Босгосон амьдрал руу эргэж орох сонирхолтой л байх шиг байна…

Би гадаадад амьдардаг одоо 4 жил болж байна. Монголд гэрлээгүй хэрнээ хүүхэдтэй бас сууя гэж бодоогүй байсан хүүхдийнхээ аавтай нь хамт 2 жил л амьдарсан. Манай монгол эрчүүд маань их архи уудаг бас эмэгтэй хүнийг хүндлэх сэтгэлгүй бүдүүлэг амьдрал авч явах ухаан жаахан сул талдаа болохоор тэр хамт амьдарсан хэсэг хугацаа нилээд хэцүү шаналгаатай байсан болохоор аргагүйн эрхэнд гадаадад гарсан юм. Эхэндээ ч хүүхдээ санаж бэтгэрдэг л байлаа. Одоо бол гайгүй ээ хамгийн гол зорилго маань хүүхдийн минь төлөө ээж нь энд байгаагийн хүчинд л хүүхэд минь хүнээс дутахгүй боловсрол соёл ухааныг ойлгож байгаа. Хүүхдээсээ холч гэсэн хүүхэдтэйгээ өдрийн хэд хэдэн удаа утсаар ярьж сэтгэлээ дэвтээдэг юм.

Хэрвээ сайн хүнтэй суусан бол ингэж 2 талд амьдрахын хэрэг байхгүй л дээ хэн ч бодсон. Энд гадаадад бүх монгол хүмүүсийн монгол дахь амьдрал яг л ижилхэн. Хүүхдийн маань аав надтай амьдарч байх хугацаанд архи уух дуртай бас хааяа хоногоор алга болчихдог тогтсон цалинтай ажил хийх дургүй ажилд орохоороо ядраад байна дарга загнаад байна өглөө босохоос дургүй хүрээд байна гээд л элдвийн шалтаг тоочоод…

Зүгээр л хүнд архиар юм хийж өгөөд л өөрийгөө болгоод л оройдоо ирдэг байсан миний бодлоор бол ийм амьдрал гэж байдаггүй л байх гэж бодох юм. Харин одоо бол миний амьдрал эсрэгээрээ өөрийн гэсэн гэр оронтой хүүхэддээ зориулах хэдэн төгрөгтэй буцах шийд гаргачихаад байж байтал нөгөө хүүхдийн аав хамт амьдрана гээд л намайг хүлээгээд байж байдаг яагаад гэвэл хүүхэдтэйгээ хамт ээжтэйгээ амьдардаг юм би хүүхэд өсгөх зовлонг мэднээ гэхдээ хүүхдийн минь аав биш ээж нь л хардаг юм. Манай хүн архиа уугаад л мөнгөө үрээд л яг л хэвээрээ тийм болохоор та бүхнээс асуух гэсэн зүйл маань монголдоо очоод ахиад нөгөө хуучин дорой хэцүү амьдралтайгаа золгох уу эсвэл хүүхдээ аваад ганцаараа байсан дээр үү? Одоо 35 хүрч байгаа хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй байхаа л гэж айж байна.

Надтай байсан 2 жил 2 талд байсан 4 жилийн хугацаанд тэр хүн хэвээрээ л байж байдаг. Одоо миний ганцаараа босгосон амьдрал руу эргэж орох сонирхолтой л байх шиг байна. Би эргээд хэцүү амьдралаар амьдарч өөртөө үлдсэн жаахан насаа хэнээс ч хараат бус явж байгаад дуусгамаар байх юм. Тэр хүн архи хүүхэн 2-н төлөө юугаа ч харамладаггүй хүүхдээ бодохоор хэцүү л байна хамт амьдрая гэхээр бас хэцүү байна. Тэр хүн хүүхдээрээ төрий бариад л надаас мөнгө нэхэж авдаг эхэндээ мэдэхгүй өгдөг байсан сүүлдээ хүүхдэдээ биш өөртөө л зарцуулдаг байсныг нь мэдсэн хурдан л монголдоо очиж сэтгэл амар тайван монголоороо яриад монгол хоолоо идээд монгол хүнд загнуулаад өглөө сэрээд монголдоо мандах нарыг харж сэтгэл тэнүүн цээж дүүрэн амьсгалж амьдармаар байх юм та бүхэн сэтгэлээ хуваалцаарай…

