Айдасыг давах арга бол түүнтэй улаан нүүрээрээ тулах билээ.
Алдаа чамайг хүчирхэг болгоно.
Чиний амьдралд байгаа хүн бүхэн чиний багш.
Юмс хэт хялбархан байвал бид илүү хэцүү зүйлс хайдаг.
Аливаа юмыг ид дундаа байхад хүртэл амарч цэнгэж бай.
Өргөжин хөгжих эхний алхам бол “эмх цэгцтэй байдал” юм. Цэцгийг хар, жүржийг огтлоод үз, модны насны тойргийг, зөгийн үүрийг хар.
Тэнд эмх цэгц дэг журам байна. Байгаль юу хэрэгтэйг үлдээж, юу хэрэггүйг хаядаг. Үүнийг зохион байгуулалт гэнэ.
Дэлхий ертөнцийн гол тулгуур хууль бол – өөрчлөлт хувиралт. Уурлаж суухын оронд дасан зохицож сур. Дасан зохиц эсвэл устаж алга бол.
Мөнгөтэй, өөдтэй өнгөтэй явснаар чи бусад хүмүүсийг зовлонд унагахгүй харин ч тус болно.
Золгүй явдал чамд тохиолдвол гай гамшиг доторх боломж бололцоог ашигла. Яаж ийгээд өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролд.
Чи ямар нэгэн юмыг хэт хөөцөлдвөл тэр чинь зугтаж алга болно. Жишээ нь: дурлал, мөнгө. Хэт туйлширвал дуусаа шүү.
Аливаа нэгэн юманд хэт сэтгэл зүрх гаргавал төдий чинээ хянаж чадахаа болино гэсэн үг. Туйлшралыг байгаль ойлгодоггүй. Байгаль тэнцвэрт харьцааг хайдаг.
Амьдрал эцэс төгсгөлгүй тэмцэл байх албагүй. Юмс явж л байг. Энэ бол хайхрамжгүй зан биш, бас юм болгоныг хүчлэх ч биш.
Өөрт байгаагаасаа бага сага илүүчилсэнээр илүү ихийг олж авч болно.
Зовлонгийн үндэс нь хүсэл юм. Ямар нэг зүйлийг хүссэн цагаас чинь зовлон эхлэх болно.
Үзэн ядах нь муу бодол юм. Ямар нэгэн юмыг үзэн ядсанаар чи үл үзэгдэх шижмээр тэр юмтайгаа холбогддог учраас тэр зүйл чиний л ойр орчинд байх хандлагатай.
Хэрэв чи хэн нэгэн хүнгүйгээр үнэхээр амьдарч чадахгүй бол чи хэнд ч хэрэггүй хүн.
Дургүй юмаа чи эсэргүүцэж биш, ямар нэгэн аятай юмаар сольж биш, харин хүлээн зөшөөрч ойлгосноор гэтлэн давна.
Чи бодлоо шалгахыг хүсч байгаа бол, амьдралаа нэг харчих.
Хэрэв ямар нэгэн тэмцэл үгүй бол тийм ч онц бус. Ийм учраас олон чинээлэг айлын хүүхдүүд хар тамхи татаж байна. Ажиллах эсэхээс нь үл хамааран материаллаг хөрөнгө бий учир тэдэнд ямар ч дэвшил үгүй.
Амьдралаа энгийн болго. Өөрийгөө сонс. Телевизороо унтраа.
Хаана ч байсан гацаж зогсож болохгүй. Чи бол мод биш хүмүүн билээ.
Чи дааж дийлнэ гэсэн юмаа л хийж эхэл. Бага амлаж, амласанаа хий, харин хийнэ л гэсэн бол яс хийж бай.
Хэтэрхий тохь тух уйтгартай. Бидний тархи ажиллахаа больж гацна.
Саад бэрхшээл тохиолдвол үйл явдлын нэг хэсэг гэж ойлго.
Сониуч бай Сэтгэлтэй бай Зугаа цэнгэлтэй бай Урамтай бай.
/ Дизайнер Н.Соёлмаагийн орчуулсан Хүний газар биеэ бодож яваарай номноос/
8 Comments
mash ih bayarlalaa. nadad heregtei bsn gants l zuil yag mun bn . tsag uyee olj unshlaa .
эстөи унэхээр их таалагдлаа,яг л надад зориулсан юм шиг.миний асууланий хариулт,эргэлзэж бсан бодолийг тсэгтслэх шиг.баярлалаа.та нартаа амжилт.
хэрэтгтэй нийтлэл оруулсанд баярлалаа,оор бас нийтлэл оруулна гэдэгт итгэлтэй бна.
олж уншая байз таалагдлаа
ГАЙХАЛТАЙ
соёлмаа өөрийгөө бичжээ.
сайхан юм нийтэлсэнд баярлалаа.амидралдаа хэрэгжүүлнээ.
ёстой сайхан юм оруулсан бнашд. уншхад илүүдэхгүйм бна баярлалаа