Байнга мөнгө нэхэх ар гэрээ яах вэ?

Би 26 настай, эмэгтэй. Найз залуутайгаа танилцаад хагас жил орчим л болж байна. Найз залуу маань 30настай. Одоо хамтдаа амьдардаг. Уг нь намайг ойлгодог сайн залуу… Би айлын том, 2 дүүтэй. Аав маань өнгөрсөн жил өөд болсон. Тэрнээс хойш ээж, дүү нартаа аль болох чадлаараа л туслах гэж хичээдэг болсон. Гэвч хүн дэндүү давруу юмаа, өгөөд байх тусам л улам нэхээд байх юм. Манайх тийм ч сайхан амьдралтай айл биш л дээ.

Найз залуу маань айлын бага, ар гэр нь боломжийн амьдралтай айл. Аав ээж нь хүүхдүүддээ туслана л  гэхээс биш авах тухай бараг ярьдаггүй хүмүүс.

Ингэхээр бид 2-ын амьдрал маш их зөрүүтэй. Гэхдээ болгоно бүтээнэ л гэдэг. Найз залуу маань ар гэрт минь биш надад л итгэдэг байх, би өөрийн гэсэн мэргэжилтэй, мэргэжилээрээ боломжийн цалинтай, гайгүй газар ажилладаг.

Бид 2-ын цалин сардаа нийлээд 2 сая гаруй болдог. Гэвч их мөнгө оллоо гээд түүнийгээ бүгдийг нь үр гэсэн үг биш биздээ, хураах хуримтлуулах хэрэгтэй байдаг. Гэтэл ээж мань үүнийг ойлгохгүй юм. Мөнгөний асуудал гарлаа л бол надруу ярина, одоо бүр сүүлдээ залгах бүртээ ямар мөнгө нэхэх бол, юу гэдийн бол гээд санаа зовдог боллоо.

Найз залуугаасаа ч санаа зовж байна. Байнга л мөнгө ярьж байдаг, яасан сонин юм бэ гэсэн. Туслах үедээ туслалгүй л яахав, гэхдээ ингэж алхам тутамд нь өгөх арай л бишээ, би чамтай суух гэж байгаа болохоос биш ар гэртээ чинь суух гээгүй шүү гэсэн.

Уг нь бид 2 мөнгөө хуримтлуулж байгаад намар ээжид хашаа байшин авч өгье гэж ярьж байгаа юм. Одоо манайх айлын хашаанд байдаг юм, уг нь өөрийн гэсэн гэр оронтой болчихвол хэн хэнд нь амар баймаар. Гэтэл ээжид энэ тухайгаа хэлээд, надаас битгий мөнгө нэхээчээ, сар бүр өгдөг мөнгөнөөсөө (сар бүр 100000т өгдөг юм) илүү гаргаж өгч чадахгүй нь гэж хэлэхийн. Ерөөсөө ойлгохгүй юм, тухайн үедээ ойлгоод байгаа юм шиг боловч тэгээд л хэд хоноод тийм юмны мөнгө, ийм юмны мөнгө гэхийн… Би яах ёстой юм болоо, яаж ойлгуулах уу? Найз залуу маань ч гэсэн сүүлдээ ар гэрийг минь хүндлэх хүндлэл нь буурах байхдаа, магадгүй хожим энэ байдлаар минь дарамтлах бий гэж бодохоор санаа зовох юм.

Заримдаа найз залуудаа гомдох л юм, ойлгохгүй байгаад нь, гэхдээ түүнд минь ямар буруу байхав дээ… мөнгөгүй байхын хэцүүг мэдрээгүй өссөн хүн…

Уг нь хүний эцэг, эх чинь үр хүүхдээ сайн сайхан яваасай гэдэг байхад манай ээжид тэгж бодож байгаа юм алгаа, авч л байвал болоо юм шиг, тэгээд өгөхгүй гэвэл уурлаад л… яг одоо бас 200000-г явуул гэнэ, бөөн гомдол, нерв болоод л суух юмдаа…

30 Comments

  1. зочин says:

    сонирхол гэж ёстой сэжигийн амьтан бэ.Мэдрэл нь муудцан заваан бүдүүлэг .Ядаж наадхаа уншихад эвтэйхэн романтикаар бичсэн бол тэнэг ч гэсэн завааны заваан санагдахгүй байхсандаа.Чи мөрөөддөг байхаа тэгэж паапапапа

  2. зочин says:

    нэг талаараа хэцүүл дээ.Уг  нь ээж нар минь хэцүү байсан ч нэмэр болж чадахкүүм чинь нэрмээс болооод яахав гээл гүрийдэгшдээ.Тэхээр үнэхээр хэцүү болоол гуйдаг байх.Үнэхээр орлогогүй бол 1000000 хэцүү бага.Гэхдээ суугаагүй байж найз залуу ч ингэж ярьж байгаам чинь суусан хойноо балайрах л юм байна.Чи өөрөө боломжийн цалинтай л юм байна тийм байхад өгөө аваагаа залуудаа ярьж яадын.Чиний цалинг бүртгээд байдымуу.Суугаагүй байгаа дээрээ ээжийгээ  орон гэртээ болгосон нь дээр шүү.Сар бүр өгдөг мөнгөө ээждээ өөрөө хүсэж дэм болж өгч байгаа гэж мэдрүүл.Хүнтэй суухаараа барагтаа бол өгч чадахаа болино шүү.Ча майг найз чинь хажуунаас чинь хатгаад байхаар чиний уур хүрээд байгаа байх.Тэгэж байж ээжийгээ гомдоовоо.

  3. сонирхол гэж эргүү дагз says:

    энэ дээр сонирхол гэж нэг эргүү дагз ёстой жинхэнэ эргүүтсэн байх шивдээ. чамд гэж зөвлөхөд ээждээ илүү битий өгөө наана чинь болно байхаа. ямар ч байсан 100000 төгрөгөөр байтугай хүн болгоод л байдаг юм. харин одооноос зөвхөн өөртөө зориулж хадгаламж нээсэн нь дээр байхаа сар бүр хийх мөнгө чинь бага байсан ч хамаагүй хэсэг хугацааны дараа чи өөрөө хэнээс ч санаа зовохгүйгээр санхүүгээ зохицуулах арга ухаанд суралцаж бас амтыг нь мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна шүү. Ингээд эцэст нь хэлэхэд их ч бай багач бай юм олж л байгаа бол мөнгө хураана гэдэг чинь санааных шүү хамгийн гол иь хэсэг хугацаанд тэвчээртэй л байх хэрэгтэй. Миний зөвлөж чадах юм энэ л байнадаа ХҮН ХЭДИЙГ ОЛДОГ БАЙХ НЬ ЧУХАЛ БИШ ЯАЖ ЗАРЦУУЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ гэсэн үг байдаг юм байналээ.

  4. tseegii says:

    одоо ингэж зааж бгаа найз залуугаас салаач.давартсан юм.чи ямар тэрний мунгийг гэрийхэндээ угч бгаа юмуу.ууруу ажил хийдэг тсалин авдаг бж тэр хар юмний угийг юмнд ингэтлээ сонсоод бгаан.1рт чиний уурийн чин буруу бна.нэхэх болгонд ни мунгу угдуг гэрийхэн чин,хагас жил л уэрхэж бж чиний мунгийг яаж залтсуулхийг зааж бгаа найз залуу гээд л бугд л давартсан бна шдээ.чи ёр ни өөрөө өөрийхөө мунгийг өөрөө шийдэж сур.давартсан найз залуудаа сайн ойлгуул чи ч гэсэн мунгу олдог гэдгээ.гэхдээ л чамайг ойлгохгуй бна.чамайг удий болтол өсгөж харж хандаж хун болгосон ээжээсээ илуу тэр муу хагас жил үерхэж бгаа хар юмийг бодоод бна гэхээр чи ууруу муу охин бнадаа.

  5. GANAA says:

    ээж аав нь ажил хийдэг бол сард 200 ч юмуу битгий бэлнээр нь мөнгө өнгө юм авч өг. харин ажил хийдгүй бол 300 ч юмуу байвал яасын чиний цалингий 1/3 л юм байна ш д. би сард 300 л авдаг байрны зээлэнд 150,000 гэрээс үлдэснийг нь тэгээл 60-70 ийг гэртээ өгдөг. надад сайндаа л 100 л үлддэгий ш д.