42 Comments

  1. Alina says:

    сал сал сал сал, ямар шар цавуугаар нааж шалз хадаасаар хадчихсан биш ганц амьдрах насанд гасалж амьдраад яадгийн ямбий юмнуудаас сал

  2. zahidliin ezen says:

    сэтгэлээсээ зувулгуу угсун хумууст баярллаа би та нарийхаа хучинд сэтгэл мин шулуудсан бас нухуртуу хэлэхэд дургуйтсэн боловч маргааш ни л утсийг ни уур эмэгтэй авсан даа би одоо туунийг экс гэж дуудах болно монгол эрчүүд мин монгол охидоо эхнэрээ найз охин бусгуйгээ ээжийгээбуу гомдоогоорой битгий архи уугаарай монгол эмэгтэйчүүд бид чин уг ни та нарийн хайранд л умбах гэж турсун юм шуудээ найз бусгуйгээ эхнэрээ ээжийгээ дандаа уурд хайрлаарай хэн нэг бусгуй над шиг хуухэдтэйгээ орх толгойлоод явах сайхан зуйл биш шуу эрчүүд мин ухаантай байгаарай тэд чин та нарийг гомдоогоод байвал 1 л удур хэн хэн ни хэн ч биш болсон бна шуу. та нартаа дахин талархасанаа илэрхийлэе. хундэтгэсэн захидлийн эзэн…..

  3. jaagii says:

    Наад нөхрөөсөө сал за юу. ӨӨр хэлэх үг даанч алга. Чи ердөө тэр хүний түрийвч л болж дуусна.

  4. Sanaa says:

    Хэхээээээээээээээ, нээрээ энэ сайтад ороод салаа сал гэдэг үгийг л их хэлдэг болж. Хичнээн инээд хүрвээ.

  5. ariun says:

    би монголд бгааа ч бас нэг тиймэрхүү
    бушуухан л салмаар бх ым чи ч бас салах л хэрэгтэй ганц олдох амидралаа хардаж хардуулж онгоруулэхгви шуу бусгуйчууд мини хайрлаж хайрлуулж онгорооно шуу ок

  6. Sue says:

    Mongol er em geltgui hetsuu boljee. Er ni arhi uuna ajil hiihgui. Em ni yawdaltai bolj. Gehder bugd tiim bish shu de. Ongots harahad tegj oilgolgdono. Ali ali ni uhaarah heregtei bn. Ene asuudliin ezen bol ooriigoobodwol salsan deer. Huuhdee bodwol bas oor. Gehdee l arhichin archaagui bol yawtsgui bhaa

  7. amka says:

    архинаас хүн гардаггүй гэж хүмүүс бичсэн байх юм. тэр хүмүүс нь архичин өөрсдөө тэгээд гарч чадаагүй болхоор тэгэж бичиж байгаа юм байх даа???? Эсвэл ойр дотны хүмүүс нь архинаас гарах чадваргүй арчаагүй хүмүүс байсан байх? Хүн хүсвэл бүхнийг хийж чадна гэж би боддог. Нийтлэлийн эзэгтэйд хэлхэд, нөхөр цхинь яамар уцхираас уугаад байсан юм бол?? Нэгэнт та 2 сууж байгаа бол нэгэн биений 2 тал болж байгаа хэрэг бишүү??!! Тэгэхээр чи мэдэж л байх ёстой доо!! Бас бүх юм нь бэлэн байхаар хүн давардаг тал ажиглагддаг шүү!!!

  8. HARU says:

    хөөрхий тэр хүүхдийг их л зовоож байгаа байх даа эртхэн үр хүүхэд дээрээ очоод хамт амьдар согтуу хүний хажууд хүүхэдэд их муугаар нөлөөлнө. ааваас нь салгаад тусдаа амьдраарай. архи уудаг хүний хажууд хамт байхад хүүхэдэд чинь их хэцүү байгаа байх даа. тэрэнтэй сууж энэ тэр өөрийгөө зовоож яах гэсийн хэрэггүй. зовлонгийн одонд төрсөн биш архинаасаа гарна л гэж байхгүй гараад засраад ирвэл тэр л биз.

