Би өөрөө л хайрлаж дурлахгүй бол хүнтэй үерхэхгүй гэдэг хувийн жижигхэн зарчимтай байлаа. Тиймдээ ч өөрт минь сэтгэлээ илчилсэн цөөнгүй залуусын харцыг “уучлаарай, үгүй” гэсэн хариултаар буцааж явсансан. Ингээд л эрх чөлөөт, эрдэм номын мөр хөөсөн гэнэхэн охин гүйж явахдаа нэгэн нүдэнд дулаахан залуутай танилцаад бид үргэлж харилцаатай байдаг болов оо. Тэр ч их халамжтай, хүнтэй яаж харьцахаа мэддэг залуу. Би соронзлогдсон юм шиг л түүнд татагдсан.
Цаг хугацаа ч харвасан сум шиг одож нэг л өдөр би түүнд онгон биеэрээ очиж эмэгтэй хүн болсон. Бид нэгэнгүйгээр амьдралыг төсөөлдөггүй байлаа. Манай залуу ааш зан, ажил төрөл, бие хаа царай зүс гээд л бүх зүйл сайтай. Хэн ч хараад нүдэнд дулаахан, нуруулаг сайхан залуу байна гэцгээдэг. Бас тамхи татдаггүй, ааш зан нь эвдрээгүй, архинаас холуур явна гэж ярьдаг. Бид ч бүх талаараа их сайн нийцдэг, жаргалтай хосууд байлаа… Тэгсэн нэг өдөр би жирэмсэн болсоноо мэдэв.
Төлөвлөөгүй байсан болохоор эхэндээ жаахан балмагдсан ч, удалгүй цаанаа л нэг гэрэлтэй дулаахан совин зүрх рүү харван орж ирдийн байна лээ. Нэг хэцүү нь ажил амьдралаас шалтгаалаад бид хүссэнээрээ хамтдаа байж чаддаггүй юм. Хүүхдийн тухай сонсуутаа л хайрт залуу маань бөөн баяр болдог юм байна. Би ч өдөр ирэх тусам “хүүхдээ гаргана” гэсэн бодол маань улам лавширсаар байлаа. Тэгтэл нүүр тулаад ярилцсан нэгэн өдөр залуу маань “хүүхдээ ер нь авахуулъя” гэсэн санал тавьдын… Би өөрийн мэдэлгүй л уйлчихсан…
Би тэр залууг урдны эмэгтэйгээсээ харилцаагаа бүрмөсөн салгаагүй байгааг нь мэддэг байсан. Тэгээд бүхнээ зохицуулан байж уулзсан тэр хэд хоногтоо асуудлыг шийдэх хэрэгтэй боллоо. Залуу маань нүүр тулаад ярилцах гэхээр нэг л сонин, хөндий ч юм шиг. Урьд өмнө нь магадгүй бид ийм чухал шийдвэрлэх асуудалтай тулгарч байсангүй. Би “бид хүүхдээ гаргасан нь зөв болноо” гэсэн байр сууриар л хандаад байлаа. Тэгтэл яг тэр эгзэгтэй үеэр нөгөө урдны хүүхэн нь залгаж байна. Тэгээд тэр хүүхэн нь “Би шинжилгээгээр БЗХӨ-тэй гарлаа. Тэр өвчин нь тэмбүү” гэж хэлдэг байгаа. Ингээд л залуу маань үнэнээсээ ч шоконд орсон уу, бүр сонин болчихлоо, надтай ч бараг ярихгүй. Бүх ажил төрлөө зохицуулаад ирсэн намайг тоохгүй, худлаа үнэн нь мэдэгдэхгүй шалтгууд тоочсоор байгаад залуу маань явахаар зэхлээ.
Тэгэхдээ бас “тэмбүү гэдэг өвчин нь урагт халддаг гэж байна. Хайраа хоёулаа хүүхдээ гаргаж болохгүй ээ” гээд л… би бүр арга ядлаа. Надад хугацаа ч байгаагүй, 3 хоноод л чөлөөний хугацаа дуусах гэж байдаг. Тэгээд шөнөжин уйлсаны эцэст өглөө явна гэж зөрүүдлэх залуугаасаа “намайг абортонд ороход ядаж хамт бай л даа” гээд гуйлаа. Тэгсэн эцсийн шахуу энэ гуйлт минь хүртэл нөлөөлсөнгүй, тэр яваад өглөө.