  6. haltr tsaasnaas bolj tursun ehiigee vhsend tootshon holgvi yawaa haramch vr bas bainaa taminee says:

    чи одоо ингэж бодж бэртэгжин загнаж тээршээж бгаа хвн бушуу вхээсээч гж бодж бж магдгүйл хвн бн даа эээээ 100хн мянга ядж 500м бол арайл дээр сонсогдож бн ийм үрийг торүүлж амттай гэснийг барж шимтэй гэснээ уулгаж идввлж ханийн сайнийг эрүүж хүнээс дутаачихгуй мур бүтэн гэдс цатаглан явуулхийн тулд хэчнээн их звтэгсэн болоо тэгээд насний эцэст үрн оорийхн тухай ингж бодж ихгэж их тээршээж олон түмэнд ар хударгаарн аймшиггүигээр ичиж зовох юмгви бодж санахчгүй ингэж зарлаж муулахийг сонсүөл яандаа хуурхий мин ямар их гутрах болооо таминэээээ

  7. tursun vr n ehiigee husur hayjee says:

    энийг бичсэн хүүхүн яг мэдрэл муутай ухаан хомс арчаагви бэртэгжин ноүш бн даа эхн энгж уурийгн бичснийг уум бодол тээж яүдгийг мэдүэл хуурхий мин ямар их гомдох бол эхийгээ жийчхийн бн л даа
    олиггви амитан бэ вхсэн хойнн харамсаж насаараа боглорч шанлаж амидрна даа ч эннийхээ хариууд уучлаарайбвр шал дургуй хүрчлээ чамд зартсуулах заү алга болхоор ингээд ундурлуэ ухаантай уужуу бай айн

  8. uhamsariin doroitold... says:

    хэлэх ч үг алга даа нээрээ юу ч гэхэв дээ хамт бгаад бүх асуудлийг нь шийдсэн ч яадгийн хэний хүчинд өдий зэрэгтэй болж хэдэн төгрөгний цалин авж бгаан болдоо нэг муу залууг эхээсээ дээр үзчээд цаашдаа үйлс чинь бүтэх л бгаадаа ээж дүү нар бол олдохгүй нөхөр бол олдох л байх даа насаараа авах гэж байгаа биш дээ төрсөнөө эхлээд боддоггүй юмуу чи чинь аав чинь байхгүй байхад энэ чинь чиний үүрэг юм бишүү дүү нар бол авах өдөр байхад өгөх өдөр ирдэг л юм бналээ эгчдээ баяарлаж явдаг хэрэгтэй үэд нь зориод очих хун байдагт гэж болж өгөөд чадаж л бвал бүх асуудлийг нь шийдээд хүнээс дутаачихгүй байлгахийнсан гэж боддог болхоор чамайг бол гайхчлаа.хөөрхий минь…

  9. msrsl says:

    лили тэй санал нэг бна би нухур 2хуухэдти тэд нараасаа илуу би аав ээж дэээ мунгу угдуг юн 100000 вэ мглийн нухтсулд наадах чин хаанаа ч хурэхгүй за мэдэхгүй юм би лав ээж аавийгаа ухэн ухтэл дураар ин байлган энэ миний бас нэг аз жаргал хэзээ ч муу аав ээжийгээ зовж зудэрсэн тсарайг хармааргуй бна миний нухур эрүүсүү миний хэрэгт ороотсолдож унгийж хардаггуй бас их халамжтай би нухруусу тодорхой хэмжээний мунгу бол байнга авдаг тэр надад хангалттай бдаг

  10. lily says:

    засс 100,000 төг өгөөд юун их юм боддын. Би ч бас чам шиг л цалин авдаг гэхдээ ээж аавдаа тусалж байнга л баярлуулахыг хичээдэг. Бэлэн мөнгө өгмөөргүй бол сарынх нь хоол хүнсийг аваад өгчих. 4 хүний хоол хүнс хангалттай 100000 давна. Дүү нар чинь унаа хоол, кино үзэх гэсийн энэ тэр гээд ээжийг чинь хангалттай зовоож байгаа. хөөрхий бие нь өвдөөд ч байгаан билүү. Төрсөн эхээсээ мөнгө харамладаг хүнийг ойлгохгүй байна. Чи сая төгрөгний цалинтай хүн 500г нь ээждээ өгсөн ч хоосрохгүй шдээ. Дээр нь чи өдий том болтлоо өсгүүлчээд яаж ингэж хэдхэн төгрөгөн дээр ийм юм бичиж чадаж байнаа. Бас найз залуу чинь одооноос илүү дутуу юм яривал ирээдүйд ч бас ярина л гэсэн үг шд.
    Миний нөхөр лав юм хэлдэггүй цалингынхаа талаас илүүг ч шаардлагатай бол өгчихдөг. Манай хүн харин ч дэмждэг юм. Миний хайрыг эрүүл саруул өсгөж өгсөн гээд л ээжээ ааваа гээд л гүйдэг.
    Чи өөрөө эхийгээ хүндлэхгүй байхад гадны хүн яаж хүндлэх юм. Чиний хүүхэд чамайг зовж байхад ийм юм яриад явж байвал чи баярлах уу. Яана даа нээрээ

