Сексээс болж ээж аав хоёр маань маргалдах боллоо…

Сексийн тухай хүн болгон сайн сайхнаар боддог байх. Мэдээж амьдарлын нэг хэсэг мөн боловч заримдаа хүмүүс сексээс болж ямар хэрэг хүний амьдаралд тохиолддогийг мартсан бололтой. Сексээс болж араар тавилт, хардалт, ганцаардал гээд амьдарлаа сексээс болж бусниулж байгаа хүмүүс олон байх юм. Би маш сайхан гэр бүлд өссөн. Эцэг эх маань хэдэн хүүхдүүдээ бүгдийг нь их сургууль төгсгөж хүний дайтай хүн болгосон. Одоо бид хэд тусдаа амьдардаг болсон. Би ч эцэг эхдээ үнэхээр их хайртай. Өдөр болгон л залгаж ярьдаг. Тэр хоёр маань 60 шүргэж яваа улс.

Сүүлийн үед миний амьдрал орвонгоороо эргээд байна. Манай аав түрүү булчирхай нь томроод шээж чадахгүй болоод түрүү булчирхайн эм авч уудаг юм. Гэтэл гай болж тэр нь бэлгийн чадавхи сайжруулах давхар үйлчилгээтэй байх юм. Тэр нь аавыг маань ор дэрний ажил хийлгэх чадварыг нэмэгдүүлээд болохгүй болоод байдаг. Харин ээж маань цэвэршчихсэн. Тийм болохоор ор дэрний ажил ер сонин биш болсон. Саяхан аав маань согтуу ирээд ээжийг маань үхтэл нь зодсон байлээ. Өөртэй нь секс хийхгүй болохоор өөр хүнтэй секс хийсэн гэж хардаж тэр. Ийм явдал нэг биш удаа болсон бололтой ээж маань л нуугаад байсан болохоос. Сал гэхээр өдий насалчаад энэ хүнийг хаашаа яв гэж хэлэх вэ дээ гэх юм. Тэгээд цаашид дахиж ийм юм болвол яана даа. Хүүхдүүдийнхээ нэгнийд амьдар гэхээр үгүй гэх юм. Аавдаа хичнээр уурлаж гомдож байгаа ч гэсэн хөөгөөд явуулж чадахгүй юм. Гэхдээ л би айж байна. Дахиж ийм юм болоод ээж маань бүр их гэмтвэл яана.

Тэрнээс ч илүү юм болвол яана аа. Биднийг оюутан болж гэрээс явах хүртэл аав маань хэзээ ч ээжид маань гар хүрч байгаагүй. Гэтэл одоо өдий насан дээр. Мэдэхгүй ээ. Би хичнээн тусдаа амьдардаг ч гэсэн өөрийн гэсэн байр оронгүй байгаа. Их хүнд ажил хийдэг. Тэгээд гол нь энэ тухай сонсоод олон удаа нуусныг нь сонсоод нэг л цочиролд орчих шиг боллоо. Хүнд ажил хийдэг байж шөнө унтаж чадахаа байлаа. Тэгээд ажил дээрээ ажлаа дийлэхгүй хүртэл байдалд орж байна.

Би ч яахав яваандаа тайвшраад гайгүй болох л байх. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх билээ. Ёстой яах ёстойг мэдэхгүй юм. Танай гэр бүлд ийм юм тохиолдож байсан уу? Яаж  шийдвэрлэвэр болох вэ туслаач хүмүүсээ…

17 Comments

  1. ok says:

    гадаадын баян хөгшин эрчүүд залужу хүүхэн авч суугаад байгааг харахаар эр хүн өөрийгөө хөгширлөө гэж үздэггүй юм биш үү Манай монголчууд болохоор л дөнгөж 40 гараад өөрсдийгөө хөгширлөө гэж үзээд хорвоогийн юм бүхнээс өөрийгөө хязгаарлачих юм. Тэр хэрээрээ хөгширч байгаагаа мэддэггүй юм байх даа. Ээжтэй чинь аав чинь сайхан ярьж болдоггүй юм уу. Ээжийг чинь зөрөх тусам аав чинь тэнэгтээд байгаа бололтой. Ингэж байгаад элдэв янзын асуудалд орвол яана. /доодохоосоо болж/

  2. Найз zaluu says:

    хэ хэ. хэн нэгнээс бурууг хайдаг Монголчуудийн буруу буруу. Асуудлийн учрийг олоход хүнд бурууг өгөөд байвал байдал дээрдхэгүй шүү Монголчуудаа. Нухацтай хандах хэрэгтэй. 60 жил хүнд гар хүрээгүй хүн эхнэртээ гар хүрсэн байна гээд бод л доо. Чамайг өлсөөд байхад, дотны хүн чин таваг дүүрэн хоол баричихаад чамд огт өгөхгүй байгаад байвал яах вээ?