…Тиймээ, тэр өглөө надад абортонд орохдоо хүүхэдтэйгээ хамт үгүй болоод, эмнэлгийн хаалгаар гарч ирэхдээ урдны бүх сайхан минь устах юм шиг санагдаж байсан. Угаасаа надад бодоод байх юм ч үлдээгүй, цаг хугацаа, амьдрал, гомдол гээд бүгд хоолойн дээгүүр давхцаж би тэр өдөр эмнэлгийн хаалга татсан… Тэгтэл тэр өдрийн маргааш тэр залуу “хайр нь тийм өвчингүй гарч байна. Хоёулаа хамгаас хөөрхөн хүүтэй болно шүү” гээд инээмсэглэсээр ороод ирсэн. Түүнийг явж чадсан учраас би түүнээс бүх харилцаагаа таслахаар шийдээд утсаа салгаад, абортонд орсон гэдгээ хэлээгүй байсан юм. Би ч их ядарсан байсан, “хүнээр ингэж тохуурхаж болдымуу, би чамаас сална” гээд уураа бартал зөрүүдэлсэн ч нэх үр дүнд хүрсэнгүй. Тэгээд явтал минь халамжилж эмнэлэг эмчээр үзүүлсээр байгаад намайг унаанд суулгаж өгсөн. Одоо надаас салахгүй гэж үргэлж хэлдэг…
Энэ амьдрал ер нь юу болоод байнаа… Бас болоогүй тэр үеэр өөр нэг эмэгтэйтэй мессежлэдэгийг нь мэдсэн. Надад бас л түмэн тайлбар, хайр ярьсаар байгаад уурыг минь тэр үедээ гаргачихсан. Уг нь би түүнд хайртай, тэр ч бас надад хайртай…
Би дунд нь орооцолдоод байгаа болохоор өөрийгөө хөндлөнгөөс харж, аль нь зөв аль нь бурууг ялгаж чадахгүй байх шиг байна. Та бүхэн надад чин сэтгэлийн зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би урьд нь өөр эр хүнтэй энээ тэрээ болж байгаагүй болохоор магадгүй надад энэ талын туршлага дутаад эр хүнийг таньж чадахгүй байгаа юм болов уу? Амьдрал баялаг гэдгийг мэдэх ч ингэж тохуурхана гэж санасангүй явлаа. Сайныг л санаж, гэгээнд л тэмүүлж амьдардаг юмсан…
Та бүхнийг хүндэтгэсэн нэгэн уншигч. Баярлалаа.
35 Comments
яаж хуурулад тэсээд байдаг юм бэ одоо тэмбү дараан удахгүй дох той гэд ород ирвэл яахуу та хайртай болхоор уучилдаг байх би хэзээж уучилахгүй байсан
зүгээр салаач ээ. наад залуу чинь цаанаа нэг зүйлд найдаж байсан болоол хүүхэд гаргахгүй гэж байсан байхгүй юу, тэгээд тэгэж яаралтай очоод цаад хүн нь салы гэнгүйт мунхаг чамайг сонгож байгаа юм. Чи №2. нэг өдөр №1 эргээд ирвэл чи буцаал №2..
Чи тэнэг- цаанаа хүнтэй хүнийг мэдсээр байж хамт амьдарна гэж найдаж л байдаг.
huue ter omnoh huuhen ni yu ve. terenteigee huuvildaad l huuhdiig chin avhuulchihsan bna shd. omnoh huuhneesee haritsaagaa taslaj chadahgui l bgaa bol teriigee haych. chamd hani bolohgui shd
больж үзээ хө. Найз залуугынхаа гэрийнхэндээ танилцуулсан анхны эмэгтэй гэдгээ яаж мэдэж байгаан? найз залуу чинь тэгж худлаа ярьсан ч юм бил үү. ер нь анхны эмэгтэй байлаа ч гэсэн яадаг юм. Наадах чинь чамайг хуурсан муу залуу байна шдээ. эцсийн эцэст чиний амьдрал болохоос бидний амьдрал биш, алдвал чи л алдаж байгаагаас хойш тэгээд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү өөрөө мэдэхгүй юу.
