Энэ сайтан дээр Эрчүүд vs Эмэгтэйчүүд гэсэн тулаан өрнөөд байх шигээ. Би яаж дутахав, санал бодлоо хуваалцах гэсэн юм. Яг үнэндээ би хэдхээн сарын өмнө жижигхэн банди байж дээ, 27 настай банди. Харин саяхан л жинхэнэ эр хүн болох шиг боллоо. Энэ нь би саяхан зандангаа тайлсан юм уу, цэргийн алба хаасан гэсэн үг биш…
Миний амьдрал хэдэн сарын өмнө эхэлсэн юм,эхнэр маань хөөрхөн хүүг минь төрүүлээд яг 3 сар болж байна. Энэ эмэгтэйтэй би олоон жилийн өмнө танилцаж, хамтдаа олон ч жилийг ардаа үдэж. Энэ хугацаанд түүнийгээ ямар их зовоож байсан гээч, өөр эмэгтэйтэй явж үзсэн, архи ууж агсам тавьсан, муу муухайгаар хэлж ч үзсэн, ажил найз нөхдөө эхнэрээсээ илүүд үздэг байсан, ер нь бол гар хүрэхээс л бусдыг нь хийдэг байлаа. Би ямар тэнэг банди байсан гээч, одоо бодохоор өөрийгөө үзэн ядах юм.Тэнэгтэх болгонд л хаанаасаа тэр их тэвчээр гардаг юм, уучилна, би даврана, жинхэнэ нөгөө арчаагүй гөлөг.
Шал согтуу очиход намайг харааж загинаж аргаа барж байсан ч, хувцас хунарыг минь тайлаад,оронд минь оруулж унтуулаад өглөө нь бантан хийж өгдөг хүн түүнээс минь өөр байгаагүй. Над дээр тэгээд ирсэн бол би аягүй л бол гэртээ ч оруулахгүй байсан, надаас өөр хүнтэй явсан бол би тэрэнтэй нь нийлүүлж байгаад алах байсан байх. Урьд нь яагаад ингэж боддоггүй байсан юм бол.
Одоо хүү минь төрөөд би шал өөр болсон, эхнэр минь ч надад баярлаж байгаа нь мэдэгддэг юм. Одоо би шал ондоо хүн болсон, ажил тарах цагийг л хүлээнэ,бушуухан гэрлүүгээ явахын түүс. Өглөө ажилдаа гарахдаа хүүгээ нэг үнэрлээд,эхнэртээ үнсүүлээд гарахдаа би хичнээн жаргалтай байдаг гээч. Хүүгээ төрөхөд би түүнтэй хамт дахин төрсөн байх, тэгээд энэ хүүг минь эхнэр минь хорвоод мэндлүүлсэн гэж бодохоор яаж хайрлахгүй байх вэ.
Удахгүй хүү минь ааваа гээд урдаас гүйгээд ирдэг болно гэж бодохоор бүр сайхан санагддаг юм.
Би ойлгосон. Эрчүүд минь, ууж наргих,олон хүүхний энгэрийг сөхөх, толгойгоо эрхтэндээ захируулснаар хэзээ ч жинхэнэ аз жаргалыг амсаж чаддаггүй юм байна. Өөрийн зохиосон амьдралдаа л үнэнч байж сайн хань үр хүүхдээ хайрлаж, гэр орондоо л энх тайвныг тогтоож чадвал энэ нь жинхэнэ аз жаргал. Мэдээж жинхэнэ аз жаргалыг мэдэрч чадсан маш олон залуучууд байгаа.
Миний бодлоор эрчүүд бидний хийж чадах хамгийн энгийн зүйлүүд бол:
1. Гэртээ очоод нэг өдрийнхөө тухай эхнэртэйээ 10 мин ч болов ярих.
2. Гэртээ орохоосоо өмнө юу хэрэгтэй вэ гээд залгачих.
