Монголд одиноороо байгаа хүүхнүүд олширсоны шалтгаан

Уул нь бол статистик үзүүлэлтээр эр, эм хүмүүс ойролцоо тоотой л гарсан бгаам л даа. 49, 51%-тай л гэсэн. Гол нь чанарын шаардлага хангах тал дээрээ хоорондоо таарч тохирохгүй байдал үүсээд байгаа тал байгаам шиг байгаан. Монгол эмэгтэй болж төрсөнийхөө төлөө халхын хархүүгийн эхнэр болохын тулд бас нэг өөрөөсөө хөгшин сахалтай эрэгтэй хүүхдийг арчилж явах албатай болсон нь нээх ч таалагддаггүй байсан ч би өөр амьдрал байдаг талаар сайн мэддэггүй байснаасаа болоод 10 гаруй жил ангайцан юмны зарц, үйлчлэгч, ээж, эмч, асрагч, сувилагч, цэвэрлэгч, тогооч, угаагч, тэжээгч, тэтгэгч, спонсорлогч, дэмжигч, туслагч, хамтран зүтгэгч, хайрлагч, халамжлагч… гээд бүгдийг нь гүйцэтгэдэг байлөө.

Гайгүй халамжтай залуусын талаарх мэдээлэл тархинд, нүдэнд үзэгдэж, нэмэгдэж эхэлсэнээс болоод бас дээр нь гадаадад гарч үзсэнээс болоод одоо синглэ амьдрал хэсэгхэн зуур ч болов хүсэх болсон байна. хаашдаа нэгэнт сууцан, 10 гаруй жил давраацан эрэгтэй хүнийг ЭР хүн болохыг нь хүлээнэ гэвэл бүтэхгүй байх гэж дүгнэсэн ш дээ. Уул нь сүүлийн 2-3 жилд овоо өөрийнхөө төлөө бага ч болов хариуцлага үүрч сурч байгаа, энүүндээ их дургүй байгаа, бас тэгээд авгайгаа сайжруулчихым шиг санацан тэнэгтээд салахгүй байгаа нь бүүр уур хүргээд байгаа.

Чадахгүй л яваа ш дээ хөөрхий амьтан, тэрүүнд тэгж шавар бурхан шиг амьдруулчихаар, бүх юмандаа хүн зараад сурцан занг нь өдий насан дээр нь тэсч тэвчих мангар хүүхэн гэж олдох уу таминээ, хэсэг хулхидаж хэдэн юм саачаа л бултчих санаатай амилсан шулмууд л түр наалдацгааж бгаа биз, насны хань гэдэг чинь зовоход нь түшиж жаргахад нь дэмжиж явах учиртай гэж би үздэг. Одоо ч тэгээд охидууд айхтар болцон, маниус шиг тэгж бүхнийг бусдын төлөө гээд найдвартай ар тал болж гүйх гэхээсээ илүү өөрсөддөө анхаардаг, аль алиндаа ашигтай, ар гэрийн ажлыг ч гэсэн болвол аль завчилсан нь хийнэ, 50/50%-тай л гээд дайрчдаг болцым бишүү. Миний ойр орчноор ч гэсэн дүрдээ үнэмшцэн чөтгөрүүд дүүрэн л байна даг, тэр болгон дээр өөрийн гэсэн толгойгүй юм шиг маанагтаж, үзэл бодолдоо хатуу чанд хандаж чадахгүй бол хаашдаа л хад чулуу мэт бэрхшээлийг давах нь байтугай хайрга элсэн дээр хүртэл бүдчиж унах нь тодорхой шд.