Яахав дээ амьдрал хол ш дээ… Бүх зүйл болох болохгүй, бүтэх бүтэхгүйгээрээ ялгараад ирнэ. Алдаагаа дахиж давтахгүйгээр зүгээр л уужимхан сэтгэж холыг харж амьдар…
кккк энэ дээд талын хүн юун сүрхий бухимдсын дээ. Угаасаа наад хүн чинь зөвлөгөө авч байгаагаас биш амьдралаа шийдүүлэх гээгүй байна ш дээ кккккк
эсвэл нөгөө эмэгтэй нь юм уу ккккк… хөгжилтэй ч юмаа даа гэж
НАДАД бууртААД тэгээд ашиглуулаад л явж бай даа чи ч дуртай бгаа юм шиг бна тэ хууртагдаад амидрахдаа
кккк Би арай ч тэгж эхнэр нөхөр болцон хүмүүсийн дундуур гүйж явах тэнэг хүн биш ээ. Би тэр эмэгтэй дэргэд харин ч залуугийнхаа албан ёсоор гэрийнхэндээ аваачиж танилцуулсан анхны эмэгтэй нь юм шүү..Хайртай байгаад байгаагийнхаа хувьд би өөрөө ч гайхаж л байна… энэ бас хэн нэгний зохиол ч биш, хэрэв зохиол байсансан бол харин сайнсан…за ямарч та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Сайн сайхныг хүсье ээ…
Чамд тэмбүү халдаачлаа гэж ярьж байгаа хүнд хайртай бгаад бдаг аймаар юмаа. Чи эсвэл эхнэр нөхрийн дундуур гүйгээд бгаам бишүү.
uchlaarai naad zaluu chn chamaig zugeer l hairldgui yum bn.hudlaa itgel turvvlsen humuusiin l neg.chi soxop hairanda itgex itgexgui ni chinii songolt.
энэ яг нэг эмэгнэлт зохиол шиг уншигдаад байхээн. энэ хэн нэгэнийх нь зохиол биш юмуу. жинхэнэ байсан бол ингэж таарна гэж байхуу? өглөө яваад хүүхдээ авхуулчаад ирсэн чинь нөхөр нь өвчингүй нтр гэж гарч нтр… хахахахаха зөөз хөгжилтэй л байлаа
цаад хүүхний явуулга юм биш үүү , ядаж наад салгаа шинжилгээ өгүүлээд , дараа ни шийдвэр гаргахгүй дээ , маргааш ни ирсэн гэж дээ , наад салга чини ерөөсөө чамаас хүүхэд хүсэхгүй үлгэр яриад яваад байгаа юм биш үү заютай ч байсан амжилт
Ene suuliin ueiin zaluuchuud hun gehed hetsuu boljee. Bie biendee ingej handaad bhar hunii zan chanar ewdreed hun ulam l muuhai bolood bn shu de. Negendee horsoh muu sanah hardah hariugaa awah osh honzontoi boloh geed buh l buruu zuil hunii hariltsaanaas garna shu de humuus mini e. Odoo uhaan suutsgaa l da. Erchuud ta nar oorsdiigoo uhaantai l gedeg yum bn le uhaan chin haachichihsan yum be.
за даа тэгээд амьдрал ч дээ дээ…хүний сайхан сэтгэлийг их л нухчдаг зүйл шиг байна даа…нэгнээ хайрлаж бүлээн үгсээр зүрхийг нь дулаацуулж ахархан энэ л заяагаа зөв зүйлд л зориулж өнгөрөөвөл хүмүн төрлийн утга учир нь болно шүү дээ…
чи өөрийнхөө зөн совинд итгэх хэрэгтэй байждээ. чамд сайхан зөн совин санагдсан бол сайхан л байх байсан байна. авхуулхаасаа өмнө эхлээд шинжилгээ өгч хүүхдээ хамгаалах хэрэгтэй байждээ. Чи их хувиа хичээсэн аминч үзэлтэй туйлбаргүй хүүхэн байна. тиймдээ ч дуун дээр нь хүүхдээ авхуулцан байна шдээ. ер нь чи өөрөө гэр бүл болоход ямар ч сэтгэл санааны бэлтгэлгүй байгаа юм бишүү. тэр залуудаа ч гэсэн чи бүхнээ зориулж чадах сэтгэлийн тэнхээ байхгүй юм байна. тийм болхоор гэр бүл зохиохоо хойшлуулсан нь дээр.
