Би яавал хүмүүсийн буруу хандлагыг эргүүлж чаддаг болох вэ?

сайн байна уу хүүхнүүдээ… та нараасаа зөвлөгөө авахыг хүсэж байна надад туслаарай…. надад байгаа асуудал юу вэ гэвэл миний хулчгар зантай бас сэхүүн зантай холбоотой юм л даа… би 10 жилдээ ондоо сургуульруу шилжиж байсан юм тэнд 5хан сар болсон л доо гэхдээ тэр хугацаанд дэндүү хэцүү байсан.. урьд нь ондоо сургуульруу шилжиж ерөөсөө үзээгүй болохоор нэлээн ганцаарддаг байсан .. бас тэнд би нэлээн хичээлийн хоцрогдолтой байж таарсан учираас багш болгонд нь чичлүүлдэг байсан хуучин сургуульдаа бол би уг нь гайгүй онц сайнтай л сурдаг байлаа л даа…

гэтэл хамгийн хэцүү нь хамт олон болж таарсан… багш нар нь шинэ хүүхэд хүлээж авах дургүй гэдэгээ шууд хэлж байсан болохоор ангийн хүүхдүүд нь ч гэсэн нэлээн дургүй талдаа байсан нэг ёсондоо би жийгдмэл бүтэлгүй амьтан болж хувирсым л даа хэхэ… гэхдээ би бүх хичээлийн хоцрогдолоо 5 сарын дотор нөхөж шалгалтуудаа сайн өгч чадсан харин миний зохицуулж чадаагүй зүйл гэвэл хамт олны хандлага байсан юм л даа тэнд 1 хэсэг бүлгээрээ нийлдэг 3 охин 6 банди байдаг байсан юм тэд нар бол ер нь нэлээн баян айлын хүүхдүүд бас нэлээн дээрэлхүү гарууд л даа, намайг орь ганцаараа болохоор ёстой нэг дээрэлхэх шиг болдог байж билээ…. нээх зодож цохихгүй ч гэлээ дээрэлхэл чинь янз бүр шүүдээ тэд нар бол байнга намайг гоочилно шоолно найзууддаа бас ээж аавдаа  хэлэхээр тиймэрхүү юмнуудыг огт тоохгүй царайл гэж зөвлөдөг байсан тэдний хэлдэгээр огт тоохгүй царайлдаг байсан ч гэсэн дотроо надад аймар хэцүү байдаг бас улам бүр дорой өөртөө итгэлгүй болж байгаагаа мэдэрдэг байлаа.

тэр ангид хамгийн хөөрхөн гэгддэг 1 охин байсым лдаа нөгөө дээрэлхүү нарын нэг нь. тэр охинтой юунаас ч болж муудалцлаадаа тэр намайг муу матар чинь энээ тэрээ гээл аймар муухай хийгээд байхаар нь чамаасаа л царайлаг шүү гээд ам алдчиваа…. тэгээл ер нь тэр ангийхны бүгдийнх нь элэг доог болсон гэхүүдээ хажуугаар өнгөрөхдөө бүгдээрээ царайлгаа гэж дуудаж шоолоод л  …. би үнэхээр гоё царайллаг биш ч гэсэн ер нь бол бүрэн бүтэн эрүүл саруул төрсөн хүн ер нь юугаараа дутдым бэ тийм биздэ?

