Шалгалт дөхсөн үед хайр сэтгэлтэй болбол яах бэ?

Хайр дурлал, романтик харьцааны ид үед яваа өсвөр насныхан өөрсдийнхөөрөө зүтгэх дуртай байдаг. Ялангуяа сургууль төгсөх хариуцлагатай мөчид хүү /охин/ чинь хэн нэгэнтэй зууралдвал яах вэ?

  1. “Хэнтэй, хаагуур яваад байгааг чинь би мэдэж байна” гэх мэтчилэн яриаг бүү эхлээрэй. Учир нь залуус өөрсдийн хайр сэтгэл, түүнтэй холбогдсон бүхнийг хосгүйд тооцож, орчин тойрныхны дургүйцэл, тааламжгүй байдал тэдэнд хамаагүй гэдэгт итгэдэг.
  2. Эвтэйхэн мөчийг тохируулан хүү /охин/-ы чинь найз хэн болох, хаана сурдаг /ажилладаг/ гэх мэтийг ярианы далимд, тойруу замаар асуучихад гэмгүй.
  3. Хэрэв та өөрийнхөө анхны хайр, романтик харьцаа, мөн түүний амжилт, бүтэлгүйтлийн талаар ярьж өгвөл өсвөр насныханд сонирхолтой байдаг. Гэхдээ ярихдаа хэт “жүжиглэх” эсвэл мэдэмхийрэхгүй байхад анхаараарай.
  4. Охин, /хүү/-гийнхээ сонголтонд эргэлзэж байгаагаа бүү хэлээрэй. Түүний мэдрэмжинд итгэж байгаагаа хэлэхийн сацуу дөхөж буй шалгалтынх нь тухай сануулаад аваарай.
  5. Хүүхдийг сургалтанд нь төвлөрүүлэхийн тулд эсрэг хүйстнээ татахад мэдлэгтэй, боловсролтой байх нь маш чухал гэдгийг онцлон хэлээрэй: /эрэгтэй хүүхдэд бол найз бүсгүйдээ бэлэг авч өгөх чадвартай байх ёстойг сануулчихад гэмгүй/
  6. Хүүхэдтэйгээ итгэлтэй харилцааг бий болгож чадвал түүнтэй гэрээ байгуул. Хичээлээ давтах, найзтайгаа уулзах нарийн хуваарь гарга. Ингэснээр хэн хэнд нь ашигтай, сэтгэл хангалуун байх болно.

1 Comment

  1. Ramiraz Sanchez says:

    Тун энгийн гэрийн эзэгтэй болно! Тодруулбал ажилгүй авгай бол харин хөвгүүд бол эрээдүйн архичин болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.