Бид 3 сайхан амьдарч байсан юм гэтэл…

Би анх дунд сургуулийн 4-р ангид ангийнхаа хөвгүүнтэй үерхэж эхэлсэн. Бидний үерхэл үргэлжилсээр их сургуулийн 2-р курст би жирэмсэн болсон байлаа. Намайг жирэмсэн байх үед манай нөхөр зуны амралтаар ажил хийж мөнгө олно гээд хөдөө мэргэжлийнхээ дагуу хэсэг хугацаанд ажилласан юм. Хичээл орох дөхөх үед тэр ирж амьдрал маань тайван үргэлжилж байтал нэг өдөр хөдөө хамт ажиллаж байсан гээд нэг охин надтай уулзхаар ирлээ. Гэтэл тэр охин надад тэр 2 хөдөө байх үед холбоотой болсон тэгээд ч зогсохгүй өөрийгөө бие давхар болсон хүүхдийнх нь эцэг нь манай нөхрийг гэж хэлэхэд миний нөхөртөө итгэж байсан итгэл бас өдий хүртэл 2-лаа хамтдаа босгосон амьдрал хайрлаж явсан хайр, хэвлийд өсөж байгаа үрээ бодохоос зүрх минь хэдэн хэсэг болон унах шиг санагдсан.

Яаж ийм хариуцлагагүй бас хүний үнэргүй бас хүний итгэлийг яаж ингэж хөсөр хаяж чадаж байнаа гэж бодхоос гомдмоор санагдаж байсан.

Харин тэрэнд тэр охин ирээд тэгж хэлээд явсныг хэлхэд худлаа бас нэг залуу ч тэрэнтэй явдаг байсан гээд өөрийгөө хамгаалаад бүр сүүлдээ гэдсэн дэхь хүүхэд чинь ер нь миний хүүхэд биш гээд өөрийнх нь буруу байхад надруу бурууг ямарч аргаар хамаагүй эргүүлэх гэсэн оролдлого хийж эхлэхэд нь би энэ хүнийг арай ч дутуу таньж дээ гэж өөрөө өөртөө гомдож /хөдөө явж ирснээсээ хойш архинд их дуртай болсон байсан/ цаашид амьдралаа авч явж чадахгүй хүн байна гээд би хурдхан салах шийдвэр гаргасан.

Тэр үеэс хойш 8 жил өнгөрч миний хүү хичээл сурлага нийгмийн идэвхи сайтай сайн хүн болон өсөж байна. Би хүүгээ оюутан байхдаа төрүүлсэн ч хичээлээ завсардуулалгүй сурсаар хүүхдээ ч сайн хүн болгон хүмүүжүүлэх зорилго тавьж амьдарсан. Сургуулиа төгсөөд нэг Олон улсын байгууллагад нилээн том албан тушаалд шалгуулан ороод тэнцсэн. Энэ олон жилийн хугацаанд өөр юунд ч сатааралгүй ажил амьдралаа бодож явсан. Найз нөхөд ч надад байсангүй.

Би одоо 26-тай, өөрийгөө бусад бүсгүйчүүдээс дутхааргүй царайлаг гэж боддог, өндөр, хоол ч амттай хийчихнэ хувцас ч оёчино харин ааш зангийн хувьд бол зожигдуу болсон.

Харин нэг санаанд оромгүй сонин хүн миний амьдралд орж ирсэн. Тэр хүн миний шшардлагад нийцсэн өндөр боловсролтой, илэн далангуй ярилцаж чаддаг, бас нэг компанид өндөр албан тушаал хашдаг тийм энгийн залуу. Тэр бид 2 анхны харцаар л бие биендээ дурласан. хүү бид 3 цагийн маш сайхан өнгөрүүлдэг байв. Энэ харьцаа минь үргэлжилсээр тэр хүү бид 2ийг гэрийнхэнтэйгээ танилцуулаад тэдний гэрийнхэн өмнө нь түүнээс минйи тухай сонсож байсан юм шиг байна лээ хүү бид 2-г их сайхан хүлээж авсан. Би ямар ч байсан амьдралд хүн зовох цаг байхад жаргах цаг ирдэг юм байна гэдгийг тэгхэд мэдэрч эхэлсэн.

