Би мөн гэж үү… (тууж)

Тийм ээ хэн нэгэнд хэлж амжаагүй дурлал зөндөө байдаг яг л тийм дурлалуудыг дурсамж болгон бичиж сууна.Би бол хэн хүнтэй тэр бүр нийлээд байдаггүй хэрнээ бусадтай эвтэй харьцчихдаг тийм л нэг жирийн охин. Өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй ээ гэхдээ бас хүнд гологдохооргүй, гэхдээ өдий 16 нас хүртэлээ хайрын үгтэй захиа болон хэн нэгнээс эелдэгхэн харц ч хүлээж байгаагүй гээд бодохоор өөрийгөө голмоор ч юм шиг. Хотын төвийн нэгэн дунд сургуулийн 9-р ангид сурдаг би сурлагаар бол ангидаа толгой зохидог хүүхдүүдийн нэгд орно. Бас болоогүй ээ энэ, тэндэхийн уралдаан тэмцээнд ангиа сургуулиа төлөөлөөд оролцоод байдаг ч гойд гавьяа үзүүлэхгүй эС , за даа байдаг л нэг охин шивдээ.Халуун  нар шарсан намрын эхэн сарын тэр нэгэн өдөр 16 нас хүрлээ. Гэрээс гараад байдаггүй би багын дотно найз охины хамт дугуй хөлслүүлэх газраас дугуй авч унаад хотын төвөөр салхи татуулан давхилаа. Баахан ниссэн бид 2 ядраад төв цэнгэлдэхийн хашааны хажууд  ногоон зүлгэн дээр дээшээ харж хэвтээд мөрөөдөж байна аа.

Гэнэт “-охидуудаа хажууд чинь хэвтчихье” гэсэн залуухан хүний дуу гарлаа. Богино юбкатай хэрнээ өөрсдөөсөө өөр хүнгүй гэдэгт итгэж хэвтсэн бид 2 хормойгоо хумиад огол үсрэн бослоо. Арван хэдхэн настай биднээс нилээд ах 25 орчим насны 2 ах газар тэнгэр нийлүүлэх гээд гуйвлан зогсож байлаа. Гэхдээ бас энгийн цэвэрхэн шар царайтай, загвар сайтай дэгжин хувцсаар гангарсан, ер нь бол охидууд бидний хувьд мөрөөдөж явдаг ах нар байна. За даа хариу хэлж амжаа ч үгүй байхад хажууд суучихсан тэр 2-ыг босгоно гээд ч чадах биш өөрсдөө л босоод дугуйгаа унаад явахаар завдтал

–       Үргэсэн зээр шиг хаа хүрэхнэ вэ? Ямар нэг санаатай байсан бол хэвтэж байхад чинь дараад унаж болох л байсан шүү дээ. Адилхан залуу хүмүүс байна даа. Жаахан ярьж суу л даа. Танилцая, гэхэд нь Миний хажууд гал найз охин минь надаас өрсөөд:

–       Тэгье ээ. Өнөөдөр энэ найзын минь төрсөн өдөр тэгээд л иргэний үнэмлэх авсны баяраа тэмдэглэж явна. Энийг Болор, намайг Цэцэгээ гээд гараа сарвайлаа.Түрүүнээс хойш нүд нь нэг л биш хурцаар гэрэлтээд бидэнтэй дамшиглаад байсан шар залуу:

–       Намайг Отгоо, энийг… за за хүүхэд биш өөрөө хэлнэ биз гээд гарыг нь атгаад өөрийнхөө хажууд Цэцэгээг татаад суулгачлаа.Хэлгүй юм шиг л инээмсэглээд хараад байсан надаас үл ялиг өндөр, туранхай, энгийн л нэг тэр нэг залуу:

–       Чинбаа  гээд миний зүг гараа сарвайлаа.Ингэж л бид хоёрын дурлалын түүх эхэлсэн юм даа. Тэр залуу миний хувьд анхны минь үерхэл бас анхны хүн маань байсан ч надаас 9 насаар ах байж билээ. Хичээл тараад гараад ирэхээр сургуулийн үүдэнд охиноо авах гэж байгаа аав шиг л тамхиа татаад  хөлөө аччихсан хүлээн суудагсан. Барааг минь харангуутаа инээмсэглэн босож ирээд цүнхийг минь аваад хөтлөөд алхдагсан…

Гэхдээ мэдээж дунд сургуулийн ахлах ангийн охин, ид галтай цогтой гялалзаж яваа хорин хэдтэй залуу бид хоёрын үерхэл хэдий удаан үргэлжлэх билээ. Миний хувьд эсрэг хүйсний хүнтэй ингэж дотно байгаагүй болохоор тэр үедээ нэг л сайхан гэгээн бүхнийг бодож явсан юм шиг, харин Чинбаагийн хувьд юу ч мэдэхгүй гэнэн жаахан, бас ариухан охин ямар санагддаг байсанг одоо ч би бодоод мэддэггүй юм…Намар, бас өвөл, хавар гээд нилээд хугацааг хамтдаа жаргалтай бас, дэндүү их баяр хөөртөйгөөр өнгөрөөсөн бид хоёрын хувьд урсан өнгөрөх цаг хугацаа  харавсан сум шиг өнгөрсөөр. Чинбаа намайг найзуудтайгаа танилцуулж, залуу хүний жамаар үдэш орой гадуур цуг гарах гэх, гэтэл дунд сургуулийн охин надад ээж аавын хараа хяналт чанга тийм боломж байхгүй байх, магадгүй энэ бүгдээс л бид хоёр аажим аажмаар холдож эхэлсэн байх л даа.