  9. Чи арчаагүй амьдаралаа өөрөө эхэлсэн юм чинь өөрөө дуусгана биз дээ. хэнд гайхуулаад байгаа юм.Гишгэсэн мөрөө эргэж хар. Юманд ухаантай ул суурьтай ханд. нэг мэдэхэд нөгөө ертөнц. . . .

  10. Jo says:

    Одоо болтол амидрах аргаа олоогүйм чини чамайг ирхийг өдөр тоолон хүлээж бгаам бнадаа. Арчаагүй амитантай хамт амидраад хэрэггүйшд. Салж өгөхгүй зовоох бх даа. Хүүхдийнхээ төлөө л яв. Дахиж амидрал зохиох боломж бгаашдээ. Өөрийгөө бас ХҮҮХДЭЭ бодоод нийлэхгүй н дээр шүү.

  11. tata says:

    чи мөнгөний төлөө хүүхдээ орхидог үнхээр буруу тэр хүүхэд чинь өмөх зүүхээр дутахгүй ч эхийн хайр бас жинхэнэ эцгийн хайраар дутаж л бгаа чи тэр нөхөршуу юмаа засах гэж үзсийн бгааз дээ тэрмуугаар мөнгө олуулахгүй өөрөө ингээд биегүй болоод үр хүүхдээ өнчрүүлээд ямар л олиг бв гэж эх үр хамтдаа бвал хүү чинь хайраар дутахгүй сн ч хүн болно энд аавтайгаа бдын бол лав олигтой хүн болохгүй ядаж чи дэргэд нь бушуухан ирээ мөнгө бол хэзээд олдоно

  12. uka says:

    босгосн амидрал руу чин дуртай ни аргагуй орох гээд бгаан бишуу зугээр бэлэн тэжээлгэх санаатай худлаа сууж бдаг бх балиар юмнууд

  13. vimo says:

    1. хадам ээж чин их ухаантай тэвчээртэй хун юмаа. хадам ээжээ гомдоохгуйг хичээгээрэй! хадам ээжээ гомдоохгуй гээд өөрийнхөө болон хуугийнхээ амидралийг утгагуй болгож болохгуй ш дэ. хадам ээж чин ухаантай хун болохоор чамтай ойлголтсож чадах юм шиг санагдаж бна! хуухдийнхээ аавийг битгий тэтгэ, тэвч, тоо! харин хадам ээж, хуу 2оо туших хэрэгтэй!
    2. мэдээж сайн залуутай, сайхан амидрал шинээр эхлүүлэх ни хэн хэндээ өлзүүтөи шу дэ!

  14. erh gegee says:

    Хүүхдийг чинь өсгөж өгсөн хадам ээждээ харин хатуурхах хэрэггүй Хөөрхий адилхан л эх хүн шүү дээ ГЭХДЭЭ НӨХӨРТӨӨ НҮҮР ӨГӨХ ХЭРЭГГҮЙ Э втэйхэн хэлж яриад амьдрахгүй гэдгээ хэлээд л тэр шийдвэртээ бат зогсчих Хүүхдэдээ эвтэйхэн ойлгуулаарай Хүүхдэд салалт их муугаар нөлөөлдөг Тэглээ гээдөөрийгөө золиослох хэрэггүй ганц олдох амьдралдаа зөв бөгөөд хүссэнээрээ л байх ёстой шүү

  15. freemind says:

    Ээжийгээ зовж байгааг харвал хуухэд чин илуу их зовох байх даа. Нөхөртэйгээ таарамжгуй байгааг дороо л анзаарчихна. Хуухдээ бодож байгаа бол хамт амидрахгуй байсан н дээр. Хамт амидраххгуй байлаа гээд аяар эцэг эх ни биш болчихгуй ш дээ.

  16. m says:

    монголд сайхан амидрал алга да шороотой бараан орчин дээр ни тийм хунтэй ирж нээрэвтэж яахнав дэ зовлонд дуртай бол наад хунтэйгээ нийлээрэй дэ

  17. zasssssss says:

    монголдоо ирэх хэрэг байхгүй хүүхдээ татаж аваад наана сайхан амьдар.монголд бүрхэг бна.