3. Хааяа нэг ганц сарнай бариад орчих /1500 төг ш дээ/
4. Хүүхдүүдээ унтуулчихаад хамтдаа вино шимээд кино үз
5. Эхнэрийнхээ эрүүл мэндэд анхаар
6. Хүүхдээ хааяа цэцэрлэгээс нь авчихаж байх
7. Амралтын өдрөөр эхнэр хүүхэддээ өөрийн гарын хоолоо хийж өгөх
8. Өглөө болгон ажилдаа явахдаа үнсэлцэж байх
9. Архи,тамхийг эхнэр хүүхдийнхээ төлөө зүгээр л хаях
10. Гэр бүлээрээ кино үзэх
11. Эхнэртэйгээ сайхан сексдэх, шинэ зүйл сэдэх.
Зааз санаанд орж ирсэн нь л энэ байна. Өөр хийж болох хар мянган л энгийн зүйлс байгаа. Гэр бүл болгонд ийм уур амьсгал байх албагүй л дээ, гэхдээ л бага зэрэг хүчин чармайлт гаргахад үр дүнгээ сайн өгдөг юм билээ.
Эхнэртэйгээ сүүлийн саруудад ямар аз жаргалтай байгаа гээч. Яг л анх дурлалцаж байсан шигээ. Тэр маань ч одоо намайг хардаж сэрдэхээ больсон, учиргүй шаардаж шахдагаа ч больсон үгэлж яншихгүй амар байгаа.
Тэгээд би бодсон юм, бид 2ын хүйтэн хөндий харилцаа ерөөсөө л надаас болж байсан юм байна. Би яасан ч тэнэг байсан юм дээ. Одоо миний ажилд хандах хандлага ч шал өөр, хариуцлагатай болсон. Ингээд хэлэх гэсэн бүхэн маань дуусч байна.
Ингээд биччихээр л эмэгтэй болгоод явчихдаг юм,эрчүүд гэхээрээ л онгироо сагсуу,эмэгтэйчүүдийг доошоо хийсэн байх ёстой юм уу хаашаа юм.
За тэгээд надтай санал нийлэх хэдэн эр хүн байхыг харж л байя даа.
44 Comments
сайхан залуу юмаа. дандаа ийм байгаарай нэг нь ч гэсэн яамай да. Амжилт
Ажилаа тараад харих сайхаан хань, хүүхэд гэр минь хамгийн сайхан гайхалтай шүү!!!!
Эмэгтэй хүнд их учир байдаг ш дээ. Нөхөртэйгөө ярзайтал хэрэлдэж байхаар эвийг нь олоод байвал сүүлдээ өөрийнхөө бурууг ойлгоно ш дээ.
Болждээ нэг ч гэсэн хосийн амъдрал жигдэрсэн бол.Хөөрхөн ур чинъ ургэлж ааваараа бахархаж сэтгэл цатгалан яваг.Хээрийн цэцэг шиг цэвэр ариухан сэтгэлтэй ханъ чинъ цаг ямагт чамаар гайхуулаж амъдраг. Танай гэр булд мөнхийн аз жаргалийг хусъе.
chinii ger bvld xoorxon burxan vrd chin az jargal xvsey.
Ger bul xair setgel gedeg bol itgel, xvndlel 2iin negdel gedgiig endees xarj bolxoor baina. Chinii exner chamaig xairlasandaa xani mini gesendee shartsan vyd chin bantang chin xiij ogch, chamd itgesendee chinii ter bvx buruu uildluudiig tewchij irsen baina. tegexeer emegtei xvn yamar aguu we xvn bolgon emegtei xvnees tordog yum shuu zaluuchuudaa
Худлаа бичсэн юм алга.
Мэдэхгүй юм даа,өмнө нь хийж байсан зүйлсээсээ одоо бол залхсан гэхүү дээ.
Одоо архиний үнэр авахаар дотор эвгүй оргиод байдаг юм.
Эхнэр маань улам хөөрхөн,эгдүүтэй болоод байгаа ч юм шиг.Өөр хүүхэн энэ тэр бодох хүсэл ч алга.
Эрчүүд яагаад ухаардаггүй гэж,залуучуудаа.
Эмэгтэй хүн байна л гэх юм,зураг энэ тэрээ явуулдаг юм уу яадаг юм.
