Амьдрал итгэл хүндлэл дээр тогтдог. Тэр засрах болуу?

Сайн байцгаана уу. Би бас л зовсон гэхэд ч хаашаа юм,зовоогүй гэхэд ч хаашаа юм нэг л тийм дундаж амьдралтай эмэгтэй. Нөхөтэйгээ суугаад 4 орчим жил болж байна. 2 хөөрхөн хүүхэдтэй. Манай нөхөрт нэг тийм зан байнаа. Хүн худлаа хэлж байгааг нь мэдээд байхад улаан цайм худлаа хэлээд байхын. Эхлээд уур хүрч хэрэлддэг байснаа сүүлийн үед бараг тэрэнд нь дасаад хүндээр хүлээж авахаа болиод байнаа. Мэдээжийн юман дээр худлаа яриад дараа нь баригдчихаад тоохчгүй тэгээд бараг яах гээд байгаан гэсэн байртай хандахын. Тэгээд энэ хүний ингэж худлаа ярьдагаас болоод би хүртэл хүмүүсийн өмнө эвгүй байдалд орхийн. Яаж ч хэлээд гуйгаад нэмэргүй. Энэ хүн ер нь засрах болуу. Худлаа ярьдагий нь насан туршдаа тэвчээд, тэгээд өөрт нь итгэхгүй амьдрахуу. Яаж энэ хүнд худлаа хэлэх ямар хор уршигтай гэдгий нь мэдрүүлэхүү? Би ямар ч байсан энэ хүнд итгэхээ бол больсон. Ярьж хэлж байгаа юмыг нь сонсоод гаднаа итгэсэн дүр үзүүлэвч дотроо бол байнга эргэлзээтэй байдаг болсон. Тэгээд юм бүхэнд намайг буруутгана.

Би ёстой яахаа мэдэхээ байхын. Би лав хүнд худлаа хэлж хүний итгэлийг алдахаас хамгийн их айдаг. Амьдрал итгэл хүндлэл дээр л тогтдог гэж бодож явдаг. Гэхдээ мэдэхгүй юм даа. Амьдралын зөв гарц гэж байдынмуу хүмүүсээ…

17 Comments

  1. Gants l amidrana says:

    Zasrahguie tevch. Guigad guydad zodoodch nemergui. Udmin tim humus bdin eeej aawinh n 1 n yag ruin bgaa

  2. emma says:

    Худалч болход ээж аавийн хумуужил хучтэй нөлөөлөнө.Бага насний багачуулийг их бага хэмжээний буруу уйлдэл хийх бурд нъ цочтол нъ хашгирах юмуу загнаж сурдуулээд байхлээр биеэ хамгаалах далд процэсс ухамсараас ул шалтгаалан явагдаж эхэлдэг.Уг уйлдэл нъ уураг тархиний хөгжил бурэн гуйцэд боловсроогуй бага насний хуухэдүүд дээр голчлон явагддаг болохийг судлаачид баталсан байна.Эхлээд маш бага хэмжээний худалийг ярисаар аажимдаа том худалч болж тэр нъ хэвшил болж тогтдог.Шалихгуй юмшиг хирнээ алдаатай арга барилаар анзаарахгуй хумуужуулвэл өөртөө төдийгүй эргэн тойрон нийгэмд хуртэл төвөг удсан ойлгомжгуй хун болж төлөвшөнө.
    Мэргэжилийн сэтгэл зуйч серапистийн удирдлага дор сэтгэлзүйн тусгай бэлтгэл эмчилгээ хийлгэвэл юу юм гэхээс чи лав наад нөхөрөө засаж дийлэхгүй л болов уу.

  3. Lady says:

    За даа нэгэнт худлаа яридаг хун хэзээ ч засрахгуй л болов уу даа. Надад бас яг адилхан зуйл тохиолдоод салах шийдвэрт хурээд салчихлаа. энд тэндгүй худлаа яриад явдаг. хумуус ирж монго тогрог нэхээд хэцүү л блаа. нх л ажил торол бутээж бна энэ тэр хун хартай уулзаж байна гээд энд тэнд байна гээд хэлсэн бухэн ни худлаа болоод ирэхээр суулдээ тэсэхээ болиод ирдгийн байна. эхэндээ ч итгээд л бсан.суулдээ нийлж худлаа ярих юм бна лээ хэтцүү шуу бурхан тэнгэр ээж аавийнхаа нэрийг бариад л худлаа хэлдэг. хуухэдтэй л хэтсүү юм даа тэрнээс биш сал гэж л зовломоор бна.

