Хамтран амьдрахын эерэг ба сөрөг талууд

Баруунд голдуу нийтлэг байдаг хамтран амьдрах хэлбэрийг манай залуус ч сонсох болсон. Ийм хэлбэрийн гэр бүлд эврэг ба сөрөг тал бий.

Эерэг тал
Хамтран амьдрагчид нь бие биеийнхээ зан чанар, элдэв зуршилд нь дасан зохицож чадах эсэхээ олж мэдэхэд илүү тустай.

Өөр өөр орчинд өссөн хүмүүсийн зан араншин, элдэв зуршил ганц нэгхэн удаа болзож уулзсанаар сайн мэдэгдэхгүй.

Хүний араншин, элдэв зуршил нь өдөр тутмын, ахуйн асуудал дээр тод илэрдэг.

Орчин үеийн залуус яаран батлуулж гэр бүл болчихоод л үр хүүхдээ өнчрүүлж, салж сарних дээрээ тулж болчимгүй алхмууд хийдэг. Тэгвэл хамтран амьдрах хэлбэр нь хэн хэнийхээ амьдралыг золиослох, сэтгэлийг шархлуулдаггүйгээрээ давуу юм.

Хамтран амьдрах нь хэдэн хүүхэдтэй болох, ирээдүйгээ бодитоор дүгнэж болохуйц зөв хэлбэр юм.

Сөрөг тал
Хамтран амьдрагчид нь сэтгэл зүйн хувьд салалтад хэзээд бэлтгэлтэй байх, шийдвэртэй алхам хийхээс зайлсхийх, хариуцлага хүлээх чадвар суугаагүй байдаг.

“Хууль ёсоор гэрлэсэн биш дээ, болохгүй бол хоёр тийш болно” гэсэн бодол давамгайлдаг.

Харьцаа ийм баталгаагүй, хэзээ ч хамаагүй салах магадлал өндөр байдаг нь бат бөх гэр бүл
болоход мэдээж бэрхшээлтэй.

Хамтран амьдрагчид албан ёсны гэр бүл болох хугацааг хэт сунжруулах, хойш татах, бие биеэсээ өө сэв хайх асуудал даамжирдаг.

Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хамтран амьдраад 3 жил болоход албан ёсоор гэрлээгүй хосууд хойшид ч ийм алхам хийхээс бэргэдэг, зайлсхийдэг гэнэ.

/Хань/

1 Comment

  1. Арабелла says:

    Миний хувьд хамтран амьдрахыг дэмждэг. Хар нялхаасаа төлөвшөөчгүй байж гэр бүл бүл болчихоод таарч тохирохгүй байна гээд л амьдралд хандах хандлагаа эвдэж, үр хүүхдээ өнчрүүлэх нь элбэг болсон нь харамсалтай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.