Эрэгтэйчүүд тэгээд яах ёстой юм.Бодвол би эр хүн учраас хүүхэд төрчихсөн уйлаад шөнө босгоод эхнэр таргалаад секс дээ муу болоод би өөр хүүхэн бодмоор болох юм гэж бичих байсан юм уу.Тэнэг юм
Засарсан бол Яамай даа. Уxаантайл залуу юум байна. Уншаад нулимас цийлэгнэв. Болж дээ.
Чам шиг залуус улам олон олон болтугай
Оо мундаг эр хун Чам шиг ухаардаг нэг ни байхад ухаарахгуй ухэр толгойтнууд зөндөө бнаа Тэд нарт зааж сургадаг газар байгуулвал ясан юм бэ залуусаа!!! МОнголин маани урс маш олон болж айл орх бур аз жаргал инээд хөөрөөр дуурэн байгаасай даа
Өглөө болгон Эхнэрээ босгоод амийг нь Угаалгаж байгаад Үнсэлцэнэ биздээ? чамтай үнсэлцэх гээдэл өглөө бүр босч амаа угаана тиймүү?
энэ хүн цэцэрлэгээс хүүхдээ авч байгаасай эрчүүдээ гэсэн санааг л бичисэн байна. EР нь цэцэрлэгээс хүүхдүү авхаар яачих гээд байдаг юм бол эрчүүд . би эхнэрээ оюутан байхад 3 жил хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авсан эр хүн бас сайхан хоол хийдэг байх хэрэгтэй. за тэгээд монгол эрчүүд минээ бэлгийн ариун цэвэрийг маш их сахиж байх хэрэгтэй. эрчүүд бидний бохироос л хүүхнүүд маань савний улайлт хавдар энэ тэр тусаад байгаа юм шүү дээ
ийи яанаа тэр жагсаасан 11 зүйлээс н манай нөхөрийн хийдэг н ердөө 2хон бнш дээ.
сайхан гэрэл гэгээй нийтлэл бна үнэхээр ийм бга бол амжилт хусие! аз жаргал ерөөе! эрчүүдээс ийм ухаантай ни зөндөө л дө эхнэр хүүхэддээ хайргүй эр хүн ховор шдэ… Гэхдээ яагаад ч юм дээрх нийтлэлийг нөхрөө ийм бгаасай гэж хүссэн хэн нэгэн эмэгтэй бичсэн юм шиг санагдаад бна яалт ч байхгүй эмэгтэй хүний үг цухалзаад л байна да
Нээрээ нэг юм нэмээд хэлчихэд эд нар чини бол байдаг л зүйл. Хэн ч цэцэрлэг бага зэргийн анхаарал гэх мэт зүйлийг орхигдуулахгүй. Хэрхэхийг цат хугацаа харуулна. Чамаас урт насласан толгой, чиний туулсан амидралийг туулаад өнгөрөөд явж бна даа.
Хэхэ би 2 хүүхдийн эцэг л дээ. Энэ бол чиний тур зуурийн сэтгэл хөдлөл. Хэдхэн жилийн дараа чиний өвчин сэдрэнэ гэдэгт 100 хувийн баталгаа өгнө. Би хэт муугаар харж байж магад. Гэхдээ өдий насласан баагий сурсан зангаа тийм амархан тавидаггүй л байхгүй юу даа.
ҮРГЭЛЖ ХАЙРАА ХАЙРЛААРАЙ ТЭГВЭЛ ХЭЗЭЭД АЗ ЖАРГАЛТАЙ
Болж байна залуусаа иймэрхүү л б,хад гэр бул аз жаргалаар дуурдэг юм шдээ.