Яг тэр үеэр утасдаад тэгээд чамд тийм өвчтэй гэдгээ хэлээд.. наадах чинь анхнаасаа чамд зориулсан жүжиг байсан байна.Чамтай гэр бүл зохиож амьдрах нь сонин биш түр зуурын зугаа цэнгэл л тэр залууд чухал юм байна.Шууд эргэлт буцалтгүй алхаарай.
sal doo. huuhnuud uursdiiguu huuragdaj baigaagaa medseer baij ingeed zuuraldaad baidag shaltgaaniig eroosoo oilgohgui yumaa
АНХНААСАА бүх юм н худла залу бна даа тэр хүүхдийг чини авхуулахийн тулд зохиосон зохиол тэгээд бас тэр хүүхний танидаг эмч эд нар гэдэг н ч худлаа бүгд наад залуугийн чини үлгэр л бна даа ямар муу санаатай залуутай учирчихсийн аймар юма бас наадах чини хүн чанар гэж юм алга үр хүүхдээ алах гэж хор найруулаад дээрээс чи бол тэрний хувид юуч биш юм бна
Хөөе цаадах чинь цусаар уйлж, хоолойдоо хутга тулгаад үхлээ шүү гэсэн ч шийдвэртээ үнэнч байгаарай Дахиад уярчихав даа: зал#тай шүү эрчүүд!!!!
за тийм байлгүй дээ энэ эрчээрэээ урагшаа
Надад зөвлөгөө өгч, харж чадахгүй байгаа нүдийг минь нээж өгч байгаад та бүхэнд баярлалаа.
Тэр намайг гуйгаад байхад хаяад явсан болохоор надад шинжилгээ өгөөд яваад байх хүсэл ,бас цаг хугацаа ч байгаагүй. Бас нэг хүний сайхан үрийг аавгүйгээр нь дуудуулан байж энэ орчлонд авчраад яах ч билээ дээ л гэж бодогдсон. Надад тийм шийдэлд хүрэх үнэхээр амаргүй байсаан… Гэвч одоо яая гэхэв. Бүх зүйл ард үлдсэн. Одоо урдах ирээдүйгээ л харж амьдарна. Шаналж бас шархалсан сэтгэлээ л хуваалцаж нимгэлсэн юмаа..Баярлалаа.
Тэр урдных нь эмэгтэй зохион байгуулалттайгаар хорлосон юм шиг байна лээ.Ажлынх нь газрын эмчээр хүртэл яриулж байгаад үнэмшүүлцэн байгаам даа. Хүн гэдэг аймар байдаг юм байнаа…Тэр урдных нь хүүхэн 2 хүүхэдтэй нөхрөөсөө салсан эмэгтэй байдын.Тэр залуугийн араас нь дандаа гүйгээстэй,ядаргаатай. Сая өвдөж зовж явахдаа хүнээр үзүүлэхэд надад хараал хүртэл хийлгэсэн юм шиг байна лээ. Тэр шулмынхаа арганд нь ороод явж чадсан залуудаа ч гомдож байна…Тиймээ одоо би сална…Өөрийн ганц үрээ хайрлаж чадаагүй залуу хүний 2 хүүхдийн хойд эцэг нь болоод амьдарна биз. Надад хамаагүй.Өөрийгөө торноос чөлөөлөх зоригийг минь нэмж өгсөн та бүхэнд баярлалаа.