Та нарын дотор юу сонин байна гээч, тиймээ бид хоёр илүү дотно харилцаанд орсон болов уу гэж бодсоор л байна уу…Энэ явдал тэр нэг хаврын өдөр болсон юм анги дэвших шалгалт, хичээл амрах гээд завгүй байсан даа. Давтлага хийсээр цаг нилээд орой тарсан манай ангийхан нэг нэгнээ шоглосоор хөгжилдөн гарч иртэл тэр минь нилээд халамцуухан сургуулийн үүдэнд хүлээн зогсож байлаа. Үнэндээ би ангийнхаа хүүхдүүдээс санаа зовоод Чинбааг сургуулийн ойр харагдахгүй байхыг гуйдаг байсан болохоор тэр намайг сургуулиас тараад гэртээ харих замыг минь тосон зайтай хүлээн зогсдог байсан болохоор тэр үед надад нэг л сонин совин татаад явчихсан юм.

–       Өө Чинбаа ах намайг тосож яваа юм уу гэж сандран хэлэхэд Чинбаа юу ч хэлэлгүй цүнхийг минь аваад түрүүлээд алхлаа.Манай сургууль хотын төвөөр урсах Сэлбэ голын зүүн эрэгт байрладаг харин гэр минь сургуулиас бүр зүүн тийшээ гэтэл нөгөөх маань гол руу алхаад байх юм. Гадаа бүрий болоод байдаг, би гэж хүн гэрлүүгээ яараад, Чинбаа цүнх аваад урд алхаад байдаг. Тэгсээр голын эрэг дээр ирээд суучлаа. Ямар танихгүй хүнтэй явж байгаа биш хажууд нь очоод суугаад “- одоо харихгүй бол орой боллоо гэрийхэн загнана…” гэтэл шууд тэврээд үнсээд авлаа.Хамаг биеээр нэг л сонин мэдрэмж гүйгээд, одоо бодоход би өөрөө нээх дургүйцээгүй бололтой, тэгээгүй бол бид хоёрын дунд тийм юм болохгүй л байсан байх…

Анхных хүнд мартдаггүй гэж үнэн юм билээ. Би тэр мөчийг тодоос тод санадаг юм…

Түүний тэр эрхтэн, “Өвдөхгүй дээ хайрт минь. Зөвхөн ганц л удаа надад зөвшөөрчих” хэмээн галзуу мэт давтаж байсанг санахаар одоо ч хамаг биеэр нэг л сонин мэдрэмж гүйдэг юм. Би тэр үед таашаал, ханамж гэдгийг огт аваагүй ээ, их л өвдөж байсанаа санадаг. Дараа нь босоод явах гэсэн таазнаас доош өвдөөд хэсэгтээ л бохирон суусан юм. Тэгж тэгж тэр намайг түшээд босголоо. Цүнхийг минь барьчаад нэг талаас түшээд бид хоёр хоорондоо юу ч ярихгүй үе үе огцом хатгахад нь үл мэдэгдэм ёолчоод алхаад байв. Тэр болгонд тэр “Уучлаарай” гэж байсан. Гэри йнхээ орцонд орж ирээд би үсээ самнаж гараас нь цүнхээ аваад юу ч хэлэлгүй эргээд шатаар гүйчлээ. Тэр дор Чинбаа  “Болороо намайг уучлаарай. Найз нь маргааш ярина аа” гээд үлдсэн дээ.

Юм үзээгүй хүүхэд гэдэг хүүхэд л юм билээ. Тэр өдрөөс хойш би Чинбаатай ахиж уулзаагүй. Сургууль тарахаар хүлээдэг газраа хэд хоног хүлээсэн. Би ангийнхаа хүүхдүүдтэй хамт хажуугаар нь таг дуугүй зөрөөд л явчихна. Араас заримдаа дуудна, заримдаа дагасаар байдаг, нэг мэдэхэд тэр хүн харагдахгүй болж, би ч тэр хүнийг мартсан даа.

Харин жилийн дараа ээжтэйгээ хамт явж байгаад гудамжинд нэг таарсан. Зүрх цохилоод л уулзмаар байсан ч ээжээсээ айгаад толгой дохиод зөрж билээ. Нилээд явж байгаад эргээд харахад араас хараад л зогсож байсан даа… Тийм ээ тэр хайр байгаагүй юм. Хүүхэд насны гэнэн үерхэл байсанг би одоо мэддэг болсон. Дараа нь …  Байз хаалганы хонх. Хүн ирж байна. Дараа больё доо…

5 Comments

  1. anu says:

    ystoi tegjdee hoorhii oort boljil dee

  2. din don says:

    hoorhii chi zvgeer l ashigluulaad vldej dee

  3. Girl says:

    ердөө л энэ үү? чааваас ..

  4. XMmm... says:

    xэxэ яасан xөөрxөн тууж вэ? 🙂

  5. 666 says:

    жааxан xууxэдийн мороодол л бн шал xудлаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.