  3. ыбйыб says:

    өө цэвэршсэн гээд хийхгүй байгаа ээжийн чин буруу…

  4. khongorkhon says:

    зодож нүдэж байгаа үйлдэл дээр нь аавтайгаа ярилцаад ахиж ийм үйлдэл гаргахгүй байх талаар анхааруулахгүй юу. аавынхаа эмийг соль, ээж чинь салж чадахгүй байгаа бол ээж дээ чийгшүүлэгч авч өг, эм бас байна шүү дээ. өдөөдөг тэрийг авч өг дөө

  5. cakmotop says:

    цэвэршсэн бол секс хийдэггүй гэж хэн хэлж байгаа юм бэ? 80 наслаад хийдэг хүмүүс байж л байдаг ш дэ

  6. emegtei hun heregldeg laa bdag gesen says:

    манай хадам ээж нэг өдөр хөгшчүүл хэргэлдэг лаа байдаг гэсэн аваад өг гэж надад хэлээд би санаа зовоод авч чадаагуй бас л 60 гарсан ийм зовлон байдаг гэсэн бас юу болсон буу мэд зодсон бна лээ

  7. Obama Bin Laden says:

    аав чини бол жинхэнэ эр хун!!! Чаплин 73тайда хүүхэдтэй болж бсан гэдгийг санах хэрэгтэй!!!ажилжил байга юм бол хийх л хэрэгтэй шдээ.аав чини залуу хүүхэнүүдэд мөнгө үрж ээжийг чини араар ни тавиж зовоохгуй бна гэдэг үүднээс ни харалдаа..нэг л сэксийн гаж донтой хүний талаар яриж бга юм шиг юм бичихийн!!!60тай гээд гял цал болсон залуу охид эргүүлээд унтаж хэвтээд байга зөндөө л өвөө нар бна шдээ.наадах захийн жишээ ни их сургуулийн хөгшин багш проффэссөр докторууд данда л залуу охидийг нухаж бна шдэ.Эцэст ни хэлхэд 5 Нохойг тууж болохгуй 50тай Хүнийг сургак болохгуй гэж үг бдаг юм шуу!!!

  8. Obama Bin Laden says:

    аав чини бол жинхэнэ эр хун!!! Чаплин 73тайда хүүхэдтэй болж бсан гэдгийг санах хэрэгтэй!!!ажилжил байга юм бол хийх л хэрэгтэй шдээ.аав чини залуу хүүхэнүүдэд мөнгө үрж ээжийг чини араар ни тавиж зовоохгуй бна гэдэг үүднээс ни харалдаа..нэг л сэксийн гаж донтой хүний талаар яриж бга юм шиг юм бичихийн!!!60тай гээд гял цал болсон залуу охид эргүүлээд унтаж хэвтээд байга зөндөө л өвөө нар бна шдээ.наадах захийн жишээ ни их сургуулийн хөгшин багш проффэссөр докторууд данда л залуу охидийг нухаж бна шдэ.Эцэст ни хэлхэд 5 Нохойг тууж болохгуй 50тай Хүнийг сургак болохгуй гэж үг бдаг юм шуу

  9. Өө за за says:

    Эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёрын насны зөрүү их байх тусмаа сексийн хэрүүл гарахгүй.Жар гарсан эр хүн бол одоо үед хөгшин биш.Хөгширсөн болхоос үхсэн биш гэж мэдхүү.
    Монгол эмэгтэйчүүд хар залуугаараа хөгшөрөх дуртай болоод тэр.Орчин үеийн хүмүүсийн биеийн наслалт уртсасан өнөө цагт 60-70 гарсан хүмүүс салж нийлэх ч ердийн үзэгдэл болж.Тэр байтгуай хүүхэд гаргаад байхад бол харин ч Аавын чинь зөв.Жинхэнэ жалх сайтай Монгол эр байна.Тэгээд ч насаараа дуртай хийж явсан ажилаа ч харин ч нэг босдогол юм бол хийж байна гэж бодож явдаг юм шүү Монгол эр хүн гэдэг чинь.Хаашаа юм тэгээд шар сэмжилэж гудамжанд хүүхэн эргүүлэх үү

  10. Арабелла says:

    наад эм чинь эрхтэнд нь биш сэтгэцэд нь нөлөөлөөд байгаан биш үү.
    ер нь буруу зөнөсөн өвгөчүүл шиг сэжгийн амьтан байхгүй ш дээ.
    үр хүүхдээ боддоггүй арчаагүй улс

  11. cahirmaa says:

    шившигтэй юмбэ, 60 тай эхнэрээ зодоод байхдаа яадаг юм, эмийг нь солиод үзээч

  12. darga says:

    аав ээж хоёрын чинь асуудал…харин зодож нүдээд байгаа талаар бол чи аавтайгаа ярилцах хэрэгтэй

  13. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    МЭРГЭЖЛИЙН ЭМЦХЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАА..ҮҮНИЙГ яалтай БИЛЭЭ..

  14. huush says:

    кк ёстой хугийн асуудал байна наадах чни. ямаар ч иумбдээ

  15. bodol says:

    харин тийм ум болсон бас манай гэрт. утсаар ярисан чин ээж иймэрхүү ум болоод гэж.би аавд дургуй хурээд яаж ч чадаагуй ямар болиоч гэлтэй биш арай зодоогуй байх гэж найдаж бна

  16. Mongolia says:

    Ээж чинь юун сүртэй юм.Бялба нүдүүлж байсанаас худалаа үнэн ёолоод хэвтэж байвал илүү дээр юм бишүү? Заавал сэкдэхгүй гэж зөрж зодуулаад байхдаа яхав дээ.Тэгээд ч яг үнэн юмуу? 60-гарсан мөртөлөө нэмэлт боов босгодог эм жихшиг тэгээд тийм хурдан айхтар үйлчилээд байхдаа яхав дээ ямар бугийн чив бишдээ.

  17. gerel says:

    chi tegeed oroh orongui yum bol gertee yavaad ochoochee chinii hajuud aav chine arai zodohgui bailguidee hugshirchihood buruu zonochihson ovgon uu gui yuu harin. ter em iign uulgaha bolihgui yuu esvel nemelt em ter saijraad baiogaa yumand n uulgahgui yuu namjaadag yum hum baidag biz emchees sain lavlaad ugchihooch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.