  11. on&off says:

    чи өөрөө яасан дүүрсэн амитан бэ тэр бтугай г угсун ч яадаг юм бэ. тэрнээс илүү бухнээ умартаж чамайг төрүүлж өсгөхдөө чиний л төлөө бухнээ зориулсан ээждээ хэдхэн халтар төгрөг өгөх мэдэлгүй мэдэл бсан ч харамлаад олон юм донгосоод сууж бдаг арчаагүй амитан бэ.айлийн хашаанд сууж бгаа хун хэтсүү л бж таараа.

  12. Burxan mini says:

    Элгэмсүү авгай юу гээд элийрээд байгаан бээ. Xүн төрсөн эxээсээ xол байна гээд xаачиxын… Эxийгээ гомдоосон xүн өөдөлдөггүйн. Ээжийгээ сайн асарч тойлоо xө. Унаад өгсөн xойно нь Буян амалж алтан овоо босгоод ч амилж босоxгүй. Ээж чинь ганцаараа тэр мөнгөө идээд суугаагүйл байлгүй Дүү нарт чинь нтр гээл айл гэрийн xэрэгцээнд иx юум л байна. Айлын xашаанд амьдарч байгааг бодоxод xэцүүл амьдралтай Айл байx нь. Мөнгөгүй дээшээ тэнгэр xол доошоо газар xатуу үед Чамаас гуйxгүй xэнээс гуйxав дээ. 100000 төгрөг юу юум бээ. Наад Нарийн олон үгтэй залуу чинь одоо ингэж байгаа юум чинь 3 жил болоxод толгой дээр чинь мордоxын байна. Одооноос учир зүйгээ xэлээд сайн ойлгуул. Ээждээ өгөx мөнгөө нууж 1 өгөөд ил 1 өгөөд байxаар яадын… Чи ч xамаг цалин мөнгөө тоочоод тоо есоор нь авчирч өгөөд ТЭНЭГ гар байна. даа. Би л лав ийм амьдралтай байсан бол Эмэгтэй xүний мяндсан уxаанаа гаргаад Цалингаа 200000р дарж xэлэx байсын. 6 xан сар болж байж мөнгө төгрөг гээд олон юум яриж шальчигнаж байдаг эвгүйл Xүүxэн шиг залуу байна даа.

  13. Zulaa says:

    ЭЭЖДЭЭ бага биш том тусал. ЭЭЖ бол олдохгуй найз залуу бол олдно .хүний эхнэр болбол чи хэзээ ч туслаж чаддаггүй юм билээ. ЭХЛЭЭД чи оороо хөл дээрээ бос дараа ни ээжээ тэнхрүүл дараа ни гэр булээ зохио . ОДОО биш ч хожим чи ээж болохдоо ойлгоноо. ЭЭЖ дээ хүссэнийг ни огж бай. найз залуутайгаа суувал зааүал гэрлэх тухай яриж бай. ЗА юу

  14. eeriii says:

    hvn hvnii uhamsaraas boloh bhdaa bi nohordoo anhanaasaal geriihendee sar bolgon mongiin yawuulj bn geedheleed ogsoor baigaad dasagchihsan manai hvn hervvl uruul bolson bsan ch chi mongo yawuuldag inee tereee gej nadad 1 ch vg helj bgagvi

  15. bolor says:

    Найз залуудаа хамаагуй ар гэрийнхэнтэйгээ холбоотой юмаа битгий яриж бай. Дараа ни ямар нэг юм болоход хүн чиний яриж байсан юмийг чин ашиглаж гуйвуулдаг юм. Би ч бас адилхан олуулаа үргэлж ямар нэг юм болж мөнгөний хэрэгцээ гараад над руу яридаг юм, туслахаас өөр аргагүй тохиолдол зөндөө гардаг, манай нөхөр хэдийгээр сайн хүн байдаг ч би тэр болгон гэрийнхнийхээ тухай яриад байдаггуй чимээгүй л өөрөө зохицуулаад явдаг, манай хүн ч адил ээждээ мөнгө төгрөг явуулдаг би ч юм хэлдэггүй. ер ни тэгээд эртхэнээс найз залуугаасаа санхүүгээ тусдаа байлгаж өөрийн мэдлийн бас хэдэн төгрөг цааш ни хийж бай, гарцаагүй тохиолдолд туслаад, тэгээд бас үгүй гэж хэлж сур миний дүү.