өө тийм яг миний амьдрал харагддаг байштэ. Гэхдээ би салая гэж их боддог бсан. Гэхдээ л харзнаад үзэхэд гэмгүй одоо над шиг жаргалтай эмэгтэй алга. Эргэн тойрныхон маань миний тэсвэр тэвчээрийг ч гайхдаг бсан одоо хүү маань 2 ойтой. Хүн хүнээсээ л болох бхда зарим нь засрах найдваргүй нөхдүүд бна шү дэ. Охид бүсгүйчүүд минь өөртөө хайртай л хүнтэй суух нь хамгийн зөв шийдэл шүү. Эрэгтэй хүн харж дурладаг эмэгтэй хүн дасаж дурладаг болохоор
миний хани ийм л хүн санаж бн шуу
zaluu(АТААРХУУ БАНДИ) Өгүүлсэн нь:
дээр бичсэн залуу худлаа л юм биччих шиг санагдахийн чи чин эр хүн юм байгааздээ Лол хүүхдээ хааяа цэцэрлэгээс нь авчижий ч гэх шиг чи 3н сартай хүүхдээ цэцэрлэгээс нь авдгий муу кккк
ТАЙЛБАР(ЛАЙ ВЭ)
Миний бодлоор эрчүүд бидний хийж чадах хамгийн энгийн зүйлүүд бол:
6. Хүүхдээ хааяа цэцэрлэгээс нь авчихаж байх
ИНГЭЖ БИЧСЭН БАЙХ ЮМ ТЭР ЗАЛУУ ГЭСЭН ОХИН ШИГ ЮМ ЯДАРГАА ВЭ. ЯДАЖ БАЙХАД ТЭНДЭЭР НЬ НЭГ ӨГЗӨГ НЬ +1 ГЭСЭН БАЙХ ЮМ ЯДАРГААНУУД ВЭ
turuu zaluu 2 охин шиг уйллаалдаа хахаха та 2 шиг оронцогууд хөлдүү толгойнууд яаж арга билэгийг хослууландаа. Энэ бол наад захын жишээ хийж болох хамгийн доод стандарт байх шүү эр хүний. Харин би ээлжлэн хоолоо хийж тэнцүүхэн байр суурьтай байгаа маань ч багадаж байгаа шүү. Ганц л асуулт асуучих эр хүн гэж өөрийгөө өргөмжлөн бодоод байгаа шалчганасан оронцогуудаа ТА хэд хүүхэд төрүүлж чадна гэжүү? Би бол ЭР ХҮНИЙ ОРОНЦОГ харин САНАЛ НИЙЛЭХГҮЙ байгаа бол үРИЙН ШИНГЭНИЙ ДУСАЛУУД ЮМДАА ЭНЭ АГУУ ЕРТӨНЦӨД ХАХАХАХА
аав болоод илүү хариуцлагтай, бууритай болсон юм байлгүй дээ.энэ хүмүүс нээрээ хүний бичсэн юмийг заавал үгүйсгээл үнэн худлаагий ни илрүүлэх гээл утгагуй юм. сайхан гэгээлэг юм бичсэн байхад гоёор л хүлээж аваач дээ. сайн хичээгээрэй залуу мин бс танай гэр бүлд аз жаргал хүсий чамайг тэгж их гомдоож байхад уучилсний ни бодоход танай эхнэр чин чамд их хайртай бололтой туунийгээ цаашдаа ч хайрлаж яваарай даа
чи яаж ингэж төрөл арилжсан ни их сонин санагдлаа. НЭг худлаа солонгос кино шиг…
Хүн тулаанд л ганцаардаггүй бха. Тэхдээ үнхээр ганцаардаггүй юм бна лээ би биерээ мэдэрсэн. Харин энэ нийгэмшинэ гэдэг чинь хэцүү юм бна лээ бас ганцаардаг юм бна!
САЙН ХАНЬТАЙ УЧИРСАН АЗТАЙ ЗАЛУУ ЮМАА ОДОО ЦААШИД ЭРЧЭЭ АЛДАХГҮЙ ШҮҮ АНД МИНЬ
тэнэг залуу. энэ дээд талын залуу гэж гар тэнэг байхаа. хүн ийм байвал дээр гэсэн юм бичжаахад ингэдэг гээд ойлгоод явхын. ийм хачин жижигхэн хавчиг бодолтой залуус зайлцгаагаасай.. Уужуу байгаач. жижиг сажиг өө хайсан хуншгүй залуус шаал тэнэг……….;()
дээр бичсэн залуу худлаа л юм биччих шиг санагдахийн чи чин эр хүн юм байгааздээ Лол хүүхдээ хааяа цэцэрлэгээс нь авчижий ч гэх шиг чи 3н сартай хүүхдээ цэцэрлэгээс нь авдгий муу кккк
эмэгтэй хүн ухаантай тэвчээртэй бол эрчүүд нь засралгүй яахав.жоохон юм болонгуут янз бүрээр хэлээл залхлаа барилаа гээд лалартаад байдаг ухаан муут хүүхнүүдээс болж эрчүүсийн нэр төр байхгүй болж байгаа гэхдээ бас бүтэхгүй новшийн пиздакууд байдаг л даа гэхдээ эмэгтэй хүн л энэ залууг эцсийн эцэст эр хүн болгосон бна.танай гэр бүлд амжилт хүсье.мон тэр эхнэрт чи шүү гээд хэлчье ккк
yaasn goyo iin chi shv… amjilt 🙂
yag zov hamaa er hun shu chi
1 2 3 4 5 6 7 8 9 10 Yaay 11
Erchuul zasardag l yum bn. Ger buld chin az jargal husie!