Хэсэгхэн зуур ч болов өөрийгөө авч явж сур, би бас өөр асуудалтай бн гээд биеийг нь даалгах гэж оролдсон чинь аймаар гомдож, дэвхцэж их юм болжынаа бас. Одоо бүр хүүхэд гаргаад, өөрийгөө хүртэл хэсэг тэжээлгэнэ гээд дайрахын бол бүүр барахгүй нь тодорхой болж байх шив дээ. Хорвоог яасхийж барна даа хөөрхий зайлуул. Эрүүл саруул эрхтэн бүтэн байхад маань хүртэл ингэж байгаам чинь их асуудалтай болоод ирвэл бүүр ч нохойтох золиг байсын байхдаа хачин юмаа. 10 гаруй жилжингээ эрч  хүчтэй, эрүүл мэнд сайтай, их юмаа зориулаад байхад дуугай л байсын, одоо жоохон харж үзэлтээ бууруулангуут л дондогмаатчихымаа, эртхэн ингээд туршилт явуулдаг байж. Уул нь ч сүүлийн 2 жилд хэд хэд туршсымаа, бүгд дээр нь уначихлаа, яадаж онц авдгүймаа гэхэд пассаа ч болов авах гээд хичээсэнсэн бол ч бас өөр хэхэ.

Мэдээж тэс эсрэг зантай эрчүүд монголд зөндөө байгааг үгүйсгэхгүй л дээ, гэхдээ миний эргэн тойрныхон бол эмэгтэй хүнд таалагддаг болж сурталаа ч их олон үеээ өнгөрөөх шинжтэй яана даа. Хүү төрвөл хүүгээ л нэг айлын охин жаргаах хэмжээнд бэлдэх юмсан гэсэн ганц л бодол үлджаах шив дээ, бусдаар бол миний үеийнхэн эсвэл гүрийтлээ зүтгэнэ, өчнөөн арчаагүй гаруудаа чирнэ эсвэл ганц биеэрээ ганхаж яваа л насаа элээнэ, ийм л сонголт харагджээшдээ. Аминдаа арчаатай, авгай хүүхэддээ бүхнээ зориулдаг эр хүн гэдэг чинь угаасаа олон байх ч албагүй, тэднүүсийнх нь тоонд багтаж чадсан эрчүүддээ болон тэдэнд тоогдож чадсан хүүхнүүддээ л өмнөөс нь баярлаж амьдрая дөө. Өөр ч юүүгхэв…

Нөгөө талаар Эгч маань 30 гарталаа хүнтэй суусангүй, академик боловсрол, англи хэлний мэдлэг, анхаарч боловсорч болох бүх юмаараа тасарчлаа. Одоо гайгүй хүнтэй суух нь битий хэл гайгүй залуугаас хүүхэдтэй болчих шаанс нь ч муудсан байна. Гадаадууд урт настайм чинь 30 гарчиж гэж голоод байхгүй байлгүй. Гадгаад дотгоодоор нь тэнэхээрээ л нэг боллоо, их юм мэдэх тусмаа л илүү дутуу юм хүсээд дээрээс нь бусдыг болон өөрийгөө үнэлэх үнэлэмж нь улам комплексдоод ирсэн шинж байнаа байна.

Худал ярьж, хулгай хийж, бусдыг тоншиж, айлын нөхөр хуваалцах, булаацалдах ухамсар хүмүүжил дутсанаас нь болоод хэхэ, монголын нөхцөлд ерөнхийдөө бол ганцаардах нь тодорхой болж байгаам байхөө. Сэргэлэн хүүхнүүд бол ч яахав өөр арга зам хайх чадваргүйнүүд нь авгайтай ч хамаагүй гээд дайрчдаг байх, угаасаа тэгээд олон авгайтай эрчүүд нөгөө цөөхөн чанарын шаардлага хангачихаар үндэсний цөөнх дотор нь массаараа олшроод байгаам бишүү хэхэ. Яасан ч сайхан чадалтай, чалхтай улсууд байдын бүү мэдээ. Цаад анхны энхнэрүүд нь нь амжилтынх нь гишгүүр болчоод дараачийн хүүхний хоолыг бэлдэлцчихсэн байжээдийм шиг байшд, хэцүүмаадаа аайн.