чиний бичлэгийг уншихад их л хатуу шийдсэн юм шиг бичсэн мөртлөө сүүлрүүгээ нээх сонин уяраад явчихсан юм шиг л бичсэн байна. эмнэлгээс гарч ирэхэд чинь бүх сайхан юм чинь устсан гэдгийг чинь уншаад овоо ухаарч дээ гэж бодсон чинь нөгөө залуугаа хараад шал өөр болсон байхын. хамаг сэтгэл, эрүүл мэндээрээ хохирчихоод наад тэнэг хариуцлагаас зугтаасан залуугаа уучлаад амьдрах юм бол чиний амьдрал цаашид улам л утгагүй болох байлгүй дээ. хэрвээ би чиний оронд байсан бол хэзээ ч найз залуугаа уучилж чадахгүй байсан. харваас хань болж чадахгүй нь тодорхой харагдахгүй байна гэжүү. өөрийгөө хүндэлж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч амьдрах сайхан шүү гэж хэлмээр байна.
Харин наад залуу чинь худлаа мэссэж явуулсан юм шиг л санагдаад байна даа. чи ч гэж чи абортноосоо өмнө шинжилгээ өгчиж болсонгүй юу? ажилтай байсан л гэж битгий хэлээрэй дээ. Одоо наад залуутайгаа хайр майр яриад байлгүй больж үз. Худалч, завхай гар байна шдээ. Хүүхэн уярааж …чаад бас худлаа яриад авхуулчдаг айхтар эр байна даа…
ТЭР ХЭЗЭЭ Ч ЧАМД САЙН ХАНЬ БОЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ХЭДЭН Ч ХҮҮХЭНТЭЙ ЗЭРЭГ ЯВАЛДДАГ ХОГИЙН ГАР БАЙНА ХАЙР МАЙР ГЭЖ БАЛАЙРХАА БОЛЬ ЧИ Ч ГЭЖ ЧИ ӨӨР ХҮҮХЭНТЭЙГИЙН НЬ МЭДСЭЭР БАЙЖ МЭДЭЭЖ ЧАМАЙГ ЗҮГЭЭР Л АШИГЛАЖ БАЙНА МАЛАА
чамтай уулзаж байгаа тсагтаа ногоо хуухэнтэйгээ тохироод худлаа тийм мсж ябуулсан ум бишуу. муу хун бн
Ийм туйлбаргүй байгаа, өмнөхөө ч шийдчихэж чадахгүй хоёр хүүхний хооронд уяатай нохой шиг яваа хүн ч хань болно гэж юу л бол доо. Архи уудаггүй тамхи татдаггүй л болохоор сайн хүн байна гэж байдаггүй юм даа охин минь. Түүнийг нөхсөн бас нэг НО эр хүнд байж л байдаг юм. Завхай, хартай, худалч, уураа хүрэхээр юу ч хийж магадгүй гээд их л олон муухай аашны нэг заавал байдаг юм даа. Хүүхдээ их хурдан шийдвэр гаргаж авхуулж дээ. Хэзээ ч харамсаад барахгйү юм болбол яана. Хайр гэхээсээ илүүтэйгээр хамаг сав суулгаа ухуулаад байх алдаа дахиад хийхгүйгээр сайн л бодож нэг бол салсан дээр дээ. Чиний анхны эр хүн, анхны хайр гээд хэн ч байлаа. Тэрнээс илүү чиний эрүүл мэнд чухал шүү. Чамаас өөр чамайг үнэнчээр хайрлаж чадах хүн, бурхан байлаа ч чадахгүй хожимдсон байхаар үйлдэл бүү гарга. Өөрийгөө хайрлаж хүндэлж чаддаг хүн л хүнийг хайрлаж, хайрлагдаж явах ёстой гэж хувьдаа боддог. Тэгж байж ч хайр гэдэг юмыг ч мэдэрдэг хүн болдог байх. Ер нь бол ингэж ухуулж төнхүүлж зовохоос эхлээд эм хүн л зовдог хорвоо доо.
er ni ywtsgvil gar bn da
наад залуугаасаа сал. өөр шинээр амьдрал руу тэмүүл. чамайг болон өөрийн хүүхдээ үгүйсгэсэн хүн чамд хань болохгүй хангалттай хохирлоо одоо боллоо бүсгүй минь
давартсан муу шээс вэ, миний охиноор ингэж тоголсон бол тэр залууг н насан туршд н эрэмдэг болгох байсан новш
Лxагвагийн Сонголт гээд дууг сонс.чи өөрөө маш том алдааг сонгосон бна.өмнөx хүүхэнтэйгээ харицаатай гэдгийг ни мэдсээр байж…. чи ч сумтай гар бна даа
ooriin gargasan shiidwertee odoo haramsaad ch oroitson ternii orond dahij iim aldaa gargahguig hicheej amidar buh um n shan burdsen zaluu chn notoi l bj dee ternees erthen sal hairtai ene ter gj huchii n bitgii too chamg iim alhamd hurgechd yu ch boloogui um shg hayal ywah hun bn tegd ch ene bol amidral shuu dee harin ur huuhdiihee huwi zayagaar l bitgii toglooch zaluus min
Охин минь өөрийгөө хүндлэх хүндлэл хаачсан?