манай нохор ийм болдог ч болоосой тэгвэл ч эстөи жаргалийн оронд очсон шиг л болох юм байна даа даанч манай нохор 2 сайхан урий ни торуулж оглоо ч чам шиг ийм сайхан байдаггуй.
манай нохор ийм болдог ч болоосой тэгвэл ч эстөи жаргалийн оронд очсон шиг л болох юм байна даа даанч манай 2 сайхан урий ни торуулж оглоо ч чам шиг ийм сайхан байдаггуй.
уйлах гэжийшд. мундаг залуу юмаа. мэдрэмжтэй, ухаантай.
уунийг монголийн уншиж бичиж чаддаг насанд хурсэн бух эрчүүд уншаасай билээ!!! танай гэр булд аз жаргал сайн сайхан бухнийг хусэн эрөөэ!
Уг нь бол эрчүүд дотроо их сайхан юм бодож явдаг бх. Даанч хэрэгжүүлэхдээ л алд алдаар зөрүүлдэг шүү.
Алива хун алдаж онож болно гэхдээ ухаарсан бол сайн хэрэг. Сайн байна залуу мини гэр булээрээ аз жаргалтай байгаарай.
за за үнэхээр ухаарсан бол сайн л байна. Харин манай нөхөр яаж ч ойлгуулахгаад ойлгохгүй юм даа.Би харин сүүлдээ энэ байдалд нь дасаж байх шиг байна шд. Сүүлдээ бүх юм миний буруу ч юм шиг санагдаад байдаг болчихоод байна. Энэ одоо сайны шинжүү муугын ёруу. Мэдэх ч юм алга. Заримдаа энэ амьдралаас хүүхдүүдээ аваад ор сураггүй алга болчихмоор л санагдахын.
Чамд амжилт хүсэе. Сайхан нийтлэл байна.
эрчүүд гэxээрээ онгироо сагсуу, эмэгтэйчүүдийг доош xийсэн байx ёстой гэж ямар ч эр xун уг ни боддоггуй л юм даа.
заза тийм бол яаxавдээ. ганц ч гэсэн эр xун эмэгтэй байр суурийг 100 xуви ойлгодог болсон бна. би эмэгтэй байр суурийг сайн ойлгодог ч эр xуний маани байр суури xэзээ ч 100 xуви болгодоггуй юм л даа. заавал эсрэг тэсрэг байр суури гарчиxаад л байдаг юм. гэxдээ амидрал гэдэг зоxицож, зоxицуулж амидраx утгатай болxоор бололцоогоороо л зоxицуулдаг. чамайг заавал эмэгтэй болгоx гэсэнгүй шуу. зугээр иx л сонин санагдаж байx чинэ.
сайн уу залуу мин чамд баяр хүргээд амжилт, их гоо юм бичсэн шиг санагдлаа эр хвн бвр чам шиг ингэж ухаарч ойлгож амидралдаа хайртай болдог бол ясан сайхан юм бэ.
шууд санал нийлж байна.асуудалгуй…гэхдээ бас арай залуу байгаа дээрээ сайхан охидыг дулаацуулж явах бас тийм буруу биш биз дээ.хэтэрхий охидоос хол байсан залуус хөгшрөх тусмаал улам шалиг болдог юм гэнэ лээ.одоо энэ УЙХ-ийг л харл даа.дандаа царай муутай хөгшин,гэхдээ дэндүү шалиг…ккккк