Монголд бол дундаж наслалт жар гаруйхан болохоор үлдсэн хагастаа орцон хүүхнийг хөгшинд тооцжыно, санаанд нь нийцэж мэдэхээр хэд нь бүгд учраа олоод авгайтай болцон байна гэжийнэ, проблемо их бн шүү аайн. Үлдэгдэлүүдээс нь түүвэрлэх гэхээр гологдолынхоо тоонд өөрөө ч, тэднүүс нь ч орцон л явжыгаам бхөө кк. Хажиг зожиг нь улам нэмэгдээд хар яр гэсэн л авгай болох шинжиндээ ороод явчихым шиг байгаан. Гоонь эрчүүд ч гэсэн но-гүй мөртөлөө тэгж удаан ганцаараа яваад байна ч гэж юу байхав дээ. Гадаадад боловсрол, мөнгө хөөж удлаа л гэнэ, ядаж хүн хартай найзалж барьж эсрэг хүйстнүүдтэйгээ харилцаанд орж сураад явж байхгүй баларсын. Ханийн тэнгэр, үрийн заяа, хайрын ивээл, аз жаргалын бурхан чинь тэгээд хүн бүрт тэгш заяахгүйм дөө, бүгдийг нь байлгахаар заавал хүн дараачийн шат руу давардаг л байхгүй юу хэхэ, заримд нь бүр аль нь ч байхгүй байгааг ухааркуу, байгаагаа үнэлж мэдэхгүй, алдаад эргүүлж авч чадахаа байхаараа л юутай байснаа ойлгодым шиг байгаан.

Би жихсэн одоо бас 30 руу шааригдчихлаа, миний үеийнхэн дотор нээх одиноороо орь ганцаараа, плаас гайгүй сурч боловсроод, хөрөнгө хураацан, карьеэр хөөхдөө анхны хань, ар талаа ашиглаагүй, цэвэр өөрсдийн хүч хөдөлмөрөөр овоо явж байгаа залуус ховор л харагджына. ийм л бн. амьдрал л ярьлаа. яг статистик тоо баримт хэлсэнгүй… ямартай ч дээд боловсрол эзэмшигчидийн ихэнх нь эмэгтэйчүүд болсон. үзэл бодол, орчин, боловсрол мэдлэгийн төвшингөөрөө зөрүүтэй бол адаглаад таарсан таар шуудайгаа дэгээдэхэд асуудалтай болжийшд.

Бөбөөчдийн, болж бүтэхгүй юманд орооцолдогсодын, шоронд орогсодын, гадаадад харлагсадын дотор аль хүйстнүүд олон бгааг мэджийгаа бээз. Эмэгтэй хүн ч яахав салалтын дараа ч бай өөрийгөө аваад явчихтайгаа, үр хүүхдийнхээ төлөө бол үхэх, өвдөх ч эрхгүй тууштай тэмцээд явчина, монгол эрчүүд маань л харин архидаж, алийгаа алдаж, найгүй завхарч бүүр буруу тийшээ л зүглэдийм шиг бгаам дөө. Юун үр хүүхдээ тайван орчинд, анхаарч халамжилж өсгөх нь битгий хэл өөрсдийгөө бөөцийлүүлэх дараачийн азгүй эмэгчингийн эрэлд л морддог байх ихэнх нь. Хойд эхийн гар харуулдаггүй, хагас өнчин хүүхдүүдээ цэвэрхэн, хоол ундтай, хичээл сурлагадаа сайн болгож өсгөдөг супер аав байлаа ч энэ дэлхийд эхийн хайрыг гүйцэх юм нэгээхэн ч үгүй ш дээ. Эрэгтэй хүнд хэтэрхий их ачаалал болно, тээд ч тийм эрэгчингүүд хаашдаа ховрын туйлшд. Тэгээд ч эмэгтэй хүн шиг нээх жижиг сажиг, нарийн ширийн болгонтой зууралдаж мэдэхгүй, хэнэггүй талдаа сайхан гарууд л ихэнх нь байдаг биз дээ. Эмэгтэй хүн зовлогоороо зовлонг туулан байж арайчүү амь хайрлаж, алтан дэлхийд авчирсан алаг үрээ амин хувийн аз жаргалаасаа ч дээгүүр тавих магадлал өндөртэй.

