Ээж нь чи муу 2 хүүхэдтэй хаачдгийн, 2 хүүхэдтэй чамтай хэн суудын гэхийн…

Би одоо 24 настай нөхөр 2 хөөрхөн охинтой. Сүүлийн үед нөхөртэйгөө ойлголцохгүй байнга л асуудалтай байх боллоо. Уг нь миний нөхөр тийм ч муу хүн бишээ. Бид 2 хашаа байшинд хадмынхаа хажууд амьдардаг. Саяхан бас машин авсан. Амьдрал бол боломжийн л байх юм. Сүүлийн үед нөхөр маань агсан тавьж надад гар хүрэх болсон. 2 ч удаа нүүрээ хөхөртөр зодууллаа. Сүүлийнх дээр нь бүүр ээж эгч 2-тойгоо нийлж манайг зодсон. Би нөхөртөө хайртай. Уг нь их зөв бодолтой хүн гэвч ээж нь бас найзууд нь элдвийн юм ярьж сэтгэл санаанд нь нөлөөлөөд байх шиг байгаам. Найзууд нь гэж бүгд л эхнэр хүүхдээсээ салсан сарнисан дур зоргоороо ууж идсэн хүмүүс л байдаг.

Өдөр ирэх тусам л нөхөр маань бүхнийг зоосны нүхээр хараад байгаа нь илт байна. Байнга л мөнгө ярьж бүхнийг л мөнгөөр хэмжээд байх юм. Одоохондоо би аавындаа очсон байгаа л даа гэвч нөхөр дээрээ очмоор гэртээ ямар байгаа бол хоол ундаа сайн идэж сайн унтаж чадаж байгаа боловуу гээд тайван байж болохгүй юм. Аргаа барахдаа үзмэрч дээр очиж үзүүллээ. Машин чин л гол асуудал болоод байна гэсэн надад ч тэгж санагдсан жаахан хэл амтай ирсэн машин л даа.

Бас багагүй өр тавьж авсан. Би уг нь нөхөрийгөө машинаа зарчихаад өрөө дараад 4-үүлээ гэртээ мөрөөрөө амьдрахыг гуйсан гэвч одоо бүүр хашаа байшингаа зарж машиныхаа мөнгийг дарна гэх юм. Энэ юу гэсэн үг вэ чи тэгээд хаанаа амьдрах гээд байгаа хүн бэ? гэж асуухад бадарчилаал явна аа гэхийн. Ийм юм байж болно гэж үү? Ам ангайхаараа хэрэлдчих гээд л архи уухаараа зодчих гээд л байхын. Урьд би бүх юм боолоод л байдаг байсан. Одоо болохоор юу нь болохгүй байгааг нь ч ойлгох юм алга. Заримдаа бүүр салмаар санагдах юм. Ямарч зорилгогүй, чиглэлгүй, зүгээр л машин унаад яваад байх тийм сайхан гэж үү? Эхнэр 2 хүүхэд нь чухал биш юм уу?

Ээж гэж хүн үргэлж хүүхдээ өмөөрнө байнга урдуур нь орж бүх юмыг нь бэлдээд сургасан. Усанд ч ч явахгүй санаатай. Үргэлж хүүхдээ өмөөрөөд сална гэхээр ээж нь чи муу 2 хүүхэдтэй хаачдгийн 2 хүүхэдтэй чамтай хэн суудын гэхийн 2 хүүхэдтэй хүн гэхээрээ хүн биш юм уу? Би энгийн 1 хувийн байгууллагад ажилладаг. Боломжийн цалинтай гэвч тэр болгон хүрэлцээд байдаггүй. 4 хүн 400.000 төгөөр амьдрахгүй шүү дээ. Нөхөр маань надад нэмэр болоод ч шалихгүй. Түлээ тулш памперс бинзенээсээ хэтрэхгүй за ер нь л надад их л утгагүй мэт л санагдаад байх юмаа яавал зөв юм болоо?