за дараачийн үзэгдэл гэвэл би тэр гайтай сургуулиас гарч нэг санаа амарваа учир нь би их сургуульд орсон юм . урьдны алдаагаа давтахгүйн тулд хүмүүсийн дунд нь орж байдгаараа л идэвхтэй байх гэж оролдлоо бүх зүйл сайхан ч болж байх шиг гэтэл нөгөө гайтай охин дахиад л гараад ирсэн нөгөө муухай фракцынхны 3 нь надтай адилхан сургуульд орсон байж таарваа…  азаар нэг анги биш гэхдээ л тэд нар намайг байгааг харчаад хавь ойрдоо муулаад л эхэллээ тэдний ангийнхан надад нэлээн дургүй шинжтэй бүр нэг хүүхдээс намайг юу гэж ярьж байгааг нь мэднээ наад охин чинь гэмгүй царайлчаад аймар зэвүүн шүү хамаагүй ойртосны хэрэггүй гэсэн гэнээ….. үнэндээ тэр охинд би ямар ч муу зүйл хийгээгүй гэдгээ амлая намайг жоохон дээрэлхэх аязтай болох үед нь гөждөг байснаас биш …  би чинь өөрийгөө хамгаалж болдгийм байгааз дээ…

урьдны сургуулийн хувьд би хичнээн муу байсан ч бүгдийг гүйцэж хичээлийн тал дээр өөрийгөө хэн болохоо баталсан .. гэхдээ хэн ч түүнийг мэдээгүй учир нь би ялгаагүй л жийгдмэл амьтан байсан харин тэр намайг дандаа муу гэж чичилдэг багш нар болон дандаа ад үздэг хүүхдүүд бусад хүүхдүүдийг надаас хөндийрүүлдэг байсан… би зожиг бас барагтай бол олон юм ярьж бусад хүүхдүүд шиг марзагнаад л найзан дундаа явж чаддаггүй байснаас л болсон гэж өөрийгөө буруутгаж боддог байсан бас тэр үед дан хичээлдээ анхаараад хүүхдүүдтэй харилцах цаг хугацаа нэлээн давчуу байсан болохоор за яахав намайг буруу ойлгоол биз яаваандаа дасаад танилцаад ирнэ гэсэн боломж байгаагүй.. гэтэл  би одоо өөрчлөгдсөн гэтэл тэд нар дахиад л надаас хүмүүсийг хөндийрүүлж буруу ойлголт өгсөн хов жив энд тэндгүй ярих боллоо би хүн бүрт тайлбарлаад байх албагүй ч гэсэн бас гүтгүүлээд л байж байдаг урьдны дорой амьтан баймааргүй байна шүүдээ …. би яавал дээр вэ? ямар ч байсан урьдны туршлагаас харахад зүгээр тоохгүй орхиж болохгүй гэж бодож байна…

за миний бас 1 дуртай зүйл гэвэл загвар… би загвар өмсөж тайзан дээр хэдхэн удаа ч хамаагүй алхалж үзэхийг л  хүсэж байна… эмэгтэй хүн болсных бусдад бүрэн дүүрэн гоо үзэгслэнгээрээ нэг ч удаа илэрхийлж үзмээр байна шүүдээ… гэтэл тэр охин дахиад л тэнд байж байна….

би загварын дугуйланд явахаас үнэнийг хэлэхэд их айгаад байх юмаа хүмүүс олон хүүхнүүд хэл ам атаа жөтөө их гэдэгдээ … гэтэл хүсэл гэдэг чинь хэцүү шүүдээ биелэхгүй болуул байнга л хүнийг шаналгаж дотор нь бодогдож явдагдаа… тэгээд ч хэзээ нэгэн өдөр би заавал тайзан дээр гарна гэдгээ мэддэг гэхүүдээ хэхэ … энэ бол өөртөө итгэлтэйдээ биш зүгээр л үнэхээр хүчтэй мөрөөдөл болохоор л тэр…. гэтэл би тэр охинтой хэрвээ өрсөлдөөд ирвэл тэр намайг ч ёстой нэг болгож тавих байхдаа…. тэр надаас түрүүлж загвар өмсөж ирсэн юм чинь илүү олон найз нөхөдтэй болцон л байж таараа… тэд нартаа намайг муулаад ирвэл тэд нар шинээр ирсэн охиноос илүү нийлдэг охиндоо л итгэнэ шүү дээ.. за тэгээд л би хаа ч явсан жийгдэж байхыг хүсэхгүй байна…

хүмүүсээ надад туслаач… би яавал хүмүүсийн буруу хандлагыг эргүүлж чаддаг болох вэ? бас хүмүүс минь хараалаа бас болиорой гэж та нараасаа гуйя загварынхан муу нэртэй л дээ гэхдээ л тиймэрхүү юманд холбогдохгүй байхад л болно биздээ хувь хүний л ухамсрын асуудал тийм биздээ?