  18. cakmotop says:

    сэтгэл шулуудсан бол хийгээч. ирвэл шууд хөөгөөд явуул

  19. kend says:

    ёстой дэмий дээ бэлэн юман дээр туйлах гээд л чамайг хүлээгээд байгаа юм байна очоод салахгүй байвал юундаа ч буу оролцуул. тэр тусмаа санхүү тал дээр огт хамааруулах хэрэггүй.
    амьдралдаа нэг их оруулалгүй байж байгаад л шийдэж дээ

  20. same says:

    Хэрвэ монголд ирчихвэл оорийг чн их л зовоох бх даа. Тгд чи huugiin mini etseg gd l zoolon handaad ehelbel amidral chn duusaa. Mongolin erchuud ih buduuleg emegtei hund huch hereglene bas arhi uuna eyeldeg haritsaa gej ch medehgui mash oodgui humuus olon bii. Tiim bolohoor huuteigee naanaa amidarval yasiiin. Huu chn ch yum uziishte. Gadaad huntei suuj ch boliishte ene chn global ain. Chi zovj l baij odoo bga zuile buteese bgasht teriige neg teneg har arhichind zoriulj bolkueeee

  21. мэдрэгч says:

    бөөлжсөн бөөлжсөө долоох гөлөг үү. Үр хүүхдэдээ гэгээлэг амьдрал үзүүлдээ. Архи уудаг бол хэзээ ч засарч, хүмүүжиж дэвшинэ гэж байдаггүй юмдаа. Архинаас гарлаа, болилоо л гэнэ эцсийн эцэст хэсэг завсарлаад л эргээд архичнаараа үлддэг хуультай даа. ЭЭ хөөрхий архины дон гэж үү

  22. **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    НӨХӨР ЧИНЬ АРХИ УУДАГ ЮМ БАЙЖ..ЮУНААС БОЛООД УУГААД БАЙДГИЙГ ЧАМД ӨӨРТӨӨ ЯМАР АЛДАА ДУТАГДАЛ БАЙНА БЭ ГЭДГИЙГ ЭХЛЭЭД БОДОЖ ҮЗСЭН ҮҮ ?? ХАЙРТАЙ ДУРТАЙ БОЛНО БЭТНЭ ГЭЭД Л СУУСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ !!!!!!!

  23. nutgiin salhi says:

    хуухдээ аваад сал.насанд хурээгүй хуухдээ эх хун авна гэсэн бхад авч л таараа ш дээ.шуухдэж бгаад ав. тэгээд гэр орноо ч битгий зааж ог

  24. САЛ ЗА !!! ТАНАЙ НОХОР ОМХИЙ БОГСНИЙ ХЭРЭГЛЭСЭН ЦААС!!!!

  25. ih medeh says:

    Бурхан ингэж тусдаа амидрах боломж угсунийг ашиглах л харагтэй.Хэрвээ та мгл-д очоод тэр хунтэйгээ нийлвэл,дахиад л нугуу бахи байдаг амидрал тэгээд бараг сална гэж худлаа болох байлгуй дээ.

  26. аngle says:

    хэрэггүй ээ тэр хүнтэйгээ эргээд нийлэх хэрэггүй шүү, тийм хүн хэзээч өөрчлөгдөхгүй ээ, харин чамайг гадаад нтрээр яваад мөнгө хийчээд ирлээ гээд л эргээд нийлье гэж байхгүй юу, эх орондоо ирээд хүүхэдтэйгээ хоёулхнаа сайхан амьдраарай, тэр хүнийг бол хавьтуулсны ч хэрэггүй

  27. buts says:

    тэр эрийн оронтсогоор уаxав xурдан сал

  28. Монгол хүн says:

    Бүү нүүр өг.зүгээр шууд сал

  29. er tsereg says:

    тэр эрийн оронцогоор яах ни вэ хэрэггүй юм биш үү салсан дээр хүний газар зовж зовж мөнгө олчоод тэр хүний архи хүүхэн 2ин мөнгийг ни өгөх гэж үү

  30. билгээ says:

    САйхан салах бас сайхан шүү дээ бүсгүй минь. Сэтгэлээ сэргэтэл салах хэрэгтэй. Наад новш чинь хүүхдээр түрүү бариад салахгүй гэж зовоох юм байна даа. Зүгээр салаад таргалж үхдэг үү турж үхдэг үү хамаагүй ганцаараа сэтгэл амар байж байгаад үхсэн нь дээр.Ингэж л зөвлөе дөө хэхэ.

