Би ээж чинь биш эхнэр чинь байна

Болороо нэгэн залуутай танилцаж, үдэш болгон хамтдаа үзвэр үзэж, ресторанд орж, бие биенээ найзууддаа гайхуулж явсаар нэг л мэдэхэд нэг нь нэгэнгүйгээрээ байж чадахгүйгээ мэдэрч эхлэв. Хайртай. халамжтай. боловсролтой. Царайлаг гээд тоочвол найз залуу нь салж боломгүй хүн санагдлаа. Тун ч удалгүй гэрлэх санал хүлээж авсан Болороо үг дуугүй зөвшөөрч, нөхрийнхөө төлөө хорвоогийн бүх “сайхан”-аас татгалзахад ч бэлэн байдаг болжээ. Түүий хувьд нөхрийнхөө төлөө ажил алба, амин найзуудаасаа хүндийрөх нь юу ч биш, гол нь нөхөр л тайвах, тухтай. Жаргалтай байвал гэр орноо шувууны үүр шиг болгоход ч бэлэн байсан юм.

Эхэндээ мэдээж нөхөр нь ” Чи бол хамгийн халамжтай бүсгүй” гэж магтдаг байлаа. Дараа нь эхнэр нь оройн хоолонд дуртай салатыг нь өгөхөө мартсан бол маш их гайхдаг болов. Харин сүүлд нь тэрээр хайр халамжинд бялуурч эхлэн, бүр түвүгшээдэг боллоо.

Ингээд л Болороо эхнэр биш, ээж нь болон хувирснаар нөхрийнхөө хүслэнт бүсгүй байхаа нэгэнт больжээ. ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР… Ихэнх эмэгтэйчүүд ийм тохиолдолтой учирдаг. Үнэндээ бол тэдий буруу биш л дээ. Бид эмэгтэй хүний хувьд хүнийг илүү хайрлаж, халамжилж, хариуд нь мөн л хайрлуулна хэмээн боддог боловч бидний тэр агуу хайр хэдэн жилийн дараа “чулуу” болон өөрийн толгой дээр унана гэж яаж төсөөлөх билээ.

Бүх зүйл дээр хайрыг илэрхийлэл болгон нөхрийнхөө нэг алхаад авах сонинг нь хүртэл зүүж өгсөөр эцэст нь түүнийг ахуйн бүх л асуудлаас хөндийрүүлж, нэрийн эзний үүрэг хариуцлагаас нь хүртэл чөлөөлчихөөд дараа нь өөрөө би бүхнийг үүрч байна гэж орилж хэлсэн ч, шивнэж хэлсэн ч нэгэнт нр нөхөр тань тэр бүхнийг ойлгохгүй, ойлгосон ч санаачлагаа таны гарт алдсанаар томоо “хүү” болон хувирч харин та өөрийгөө эрхгүй “ээж”-ийн байранд аваачдаг.

Та нөхрийнхөө хайртай эмэгтэй бус ээж нь болохгүйн тулд дараах 6 зарчмийг ягштал цээжлэх хэрэгтэй. Мартахгүйн тулд 6 гэж бичээд ил газар наачих. Түүнийг “Энэ юу вэ?” гэж асуувал “Бидий аз жаргалын билэг тэмдэг” гэж хариулаарай. Энэ 6 зарчим зөвхөн таны нууц байг. Энэ нууцыг байнга санаж явбал таныг улам сайхан, улам хайр татам эмэгтэй болгоно гэдгийг ухамсарлаарай.

АЗ ЖАРГАЛЫН БИЛЭГ ТЭМДЭГ

  1. Нөхөр тань дуудангуут гүйж очих гэж БҮҮ яар. Түүний дуудах нь “Ээжээ, авраарай” гэж байгаа мэт сонсогдож магадгүй. Гэсэн ч бүү оч. Яаж ч байсан уух кофе-гоо эсвэл ажлын бичиг цаасаа тэр олж л таараа.
  2. Түүний өмнөөс өөрөө шийдчихэж чадах асуудлыг эсвэл хийж дөнгөх ажлыг урдуур нь орж Бүү хий. Ажил үүргээ хувааж аваад түүний ажилд оролцолгүй орхи.
  3. Аахар шаахар зүйл дээр түүнийг буруу хийж байна гэж бодсон ч БҮҮ тусла. Туслаж эхлэвэл санаачлагыг гартаа аваад хэрэггүй шүү.
  4. Алдааг нь Бүү зас. Алдсан бол өөрөө засаг. ” Чи махаа авахаа мартаа юу? За яахавдээ, орой сүүтэй будаа л идэцгээхээс”
  5. Бүү өрөвд. Цагаа тулвал харин та өөрөө л илүү өрөвдөлтэй байх байх шүү.
  6. Бүү үглэ, бүү “мэр”. Түүнд итгэдэг, түүнийг бүхнийг чадна гэдэгт эргэлздэггүй гэдгийг харуул. Өчүхэн ч гэсэн санаачлага гаргаж, жаахан ч гэсэн халамжилвал түүний нь үнэл, магт. Үнэн сэгэлээсээ түүний сүр хүчинд итгэдгээ илэрхийлж бай.

3 Comments

  1. selenge says:

    алцайж байгаад шаалгах мөн гоё шүү. Ялангуяа хиамаар хийлгэж үзээрэй салахын аргагүй гээд бод доо

  2. erdenechimeg says:

    Аман сэxсийг сайн хийж бай тэгвэл их гоё байдаг юм. Би лав аман сэxсий хийлгуулж тавих дуртай Яг тавих үедээ нөхөрийнхөө толгойг сайн гэгч ни эрхтэнрүү дарж өг тэгвэл илүү их тааашаал авна.
    Гол ни эмэгтэй хүн илүү идэвхтэй байх ёстой юм шүү

  3. XaiR ... says:

    иймэрxүү юм зөндөө л уншлаа! одоо жооxон ЭРЭГТЭЙ XҮН яавал сайxан байдгийг оруулвал зүгээр юм бишүү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.