35 Comments

  1. orgilmaa says:

    hegjuun zevuun zantai baisnaaas ihemseg chi nadtai ingej haritsdag hen yum be chinii ugiig eruusuu oilgogui baina utagaui yum demii hel amaa biluudheer urdhaa hiigeech gsen yanztai terenluu ieldgeer handaal ongorchih.tgeed ooroo ieldeg baij hun chanartai goy gegeeleg yum bodood buh asuudlaa martaad zovhon zov saihan chuhal gse zuilse oortoo itgeltei hariutslagtaigaar hiigeed biee goy avaadl yavchih. ter zagvariin surguulidaa yavaach tgeed ooriinhoo gesen ovormots goy evteihen styliig burduulchuul tsrai muutai ohin gj baihgui harinch engiin hooron baisnaas ooriin gsen ontslogtoi saihanharagdval hamaagui goyshdee

  2. lol says:

    раммстэйн ий домино дууг сонсоод узээрэй яг чиний амидарл xэxэ

  3. redWINE says:

    heden ug helhed yamar archaagui amitan be chi uuruu t1teed dongiotoood yavj bdg durak uudiin 1 beeshd busadtaigaa niileeed goyo yavaach hun hunee tsaashaa gedguil yum da

  4. nice says:

    хэхэ солонгос кино шиг санагдчлаа Яаг Солонгос кинон дээр гардаг шиг мөчөөгөө өгөхгүй бууж өгөхгүй өөрийгөө хөгжүүлээл яаваал бай гадаад хэл усан басен нүүр царай хөгжим дарх эрүүл мэнд хичээл гээдл бүх тал дээрээ анхаарал тавиал тэрнээс илүү гарлдаа чи чаднаа. эсвэл хэцүү байвал загварын өөр агентлагт яавалдаа монголд яамар ганц агентлаг байгаа биш.Хамгийн гол нь ухаантай бас зоригтой бай юунаас айдаг юм бэ чи зүгээр л хүүхдүүд дээр очоол яариа өдөөл найзалхад амарханшдээ болохгүй бол тэр охинтойгоо найзлаад аваач –

  5. julaa says:

    zorilgo chine uneheer tom baij chadaj bval zovlon ni baga haragdah ystoi.yamar ch zuild ersdel bdag shdee.za tegeed ohin mine dee hetsuu bgag ni oilgoj bga ch zugeer l uragshaagaa gej helmeer bna.yr ni amjilttai yavsan humuusiin ihenh huvi butelgui gej nerlegddeg,tenegduuhen humuus bdgiig anzaarsan bizdee.udahgui ter ohin heleh uggui bolson bhiig chi anzaarah bolno.harin terentei orsoldoh hereggui.bas uzen yadah hereggui.ot setgelgeetei zuuraldaad bh hereggui bdag ym.tsagiin garz.hiij bga zuilee zov gj buren harj bga bol zugeer l uragshaa.amjilt

  6. hmm says:

    За чи ээрээ сайн хун биш бна даа. Бусдийг битгий тоо, ээрийнхээрээ амидар, бурханд залбир, амидралд итгэлтэй алх, бусдад битгий атаарха, амидралд чи ээрээ эзэн ни тэгээд урагшаа! Амжилт

  7. osh says:

    Sainuu ohin min
    Zahiag n unshlaa
    Iimerhuu ohiduud bdim bnlee,nadad bas dairaldaj l baisn ym bn. Tehdee bi ted narig bainga l uurtuu tusgaj bodood baisan ym shig bga ym. Tiim bolohoor uurtuu het ih tusgahgui baiwal zugeer. Yg unendee uuriig chin muulaad bga tedger humus uursduu hov jiv hhuutsuldsun(yer n bol hov hiih durtai, zurshil n ch boltsn bj magad) humus bdg bhoo. Oyutan baih ter saihn tsag zavtai, surch bolovsroh ue ee, ted naraas bolj biti busniul. Basw neg ym helehed eej aavad heleed nemergui ee, bi heldg l bsn ym, bitgii too gehees uur ym neg ih helehgui. Ugaasa ted nar hunii dotood setgeliig bas neg ih oilgogguimoo, uursdud n yg tim zuil bologui bga bolohoor”jijig ymand bitii sataar, ter yu ch bish geed bdg ym”

  8. dont go says:

    eoo ymar tamii togoo ve tei kkk dajgui hureeleltei l bolmoor yum baina da
    dahin zovolgoo avmaar baival add hiigeerei Ganzorig0404@yahoo.com

  9. Арабелла says:

    Бүхнийг өөрөөсөө эхэл дээ дүү минь.
    Эхлээд сэтгэлээ ариусга
    Чи бусдыг өөртэйгөө байнга харьцуулж илүү нэгэнд нь атаархаж явдаг юм байна

  10. Найз zaluu says:

    Чи нэг юмыг ерөөсөө ойлгохгүй байна. Юу вэ гэхээр, чи бодлынхоо гүнд тэр хүүхдүүдийг өөрөөсөө “илүү” гэсэн бодол гүн суулгачихаж. Хүмүүс ихэнхдээ нэгнийгээ дүгнэхдээ гадна талаар нь, гадагшаа өөрийнхөө талаар ямар мэдээлэл цацаж байгаагаар нь дүгнээд байдаг. Ялгаагүй бид нар өөрсдөө ч гэсэн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг биш, жужиглэлтийг л ерөнхийдээ нийгэм рүүгээ гаргадаг. Тэгээд л, яваандаа тэр гадагшаа гаргаж байгаа жужглэлт, чиний жинхэнэ өөрийн чинь мөн чанар 2 холилдоод ирэхээрээ бөөн зөрчил, хямрал гарж ирээд. Тэгхээр асуудлаа шийдэхийн тулд тэр хүүхдүүд чинь наанаа л ийм мундаг дүр гаргаж байгаа гэхээс цаанаа бол ялгаагүй л өөрийн гэсэн асуудалтай, нууцхан айдастай, эргэлзээтэй, мөрөөдөлтэй тийм л хүмүүс байгаа. Энэ бүгдийг ухаараад, тэр хүмүүс чамаас юугаараа ч илүү биш, бас нэх айхтар дутуу биш гэдгийг ойлгочихвол цаашид чамд хэрэгтэй. Эцсийн дүнд өөртөө итгэлтэй бардам болоод ирэхийн цагт хэн ч чамайг оролдож зүрхлэхгүй болно.

  11. zochin says:

    Миний бодлоор чи нэгдүгээрт өөрийгөө ялах ёстой юм шиг байна. Өөртөө итгэлтэй, зоригтой байвал хэн ч дээрэлхэхгүй, гоочлохгүй. Чамайг дээрэлхээд байгаа хүмүүс ч гэсэн хүн шүү дээ, харин ч чи тэд нарт баярла, чамайг шоолж, муулж байгаад нь. Учир нь тэд чиний багахан алдааг маш том мэт ярьж байгаа. Чи тэр алдаа болгоныг засаад байвал дараа нь тэд чамайг муулах алдаагүй болно. Тэд чамайг муулсандаа харамсах болно. Өөрийнхөө хүсч байгаа зүйлдээ анхаар, эелдэг бай, бусдыг сэтгэлээсээ ойлгож харьц, нийтэч бай. Чамайг 2, 3 ухаантай үг хэллээ гээд бусад хүн чамайг шоолохгүй. Чи ч бас өөрийн гэсэн хүрээлэлтэй бол. Гэхдээ нийлж хүн шоолдог биш, нийлж зорилгодоо хүрэх хүрээлэлтэй бол. Амьдрал гэдэг нуруун дээрх ачаагаа дийлж өндийхгүй л бол сайхан бүхнийг харахгүй, газар л хараад явна гэсэн үг. Чи хөөрхөн, бас ухаантай юм. Чамд амжилт хүсье.

