Түүний хорон үг л таалагдахгүй юм…

Би 25 настай, эмэгтэй. Найз залуу маань 29 настай. Бид танилцаад 7 сар болж байна. Одоо хамт амьдардаг.  2 талынхаа  гэр бүлийнхэнтэй уулзсан, тэд ч дэмжиж байгаа. Цаашид гэрлэх бодолтой. Бидний бүх зүйлс маш сайн таардаг. Сексийн тал дээр ямарч асуудалгүй. Үнэхээр нэгнийхээ төлөө байж чаддаг.  Нэг л зүйл дээр бага зэрэг эргэлзээд байна л даа. Тэр талаар та бүхнээс зөвлөгөө авахыг хүссэн юм.

Би багаасаа хэцүү амьдрал туулж өссөн, одоо манай ар гэр тийм ч сайн биш. Гэхдээ өөрсдийгөө болгоод л байдаг. Би айлын том охин, тэр хэмжээгээр надад ар гэртээ туслах, дүү нараа дэмжих гээд асуудал байдаг.

Харин тэднийх боломжийн амьдралтай айл. Тэр маань айлын бага. Тийм болоод ч тэрүү хувь хүнийхээ хувьд эрх талдаа… Гэхдээ аливаа асуудалд хандах хандлага нь эр хүн шиг.

Нэг л зүйл нь надад сонин санагдаад байна, бид хааяа муудалцах асуудал гарна. Тэр үед л муухай хорон үгээр хэлэх нь надад таалагдахгүй юм(элдэв янзын хараал хэлэхгүй). Би ч нээх юм хэлдэггүй л дээ. Дуугай л байдаг, харин дараа нь хэрүүл намжсаны дараа миний хайр ингэж хэлж байхаа боль л доо, хүнийг ганцхан үгээр алж, ганцхан үгээр амьдруулдаг гэдэг надад ингэж хэлэх үгнүүд чинь сэтгэлд минь үлдээд чамайгаа хайрлах хайр минь бага багаар алга болчихвий дээ гэж айж байна гэдэг. Би их сэтгэлээрээ л дээ, амархан гомддог, дараа нь уучилдаг ч мартаж чаддаггүй юм. Яахав намайг ингэж хэлснээс хойш гайгүй болоод байгаа нь мэдэгдэж байгаа ч хойшдоо яах бол гэдэг нь сонин байна. Одоохондоо бид хүүхэдгүй, мэдээж цаг нь ирэхээр болох л байх…

Нэгэнт амьдрал зохиочихсон хойно энэ байдал нь улам илэрдэг болох бий гэхээс эмээгээд байна. Магадгүй би хэт урьдчилж бодоод байж болох ч одоо нэгэнт төлөвшчихсөн зан чанар нь арилах болов уу? Ямар арга хэмжээ авбал зүгээр болоо? Бидний хамт байсан хугацаа бага болохоор түүнийг хараахан бүрэн таньж мэдэж чадаагүй байгаа. Тийм болохоор санаа зовооэ байна…

Уг нь тэр минь намайг хайрлаж, халамжилж чаддаг. Урьд нь зөвхөн өөрөө өөрийнхөө төлөө л санаа тавьдаг байсан бол одоо хайртай хүн минь надад санаа тавьж байгаад баярладаг. Ингэж хайрласных нь хариуд би бас хайрлах хэрэгтэй гэж боддог. Би түүнд яаж хандан, тэр хүн бас тэгэж хандан гэж боддог болохоор буруу зөрүү үйлдэл хийхийг хүсдэггүй.

Тэр минь одоо архи уудаггүй, урьд нь нэг үгээр хэлбэл архичин байсан, архинаас гараад жил хагас болж байна. Одоо амсдагч үгүй, пиво ч уухгүй, цаашид ч уухгүй гэдэгт нь итгэдэг. Архи уудаг байхдаа бүх л зүйлийг үзсэн, одоо бол тэдгээрээс залхсан гэж хэлдэг, тэр нь харагддаг. Гэхдээ энэнд бүрэн итгэхгүй байна… Үнэхээр засарсан, залхсан бол сайн л хэрэг.