Хүүхэд гэдэг хөөрхөн амьтас чинь хэрүүл уруулгүй, хайр хүндлэл шингэсэн, анхаарч халамжилдаг орчинд өсч хүмүүжиж байж л хүн болно уу болохоос бөөн томчуудын уур бухимдал, хараал ерөөл, өөрсдийнхөө ч асуудлыг бардгүй балай проблемуудыг харж, сонсож өсвөл ирээдүй нь бүрхэг болчийшдээ. Бас суурь сайтай өсгөхгүй бол томроод өөртөө байтугай олон хүнд гай тарихаар болчуул яахын аайн. Хариуцлагын мэдрэмж сул улсуудад хүүхдийн мөнгө өгдөгийг жоохон болиулмаар байгаамшд. Гуйлга гуйлгаж хөдөлмөрийг нь шулж архидахдаа ашиглаа л, монголд гэлтгүй л эвгүй эвгүй юмс үзэгдэл их байдым шиг байгаан, их л азтай хүүхэд  настай байсандаа аав ээждээ баярлаж амьдрахым дөө.

ОХИД БҮСГҮЙЧҮҮЛД БИ ХЭЛДЭГ ЯАХАВ АРАЙ ХАТУУ ҮГЭЭР:
– ГАНЦ МУУ СОСИСКОНЫ ТӨЛӨӨ ГАХАЙ ТЭЖЭЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ГЭЖ

(yadaj 10, 60-n hiamnii araas yav aain gej daliilgaval yoonoo hahahah)

ХАЙРТАЙ ХҮНДЭЭ ХАРАГДАХГҮЙ ШАНАЛДАГ НЭГЭНД БАС:

– БОЛОМЖИЙГ ТҮҮНД ӨГ, ГЭХДЭЭ БИЕЭ ЦУГ БИШ ГЭЖ
ТЭНЭГ ЮМ ШИГ ХУВЬ ТАВИЛАНГАА ХҮЛЭЭДЭГ НЭГЭНД ХАРИН:
– ХУВЬ ТАВИЛАНДАА БЭЛДЭЭГҮЙ БАЙЖ ЮУ ХҮЛЭЭГЭЭД БАЙГААН? БЭЛДЭЖ БАЙГАА БОЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ ХУВЬ ТАВИЛАНГАА УГТАН ТОСЧ ӨӨДӨӨС НЬ ЯВ ГЭЖ
АМИА ХОРЛОХ ГЭЖ ТЭНЭГЛЭЖ БУЙ НЭГЭНД ХАРИН:
– ТЭНЭГ ЮМДАА ЧИ ИЙМХЭН ЗҮЙЛЭЭС БОЛЖ, ТЭНГЭР БУРХАДАД Ч ОЛДДОГГҮ Й ХҮНИЙ ТАВИЛАНГ ХҮРТЧИХЭЭД, ААВ ЭЭЖ ЧИНЬ ЯАХ ГЭЖ ИЙМ ТЭНЭГИЙГ ИНГЭЖ ХАЙРЛАЖ ӨСГӨСӨН ЮМ БОЛ? УС УУХ ТАВИЛАНТАЙ ТӨРЧИХӨӨД ЦЭНГЭГ НУУРЫН ХАЖУУД ЦАНГАЖ ҮХЛЭЭ ГЭЖ БҮҮ БАХИР…

42 Comments

  1. erchvvdiig eren surwaljilj bn says:

    erchvvdiig haigaad olddoggui yum tegsen chin 100 ail, zah, harhorin, hogon dund yaah geed bgaa ni medegdehgui Bubuuchin tsarailaad suutsgaaj bgdgiin bn lee

  2. nnn says:

    Цаад анхны энхнэрүүд нь нь амжилтынх нь гишгүүр болчоод дараачийн хүүхний хоолыг бэлдэлцчихсэн байжээдийм шиг байшд, хэцүүмаадаа аайн.