44 Comments

  1. seka says:

    ийм тэнэг хүмүүс бдаг л юм бхда яанадаа энэ хүмүүс тэнэг нохор хадам ээжий ни ойлготол нүдхиймса

  2. sss says:

    hadam chne ysn sonin avgai ve. udii nasalchaad huugiinhee amidrald hoshuu garaa dureed guij bdg. duurchihsen avgai yum bishuu? esuul chamd buruu bdiimuu? er n hen ch buruutai bs nhamaagui. hadam metiin hundlungiin yumnuud hunii amidrald oroh erh bhgui.

  3. haagii says:

    за битгий тэнэгт хуухэн гуай. юни чин амидралийн бодолтой гэл. наад тэнэг малнаасаа салаач хичнээн ээж ни нолоолсон ч бла гсн, хайтай хундээ гар хурнэ гж бхгүй. зүгээр л чамд хайргуй учир ээжтгэ нийлж бгад зодсон бн. салаач тэгэхгүй бол энэ зэргийн зодуурийг сүүлдээ ажрахгуй болно за. өөрө мэд зодуулхуу? салаад сайхан эрх чолоотэй амидрахуу?

  4. tata says:

    нээрэн чамайг нийлж бгаад зодсон гэлүү ямар аймар бүдүүлэг муухай хүмүүс вэ ёоёо чи тэгээд буцаж очмоор бгаа муу арай ч дээ тэрний оронд 2охиндоо санаа тавиад явжийсан др бх

  5. tata says:

    салах бол хамгийн амар. гэхдээ танай хүн арай ч доошоо орчоогүй бнаа та 2 хадмуудаасаа тусдаа амьдар бас хадам ээж чинь одоо ямар аймар авгай вэ? холхон бсан нь өлзийтэй наад нөхөршүү ямаа сайтар ухааруулах бүх арга хэмжээг аваа засал авах блгүй дээ болхгүй бол салж үр хүүхдээ өөрийгөө бодоо угнь залуу хүн бна шдээ чи

  6. blonde says:

    ийм амидрал гэж юу бхав дээ. эртхэн салсан н дээр. ядаж бас охин хуухдуудтэй бж, охин хуухдууд ёр н аавтайгаа адилхан л хунтэй суудаг юм шд. наад амидрал чин чиний нэг насны зовлон биш бас охидуудийн чин ч зовлон болно.

  7. puujee says:

    2 хуухэдтэй болхоор, дээр н хамаг бухнээ зориулсан болохоор чамд хэтсүү бгаа, тэгэхдээ л хаяад гар. Наадах чин ямар ч амидрал биш шуу. 24 настай явна даа, зоригтой бай. 1 хэсэгтээ нухур суудэр эр хэрэггүй, 2 хуухдээ бодоод бусээ чангалаад бос доо, чадахгуй бол чи чанга унана ааа, эгч хуний хувид хэлж байна шуу чамд

  8. mrl says:

    салсан нь дээр..шууд сал.би бас яг чам шиг амьдралтай байсан.гэхдээ ганц охинтой.бас л ээж эгчийнхээ угэнд ороод тэнгтэж өгнө.ажилгуй миний цалингаар амьдарч байхдаа сайхан аашлаад ханиа хайраа гээд л байдаг байсан.ажилдаа болоод хэдхэн төгрөгний бараа хараад зайлуулдаа их биш тэр нь..ааш зан нь хувираад архи уугаад…зөндөө л тэвчсэн.эцэст нь салсан.одоо бодхоор салсандаа унэхээр их баярладаг.яахав эхэндээ охин нь ааваа ааваа гээл хэцүү байсан ч хамгийн гол нь хэрүүлгүй тайван амьдралд хуухэд хуртэл сэтгэл нь тайвшраад …харин ч чи намайг бодход ажил турул хийдэг юм байна шдээ.ганц хуухэд 2 хуухдийн ялгаа огтхон ч байхгуй.харин ч ганцаасаа 2 нь дээр.нөхөр чинь засарсан ч ээж эгч 2 нь хэзээ ч засрахгуй.за тэгээд танай нөхөр ч бас лманай нөхөр шиг засал авахгуй юм шигээ.ганц машиний бараа хараад тэнэгтээд орон гэрээ хуртэл зарах гэж байгаа хунчдээ мэдэхгүй.гал голомтоо зарвал хэзээ ч өөдлөхгүй шуу…наснийхаа залуу дээр салдоо.2 хуухэдтэй сэтгэл тайван сайхан амьдар;;цаг хугацаа алдахгуй эртхэн салсан нь дээр юм байна гэдгийг би сайн ойлгосон.