Тэр минь намайг оройтсон хайр гэдэг. Урьд нь ингэж хүнийг хайрлаж, татагдаж байснаа мэдэхгүй байна гэдэг. Гэхдээ би хүний дотор ороогүй болохоор мэдэхгүй шүү дээ, надаас өмнө урьд нь гэртээ олон эмэгтэй аваачиж байсан. Гэхдээ хүүхэдгүй, тэрийг бол баттай мэдсэн. Энэ сонин зан чанараас нь болоод урьдын эмэгтэйчүүдээсээ салж байсан юм боловуу ч гэж бодох юм, тэгээд өөрөөс нь тойруу байдлаар асуусан л даа, юунаас болдог байсан бэ, харилцаа чинь хэр байсан бэ гээд л…

Надад таалагдаагүй, намайг хайрладаг ч, би хайрладаггүй, хойшид хамт амьдран гэхэд итгэлгүй байдаг байсан. Тэгээд л хаяад явдаг байсан гэсэн. Надад энэ хариулт таалагдаагүй.

Тэгэхээр амьдрал мэдэх ах эгч нар минь зөвлөөч, энэ хүнийг алдмааргүй байна, гэхдээ байдлыг яаж өөртөө ашигтайгаар эргүүлдэг болох бэ, эмэгтэй хүн ямар байхаас айл гэрийн амьдрал шалтгаалдаг шүү дээ.

22 Comments

  1. tsoom says:

    ёо бараг ийм асуудал уншихаас залхаж байна шуу гэхдэ би албатай ч биш л дэ гэхдээ хараад байхад энд бичиж байгаа хумуусийн сэдэв шал утгагуй байх юмаа ухэл хагацал зовлон болсон биш дэ иймхэн асуудлийг ягад чадку байгаан бээ энэ чин асуудал биш бн шд нэгэнт л чамайг гээд сонгоод ирчихсэн биахад муу санаалаад л олон юмм бичэд байх юм. харин чамайг гэд ирчихсэн хунд цаашдаа тэр хунийг яаж авч явах н чамаас л шалтгаална шу дэ найз мин! амжилт ер н бол жижиг асуудлийг сур болгож боддог эм хуний зан л да эцсийн эцэст дэмий юмийг хийсвэрлэн бодсоор байгаад биелуулчихдэг тал бас байдаг байхаа тиймээс битгий олон юм бодож өөрийгөө зовоо

  2. naraa says:

    ene hvmvvssonin sonin yum bichij hvnii setgel sanaagaar togloood yahiiimd dee ene bilgee gj nuhur bvvr hvvhdiiig ailgachihiimaaa. chiniii bichseneer bol dajgvi l zalyy shig sanagdlaa. 10 hyryy tegsh hvn gj ygaasaa haana ch bhgvi shdee. horon vg gedegeee yadaj 1 jishee bolgoood bichchihsen bol ilvv oilgomjtoi l bh bailaaa. chi uuruu yhaalag bj zuw zalj chadwal zasardaggvi zvil gj bhgvi shdee. tsag hygatsaa l shaardagdah bh. chiniii helj yarij bgaa chine ih zuw sanagdlaa. iimerhvv argaar l baga bagaar zasaj boloh bh daa. hvvhedtei bolohgvi yadaj 2 jil amidraad vz. aaw eej ni hoorondooo yamarshyyhan haritsaatai bna. bf chine aaw eejteigee yamarshyyhan haritsaatai bdagiig ni sain ajigla. tgd l yamarshyyhan hvn be gdg eurunhiii turkh ni garaad irne. eur ni bol yridniiih ni yawdaliiig medeed asyygaad bh yamarch hereg bhgvi shvvv. law amidrald chine hereg bolohgvi. chi uuruuu heregtei hereggvi zvil ih boddogiig heleh vv bvvr nermees bolno. eur ni bol amidrald ene baitygai uchnuuun ih asyydal garna shdeee. ene dunguj ehlel ni …..

  3. Jolie says:

    эрэгтэй хун оорчлогдноо эмээс их хамаарна.
    эр хун болгон оотэй оортэй таалагдахгуй
    ааш занын занзлаад оод татаад л авахуй бол
    санаанд таарсан хун ховор шуудээ。
    муухай уг хэлхээр н хайр н яасийн гээл
    оодоос н гоё гоё угнууд хэлбэл ногоох чин
    хун юм чин оорийнхоо муухай уг хэлж бгаагаа
    анзаараx блгуйдээ。
    туршаад узээрэй!!!

