнэ гсэн энэ хэдэн аргаас хирэгжүүлэд үзэхгүй ю.

  13. kitty says:

    галка: наадах чинь эхнэр нөхөр хоёрын биш, хадам ээж бэр хоёрын үлгэр ш дээ.юу бичээд байгаан бэ, бас бууз гэчижээ

  14. vimo says:

    галка.гийн зөвөлгөөг дагаад узвэл ясан юм бэ эгч мин?! хэзээ л бол хэзээ 2 тийшээ салж амжина шу дэ! салахад юундаа ярах вэ дэ?!

  15. uugaa says:

    ЯАГ Л МИНИЙ АМЬДРАЛ, ӨВДӨӨД ҮХЛИЙН ИРМЭГ ДЭЭРЭЭС 3 УДАА БУЦАХДАА БИ Л ТҮҮНД ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ ААШИЛДАГ Ч ЭРҮҮЛ САРУУЛ БОЛОХООР НАД ШИГ ХЭРЭГГҮЙ ХҮН АЛГА БОЛОХ ЮМ ДАА, БИ ЯАГ ЧАМ ШИГ БАЙДАЛД БАЙДАГ, 3 ХҮҮХДЭЭ ХАРЖ ЭЛЭГЭЭ ДЭВТЭЭЖ ЯВАХААС НАДАД НӨХӨР БИШ ДАРАМТ Л БОЛДОГ. ЯАХАА Ч МЭДЭХ ЮМ АЛГА, ОДОО ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАРТАА МӨРТЛӨӨ Л АРХИ УУХ ЮМ

  16. dolgoonn says:

    галка дажгүй санаа бна.зарим нэг ни ууртай эхнэрээс болдог гэж үнэн бхаа.туршаад үз эгч мини.

  17. eeesh says:

    энэ Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ гэж юм болгон дээр сэтгэгдэл бичэж байхын энэнээс өөр хийх ажил байдаггуй юм байхдаа. инээд ч хурэх шиг

  18. tulgat1313@yahoo.com says:

    Зовлонгоо хуваалцах бол адд хийгээрэй. Эмчилгээ хийлгэх хэрэгтэй… Усан үзэм өгөөд бай нөхөртөө усан идээд байхаар архи ууж чадахаа байдаг юм. Ер нь л эмчлүүлэхгүй бол болохгүй дээ. Донтолт уу сэтгэл санаатай холбоотой юу мэдэх хэрэгтэй байна.

  19. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    ҮНЭХЭЭР БОЛОМГҮЙ БАЙВАЛ 2- ТИЙШ БОЛОХООС ЯАЛТАЙ БИЛЭЭ … ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЭЦСИЙН АРГА ЮМ ШҮҮ !!!!!! АМЬДРАЛАА УХААНААРАА АВАРЧ ҮЛДЭЭРЭЙ !!!!! ЧИ ЧАДНА !!!!!

  20. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    АМЬДРАЛД ГУНИЖ ГУТРАХ НЭГ ӨДӨР БАЙХАД СЭРГЭЖ БОСОХ НАРТАЙ НЭГ ӨДӨР БАЙДАГ Л ЮМ … ӨӨДРӨГ БАЙГААРАЙ… ХҮНИЙ ЭРХЭНД ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХ ДУРААРАА БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХААНА БАЙНА!!!!!

  21. galka says:

    сайн байна уу? чамд би ингэ тэг гэж заахгуй ч нэг сонсож байсан юмаа бичлээ. чиний асуудалтай их адилхан юм. нэг эмэгтэйн нохор архи уугаад байж, уухаараа зугээр уухгуй зодож нудээд салах юм бол чин ална гээд дарамталдаг байж. яахав уугаад ирэхээр ни бусгуй оороо хэрүүл гуйж эр ни олигтой тосдоггуй байсан юм шиг байгаа юм. залуу ажлаасаа ч гарч одор болгон гэртээ согтуу ирээд болохгуй болохоор ни тэр эмэгтэй лам дээр очиж хамаг учираа хэлж хор гуйж авч. тэгээд лам 100 хоног уулгаж байж дуусна. гол ни энэ хорийг чи хоолонд ни хувааж хийх хэрэгтэй. 100 одор зовхөн бууз хийж ог тэгээд дотор ни энэ хороо хий гэж. тэгээд бусгуй тэр хорийг хоолонд хийж нохортоо огдог болж. нохор ни гэж арай гэж гэрээ олж ирдэг байсан хун. уугаад ороод ирэхэд ни эхнэр ни ямар ч хэрүүлийн уг унагалгуй сайхан бууз хийгээд хулээгээд суудал болохоор хун болсон хойно юм бодож л таараа биз. одор ирэх тусам оорчлогдож байна гэнэ. тэгээд яваандаа гэртээ архи уухгуй ирдэг болж, сайхан хувтсаслаж явдаг болж, ажилд ч орж гэнэ. яг л анхнийх шиг ээ сайхан залуу болж гэнэ. харин бусгуйн 100 хоног ойртож нохрийн ийн оорчлодсон ни эхнэрийн санааг оорчилж туунийгээ ухуулж чадахгуй болохоо мэдэрч гэнэ. тэгээд л оноох лам дээрээ очиж би одоо нохроо ухуулмээргүй байна. одоо энэ хороо зогсоож миний нохрийг авраач гэж гуйж гэнэ. харин лам би чамд ямарч хор огоогуй ээ. тэг бол зугээр л хоол амтлагч байсан гэж гэнэ. уунийг уншаад нэг туршаад узээрэй хо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.