  9. uka says:

    чи оороо оожнагоо унэгыи болгочихсон ум бна шд э . чи уындаа тэр мангар хар уманд хоолоо идэж байгаа болов уу гэж санаа зовсон ум бэ? эртхэн шиг хая .ээж эгчтэйгээ буур булэглэж чамайг зодсон бна ш дэ. салаачээ уыгаа хийгээд байгаа ум бэ? аягыи бол нохор ни нэг ярихад л чи гуйгээд очих ум бна л даа. ёо буур уур хурчлэээ эмэгтэйчүүд мини битгий иймэрхүү уымнуудийг уучилж амидраачээ

  10. enhjin says:

    ugaasaa muu humuus muugaaraa l duusdag yum ter eej bas yuv de davarchihsan amitad iim muu humuusees erthen zaigaa avsan n deer

  11. baba says:

    нөхрийг чин би новш гэж хэлмээр байна!

  12. aalza says:

    миний дүү эртxэн сал..ийм амидралаар яана гэж..зүгээр сал.эртxэн 2 оxиноо ирээдүйгээ бод..

  13. oyunaa says:

    Õàäìóóäààñàà õîëäîæ àìüäàð ìèíèé ä¿¿.Ñàëàõ àðàé ýðò áàéíà.Ñàëàõ àìàðõàí ø¿¿.Ýõëýýä íºõºðòýéãýý ñàéí ÿðèëöààä õàäìààñàà õîëäîæ àìüäðààä ¿ç.Òýãýýä áîëîõã¿é áîë ñàëàõ èõ àìàðõàí.

  14. билгээ says:

    Эртхэн шиг амьдралаа бод. Хоёр хүүхэд чинь өснө. Охидынхоо өмнө зодуулаад амьдарна гэж юу байхав ээ. Муу мал салаад явсаны чинь дараа тэр овоохойгоо зараад машиндаа амьдарна биз. Тэгээд харин салахгүй гэж новширохоос нь өмнө бушуухан гэрлэлтээ цуцлуулчих.

  15. tuulmaa says:

    наад 400.000 төгрөгөө хүүхдүүддээ зориулж амьдар.Юун нөхөр.Шал аймшгийн амьдралтай балиар хүмүүс байна шдээ.Больж үз.

  16. may says:

