Яагаад гэр бүлд нэг нь давуу эрхтэй байдаг вэ?

Гол төлөв ямар орчинд, гэр бүлд өссөнтэй холбоотойгоор дээрх байдал эр эм хоёр хүнд илэрч гардаг байна. Түүнчлэн эцэг эх хоёрын хэн нь илүү гэр орноо авч явдаг, бүх асуудлыг шийддэг байсан яг тэр тогтсон заншлаар аливаад ханддаг гэнэ.

Тухайлбал: эрэгтэйн талаас эцэг нь илүү эрх мэдэлтэй харин эмэгтэйн талаас ээж нь илүү эрх мэдэлтэй байсан бол өөр хоорондоо эсрэг тэсрэг үйлдэл үзүүлж, захирах эрх мэдлийг булаацалдаж улмаар гэр бүлийн хэрүүл тэмцэл үүсэхэд хүргэдэг.

Иймд харилцан адил тэгш эрхтэй байж чаддаггүй. Эр хүн бие бялдар, оюун ухааны хувьд байгалиас заяасан хүч чадалтай, давуу байдаг. Энэ ч утгаараа гэрийн эзэн, ноён нуруу нь байж гэр бүлээ авч явдаг. Харин бүсгүй хүн эсрэгээрээ сул дорой, энхрий нэгэн байдаг.

Гэвч зарим нэг эмэгтэйчүүдийн ээж нь эр нөхрөө захирдаг, илүү давуу эрхтэй байснаас үүдэн мөн тийм зан араншинтай болж, ээжийнхээ арга барилыг эзэмшихэд хүрдэг байна. Улмаар хэзээ нэг өдөр хайртай хүнтэйгээ учраад нөхөрт гарахаараа нөгөө л эхийнхээ үлгэр дууриалалаар явдаг ажээ.

Хичнээн эхнэртээ хайртай байлаа ч гэсэн үүнийг нь эр хүн тэвчиж чаддаггүй.

Иймд хосууддаа зөвлөхөд:
– Аливаад хүлээцтэй хандах,
– Бие биенээ хүндлэх,
– Нэгнийхээ үгийг сонсдог байх,
– Хэзээд өөрийгөө: “Би тэгэх ёстой” хэмээн нэгдүгээрт тавих гэж улайрсны хэрэггүй,
– Шаардлагатай үед буулт хийж өгдөг чадвартай байх,
– Хэт их дарангуйлан захирах оролдлого нь хэзээд сайн зүйлд хүргэхгүй харин ч эсрэгээрээ нөхцөл байдлыг хурцатгадаг гэдгийг санаж явах,
– Гэр бүл болохоосоо өмнө аливаад харилцан тэгш эрхтэй байх тухайгаа нээлттэй ярилцаж, нэг гэрт орсныхоо дараа ч гэсэн хэлсэн ярьснаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

/Хань/

3 Comments

  1. XaiR ... says:

    xэxэ… үнэн дээ! насааараа нэг гэрт толгой xолбож XАЙР-ийг бүтээсээр насийг барна! даxиад тэврэxгүй үнсэxгүй xайрлаxгүй юм шиг xэзээ ч xандаж болоxгүй…

  2. kkk says:

    хайртай хүндээ хамаг байдаг муухай аашаа гаргаж хэрхэвч болохгүй. Хэрэлдэхдээ хүртэл хайрла. Удахгүй эвлэрэх учраас

  3. gd7 says:

    unen shuu. yag unen bisherchlee
    hadgalaad avchii tegeed ehnertee unshuulnaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.