Хуурсан эхнэртээ дахиж итгэж болох болов уу?

Би бас л нэг болж бүтэхгүй байгаа амьдралынхаа тухай бичих гэсиймаа.
Би одоо 29-тэй эхнэр 2 хүүхэдтэй амьдардаг. Бид ханилаад 9 жил болж байгаа. Анх нийлж байхдаа эхнэр маань сайхан ааштай байлаа. Би сургуулиа ч төгслөө, ажилд орлоо, гэр бүлээ батлууллаа. Удахгүй охинтой болоод жинхэнэ амьдрал дунд ороод ирсэн чинь зан ааш нь хувираад эхэлсэн. Би багаасаа л нээх гадуур гараад байх сонирхолгүй өссөн л дөө. Манай хүн дэндүү хартай, таньдаг эмэгтэй хүнтэй тааралдаад хэдэн үг солихоор хардана, эмэгтэй хүн утсаар залгаад юм асуухын хооронд хардана. Эхнэр маань хардаад байдаг болхоор ажлынхантайгаа ч нээх гадуур сууж яваад байдаггүй. Хамт амьдраад эхэлсэн чинь манай хүн эсрэгээрээ жоохон зугаа цэнгэл хөөх дуртай гэдгийг нь мэдсэн.

Ангийнхантай, найзтайгаа уулзана гээд л гарна утасаа авахгүй, утсаа салгаад хоногоор алга болчихно. Маргааш нь юу ч болоогүй юм шиг тэднийд хоноод ирсэн гээд л… жоохон уурлаж байгаад итгээд л өнгөрнө.

Бидэнд дутагдаад байх зүйл байхгүй 2улаа ажил төрөлтэй, гэр оронтой. Гэтэл нэг удаа эхнэрийнхээ утсыг үзэж байтал өөр залуутай хайртай дуртай гэсэн мессеж байдиймда. Тэр нь хамт ажилладаг залуу байж таараад бөөн юм болоод уучлаарай юу ч болоогүй дахиж ингэхгүй гэж амлаад нэг уучлаад өргөрлөө. Тэрнээс хойш нээх хэрүүл уруулгүй гайгүй байлаа.

Бид хүүтэй боллоо. Бас л нөгөө намайг хардсан хэвээрээ. Нэг танидаг эмэгтэй хүнтэй мессенжерээр хэдэн үг сольсноос болоод бүр салах саринах дээрээ тулаад 2 сар тусдаа амьдарсны эцэст буцаад нийлэв. Үнэндээ би өөр хүнтэй учир ч байгаагүй. Би ганц ч удаа эхнэрээ хуурч байгаагүй. Эхнэр маань надад ерөөсөө итгэдэггүй. Хүн хардуулаад байхаараа адилхан харддаг болчихдийн байна. Ажиглаад байхнээ юм хумаа нуугаад, тэрэнтээ уулзлаа гээд л явдаг. Хамт явья гэхээр уурлаад тэгвэл болилоо гэж байгаад л уурлаад гараад явчихна.

Ажлынхан нь салхин гарна гэхээр хамт явья гэхээр тэгвэл явхаа болилоо л гэнэ. Ямар хүнтэй нийлдэг, ямар хамт олонтой ажиллагийг нь огт мэддэггүй. Нэг явхаараа утсаа салгаад хонон өнжин яваад байдаг болхоор нь явуулах дургүй. Гэхдээ л хүн найз ч юмуу, ээж нтртэйгээ нийлж худлаа хэлж байгаад явчаад л байдийн.

Дараах нь дахиад л мессенжер дээр 10 жилийнхээ охинтой багынхаа тухай ярисан юмыг уншаад хардаад тэрэнтэйгээ очиж амьдар энэ тэр гээд бөөн юм болсон. Тэр 10 жилийн охин надтай нэг газар ажилладаг юм л даа. Гэр нь ч бас манайхтай ойрхон. Уг нь юу ч байхгүй шд. Гэтэл тэрнээс хойш юм л бол тэрэнтэйгээ амьдар гэдэг болсон. Яагаад итгэдэггүй юм болоо. Эхнэртэйгээ нийлээд өдийг хүртэл эхнэрээсээ өөр хүнтэй сүүлрээд унтаж хэвтэж яваагүй. Хүмүүст хэлхээр бас л итгэдэггүй юм бн лээ. Уг нь би эхнэрээсээ юу ч нуудаггүй, тиймдээ ч компьютераа цоожлохгүй орхичихдог. Гэтэл тийм юмыг уншаад хардана гэж боддоггүй байлаа. Тэгээд би дахиж эмэгтэйчүүдтэй юм хум ярихгүй гэж амлаад эвлэрэв. Би ч найз нар, хадмуудынхаа дунд нэр хүндгүй л болоод үлдсэн.

Ер манай эхнэр юмаа нуугаад байдаг жоохон тиймэрхүү, утсыг нь үзхээр call history хоосон, message box хоосон. Уг нь мессеж бичээд л байгаа харагддийн. Нуух юмтай болоод л нуудаг байлгүйдэ.

Саяхан санаандгүй эхнэр утасыг үзэж байтал нэг залуутай айлгүйтэж ярианы бичлэгийг сонсчихвоо. Асуусан чинь зүгээр таньдаг залуу гээд нэг нэр хэллээ. Тэгээд сэжиглээд маргааш нь компьютер дээр шалгасан чинь ажлынхаа нэг залуутай бие биенийгээ хоргороороо дуудулцсан ажил дээрх нуугдмал хос болж баригдсан. Надад болхоор ажил ихтэй байна гэчээд нөгөөхдөө би ажил дээр очно орой болтол завтай залгааай гэсэн байдийн. Уг нь би бодохдоо орондоо бид 2 жаргаж бүгдийг хийж хэн хэндээ болдог л гэж бодсон минь хүн өөрөөр бодож өөрийг хүсдгийн байна л даа. Өөрөөсөө болсон юм болов уу гээд шалтгаан хайллаа. Би хэтэрхий дарууханаасаа болоод бусад шиг хайраа хонгороо хайрт минь гэсэн үг хэлж сураагүй л дээ энэ миний буруу байх.