    манай нэг бэр байдаг юм 2 хүүхэдтэй нэг н нас барсан ахынх н ч билүү хүүхэд. тэгсэн мөртлөө ажилтай төрөлтэй архи дарс хэрэглэдгүй боловсон эмэгтэй хунийг хайрлаж чаддаг хамгийн гол н хүнийг гомдоож хаяхааргуй хариуцлагтай өмнө н хүнтэй сууж байгаагүй тийм л ахтай маан суугаад саяхан хөөрхөн охин гаргаж өгсөн. одоо 2уулаа ажил төрөлтэй орон сууцтай тэрэндээ ганган засвартай гайгүй машинтай хангалттай цалинтай сайхан л амидарч байна. анхандаа манайхан 2 хүүхэдтэй хүүхэнтэй суусан гээд харамсдаг л байсан. зэмлэх нэг ни зэмлэдэг байсан би ч гсн битүүхэн дотроо боддог л байлаа хэлж чадхийм биш ямар нас жхн болохоор. гэхдээ саяхан манай тэр бэр энд ажилаар ирээд манайд хэд хоноод явсан тэр уед л би ахийгаа ойлгосон. манай тэр эгч мэдлэг боловсрол ч тэр бодож бгаа сэтгэж бгаа юманд хандаж бгаа сэтгэл гаргаж бгаа өөртөө арчаатай бгаа гэр бүлдээ хайртай бгаа гээд үнэхээр өөлөх юмгуй санагдсан хамгийн гол н өөртөө хайртай байж өөдрөгөөр амидралд хандаж арчаатай байж хүсэл тэмүүлэлтэй учраас л хүмүүст таалагдаж өөрийгөө хайрлуулж бусдийг өөртөө татаж чадсан байхаа хэхэ 2 хүүхэдтэй гэж голдог бодлоо орхисон шүү.. миний яриснаас бага ч гсн юм ойлгосон бизээ өөртөө хайртай бай 2 хүүхэдтэй гсн дутагдлаа мартуулж чадахаар бүр давраад тм ч асуудал биш юм шиг санагдахаар бай хүүхдүүдээ сайхан хүмүүжүүл залуу бгаа дээрээ амидралаа бод.! окэ

  17. may says:

    яриж бгаа чин ч тэр бүр одоогийн бгаа бдлаасаа халиж бодку өчүүхэн тулга тойрсон юмаа. ганцхан олдох амидралаа яаж ингэж өнгөрөөж болох вэ өөрийгөө хайрлаач үнэхээр эмгэнэлтэй юмаа. хүсэл мөрөөдөлтэй тэмүүлэлтэй амидар л даа. 2 хүүхдээ сайн хүн болгож өсгөөд өөрийгөө хөгжүүлж арчилж торд 24 хөн настай байж айлийн навсгар авгай болох хайран бишүү?

  18. angela says:

    миний дүү нас чинь залуу бна.Өөрөө ажил төрөлтэй юм бол наад тэнэг залуугаасаа салаач дээ. Чи хаашдаа л гэр бүлээ тэжээдэг юм биш үү?Ачаан дээрээ даxиад архичин хар юмийг нэмж үүрэх гээд бгаа муу?Бэнзиний мөнгөө бас чамаас авдагийм уу? юун арчаагүй залуу бэ дээ…Тэгээд дээр ни зодно айн…
    Үр хүүхдийг ни гаргана асрана дээр нь өөрийг нь эрхлүүлнэ.чи хайртай байж болно л доо гэхдээ дүү минь ээ оорийгоо эхлээд хайрлаа,хөөрхөн охидоо хайрла, залуу насаа хайрла за юу!!! Чи сайхан амидарч чадна. чамайг хүний гар харахгүй сайхан амидарч чадхаар бүсгүй бна гэж итгэж бна. Амьдралийн төлөө болгохийн төлөө зүтгэж бгаа чинь таалагдаж бнаа. Нөхөр чинь бол жаргах замийн чин садаа уучлаарай ингэж хэлсэнд. Өөдрөг байгаарай амжилт

  19. hooh says:

    Юун хайр ярих вэ. Чиний асуудал хүндэрсэн байна. Өөрийгөө хайрла. Зулзагуудаа хайрла.
    Ухаартал нь орхи. Цаг хугацаа харуулна.

  20. INTERFACE says:

    салахгүй ч гэсэн хэсэгтээ битгий очоо, гэхдээ та 2-ын ирээдүй тун их бүрхэг санагдаж байна, зоддог архи уудаг, ганц машины мөнгө төлж чадахгүй байдаг бүрхэг байна шүү ер нь нас залуу дээрээ…… ойлгож байгаа байх гэж найдлаа

  21. wow says:

    Салсан нь л дээр ш дэ. Ээж, эгчтэйгээ нийлж зодно айн. Ёооё бүр алаад хаячдаг гар байна ш дэ.

