Ой шугуйд сексдэх нь хамгийн таатай

b111ig5.jpgЗаавал орон дотор сексдэх албагүй. Ихэнх хосууд үүнээс залхаж байна. Сэтгэмжээ баяжуул. Хаана ч сексдэж болно. Гол нь ямар тааламжгүй нөхцөл байдал үүсч болох, үүнээс хэрхэн зайлсхийхийг мэдэх нь чухал. Нэг. Саун: Нүцгэн бие, халуун дулаан орчин мэдрэмж, сэрлийг хурцатгах нь тодорхой амгалан тайван, тохилог байдалд сексдэх муугүй. Гэхдээ сул тал бий. Хэрэв та зүрх судасны өвчтэй бол саунд сексдэхийг хориглоно. Учир нь зүрхэнд нэмэлт ачаалал өгч, тааж боломгүй үр дагаварт хүргэж болзошгүй. Мөн даралт ихтэй, астматай хүмүүст саун сексдэхэд тохиромжтой газар биш.

Хоёр. Гол мөрөн, нуур цөөрөм: Усанд хүний жин багасдаг. Иймд элдэв янзын байрлалыг усан дотор хийх нь илүү хялбар. Нөгөө талаар гол мөрөн болон нуурын усанд ходоодны савханцар, цагаан хорхой зэрэг бактериуд элбэг байх тул халдварлаж болзошгүй. Харин давсархаг, далайн усанд ариутгагч бодис байдаг тул халдвар авах эрсдэл харьцангуй бага байна. Түүнчлэн хүйтэн усанд удаан байвал эмэгтэйчүүд цистит хүрэх боломжтойг санаарай. Иймд усанд сексдэхдээ аль болох их хөдөл. Түргэн зуурын секс тохиромжтой. Уснаас гарсны дараа халдвар авахаас сэргийлж антибиотик давхарлаж уугаарай. Мөн зочид буудал эсвэл гэрийн халуун шүршүүрт биеэ савандаж угаа.

Гурав. Ой мод, хээр тал: Модод шуугиж, шувууд жиргэж, өвс ногоо найгасан ой шугуй бол үнэхээр романтик орчин. Байгалийн сайхан, нам тайван орчин хослоход хүний сэрэл, хайрлах мэдрэхүй хүчтэй өдөөгддөг. Дороос өвс ургамал хатгахыг эс тооцвол сексдэхэд хамгийн тохиромжтой газар. Үүнээс гадна ой мод, ургамал цэцэг нь хүнийг эерэг энергиэр цэнэглэж, урам зориг, эрч хүч өгдөг байна. Учир нь эдгээрт байдаг эфирийн тос нь хүнийг ариутгадаг аж.

2 Comments

  1. chimee says:

    Хайртай хүнтэйгээ албан өрөөнд сексдэх бас ч амттай шүү…

  2. Orgil says:

    нэгт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.