  4. si says:

    заваан юм.

  5. life says:

    эсвэл сал, эсвэл яг худлаа яриад бай ээртээ ни. Тууний бур чухал гэж бодсон зуйл дээр ни худлаа хэл, тэгээд тэр ямар чухал зуйлд худлаа хэлэхийн хорийг ойлгон

  6. lllllllllll says:

    сүүлдээ чи уусаад адилхан худлаа хэлдэг болно. энэ бол үнэн шүү.

  7. hehe says:

    Юун амрагийн явдал вээ. Xүмүүсийн өмнө xүртэл эвгүй байдалд ордог гэж байгааз дээ. Сайн уншаач. Бодвол бараг ийм тийм мөнгөтэй ингэнэ тэгнэ нтр гэж бүлт үсэрдэг Гар байxад чинь. Амраг мамраг гээд элийрээд явчиxын…

  8. JIMS says:

    худалч залуус хаа сайгүй л байна. 2 хүүхэдтэй байж салж яахийн. юм болгон дээр худлаа ярьдаггүй байлгүй дээ. ихэнх эрэгтэйчүүд амрагийн явдалаа нууж худлаа ярьдаг байх..чинийх ч бас тэр биз. энэ нь эрчүүдийн аймхай, хулчгар зантай холбоотой. үнэнээ хэлэхээс айдаг.
    харин баригдсан бол чиний хэлдгээр тэгээд яадгийн гэсэн байр сууринаас ханддийм байна, гүрийж байгаа нь тэр. цайрна гэдэг нь л болж л дээ

  9. dul says:

    эрэгтэйд гэж хэлэхэд Эрчүүд чинь 70 80 багтай 4 байтугай 40 жил болоход багаа хуулдаггүй улс даа Тэгсэн хэрнээ хүнээ таньж суу ч гэх шиг . Засарна гэдэг бол үлгэр шүү. Байгаагаар ни хайрла эсвэл сал л гэж хэлэх байна

  10. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ****.. says:

    ШУУД Л НУУХ ЮУН ЯАГААД ХУДЛАА ХЭЛЭЭД БАЙДГИЙГ НЬ НҮҮР ТУЛААД АСУУЧИХГҮЙ ЮУ !!!!!!! ХӨГЖИЛТЭЙ МАЯГААР Ч ЮМУУ !!!!!!!! ТҮҮНЭЭС ЗАНДАРЧ УУРЛАЖ З БҮР БОЛООД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ

  11. eregtei says:

    анх чамайг найрахдаа бас бааахан худлаа хэлсэн байхдаа…хүнээ сайн таньж байж СУУ л даа залуучуудаа

  12. baldag says:

    наадах чинь засрахгүй ээ харин худлаа яриж залилан хийгээд баахан өрөнд оруулж алах бий дээ өөрөө шоронд орж дуусвал яамай гээд заливар

  13. Eva says:

    өөртэй ни яг адилхан худла яриад узээч.Унаж тустал ни адилхан худлаа уариад уз хэхэ

  14. nutgiin salhi says:

    ийм хун засарахгуй ээ.нэг бол тэвч нэг бол…

  15. WARWAR says:

    худалч хулгайч 2 т нээх ялгаа байхгүй ш дээ би багасаа тийм оссон болохоор худалч хулгайч 2т үнэн дургүй үзэн яддаг болохоор танай хүнийг засрахгүй байх гэж бодож байна худал хэлдэг хүүхэд нас байдаг даа том хүн худал хэлнэ гэдэг тун муу

  16. tushig says:

    зураг н ямар ч авцалда алга

  17. Paaax yamar zawaan ym says:

    Ямар мууxай зуршилтай xүн бээ. Xудлаа xэлдэг зан бол xамгийн арчаагүй балиар араншин даа. Тэгж байгаад залилан xийгээд Аавындаа морилоx вий дээ. 4 жил болж байxад xудалч зан нь засраxгүй байгаа xүн. Xулгайч ч байж магадгүйл Сайxан гар байна даа. Xудлаа xэлчээд баригдаад тэр нь эвгүй байдалд оруулаад байxад засраxгүй бна гэдэг чинь Юу гэсэн үг вээ. Аймаарын… Дээр нь шаал онигоотой алиа гар байна даа. xэрэлдэж уралдаж байгаад ч болсон засаачээ. Яаж ийм мууxай Юумтай насыг барнааааа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.