  22. zaya says:

    2битгий хэл 6 хуухэдтэй хуухэнч амидарч чадна гээд салдаг ым.тиймээс салсан ни дээр чамаас салаад арчаагаа алдахийн тсаг дээр эргээд чамайг гуйх болно

  23. zaluu says:

    тэнэг тахсичин бэ? яадаг муу ухаан муу мал бэ?арайл биш амьдрал бна даа. Бүрхэг бнаа өөрөөл мэд.

  24. unshigch says:

    Зүгээр л одоо эргэж битгий оч. арчаагүй амьтан бэ хүүхдийг нь хүртэл төрүүлж өгөөд бхад тэр эх нь ч гэсэн дээ өөрөө айлын бэр бгаагүй юм шиг

  25. ЫУЫУ says:

    мэдэxгүй юмаа. чиний бичсэнээс узвэл салсан дээр шиг.

  26. bek says:

    сайн уу? яасан хэцүү амидралтай хуухэн бэ? 24 хөн настай хэдий дээ 2 хуухэд төрүүлчдэг байна аа. хуухнууд бид чинь өөрсдөддөө л арчаатай хайртай байхгүй бол эрчүүд чинь сайн хайрлаж чдахгүй өөрсдөө л хайрлуулж халамжлулахийг боддог хүмүүс.хүнтэй суухыг нээх яарсны хэрэг байхгүй шүүдэ. гэхдээ одоо чиний тухайд салсан дээр гэж бодож байна . яж ийм хар залуугаараа 2 хүүхэдтэй гээд зодуулаад амидрах уу? тэгэж болохгүй хүн нэг л амидрана тэр хугацаанд нөхөртөө зодуулаад өрөөл татанхай, эсвэл гар хөлгүй болчвол ёстой нөгөө хадам ээжийн чинь хэлдгээр чамайг хэн ч тоохгүй болчихно шүү дэ. нөхөр чинь одоо ингэж аймар зодож байгаа юм чинь цаашид зодсоор л байх байхаа да. засрана гэж байхгүй гэж бодож байна.2 хүүхдээ аваад салсан өөрөө хичээгээд сайхан амидараарай. тэрний царайг харж хэзээ засрахийг нь хүлээж цаг алдсаний хэрэггүй. өөрийгөө бод хүүхдүүдээ бод. ухамсартай эр хүн бол чамд ясан ч гар хүрэхгүй. тиймд танай нөхөр бол аймар хүн байна . тийм хүмүүсээс цугтаа. за энэ бол миний бодол шүү. би чиний оронд ийм шийдвэр гаргах байла. нэг ёсондоо чи өөртөө хайртай бас аймар дайчин бай.

  27. nutgiinsalhi says:

    ямарч бсан маш удаан хугатсаагаар битгий оч битгий нуур өг.гуйгаад ирсэн ч битгий оч.аяндаа салвал сална салахгуй бол буур арчаагаа алдаад ирнэ тэр уед ни сайн ам өчгийг нь авч бж болоо.ямар ч бсан 6 сар битгий оч.өөрийгөө тордоод өнгө зүсээ засаад харамстал нь гялалзаад бай.энэ бүхний эцэст ирвэл шууд тусдаа гарна хадмаасаа хол бна гэж хэл зөвшөөрөхгүй бол битгий яваарай

  28. amjilt says:

    сал сал

  29. goolig says:

    намайг доромжлох тусам 7 бурхан од шиг гялалзана гэж мэдэх ууу ээж ни югэх ни хамаагуй битгий тоо гол ни нохор чини л асуудал шд аймар эжжтэй сайхан сэтгэлтэй залуучууд байж л байдаг шд … нохор чини хогийн зан гаргаж байгаа бол салсан ни дээр шууу,,,юум узээгүй тэнэг базаан л гэж хэлий

  30. goolig says:

    арай ч дээ нэг удаа зодуулчаад салахгуй 2 байхдаа яахав дээ ….ээж ни хээр алаг бол хуу ни шийр алаг мэдэх уу…..эртхэн салаач оор залуутай уулз яавандаа мартана одоо аргагуй ханиасаа салхад хорогдоод байгаа байх явандаа гайгуй болно за санаа зоволтгуй сал………..дээр хумуусийн сэтгэгдэлийг харж байгаа биздээ нохроо ымар хун гэдгийг хумуусээс хар…салаад сайхан амидар суулд ни салдаг байж би тэнэг байждээ гэж толгойгоо шаагад сууж байв даа бусгуй мини… тийм тсагаа хулээгээд суух хэрэггүй омноос чини ор овдож байна чи л хайртай болхоор сайн хун гэж бодоод байгаа байх сайн хун хэзэээ ч ээж эгчтэйгээ нийлж хуухдуудийнхээ эхийг зодохгуй эр ни гар хурэх эсгүй……нохрийг чини бариж аваад хохортол ни зодмоор санагдчихлаа бур зэвүүн новш байндаа эмэгэтэй хун гэж тэвчээртэй уучилдаг хумуус бхиймдааа зодуулчааал гэр орон яаж байгаа бол гээд сууж байдаг тсагаан сэтгэлтэй тэгсэн хирнээ тэнэг хумуус шууу хорогдоод салж чаддаггуй …сайхан сал эхний 2 3 сар хэтсүү байх ни ойлгомжтой ябандаа дасаад бух юум ок бно итгээрэй………..

  31. mmmm says:

    Муу юм зөгнөж байгаа юм биш гэхдээ нөхөр чинь чамайг нэг их жаргаах хүн шиг санагдахгүй л байна даа. Эртхэн шиг салаад ухаантайхан шиг амьдраач. Ухаантай амьдар гэдгийн цаана их чухал утга байгаа шүү. Дараа нь өөр нөхөртөи болохоороо бас наадах шигээ юмтай болчоод хүүхдүүдээ зовоов. Уг нь бол 2 байтугай 5 хүүхэдтэй хүмүүс ч гэсэн ахиад хүнтэй суучихдаг л юм байна лээ. Одоо аавындаа очсон дээрээ наанаа хэсэг байж аав ээжтэйгээ зөвлөж сайн бод за юу.

  32. hee says:

    зүгээр ядаж цохисон бол ч яая гэхсэн хөхөртөл зодно гэсэн ч юугсэн үг вэ

  33. Арабелла says:

    Гэр бүлд ямар ч асуудал үүсч болно. Тэрийг – багана ухаанаараа даваад л гардаг ш дээ. Хэн ухаантай нь буулт хийгээд л. Гэхдээ хадмууд чинь оролцоод, нөхөр чинь чамайг биш гэрийхнээ сонгож дэмжиж байвал гарах гарцгүй гэсэн үг дэ. Эмэгтэй хүн хамаг бие оюунаа эр хүнд зориулаад үр хүүхдийг нь гаргаж өгч, ажил хийж тэжээж байхад ЗОДНО гэж байж боломгүй асуудал…
    ЗОДУУЛНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ

  34. busgui says:

    гэр бүлийн 2н нэг нь заавал асуудалтай байх юмаа тэ хүн бүхэн л ийм байхийн сайхан сайн хүүхэнд тэнэг царай муутай залуу,сайн залууд болохоор мулгуу хүүхэн гээд л заавал тэгж цаанаас нь хувь заяа тааруулдаг юм байхда

  35. балай юм says:

    ер нь тэнэг хүмүүс л өөрийн гэсэн байр суурьгүй зүгээр л нэг хайр шохоорхол ярьсан нөхдүүд хал нялхаараа гэрлэж хүүхэд хийж тоглодог юм шиг ээ. Би эрэгтэй хүн гэхдээ одоо залуучуудыг ойлгохоо болиод байна ярьдаг хийдэг нь дэндүү хөнгөн хийсвэр ямар ч зорилгогүй тэгээд бас эмэгтэй хүнд гар хүрдэг гэж байгаа. Мэдэхгүй миний найз нар дунд тийм хүн лав байдаггүй. Ямар гээч албингуудтай очиж золгоод байдаг хүүхнүүд вэ???