    энэ ч унэн юм шиг байгаамаа… Нууц амраггуй хун гэж байхгуй харахаар хунтэй сууснаас нэг хуухэд гаргаад ганцаараа амьдарий гэж боджийноо

  3. Bolor says:

    Үнэн л юм бичсэн б.н шдэ. Өөрийнxөө үзэл бодлийг илэн далангүй бичсэн хүнд юнд н дургуйцсийн. дургуйцээд үxэx гэж бгаагаас үзвэл өөрсдөө тэр булэгт хамаарагддаг эсвэл дэмждэгийнхэн л бн даг. Энийг уншаад 1 г бодох н бодоод бодохгүй н олон өөрийг н л xэлээгүй бол хэлээ хазаад дуугай бж байвал таарна. Эрчүүдийн маани ихэнхи н амидрал н тэгшрээд ирэxээр илүү харж билүү долоодог н үнэн шдэ. ЭНЭ сайт д бичиж бгаа хүмүүсийн ихэнхи н л зовсон хүүхнүүд бдгаас харахад дийлэнхи н ямар гэдэгээ ойлгож бга биз дэ

  4. Цэцэг says:

    Үнэн л юм бичсэн байна. Гэгээний хувьд яг одоо стресстэй байгаа юм байна. Гэгээнээ хэсэг хугацаа өнгөрсний дараа бүх юм амар тайван болчихно оо. Тиймээс түр л тэвччих. Түүний дараа чамд энэ асуудал юу ч биш санагдаж, амьдрал илүү сайхан, илүү сонирхолтой гэдгийг мэдэх болно. Бас нөхрөө ч ууч сэтгэлээр харах болно.

    Нэг юм хэлэхэд нөхөр чинь архичин биш, бас чамайг гэх сэтгэл байдаг л бол, энэ зэрэг асуудлыг эвийн аргаар шийдэж болох байх шүү.

    Зарим үед заавал нэг тийш нь шийдэх гэлгүй, орхичих нь дээр байдаг юм шиг. Яг энэ гэр бүлийн амьдралын хувьд хэн хэн нь энэ асуудлыг босголгүй орхиод, хэсэг зуур тус тусдаа амьдраад үзвэл?…

  5. rose says:

    Yamar teneg niitlel olood unshchihvaa! End er n oligtoi yum tavigddag yumuu?! Gegeend ooroo yamar stresstei bichlegtei yum be yamar ch bolovsrolgui gdg chin niitlelees chin haragdaj bn ingej nohoroo gutaaj bgm chin nohoriin chin sain yavahgui bga n argagui shdee bas gadaadad yavj yum uzej nud tailsan yum bol I’m yum bichihguisen nohoroo tgj ih uzeh yadaj bhaar zugeer l salchaach! Bas ene bol zovhon oorin chin ergen toirni humuus l tim bdg bh mgld manai ah shig aav shig halamjtai amidralin toloo erchuud olon bga gdgt itgeltei bn! Emegteichuud min oorsdo bolovsorson bol busdig ingej buu dord uz!

  6. Eva says:

    Угаасаа боловсролтой биеы даасан бусгуйчуудэд баргийн хун таалагдахгуйээ…Гайгуйтэй учрах гэсээр хулээгээд хайгаадл…нэг мэдсэн Нас ни талийсан…гайгуй танилин хурээнүүд дундаасаа хайсан дээр байх даа…Төгс хун гэж ямар байх биш дээ Эр хуний 3 гол чанар байхадл болох бусуу?!

  7. dfnvfv says:

    нээрээ тийм шүү яагаад ганц бие эмэгтэйчүүд ингэж их олширчив до? ер ни дэлхий нийтээр ийм байгаам биш үү? нээрээ сэтгэлд таарах хүн олох өдрөөс өдөрт л хэцүү болоод байх юм да?

  8. Macho says:

    уурийг ни тэжээдэг 7.20 нх бвал яхуу

  9. залу says:

    ene hvvhnvd vnen hereg deere erchvdin mungutei eswel nigemd bair suri undurteig n songodog shde. Tgd dara n td narasa hair halamj nehed nugudul n ugj chadku bh shg bgan,hehe, busguichvded tgher neg songolt garj bh shg bna. Hair halamj u? Mungu tugrug nigmin bair suuri u?

