Сайн байна уу. Энэ сайтыг уншин суугаа эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нэг хүүхэдтэй жирийн нэг гэр бүл. Анхны амьдралаас минь үлдсэн хөөрхөн хүүтэй. Тэр маань 10 настай. Нөхөр маань надтай гэрлээд 4 жил болж байна. Хааяа нэг муудах зүйл гардаг ч гэр бүлийн уур амьсгал ерөнхийдөө тайван нам жим талдаа. Гэвч амьдрал үргэлжилж байна. Бидэнд шинэ хүн маань байхгүй л байна. 2010 онд жирэмсэн болсон чинь савны гадуур жирэмсэн болоод нэг талын өндгөвчөө авахуулсан. Цаашид яах юм бол гэхээс айж байна. Нөхөр минь намайг хүүхэд гэж зовоодоггүй сайн нөхөр. Гэвч дотроо бол мэдээж хэцүү л байгаа. Урьд нь нөхөр маань үрийн шингэний шинжилгээ хийлгээд эр эсийн хөдлөх чадвар муу гэж гарч байсан. Тэгээд нэлээд эмчилгээ хийлгэсэн.
Тэгээд 2 жил орчим орхичихсон байсан. Тэгээд саяхан болчлоо гээд бөөн баяр болсон гээч. Гэтэл… Би энэ байдалтайгаа эвлэрч өгөхгүй ханийгаа ч их зовоосон доо. Эмч нэг жилдээ жирэмсэн болж болохгүй гээд байсан. Удахгүй нэг жил нь дуусна. Энэ хугацаанд өөрийгөө эмчилүүлээд л байгаа. Гэхдээ л айгаад байх юм. Хурдан хүүхэдтэй болмоор яах вэ хүмүүсээ. Үр шилжүүлэн суулгадаг болсон, тэр ч бүү хэл анхны хүүхэд нь төрсөн гээд л яархын /Монголд/. Тэрэнд нь орж үздийн билүү. Нилээн хэдэн төг болох бололтой. Төрийн албанд ажилдаг хүн тэр мөнгийг нь яах олох вэ гэдэг хэцүүхэн л байх. Гэхдээ амьд хүн аргатай гэдэг дээ. Энэ талын мэдлэг муу болохоор сайн мэдэхгүй л байна. Харин тэр шилжүүлэн суулгах ажилбарт орсон, эсвэл ороод хүүхэдтэй болсон хүн байвал надад туслаач. Та бүхэнд цаг зав гарган уншсанд чинь үнэхээр их баяраллаа.
4 Comments
Hi.bi mongold 2uda sulgulad bologvi. Mongol demi bx gej bodoj bna.
Сайн байнуу би өөрөө гадаадад байдаг л даа гэхдээ надтай хамт ажилладаг хүүхэн үр шилжүүлэн суулгаж 2 ихэр хөөрхөн хүүхэдтэй болсон. Миний бодлоор бол Монголд анх хийж эхэлж байгаа юм чинь чи Монголд хийлгээд дэмий байхаа,солонгос сингапур хөх хот юмуу туршлагатай сайн эмнэлэгт хандсан дээр байхаа,Гэхдээ эхний удаадаа хүүхэд бас тогтдоггүй юм билээ 2,3 удаа оролдоод 3 дахь дээрээ болсон. Тэгээд эхлээд маш сайн эмчилгээ хийлгэх хэрэгтэй суулгуулсаны дараа дор сар эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болдог юм билээ маш болгоомжтой хүүхдээ 3 сар хүртэл нь гам сайн барьж ерөнхийдөө хэвтэрийн байдалтай байх ёстой юм гэсэн. Гэхдээ тэр хүүхэн европын 1 оронд хийлгэсэн,үнэ хөлс өндөртэй байсан гэсэн. Гэхдээ газар газрых өөрдөө. Бас чи Хан-Уул дүүрэгийн МАХН-ы байрны хажуу дахь Чимэг-Оюу эмнэлэгийн Ганбаатар эмчид нэг үзүүлээрэй намайг түрүү жил тэнд хэвтэж байхад 2,3 хүүхэн эмчилгээний дараа сар хүрэхгүй хугацаанд хүүхэдтэй болсон алтан гартай эмч байдаг юм билээ. за амжилт хүсье удахгүй хөөрхөн үртэй өнөр өтгөн айл болноо баахан юм нуршсанд сорри
СОЛОНГОСТ САЙН ЭНЭ ТАЛААРАА манайд ч бас эмчилгээ сайн хийдэг болсон байна лээ үртэй болноо санаа зоволтгүй нөхөртэйгөө хамт эмчлүүлээрэй
99082858 руу эсвэл 96962858 руу залгана уу. ур суулгах талаар