  36. erh gegee says:

    ЗОДУУР ҮЗЭЖЗОВЖ АМЬДАРСАНААС ХОЁР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДАРСАН НЬ ДЭЭР ДЭЭ БИ Ч БАС ХОЁР ХҮҮХЭДТЭЙ ОРЛОГО БАЙХГҮЙЭ ГЭХДЭЭ БОЛОХГҮЙ БОЛ САЛНА Л ГЭЖ БОДДОГ

  37. Ramiraz Sanchez says:

    Танай нөхөр чинь эр хүн лав биш арчиаггүй амьтан бололтой салахгүй ю чадна гэж бодож бгаа бол!!!

  38. jeko says:

    сал сал…. өөр юу ч гэx вэ дээ

  39. er hun. says:

    эсүүл шууд хаяад яваа. хорогдоод байх эр хүн биш шиг бна. дэндүү ахархан бодолтой амидралд бэлтгэгдээгүй жаахан бацаан шив дээ чааваас. чи одоо ингээд хамаг гэр орнийхоо санхүүг барьдаг бол цаашдаа ч тэгэх болно. хар залуугаараа нээрээ жинхэн авгай болох ни дээ эртхэн нэг юм бодоо бүсгүй минь

  40. friend says:

    нөхөр чин нээрээ юм узээгүй гар бн да. авсан машинаа унахаас биш төлж чдахгуй айн хашаа зарж ороо дарна гэн уу.Одоо ганц машин дээр ингэж бга бол цаашдаа юун амьдрал босгож орон сууц энээ тэрээ 2 хуухдийнхээ хумуужилд ч нолоолж чадахгуй нь харагдаж бна. тэгээд бас авж суусан эхнэрээ ээжтэйгээ дуутэйгээ нийлж зодно айн. хэсэг тусдаа амьдар… өөрийг нь өөрт нь жаахан мэдрүүл…

  41. oyunlag says:

    за миний дуу мөнгө узээгүй тэнэг л залуу юм байна даа танай нөхөр гал голомтоо зарсан хун хэзээч өөдөлдөггүй юм шуу тийм болохоор миний дуу орон гэрээ тэнэг нөхөрөөрөө битгий тоглуулаарай хадмуудаасаа хол байх хэрэгтэй дээ бур болохгуй бол салсан ни дээрдээ ганцаараа бна гэдэг нэг бодлын жаргал шуудээ тэнэг хар юмыг харж суухгуй бухнийг өөрөө болгоод явах сайхан ш дээ танай хадмууд ч муу хумуус бололтой юм тийм муухай хумуусээс хол явдаа нас чини залуу бна 2 хуухэдтэй хунтэй суух хун захаас аваад л байгаа тэгэхдээ ганцаараа байх ни дээр байхдаа

  42. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***.. says:

    ХАДМУУДААСАА ХОЛ ТУСДАА АМЬДАР..ХЭСЭГТЭЭ ..УРАГ ТӨРЛИЙН ХОЛ НЬ ДЭЭР !!!!!!!!

  43. ,,,, says:

    ямар гээчийн тамын амьдрал вэ? нөхөр чинь амьдрал аваад явах ямар ч сэтгэлийн хүчгүй амьтан байна. Эртхэн холдсон нь дээр. Машинд 4лээ чихэж амьдарч байснаас чи өөрөө аавындаа хоёр хүүхэдтэйгээ амьдарсан нь дээр биз дээ. 24 нас гэдэг залуу нас…Өөрийгөө бодохоос илүү чи одоо хоёр хүүхдээ бодох хэрэгтэй. тэр хоёрыгоо яаж хүн болгох вэ гэж. Нөхөртэйгөө хамт байгаад л байвал хоёр хүүхдийн чинь ирээдүй үнэхээр бүрхэг болно.

  44. Mongolia says:

    Сал, сал , Гэр бүлээрээ нийлж зодно гэдэг байж боломгүй үйлдэл.Уруудаж байгаа нөхөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.