  10. miki says:

    Уг нь ч бас өөрсдийгөө 100% өмөөрөд бх ч юм бишлдээ, амьдрал дээр харад бхад аймшгийн хүнд гарууд бнаа бн, зүгээр л нэг азарган тахианы үүрэг гүйцэтгэгчид.

  11. Chertyonok says:

    Тэр ганц муу сосиска-г талхандаа хавчуулчих юмсан гэсэн бодолтой зөндөө л эмэгтэйчүүд байдаг шүү дээ, хөөрхий.
    Хүн болгон өөрийн үзэл бодолтой, хүнд үзлээ битгий тулгаарай.
    Энэ амьдралд янз үрийн л зүйл тохиолддог. Заавал хүнтэй суух, амьдрах албагүй, тэр шаардлагыг бол эцэг эхчүүд биднүүсийн толгойг хар багаас угааж суулгасан программ хангамж.
    Тэгээд ч 30 бол залуу нас, яагаачгүй байна.

  12. ? says:

    сонирхолтой, үнэн л юм бичсэн байнашд. залуучууд, эрэгтэйчүүдийн арчаагүйг яг хэлсэн байна. хамтдаа аз жаргалтай байх гэж амьдардаг болохоос зарц,асрагч, тогооч … биш ямар. бүх эрх яг тэнцүү л байх хэрэгтэй, гай л байшд, даварцан заваан юмнуудыг

  13. toogii says:

    оороо унсан хуухэд уйлдаггуй гэдэг шу. залуу охидуудад амидралдана хэрэг болчихоор зуйл бичээ. эр нохро муу хэлж бга эм бусдийг буруу зуйлдэл уруу татана олигтой биш

  14. gahh says:

    гэрээ хийгээд суухгүй яасийн энэ зовоод зүдрээд байгаа хүмүүс суухаасаасаа өмнө гэрээ хийгээд суучуул амаршдэ жаахан болохгүй бол гэрээнийи заалт яриад л этр

  15. МОНГОЛ says:

    ХУЖАА СОЛОНГОСЫН СТАНДАРТЫН БУС ТОЖГОНУУТАЙ СУУЖ БАЙГАА ПИЗДАНУУД ЭХ ОРНООСОО УРВАГЧИД

  16. Ep says:

    Монголыг түүхэн бүх үе шатанд байгааүйгээрээ эмэгтэйчүүд дээшээ гарч боловсрол эзэмшиж байгаа нэг л цөлх зангараг гэдэг юм гарч ирэхгүй л байгаан даа. Тулга тойрсон юмаа л яриад л тэрүүхэндээ сэтгээд л.

  17. Найз zaluu says:

    Ажиглаад байхад эмэгтэйчүүдийн философи их зовчихсон юмаа. Дандаа л гансарч, зовж, эрэгтэйчүүдийн царай харж амьдрах юм. Нөгөө хэд нь өөрсдөөс нь шал өөр амьтан болохыг нь ухаарав уу үгүй юу тэр хэдийгээ үзэн ядаж доромжлоод л. Шал өөр дүрмээр тоглодог 2 тоглогч ойлгоцож тоглоом тоглох гээд байгаа ч юм шиг. Даам тоглодог хүнтэй зөвхөн шатар тоглодог хүн нэг араг баричихаад л үзэлцээд байх юмдаа

  18. Найз бүсгүй says:

    ха ха. Эмэгтэйчүүд ийм л байна. Зүгээр хахаха гэсэн комэнт дээр санал өгсөн ч байх шиг. Та нар шүү

