Танд хэнч хайр сэтгэлээ илэрхийлдэггүй бол

Царай муутай Бие махбодь:
Та эрчүүдэд таалагддаг боловч тэд таныг бэлгийн хувьд сонирхдоггүй, өөрөөр хэлбэл та сайхан бүсгүй биш. Гэхдээ энэ бол та эрэмдэг гэсэн үг биш. Гоо үзэсгэлэнтэй биш боловч олонд таалагддаг эмэгтэй байдаг. Таны гадна төрх, биеэ авч яваа байдалд таныг гутаасан ямар нэг зүйл байдаг, том хамар, хэт өндөр, бөгтөр. Та энэ дутагдлаа бусдын нүдэнд дэндүү ил тусдагийг мэддэггүй байх.

Сэтгэл санаа:
Та орчны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулах гэж оролддог хэдий ч та их сэжигч, ичимхий буюу өөртөө хэт хайртай. Иймээс их зантай харагддаг.

Яах ёстой вэ?:
Та өөрийнхөө нэг аятайхан давуу талыг олж, түүнээ бүрэн хэмжээгээр ашигла. Жишээлбэл та сайн үйл бүтээж бусдад туслах дуртай бол үүнд цаг, мөнгө бүү хайрла. Хэрэв та бие даасан чанар, бүдүүлэгдүү зантай бол эелдэг байх гэж дүр үзүүлэх хэрэггүй, таныг шүтдэг эрчүүд олдож л таараа. Нэг үгээр хэлбэл таны гадна төрх ба биеэ авч яваа байдал дотоод ертөнцтэй чинь аль болох сайн зохицож байх ёстой.

Саарал хулгана Бие махбодь:
Та өөрөө дажгүй боловч сексийн хувьд дур булаам биш. Аятайхан боловч бусдын нүдэнд өртөхөөргүй, жижиг хамар, жижиг ам, туранхай бие, үүн дээр хамаг товчоо товчилж, урт банзал, шуудай шиг даашинз өмсдөг. Иймээс та бусад хүмүүсийн дунд ороод биеэ барьдагт гайхаад байх юм алга.

Сэтгэл санаа:
Та буурьтай байх гэж оролддог боловч үнэндээ зүгээр л залхам амьтан. үл анзаарагдам гадна төрхийнхөө цаана нарны доор амьдрах гэж бусадтай тэмцэхээс айдгаа нууж байдаг. Бухимдалд автсан, эцэг эх, найз хүүхнүүд бүхний төлөө явсаар өөрийгөө бардаг.

Яах ёстой вэ?:
Та хажууд байгаа өөртэй чинь авцалдахгүй бүхнээс салахыг хичээ. Моодны хувцастай, өөртөө дэндүү итгэлтэй найз хүүхнүүд гэх мэт. Царайлаг, секс найз хүүхнүүдийнхээ гомдол гутралыг сонсож өдрийг өнгөрөөдгөө боль. Та тэдний дэргэд бүр ч ихээр өөрийгөө голж эхэлдэг. Та өөртөө таарах эрийг олохын тулд оюуны хөдөлмөр хийдэг хүмүүсийг анзаар, оюутнууд, эрдэмтэд, зохиолчид. Энэ хүрээнд өрсөлдөөн тийм ч их биш, таны оюун ухаан энд л ашигтай.

Сонгодог төрхтэй гоо бүсгүй Бие махбодь:
Та эмэгтэй шүтэн бишрэгчдээр хүрээлүүлдэг хэрнээ эрчүүд танаас хөндий байдагт гайхаж байна уу? Энэ бол хүйтэн гоо үзэсгэлэнгийн эффект. Та хүүхэд байхдаа мэдээж царайлаг гэгдэж байсан, өсвөр насандаа ч мөн адил иймээс нас биенд хүрэхдээ өөрийн сайхныг бүрэн мэдэрсэн. Хувцаслалтаараа үүнийг улам тодруулдаг. Саарал юбка, тод бус өнгийн сонгодог цамц, сувдан зүүлт гээд.

Сэтгэл санаа:
Гадна тайван төрхийн цаана гүн гутрал бухимдал нуугддаг, та шөнөдөө хэн ч хараагүй үед дэрээ тэвэрч уйлдаг. Та өөрийгөө цагаа олж төрөөгүй гэж боддог.

Яах ёстой вэ?:
Эхлээд хөхөвчөө тайлж, богино юбка өмс. Та сайн боловсрол эзэмшсэн бөгөөд жаахан аз таарахад та амьдралынхаа ажил хэргийг олж чадна. Улмаар өөрийн чинь стиль, биеэ авч яваа байдал таалагдах тийм эр таарч л таараа.

4 Comments

  1. maral says:

    хэхэ egch yg unen helsen bna shdee ohiduud sain sanaj yvj baigarai yg unenshuu erchuud iim teneghen amitad shde ternees gadna eregtei hun ooriigoo daguulj yvaa huuhneeree ooriihoo unelemjiig haruulj bdag gsn ter n medeej ooroosoo iluu garahaar emegteid durgui bdgiih n hariult bh hehe erchuudee ta nariig bolgood ognoo

  2. Эгч says:

    Ганц үнэн үг хэлье хүүхнүүдээ сонсож бай…. Эрчүүд хэзээ ч өөрөөсөө ямар нэгэн байдлаар илүү хүүхэнд хэзээ ч дурладаггүй юм харин жаахан ашиглахыг бодож мэднэ цаадуул чинь. Бас хэзээ ч эрчүүдэд ямар их ухаантай боловсролтой мэдлэгтэй болохоо мэдрүүлж болохгүй тэгвэл тэд үргээд явчихна. Баахан эмэгтэйлэг оргиод тэнэгхэн гэнэн хонгор бас эмзэг турьхан байвал л эрчүүд анзаардаг юм шиг байгаа юм

  3. sanaa zovoltgviee says:

    сургалт явуулбал таарна

  4. Ramiraz Sanchez says:

    Охидуудийн ядаргаатай асуултынхан хариултууд энд шааж бна ш дээ асуухаар энийг сайн уншиачээ!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.