ийм толгой хөл нь мэдэгдэхгүй амьдрал гэж юу байсан юм.
чи бичихдээ нэг талыг барьж бичжээ. Гэхдээ өөрийн болон хүүхдийнхээ хувь заяаг ингэж шийдэж болно гэж үү. Мэдээж чи өөрөө шинжилгээ өгсөн л байх гэж найдъя.
Нэмж хэлэхэд өөрийгөө цэгцлээ. Бодол санаа бүх зүйлээ. Бас өөрийгөө хүндэл. Тэгж байж бусдаар, эр хүнээр хүндлүүлнэ шүү дээ
Хэт сайхан залуучууд дэндүү асуудалтай байдаг юм даа… Чамд нээх хань болохоор хүн биш шиг л санагдаж байна. Мэдэхгүй юм даа. САйн ярилцах л хэрэгтэй байх.
оо зл зл энэ эрчүүд н нээрээ унэнгээсээ яацийн бэ? унэхээр ийм бгад бгаму эсвэл зохиол бичээд бгаму? суулдээ бур энэ cekc.mn-d orhoos durgui hurdeg boljee, margaashnaas orku l bhaas, suulchiin setgegdlee uldeeydee, busguichuud min huntei uerhej bolnoo gehdee yaga ch gui huuhedtei bolno suuna gj bitii yarij bai hervee tegj shiidsen bol caad har yumniihaa am ochgiig n sain av aav eejtei n uulzalda hervee nz zaluu chin todorhoi hugacaand uerhcheed chamaig nz nartaigaa tanilcuulahgui aav eejde heleegui (aav eej oir dotniihondoo yadaj neriig chin bolood busad zuiliig chin nariin heleegui yumaa gehed yadaj nz ohintoi gdgee heleh yostoin bgazde) bol naad hun chin nootoi bnaa chamd hairtai durtai l yum bol chamaig yagad oir dotniihoo humuusees nuugaad bnaa? caanaa neg uchirtai bna gsn ug ain sain tolgoidoo togtooj av eregtei humuus emegtei hund hudlaa helj ulger zohioj uyaraah n caanaasaa baigalias teged zohilduulcan tm t1 amitad bdin yagad gevel boovondoo zahiragdaad olon huntei yavaldaj huslee hangahiin tuld shuude, tm bolhoor yadaj uerheed neg jil ntr bolchood bie biedee hairtai durtai suuna barina huuhedtei bolno ntr gj yarij bailda yu yu ch yagachgui bj l huuhedtei bolno tegsnee bolku avhuulii ntr ch gjaah shig, emegteichuud min uerhej bga hunee sain sudlaa herve yamar neg ergelzeetei naidvargui sejigtei sanagdsan zuil garch irvel shuud ooroos n asuu lavla unen uu hudlaa yu neg tiish n shiid esvel medeejiin zuil dr hairtai hundee itgejiin barijiin bi hairtai dassan barisan geed uuchlaad orshoogood zohicood bgad bh tusam chin davardiin, ecest n chi hohirno uu gehes eregtei hun hezee ch hohirdoggui yumaaaaa, BYE CEKC.MN
амьдралыг нь там болгооч, юун хайр вэ,
Чи xэд xоног xардаг л байж дээ. Гэxдээ яаxав Xүний чанарыг таниxад иx xугацаа шаардлагатай гэдэг болxоор одоо даxиж жирэмсэн болоxгүй сайн xамгаалж байгаад Наад залуугаа улам сайн таниxыг xичээ гэж xэлмээр байна. Ер нь яарч xүүxэд гаргаx xэрэггүй гэдгийг Xүмүүс араас xэлээд өгөx байx.