  12. Ramiraz Sanchez says:

    Уучил намайг хараал больж чадахгүй!!!
    1рт Загварт ухамсар гэж бдаг юм уу хгүй бхаа!
    2рт Заавал 1 агентлагт явах албаггүй биз дэ?
    тийм болхоор өөр азараас ихлээд хүчээ үзх ядийн тэгээд дараан тэр өлөгчиний зулбасгийг нам дарахгүй юуу!!!
    3рт Гэвэл надаа 1 иймэрхүү юм бол тохиолдож бсан гэхдээ дараа нь өдөөс нулимж чадах хүчтэй болсон ы хийсэн гэдгээ хэлхэд муухай юмдаа гэхдээ би бол маш том нүгэл хийсэн…
    Тэгээд мы чадал ийм чамд ийм юм хийх чадал зориг үүнийг зогцуулах тархи бна уу гэсэн харин дараа тэдний ирүүн мултарсан даа.
    Хэрэгтэй болвол! countercalosjackal@yahoo.com
    Бүх арга замийг судал тэгээд хамийн эерэг замыг сонго гэх бна да дүү минь!

  13. osama says:

    хэхэ хөөрхөн юмаа

  14. sondroo says:

    lady gaga taylor swift гээд л бугд л гоочлуулдаг ад узэгдэж шоовдорлогддог бсан бугд тэрнийгээ даван граад уурийгуу харуулж чадсан чи ч бас !!!!амжилт агуу охин мини

  15. sondroo says:

    хэхэ би бас яаг ийм асуудалтай бсан одоо японд ирээд өрсөлдөх хүнгүй уйдаал сууж бна өрсөлдөгч гэнэт алга болчихоор чин бас муухай юм бна лээшд чи бээшдээ наад өчүүхэн амитантайгаал зууралдаад байлгүй өөртөө итгэлтэй бол ! чи юуч үзээгүй жоохноороо бна за ! лэди төвд би явсан ашиг хонжооны шунал болсон хүмүүстэй газар бна л гэж дугнэсэн дээ дандаа л ном ноос уншчихсан мэддэг юм заагаад харамсаад дууссан даа

  16. Эр хүн says:

    Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр өөртөө хамаагүй зүйлийг хамаатуулж шаналж явдаг… Чи жоохон атаархуу хүүхэд үү гүй юу?

    Өөрийнхөө урдах зүйлийг хийгээд л яваач. Тэр өөр хүмүүс өөрсдийнхөөрөө л явна биз, тэрийг бодож шаналж явдаг, мөн ч их завтай ухаантай хүүхэд ээ чи?!

  17. mm says:

    ер н сургуулид дөнгөж орчоод танихгүй хүний тухай танихгүй хүнээс сонсчоод шууд тэр хүнээс хөндийрөх хүн ховор шдэ чи ангийхандаа л үнхээр өөрийгөө таниулцан бхад болоошд тэхэд л тэд хүмүүсд хэлдийн байж чиний найз ч бас найздаа хэлн угаасаа ангийн нөхдүүд бхад танхимийн тал н чиний тухай жаахан сөрөг бодолтой байх хамаагүйшдэ
    угаасаа хүнд итгэмтгий хүн л тэрнд итгэн хрн хүнд итгэмтгий хүн чамаас эерэг зүйл харуул шууд л өөрчлөгдөн

  18. zohcin says:

    дотроо бгаа айдсаа даван туул насаараа тэрэнтэй хамт байх биш айж байхын оронд айдастайгаа нүүр тул тэр дээрэлхүү охидуудын хувьд тэднээс илүү хүчтэй бол хогийн могой шиг охидууд вэ тэд нар чинь, хүчтэй бай, хүсэж байгаа юмныхаа төлөө яв

  19. Цэцэг says:

    Нөгөө талаас нь харах юм бол, энэ нь чамд өөрийгөө дайчлах, амьдралд өөрийнхөө байр суурийг тогтоох, чамайг хөгжихөд түлхэц болох сайн талтай ч байж болох юм. Хамгийн гол нь бууж өгч, эвлэрч л болохгүй. Харин тэрэнтэй сөргөлдөх биш, тэрнээс бүх талаараа л илүү болчих, тэгээд л болоо…

  20. bizya says:

    битгий тоо. тоохгүй байх хамгийн сайн арга. хүнд мууллууллаа гээд холцрох юм байдаггүй юм.

    цаг хугацаа өнгөрөхөд хүмүүс хэн ни хэн бэ гэдгийг танъж мэддэг юмаа.
    хүн чамд муу санаж болно, харин чи битгий муу сана. зүгээр л тэгээд хая.

    би бол тэнэгүүдийг бодож өөрийгөө зовоохыг хүсдэггүй.

  21. k says:

    хаа сайгүй л тиймэрхүү охидууд (хүүхнүүд) байдаг юм доо. ажил дээр гарсан ч бас нэг хачин юм ажил дээр чинь байж л байна. тэд нарыг зүгээр тоохгүй хаячих хэрэгтэй. амьдрал аяндаа хэн нь хэн бэ гэдгийг харуулаад өгнө. чи 5-10 бүр 20 жилийн дараа наад охинтойгоо өөрийгөө харьцуулж байснаа бодоод инээд чинь хүрнэ. Чи хичээвэл нэг л өдөр өөрийгөө бусдаас илүү гэдгийг мэднэ дээ. Хамгийн гол нь янз бүрийн хов жив ярьж хүн хамаагүй муулахаас болгоомжил. Алтан хошуутууд хаа сайгүй байдаг юм.

  22. dbsdfbadgfb says:

    өөртөө итгэлтэй бай, тэр хов жив хөөцөлдөгч эмгэн шуламаас хол бай, бас туунээс буу ай, айгаад зугатаад бвал тэрнийг чин мэдчээд буур даврах бно, тэр янханаас илуу ухаалаг, илуу эелдэг, илуу ухаантай, илуу сурлагатай, бай, хэлж яриж байгаа зуйлийг ни сонсохоо боли,

  23. nomin says:

    Хун намайг жу гэж хэлж байгаа бол жу гэх бол гээд дэмий жманд санаа зовоод жвдийм бишу. тэгэд ч хумуыс ч бас дандаа хунд атаархаад муулаад жвдгуйм шдээ миний дуу, чи тэгэж бодуул хумус жг бодсоноор чини чамд хандана тэгэхлээр сайн гэрлэн бурхуултэй байхийн тулд хумууст сайн санаж жв тэгэд л болоо,

  24. Soko says:

    ЛЭДИ ТОВД яваачээ

  25. Soko says:

    Лэди товд яваачэээ!

  26. hehe says:

    за даа хэзүү асуудал ч гэсэн яг сайн харвал тийм биш бна чи өөртөө жоохон итгэлгүй харагдаж бна чамд шууд зөвөлхөд тийм гайгуй биэтэй юм бол загварийн дамжаанд яв бас уран илтгэгч юму донж тув эд нар шиг тийм газраар жоохон явж өөөрий нээ л гэж хэлийдаа

  27. aagi says:

    чи эрөөсөө хун намайг юу гэж хэлэх бол гэж бодоод оорийгоо зовоогоод вайдаг хуухэд бнашдээ,чи орийнхоороо л байл даа,хун чамайг яаж ч хэлж байсан тоохгуй бай оорийнхоо дуртай зуйлийг хийгээд яв.