  4. erh gegee says:

    ЦАГ ХУГАЦААНААС ӨӨР ХЭЛЭЭД ӨГӨХ ХҮН БАЙХГҮЙ ДЭЭ оЙРЫН 3 ЖИЛДЭЭ ЖИРЭМСЭН БОЛЧИХОЛГҮЙХЭН ШИГ ХАМТ АМЬДРААД ҮЗ Л ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА. Зарим эцэг эх арайл хуучинсаг байх юм Би хувьдаа гэрлэхээсээ өмнө хүүхэдгүй хамтран амьдарч бие биенээ сайн таних нь зөв гэж боддог Даан ч эцэг эх маань зөвшөөрөөгүй Заавал гэрлүүлж байж гаргана гээд Би одоо эхлээд хэдэн жил хамтран амьдрах байж дээ гэж харамсдаг

  5. k14 says:

    хорон үг гэдэг нь магадгүй тэр чиний сул талийг мэддэг юум бна тиймүү тэгээд чи урдан оор залуутай унтаж хэвтэж б.санийг чин урдагуу хэрвээ тийм бол жаахан хэтцүү б.хдаа

  6. cahirmaa says:

    nativist гэж хүн үнэн хэлж, тэр нөхрийн талаар бичсэн юм чинь ямарч эмх цэгц замбараа алга, тийм болохоор амьдарч үзэж байж л мэдэгдэнэ шүүдээ, засарсан хүн бас байлгүй яахавдээ энэ чинь,ямар бүгд хэвэнд цутгачихсан муу хүмүүс бишдээ

  7. luna says:

    архичин хүн хэзээд архичин байдаг бүрэн засарна гэж байдаггүй

  8. eegii says:

    ямар муу санаатай уудгуй хуухэн бэ чи ийм сайхан залууг

  9. a girl. says:

    гэр bulin humuujil her yum gedegiig n l harj de. eej aaw n ymarshuuhan hun gedgiig n har. ali her noen nuruutai humuus gedgiig n ajigla. tuunees jijig sajig chamaas oor yumnuud bol zondoo.
    bas deerees n dahiad heseg hamt amidarch baij suuhgui yu da. 7 sar ih baga hugatsaa yum shig sanagdaj bna. gehdee ene bol chiniih l asuudal. bas neg iim ug biadag. er hun 5 jil hanilsaniihaa daraa jinhene zangaa gargadag gej :D. gehdee medeej 5 jil huleene ch gej yu baihaw. minii huwid erchuudiig shalgaj uzdeg yum gewel olonii dotor her bie awch ywj bna. her ih hiimel dur uzuulj bna. ooriinhooroo baij chadaj bna uu. niigmiin olon ynziin humuusiig ylgazaralj haritsaj bna uu ugui uu geel iimerhuu yuman deer ih hardag. dan gants erchuudiig bish l de. er n huniig tanihad. herew ger buliin sain humuujil, noen nuruu saitai humuus bol tegeel ylgardag yum da. amjilt.

  10. night says:

    Ail’n tom, ail’n baga 2 xani boloxgui e gdg’g medex u? Arxinas garsn ch gex shig inedtei yum biched bx’n

  11. sondroo says:

    25хүртлээ үлийгээ хийж явсын наад олон юм боддог чин нас ахиснаасаа хойш дурласны чин гай! тгээд хөгшин юм бж одооныхоо тохиож буй процэссд сэтгэл хангалуун байлда төгс хүн гж бхгүй ханилах хүн заяасанд ни баярлаад хийморт ни итгэж амидар за! амжилт

  12. Nativist says:

    Энийг чинь амьдрал үзсэн ах эгч нар чинь биш та 2 өөрсдөө амьдарч үзэж байж мэддэг юм ккккккк зүгээр л цуг амьдраад үзэх хэрэгтэй шдэээээ. 7 сар байтугай 7 жил болоод ч хүнийг бүрэн танина гэдэг хэцүү. Хүүхэдтэй болж, гэрлэж суулгүйгээр хамтран амьдраад үз тэхэд л бүх юм ааааааандаааа л гараад ирэх бий вий дэээ хөөөө