Одоо бид нэг гэрт орсон амьдралын сайхныг хүү бид 2 мэдрээд үнэхээр байхан байна. Харин манай ээж аав 2 бидний амьдралд байнга оролцож тэг ингэ хүүгээ одоо ингэж хүмүүжүүл гээд оролцоод байдаг болчлоо. Би хүүгээ өөрөө мэднээ гэж манай нөхрийг хэлэхэд нь чи ямар төрсөн эцэг нь биш чамд хамаагүй гээд байх юм. Манай нөхөрт энэ нь маш хүнд тусдаг уг нь хүү бид 3 сайхан амьдарч байсан юм би одоо яах вэ зөвлөөч?

18 Comments

  1. mr.batmunh says:

    этсэг эх чин иамар ухамсаргуй хумуус вэ

  2. баагии says:

    хатуу ч гэсэн ээж аавдаа энэ удаа амьдралд минь битгий ор гэдгийг л ойлгуулах хэрэгтэй.

    ийм сайхан хүн таарч байхад

  3. ыуыу says:

    Хүүе энэ сэкс.мн-ийнxэн чинэ сэтгэгдэл устгадаг юм бна шуу дээ. Бас энэ нийтлэл нилээн дээр уэд энэ сайт дээр арай өөр өнгөөр нийтлэгдсэн байсан, xөдөө явдагийн оронд зусланд багш xийж бгаад ирсэн гэсэн боловч сюжэт ни яг адилxан байсан.

  4. TAIVAN says:

    та 3 сайхан бж биэ биэ сайн ойлгодог бол хадмууд ямар хамаа бнаааямар хадмуутайгаа суусан биш нохороо ойлгож бга бол нохороо урам ог та 3 амижилт

  5. XYHHY says:

    сэтгэлуйн хувид хуваагдалд орж туунээсээ болж магадгуй гэмшилээсээ болж уудаг болсон бх магадлал бдий шуу

  6. XYHHY says:

    сайхан хэлж яриад ойлгуул да ойлгийшдээ ээж аав бол эрхэм хумуус хэдий ч хун л юм хойно алдаж болно шуу дээ чамаас шалтгаална бас хуний ажил албан тушаалтай амьдраагуй бх гэж бодож бна чи уг нь анхны залуугаа уучлаад узэх хэрэгтэй бсан юм шиг санагдаж бна

  7. nima says:

    танай ээж аав чинэ ясан тэнэг хумуус вэ. бурхан минэ холхон байгаарай. арай гэж олдсон аз жаргалаа зонсог тэнэг хогшчуулээс болж алдваа.

  8. Nomin says:

    эмэгтэй хүн эмэгтэй хүнээ хайрлаж яваарай ямар их хүнд хатуу бэрхийг эмэгтэй хүн даван туулдаг билээ дээ,хайртай шүү эмэгтэйчүүддээ Номингоос

  9. Alpha 910 says:

    чи өөрөө одоо эцэг эхдээ хэлээч битгий миний амьдралд оролцоод бай гэж. танай ээж аав чинь юун их завтай юм охиныгоо сайхан амьдраасай гэж хүсэх байтал нөхөрт чинь чиний хүүхэд биш гэж хэлж байдаг нэг өдөр гэр бүлийн хурал хийгээд эцэг эхдээ өөрөө биеэ дааж амьдрах боломж олгоодхооч гэж хэл. тэртээ тэргүй эцэсийн эцэст эцэг эх чинь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд өгөхөөр чамайг гэх хүн үр хүүхэд хань ижил чинь болно.за тэгээд амжилт ээж аавдаа сайн ойлгуулж хэл. болж өгвөл баг уулзаж бай уул усны ойр ураг төрлийн хол нь дээр

  10. Арабелла says:

    Ээж аав гэдэг үр хүүхдэдээ мууг хүсэж үг хэлэхгүй нь тодорхой. Ямар нэг шалтгаан байгаа болоод л тийм үг хэлж байгаа байхаа.
    Чи жаргалдаа хэт автаад, зөвхөн өнөөдрөөрөө амьдралыг хараад байгаа юм биш үү.
    Ээж аавынхаа байр сууринаас нэг хараад үзээрэй. Бас чи л жаргаад байна гэж бодоод байгаа болохоос хүүд чинь ямар нэг таагүй мэдрэмж төрөөд эмээ өвөөдөө хэлсэн байж болно ш т. Өмнө нь чи бүх хайр халамж анхаарлаа хүүдээ л зориулдаг байсан бол тэрийгээ хуваах хэрэгтэй болжээ. Хүүхэд түүнийг хүндээр тусгаж аваад чамд хэлэхгүй ч байж магад. Ээж хүн их мэдрэмжтэй байдаг ш дээ. Мэдрэмжээ ашиглаад гэр бүлээ, амьдралаа өөр өнцгөөс нэг хараад дүгнэлт хийхэд илүүдэхгүй л байх даа бүсгүй минь. Аз жаргал хүсье

  11. kkkkk says:

    Аав ээж хоёроо алаад авсанд хийчих ЧИ. Чиний сайхан амьдрах цаг чинь болсон болоод тэд чамд садаа болоод байгаа бол. БИ ЧИНИЙ ТӨРСӨН ЭЦЭГ ЧИНЬ БАЙНА….

  12. OfCourse says:

    Уул усны ойр нь, ураг садны хол нь дээр. Ямар аав ээжтэйгээ амьдрах гэж байгаа биш. Хэрвээ магадгүй аав ээж чинь хүүхдээ өсгөсөн гээд хайрлаад тэгж байгаа бол хүүхдээ чи аав ээж дээрээ өсгө. Миний бодлоор хүүхдээ цуг өсгөөд аав ээждээ зөвөөр ойлгуулсан нь дээр дээ. Танай гэр бүлд аз жаргал хүсье

  13. gerel says:

    etseg ehdee bi huugee uuruu medej baina uuruu usguud humuujuulj chadna ta 2 too bayarlalaa namaig usguj undiigosond huugee bi uuruu humuujuulne gej hel

  14. Saragon says:

    Чи ямар тэнэг юм бэ? Чи ямар аав ээж 2 тойгоо хамт амьдрах гэж байгаа биш дээ? Ямар тэнэг юм асуудаг юм. Зүгээр л 3 уулхнаа хамт аав ээжээсээ хол амьдраач. Олдсон боломжийг алдаж болдоггүй юм.Бизнесийн хуулиар бол. Би ч гэсэн эхнэрийн аав ээж хуцаад байхаар нь тусдаа гараад сайхан л амьдарч байна. Ийм сайхан сэтгэлтэй хүн дахиж олдоо ч үү үгүй ч үү?

  15. lad says:

    Эцэг эхийгээ амбаардаад явуул.

  16. Цэцэг says:

    Аав ээждээгээ чи ганцаарчилж ярилцаад үз. Аав ээжийгээ гомдоож огт болохгүй ээ. Тэд чиний хамгийн хүнд үед хамт байсан, чамайг жаахнаараа л гэж бодож байгаа… Харин аав ээждээ, одоо бие дааж амьдрах цаг болсон, амьдралын гүн уруу хэт их оролцоод байвал ирвэл, ямар сөрөг үр дагаврууд гарч болохыг хэлэх хэрэгтэй. Бас ерөнхий дүн нурууг нь харж, хандаж явах эрх тэдэнд одоо хүртэл байгааг ойлгуулах хэрэгтэй шүү.

  17. Mr.M says:

    Зайл гэж хэлээч. Хэдийгээр хатуу ч гэсэн ээж аавдаа амьдралд минь битгий ор гэдгийг л ойлгуулах хэрэгтэй.

    Ялангуяа ийм сайхан хүн таарч байхад.

  18. Нөхөр says:

    Наадаах чинь л салахын цондондоо. Танай эцэг эх ямар тэнэг юм бэ? Харин ч баярлаад явж байх ёстой байтал. Танай нөхөрт тэгж хандаж байдаг. Сүүлдээ энэ ямар миний хүүхэд биш гээд боддог болчихвол яана. Нөхрийнхөө тэр сайхан сэтгэлийг бүү унтраагаарай даа бүсгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.