  19. wind says:

    hudlaa ene huuhnuud ali iluug ni olchih sanaatai l uzeed bshdee. Ternees bish hair setgeltei bolood hanilj suusan yum haragdahgui yum. Ug ni hair bhad oor yu ch hereggui l gedegsen. Odoo harin erchuudiigee iim tiim geel muulaal golool bgd bolchij. Uneheer hairtai durtai bolool suusan yum bol boloh l estoishdee. Odoo er ni mongo ar tal harj suudag eswel hudlaa altsganaj yavaad huuhedtei bolchood surduulj bgaad suuchihdag yum shig bgaan. Tgeel jaahan uidahaaraa l nogoo heden erchuudee iim tiim gej goochlool. Ingej bhaar ter gadaaduudtaigaa suugaachde. Saintai suusan ni hed bdg bol hehehe

  20. Ramiraz Sanchez says:

    Наад чинь асуудалгүй ойлгомжтой шүү дэ!!

  21. taba says:

    таалагадлаа

  22. одооний ЭРЧУУД НЭГЛ БИШ- ТИЙМЭЭ БУДУЛЭЭГ ЗАЛУУЧУУДАА- ХАЛАМЖ БАЙХГУЙ БАС БАНЗАЛ!!! НЭГЛ ШОУ ШОУ ФАКИНГ ЭРЧУУД!!

  23. Shinee says:

    Надаа бол таалагдаж байна.Зув л хэлсэн байна.Сайн ч бицгсэн байна.

  24. ХА ХА says:

    ОДООНЫ АВГАЙ НАР ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ЦАРАЙ ШИГЭЭ ААШТАЙ БОЛЦИЙМ ХОЙНО АРГАГҮЙШ ДЭЭ.

  25. ichdeg boloosoi ene gegeen kkk says:

    Chamd gej zuvluhud black swan geed kino vz oilgohgvi bol Dahiad vz tendees chi Baga ch gsn yum oilgoj magad bas hvn uuriiguu magtaj busdiig muulah bish hvmvvs Chamaig magtan yarij bval chi sain hvn gsn vg gedgiig uul n udii 30-tai, ailiin ehner hvvhdiin eej odoo bas pregnant bj oilgohgvi bn gejvv Bulganmaa. Eldev balai heregtei hereggvi nom ynshij bhaar setgelzui taliin yum sudal heregjvvl hamgiin gol n uurtuiguu sain ajillahgvi bol chinii amidral ulam l haranhui bolno shvv. 100 hvnii 99 n medne dee Chamaig setgetsiin yumtai gedgiig,,,

  26. alfie says:

    kkkk saihan bichsen baina shd. heleh gesnee shuud helchdeg sain gariin huuhen shuu. huviin amidralaa hund zarlalaa gej der ns bichsen hund helehed end huviin amidralaa zarlaagui hunii bicheleg olood harchaarai.. harin ch busad hund yum bodogduulahaar bichsen n ene baih shig baina. busad n bol dan l hen negend gomdolloj ooriigoo orovdson ulsuud

  27. ichdeg boloosoi ene gegeen kkk says:

    Gegeenee,,chi iim balai yum bichij tsagaa barj baihaar uuriiguu tordood, emch ed nart vzvvleed emchlvvlvel yadiin. Chamaig meddeg hvn bolgon mediishdee chinii amidraliig bas Tanai husband Yamar sain zaluu gedgiig mun chi nuhruusuu salmaar bgaa bish nuhur chin Chamaig hayj bgaad,, eooo bvr ichij vhlee umnuus chin. Chi bichij, yarij chadna bvr perfect gehdee jinhene amidral deer emegtei hvnii hiij chadah udur tutmiin geriin ajil ch hiij chaddaggvi bolohooroo, emegtei hvn shig yadaj haragddaggvi bolohooroo, deerees n aimar aashtai bolohoor hayagdaj bgaagaa oilgo,,

  28. ichdeg boloosoi ene gegeen kkk says:

    Ene

  29. Baagii says:

    30 gartlaa huuhedgui emegtei hun gehed hetsuu l yum. 90 naslah 60 nastai halamjtai mungutui er oldohgui buhimdaj uhlee yu? Gudmand jijig sajig naimaa hiideg buh huntei herelddeg avgai shig bichih yumaa. 30 hol garaad huuhed turuulvel ter ni turulhiin gajigtai baih magadlal hamaagui undur boltson bdag yum shuu dee. Ter statistic tootsoolol hiivel ih surguulid em 60% er 40% gevel deed bolovsroltoi gegdeh emegteichuudiin 33%-d ni yaagaad ch deed bolovsroltoi zaluu oldohgui. Hun amiin 10% ni l bayan busad unendee bol yaduu Mongold dundaj davharga gej barag bhgui uchir sariin orlogo ali ornii yaduuchuudiinhaas baga uchraas tegeheer ter bayan nuhur muruudugsudiin 90%-d ni hezee ch bayan nuhur zayaahgui tiimerhuu l bna daa.

  30. uim says:

    xаxа… нөхрөө муулж, зовцн амитаний, бас гандан бууршгуй жулиа болоx гээд мөрөөдцн юм блгуй дээ.

  31. Zochin says:

    yu be gudamjnii yumuu haashaa yum be iimhen bodloor amidardag bol /30 han nasandaa/hetsuu lyum bna…surguuli togsson bolobsroltoi hun iim yum bichdeg yum uu???har zaluugaaraa hogshirchihson yum uu heleh ug oldoggui bna.Chi amidraliig iim ontsgoos harj bgaa bol chiniih ch bas iim l baih bolno..

  32. ДАЛАЙ ЛАМ says:

    ЮУН СУНЖИРСАН ЮМ БИЧЦЭН ЮМ БЭ ЁООЁ

  33. h says:

    Тэнэг мангар задгай бугстэй хуухэнтэй яамар эр хун суухав дээ.Нөхөргүй хуухнуудэд бас учир их бий өөрөө юу ч угуй байж хунуу хөрөнгө хараад голоод яаваад байдаг хэсэг булэг хуухнууд бна.Нөхөртөи муртлуу байнга яавалддаг хуухнууд бна тэгээд баригдаад хаяагдаад нөхөргүй хуухний тоог бас нэмдэг ш дээ

  34. huush says:

    Энэ нээрээ ундаг гэхэд дэндүү мундаг хуухэн шуу. Нухур хуртэл одоо суулийн хэдэн жилээс гологдоод салах дээрээ тулаад амидрал ни буун асуудал болоод бгаа бололтой. Хамрийн доорх хагархай гэдэг шиг хувийн амидралаа хун болгонд зарлаад яваад байдаг тэнэгдүү гар ч иум шиг.

  35. indra says:

    тиймээ би ч гэсэн 30 хүрсэн.олигтой залуус бхгүй бололтой.

  36. kkk says:

    гэгээний бичлэг бх шив

  37. Y-horomsom says:

    Ih goy, bas unen bichjee. Bi ch gesen 30 garaad yavjiina. Minii nz-uud dund ch bas huntei ogt suuj bgagui busguichuul zunduu bn. Humuus yaj bie bienteigee taaraldaj taniltsdagaas ehleed l uchraa olohgui yum da. Ergen toiron esvel nasaar het duu, esvel ger bultei, esvel hungumsug zaluus l bhiin. Anzaaraad bhad yag bidnii ue niigmiin ch gehiimu evgui ueer n taaraad turchihsun yum bolov u da.

  38. zaya says:

    сосиск гэнээ ха ха ха ха. сосисктэй гахай ха ха ха ха.

  39. naran says:

    Өөрөө насаараа сосискны төлөө гахай тэжээж яваагаа битгий бусдад нялзаагаад бай.

  40. ey says:

    гэхдээ ямар гоё бичдэг юм бээээээээээээээээ.

  41. d says:

    Энэ Хужаагийн эрлийзийн бичлэг байна

  42. XXX says:

    Гэгээн.ком-н Гэгээний бичлэг бас ахиад л явж байна. Энэ гар гандан буурахгүй шувт нөхөрөө муулчихнаа. Хөөрхий тэр нөхөрийхөн өмнөөс сүүлдээ бөгс улайх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.