  16. nima says:

    ширээхүн хэлээд загинаад чаадхгуй байхгуй гэхгүй юу. тэр үедээ уурлаж бөөн хэрүүл болоод ээж чинэ ханд ни хага дарагдна дө. би ч гэсэн яааг чам шиг байдал орж байлаа. сүүлдээ тэсрээд нэг сайн хэрэлдэж аваад гайгуй болсон до. гэлöээ гээд огт өгөхгүй болжоо хэрэг биш. ядаж хэмжээтэй бас авчаагаа нөхдүүд бага боловч талархалтай болдийм.

  17. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    УРАГ ТӨРЛИЙН ХОЛ …УУЛ УСНЫ ОЙР ГЭЖ МЭРГЭН ҮГИЙГ ДАХИН САНАГТУН!!!

  18. bayraa says:

    Хөөрхийдөө ээж чинь чи нөхрөөсөө нуур ар гэрээ бодсон нь дээр шдэ ээжийгээ хайрлаж яваарай.

  19. cahirmaa says:

    ээжийгээ ажилд оруулчихаач, тэгээд санхүүгээ ээжээрээ биш чи өөрөө бариад үз, гэхдээ үнэндээ100 мянга 4 хүнд юу болох вэдээ айн,танай найз залуу ч тэр хагас жил л болж байж чиний амьдралыг арай эрт заагаад байгаан бишүү, гар дахь мөнгөө хугацаатай хадгаламжинд талаас илүүг нь хийчэж бай тэгээд ээж дүү нартайгаа аргалаад амьдрахад болноштээ хө

  20. zahidaliin ezend : ! says:

    нөхөртэйгэ ярилцаж бгад гэртэ 1 сар бгач та нараас болоод салчлаа гээд… өгөх тусам улам давардаг юмдаа!!! дүү нар чини улам залхуу болно чамайг хараад ама ангайгаад хэвтээд л бна даа…

  21. k says:

    Ээж чинь чиний цалинг 1хэн сая төгрөг гэдгийг ойлгохгүй байх шиг байна. Чамайг хязгааргүй их мөнгөний уурхай гэж ойлгож байгаа байх. Ингээд мөнгө өгөөд байвал өгөөд л байна. Эцэсдээ чи юу ч үгүй болж магад шүү. Найз залуу чинь бас үүнээс болж чамтай асуудал үүсвэл хэцүү. Ээж чинь мөнгө гуйвал байхгүй үрчихсэн эсвэл хадгаламжинд хийчихсэн гэж хэл. Ер нь мөнгөө буцааж гаргаж болдоггүй хадгаламжинд хийгээд байж болдоггүй юм уу? Дараа нь чи амьдрал боломжтой болсон үедээ ээжийгээ одоогийнхоосоо илүү харж үзэээрэй.

  22. delhii says:

    bolomjiin amidraltai ailiin huntei suulaa gej tegej aashlah ni teneg l hereg bna daa.

  23. delhii says:

    osgosonii hols gedeg shig hetsuu l uym bna.nehel hatuutai l uym.eejdee sain oilguulj helsen deer bh.ehleed ooriin gesen ger orontoi bolie tegeed daraa ni tuslay gej. nohor chin buruugaar oilgohoor l bna shdee.hun ugiin ur huuhdiinhee toloo gej l amidarsaar nasiig bardag shdee.er nohor chin chinii aav eejiig ooriinhoo aav eej shig bgaasai gej l bodoj haritsuulj bga bh.huniig dongoj amidrald hol tavinguut tegej daramtalj bolohgui.torson uree sain yavaasai gej boddog uym bga bzdee.ingeed daramtlaad bval nohor chin oilgohgui udahgui muudaltsaj salah l uym bolno shd.uynii tuld ehiin sanaa vrd vriin sanaa uuland garsan be.chiniih esergeeree vriin sanaa ehed ehiin sanaa uuland l bolj dee

  24. turuu says:

    Eejdee neg biznes hiih yum olj ugsun ni deer dee. Bodvol 2 duu chini nasand hursen bailgui. Nasand hureegui bol eej duu nar chini yaj amidrahav de. Nuhurteigee sain yariltsaad ayataihan biznes olj hiisen ni deer shu de.