  31. ORONZAI says:

    Монгол эрчүүд гээ л бичихийм.бүгд адилхан биш шүүдээ бүсүй минь.Хэд хүрч ухаан сууж өөр өөр байдаг юм байна гэж мэдэх юм бэ чи? ийм зүйл бичээд суух гэж.Зөвлөж хэлэхэд буцаад хамт амьдрах дэмий л байх гэж бодогдож байна.чи ямар ч эмэгтэйтэй адилгуй энэ дэлхийд ганц хувь.Амьдралаа шинээр эхлэ.Аз жаргал хүсэе!

  32. oogii says:

    Би тийм хүнтэй эргэж амьдрах хэрэггүй л гэж хэлмээр байна.

  33. Ramiraz Sanchez says:

    Өрөө бодож тунгаахгүй сэтэглийн хөөрлөөр шийдвэр гарагчиад одоо юндаа энгэж худлаа ярниам дэ!!

  34. ulzii says:

    монгол эрчүүд бүгдээрээ ч ийм биш байx аа гэхдээ арчаагүй залхүүнүүд нь ихэнх нь байх даа чааваас.

  35. зочин says:

    би чиний оронд байсан бол лав буцаж суухгүй ээ.

  36. sony says:

    хүүхдээ аваад сал. бие даасан сайхан амьдралаа босгоод хэний ч хараат биш амьдар. аяндаа сайн хүн таарна. бүх монгол эрчүүд танай нөхөр шиг биш.

  37. wow says:

    Болохгүй бол заавал хамт байгаад байх шаардлага байхгүй ш дэ. Архинд дуртай хүн хэзээ ч засарна гэж байхгүй

  38. ЫУЫУ says:

    xэxэ… энэ сайт-д ороод xумуст нээрээ салаа сал гэж угийг л сайн xэлж сурч бна… өөрт тоxиолдвол ингэнэ л гэж боддогийшдээ.

  39. ЫУЫУ says:

    салаа. амжилт.

  40. hen negen says:

    Энэ дээд талын нөхөр юу гээд мангартаад байгаан чи тэр арчаагүй нөхөр н юмуу. Чамайг болон монгол эрчүүд гэж муулж бичээгүй л байна шд. Өөрийнхөө хуухдийн аавыг л бичиж, тэгээд ч гадаад хунтэй суух бсан бол 4н жилийн дотор суучих л байсан байлгуй дэ. Захидалын эзэнд хэлэхэд тийм арчаагуй хунээр яахавдээ. Бэлэнчлэх дуртай бусдын хөдөлмөрийг шулсан юухан хээхнээр өөрийгөө аргатсааж биеэ оторлосон тийм дурак амидралд нэмэр болохгуй дээ. Гай л болно бас л нэг сэтгэлийн дарамт шдээ. Эх орондоо очоод хуугээ өөр дээрээ аваад 2уулаа сайхан Эрх чөлөөтэй тайван амидрахгуй юу даа.

  41. WARWAR says:

    буруу бүхэн бусдийн буруу гэж сайхан үг шүү тогос шиг сайхан гээд өөрийгөө бодсон давилиун хүүхнүүд монголд их байх юм даа монгол гэрийн хүмүүжил дэндүү ороосгол охидоо дээдлэдэг гэтэл тэд ни дандаа гадаад хүн сонирхоод л гараад ювчих гээд байдаг бол нөгөө муулаад байдаг хөүгүүд ни л гэртээ үлдэж гэрээ тэжээх юм даа эх орондоо тулганий чулуу болон үлдсэн хөүгүүд мин дээ???

  42. WARWAR says:

    зовж олсон мөнгөө тэгээд өөртөө зориулаач дээ, илүү сайн монгол биш хүн таарвал суугад яв даа/хужаа.д ногоо тариад солонгос.т ажима болоод амэрик.т очиж гэрийн авгай болоорой…/ өөр юу гэхэв дээ муу хүнтэй суугад монгол эрчүүдээ муулаад бай сайн муул маниус тэглээ гээд муудахгүй ш дээ чамд амжилт аян замдаа сайн яваарай гадаад нөхөр чамд илүү зохих юм байнаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.