  28. Ih Medegch says:

    Мэхтийг мэхээр нь гэж уг байдаг даа, өөрийг нь сайхан муу хэлээд хов тараагаад хаяач, би бол тэгэх л байсан, алийн болгон тэрэнд дээрэлхүүлж явахав дээ, чамайг дуугуй яваад байвал, монгол жижгхэн юм чинь насаараа чи ингэж явах нь байна шд

  29. XaiR ... says:

    xмм.. ер н яаxаараа ийм элий балай эргүү уxамсаргүй муугаа мэдэxгүй дээрэлxүү эм сүвтэй шулмууд бдаг бнааа!!! зүгээр миний дүү! ганц олдоx амидралдаа xэн нэгнээс xараат амидрана гэж юу байдийн.. xялалзаx тусам н гялалз! xүмүүст өөрийгөө зөвөөр ойлгуул! САЙН НАЙЗ.тай бол… тэрнээс илүү нэртэ нүүртэй дээгүүр оxидтой найзал.. xүн зэвүүн загнаж бxад адилxан л байx xэрэгтэйшд! би чиний ээж чин байсан бол боогоод үxчиxсэн! xайртай оxиноо адилxн xүйстэй эмд дээрүүлxэнэ л гэж байxгүй! тэрэнд дургүй оxидууд бас байж л бгаашдээ! XАМГИЙН ГОЛ Н ЧИ ТЭРНЭЭС ИЛҮҮ!!! энийг л битий март.. илүү сэxүүүн бардам САЙXАН БҮСГҮЙ БАЙ..

  30. tushig says:

    юу яалда хэхэ наанаа ингэж зовж бхар хичээлдэ мундаг сайн л юм бол гадагшаа яв л да над др хурээд нтр хаха joke shu, minii bodloor naanaa bolno butne gevel ooroo l medde uguu gevel gadagshaa garch sur, minii l bodol shu

  31. saran says:

    uurtuu iluu anxaaral xanduul.ter oxiniig bodoood l yawaad bxaar ter chamaas salaxgui bas chi uuruusuu iluu ter namaig yu gex bol bi ternees iluu baimaar baina gsn setgel ix xragdaad bn.tiim boloxoor uuruu uuriinxuu amidraliig tuunees salgaj bod ok
    amjilt

  32. billy says:

    урид ни насний чин остон одоо уэд чин ирчээд, салахгуй зовоогоод бган бх даа

  33. Цэцэг says:

    За, дүү минь. Чиний загварын дамжаанд явна гэдэг чинь туйлын зөв шүү. Бас Лэди төв энэ тэр гээд байдаг гэсэн. Тэнд явж, бас хүнтэй харилцах харилцаанаас сурахгүй юу. Чи л эмзэглэхгүй бол тэр яриад яриад хаа холдохов дээ. Чи тэрнээс илүү эелдэг, өгөөмөр, соёлтой байхад хэн ч чамайг гоочилж чадахгүй л болно доо.

  34. aha says:

    итгэлтэй бол тэгвэл бугд чамд сайн болно,амидралд сургуули ажил гэр гэж ялгалгуй итгэлтэй бардам бай тиймийн учир эрдэм ном хувзас хунар ном сонин сэx энэ тэр бугдийг ни итгэлтэй хийж байж чи бусдийг эргүүлнэ.

  35. onom says:

    яя уу яриад бнаа. жооxон xууxдууд нэг сэтгэлзүйн комплэкс байдгийн. ´тэрний нэг болтой. наадxийг чинэ том болж байж даваx байx. нэг банди олж аваад нудээ аниад дээшээ xараад xэвтчиx. төмөр ба тууний командийнx бол гаагааг чинэ угааж тавичиxна. бусад ни бол чиний энэ байдлаас гараxад чинэ туслана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.