  25. shaana biz says:

    за дээрэx нийтлэл бичсэн xүүxэн чин ёстой сайxан шааж бна 1 сая гаран төг цалинтай юм бол өсгөөд өгсөн ээждээ ягаад 100 нь өгөөд бж болдоггүй юм бэ 200 гэx гэж бгаад андуурсан бxаа нэг л иx баян xүн битгий ингэж xудлаа шааж байлдаа нээx мундаг улсууд xудлаа гарууд монголоор дүүрсэн бнаа

  26. hi says:

    Туслах үедээ хаая тусал харин битгий давраа улам л давардаг нь монгол хүний зан ер нь хамаатан садан холхон байсан нь дээр байдгийн шд

  27. odon says:

    чи ээжийгээ мөнгө нэхэхэд найз залуудаа мэдэгдэхгүй байж болдоггүй юм уу? Тийм л их ар гэрийнхнээ боддог юм бол. Мэдээж хүндлэл буурна, дараа нь харьцах харьцаа өөр болно. Тиймээс хажуудахдаа хамаг юмаа чалчилгүй өөрөө чимээгүйхэн зохицуулаач. Найз залуу гээд л хамаг мөнгө төгрөгөө нийлүүлчихсэн, бүх юмаа тоочдог байх албагүй ш дэ.

  28. Өө за за says:

    Эцэсийн бүлэгт монголд гэр бүлийн хэрүүлийн хамгын гол проблем хамаатан садангуудаас болж байнга гардаг.Насанд хүрцгээн амьдралаа авч яваа хүмүүсэд тэдний хүвийн амьдралаас илүү орорн гэрээ гэх үзэл гарч ихэлдэг.Энэнээс болон эхнэр нөхөрийн хооронд гэр бүлийн хэрүүлч харин ч нэг гарна.Чи аав ээждээ тэдэн төгрөг өгсөн мөртлөө миний аав ээжийд байга мөнгө өглөө ч гэх шиг явган хэрүүл тасрахгүй.Зарим нэгэн гэр бүлүүд бүр дэндүү.Хамаг хамаатанаа гэртээ авчираад суулгачихан.Үгүй тэгээд бид чинь цаг үргэлж хүний хараанд амьдраад байх сайхан гэж үү.Эцэсийн эцэст насаараа хамт амьдрах амьдрал болхоос чи ямар тэдэний хамаатан садан аав ээжтэйн сууцан биш.Бие биендээ туслаж бололгүй яахав харин хэмжээ хязгаартай байсан дээр гэж бодож байна.

  29. gsdh says:

    нээх их мөнгө биш л бна ш дээ. сар бүр 100 аа явуулдгаараа явуулаа. чи найз залуудаа би ээждээ дүү нартаа тусалнаа энэ миний үүрэг гэж хэлэхгүй юу. тэрнээс илүүг бас гэрлүүгээ битгий яавуул дүү нар чин бэлэн юманд сурчихна. ажил хий гэж хэл. харин өөрөө яаж ийж бгаад ээждээ хашаа байшин аваад өгчих. тэрийгээ гэрийнхэндээ бас урдичилж хэлээд дэмий чамайг хараад суучихна. ямар ч өөрсдөө болгое бүтээе гэсэн сэтгэлгүй бэлэн юм хардаг болчихдог юм. хажуугаар н өөртөө бас мөнгө сайн хураа. хуримтлуулах мөнгөнийхөө 20-30 хувийг гэрийнхэндээ зориулж бусдийг н өөртөө зориулж хуримтлуул. гэрийнхэн чин ямар өнөө маргаашгүй гэр оронтой болохгүй л бол үхэх гээд бхаа биш. эхлээд ээж дүү нартаа аваад өгчихдөг өөртөө юу ч хурааж чадаагүй бхад чин дахиад л ийм юм тийм юм гээд мөнгө нэхээд эхэлнэ шүү. найз залуугаа гэрийнхээ санхүүгийн асуудалд битгий оролцуул юмийг яж мэдхэв дараа н дээрэлхүү зан гаргаад бж магадгүй.

  30. Sonirkhol says:

    Хоёулаа сайхан танилцьяа. Чамд мөнгө хэрэгтэй надад чиний зөвхөн сайхан АЛ чинь л хэрэгтэй. Нуцаар уулзаад би сайхан алаа л ханатлаа шааж азарга дэлэнгээ услая. Чамд мөнгийг чинь өгч байя. Чи хаягаа л өгчих тэх үү? Намайг битгий гаж энээ тэрээ гэж бодоорой. Ерөөсөө би байгалиасаа их мунаг тачаалтай боовтой л төрцөн хүн юм шиг байгааийн. Намайг зөвөөр ойлгоорой хүүхэн ал минь жду тебя

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.