  13. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ХАЙРАА ҮРГЭЛЖ ХАЙРЛААРАЙ

  14. saitar shaagch says:

    хан зида залуучууд юу үзээгүйн байж архи уудаг байсан л гэнэ тэгэхдээ бүх зүйлийг үзсэн л гэнэ сонин юм ярьж эмэгтэй хүнийг мунхруулж байхын бүүр тэнэг санагдчихлаа. 2 тэнэг дурак …

  15. red says:

    iimerhuu yumiig davj baijil ger bul bolno shde, emegtei hun uujim setgeltei uuchilaj chaddag baih heregtei. Yamar ch hun tugs tuguldur 100% bn gej bhgui. Gol ni chamd hairtai bas deer ni chinii ugiig sonsood baga bagar zasraad bga ni chuhal bishu.
    Manai emegteichuud dandaal 100% tugs er huniig haih yum, tiim er hun haana ch bhgui, tiim er huniig ta nar l bii bolgoj chadna shuu de.
    Hurandaatai suugaad generaliin ehner bolno gej ug bdag biluu de, teren shig l .Amjilt husie.

  16. ssss says:

    юн хэрэгтэй хэрэггүй олон юм боддын хэзээ язааний хал үзэж хашир суутсан авгай нар шиг нас чинь залуу л бна шдэ дахиад 2 жил харах хугцаа байж л бн юнд н яраад байгаан тэртээ тэргүй хүүхэдгүй байж дахиад бие биенээ харах хугцаа хангалттай л бн шдэ

  17. билгээ says:

    Мэдэхгүй ээ эр хүнээс 10 жилийн дараа ч урьд өмнө үзэж байгаагүй ааш гардаг д хорвоо доо. Тэгэхээр одоо тэгж доромжилж байгаа бол суугаад хүүхэдтэй болсон цагт 2 дахин их дорормжлоно гэж л бодох хэрэгтэй. Наад занг нь засах гээд ч засагдахгүй дээ. Ийм хүн байдаг юм. Дараа нь гар ч хүрч магадгүй. Эр хүнд итгэхээр эрхийдээ гэдэг чинь иймэрхүү юмнаас л гарна шүү дээ. Төгс сайн хүн байхгйү л дээ. Тэгэхдээ чи хэр байхаас бас их зйүл шалтгаална. Ухаантай шиг хүний үр бол сайхан амьдрал босгож болно оо. Цаг хугацаа, чиний төөрөг л мэдэж дээ. Амжилт хүсье. Юутай ч хамгийн сайнаар л бод. Мөрөөд. Тэвч. Тэгвэл ялах байх оо.

  18. Ramiraz Sanchez says:

    Битгий худлаа магтаад бай шал худлаа бандитай гэрлэх гэж бж! Юм үзээггүй юм шиг сонин 2 гар таарчиад сүртэй ш дэ!!

  19. wow says:

    Хүүхэдтэй болох гээд яаралгүй байж байгаад л таньж мэдэх байхдаа. 7 сарын хугацаанд хүнийг танина гэж байхгүй. Цаг хугацаа л бүгдийг харуулна. Хүүхэдтэй болох гэж яарах хэрэг байхгүй л гэж хэлмээр байна.

  20. undram says:

    sai bodoj baij shiidwer gargah heregtei. amidraliin hani ijil gedeg bol mash chuhal.
    taniltsaad 7 sar bolson gedeg chin chi ter hunii tuhai sain medehgui gesen ug. hamtran amidarch uzeh heregtei. yadaj 2 jil hamtran amidarch bj yamar hun be gedeg n tanigdana shu.
    teheer zaawal odoo yaran shidwer gargaj herhewch bolohgui.
    2jiliin daraa chi ingej bodwol zuw shiidwer gargaj chadah bh. ingej l tal talaas n nuhatstai bodoh heregtei.
    Amjilt.

  21. ЫУЫУ says:

    яаасан ч олон юм боддог юм. ээмгтэй xун болxооро л тэгдэг юм байxдаа.

  22. erdenee says:

    за сэтгэл санаагаар оодрог бай. амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.