Үнэндээ би өөр хүнтэй учир ч байгаагүй. Юунаас болж ийм байдалд эхнэрээ оруулсан аа мэдэхгүй л байна. Сүүлдээ бүр өөрөө өөрийнхөө аз жаргалаа хөөдөгийн билүү ч гэж бодхийн 2 хүүхдээ өнчрүүлчихгүй юмсан гээд яамаарч юмдээ. Гэр бүлээ хуурсан эхнэртээ дахиж итгэж болох болов уу. Дотроо шаналаад байх хэцүү юм та бүхнээс зөвөлгөө авна гэж найдан үүнийг бичлээ.

17 Comments

  1. temka says:

    sexiin asuudliin talaar dendvv buruu oilgolttoi ustsun bolhoor manai mongoliin huuhnuud n banzal bgamda erchuud n ch gej erchuud gehdee amidralaa boddog er hun gants l untaad uzchih yumsan l gej boddog yumshdee huuhnuude. herwee boddog bol shde!!!

  2. mongolman says:

    сда лалийн шашинтай болохгүй бол монгол улс мөхөх юм бна л да

  3. biligsaihan says:

    яг манай нөхөр шиг юм байна. манай нөхөр бас ингэдэг. гэхдээ нэг зэвүүн нь намайг хайраа гэж дууддагт байгаа юм. намайг харахаараа хайраа гэчээд гадуур ийм л юм хийгээд явдаг. баригдчаад байхад гүрийгээд. үнэн зэвүүн. ийм хүнтэй яаж харьцах ёстой юм болоо

  4. STAR says:

    за чи ёстой тэнэг хүн байна эхнэр чинь чиний араар тавьж сайхан жаргаж бна чи тэхэд энд ийм тэнэг гунигийн юм бичээд сууж байдаг таарчдээ. хорвоогийн хүүхнүүд мундсан биш даруухан аятайхан хүүхэн олоод бушуу амьдралаа зохио эсвэл 2,3 н хүүхэнтэй холбоотой болж тэдэнд анхаарал хандуулж болж өгвөл нууц амраг бол тэгээд ирэхээр чиний наад сүлд хиймор чинь арай гайгүй бол магад тэр хүүхэд мүүхэд учир нь олдоно нэг нэгээр нь салгаад авч ч болно. Танай эхнэрт ч буруу гээд байх юм алга одоо үед бүгд л их бага учиртай биднуус ямар уулын мухарт амьдраад бгаа биш

  5. heyhoney says:

    FUCK YOU TENEG EHNER

  6. очоо says:

    чи ч өөрөө зүгээргүй л байгаа байх, үнэнгээсээ бичээгүй л байх, харин эхнэр чинь тэгэж байгаа нь чиний өмнөөс гомдчихлоо. Амьдралаа зохиочиод байхад ингээд явж байдаг гомдмоор юм. Би байсан бол хүүхдүүдээ тэжээж чадвал эхээс нь салгаад явнаа, өөрөө ухаараад зүгээр болвол тэр л биз үгүй бол тэр л биз, сайхан 2 хүүхэдтэй боллоо болоо юм биш үү? харин тэр нэгэн хэлсэн шиг хүүхдүүд чинь өөрийх чинь мөн үү?

  7. Alpha 910 says:

    ярилцаад байх юу бсан юм хэрэлдээд ярилцаад ч асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм бишүү чи ингэ хөө ер нь өөртэй нь яаг адилхан ааш гаргаад харьцаад бай компютерээ цоожилдог болоод ярьсан дугааруудаа мессежтэйгээ устгаад хоногоор гарч яваад утас шөрмөсөө авахгүй байгаад өөр эмэгтэйг хайр хонгороор нь дуудаад бай эхнэр чинь хэрэв дэлбэрэх юм бол чамд ингэвэл ямар байна. 2лаа салах юмуу чи хүүхэдтэй үлдээд чамайг тоож суух эр хүн олдохгүй л байх шүү би эр хүн шүү гээд нэг сүрдүүлээд үз. Эсвэл яадаг юм нэг удаа алгадаад хая ухамсрын шанаа дутаад байна наад авгайд чинь эм хүний толгой нэг эргэхээрээ хэцүү болдог юм билээ. яадгий амралтанд явлаа гэнгүүт нь дагаад новширдог газар байхгүй аа дээрээс л гарахгүй гээд уурлавал сайн л биз. Дургүй хүргээд байвал ажилаас нь гарга ну-а-нь босож ирэхгүй болтол нь зодоод хая нүдэн дээр нь тэгээд хэл дараагийн удаа банзалдвал 2ууланг чинь адилхан болгоно гээ. Самраад өг ажил дээр нь очоод амьдрал бусниуллаа гээд тэр залууг мат эхнэртэйгээ өөртэй нь адилхан харьц даварсан бааснуудыг самраад өгөөч юун ч уужуухан дотортой юмбэ дээ

  8. Арабелла says:

    Наад бичсэн зүйлд чинь баттай ноттой баримттай зүйл тун бага байнаа.
    Тун бүрхэг юм асуусан байна ш дээ. Минийхээр бол чамд нэг л Но байна даа. Мэдрэмжгүй, эхнэрээ ганцаардуулсан, хүний үгэнд уян хатан хандаж чаддаггүй, аминчхан, хувиа хичээсэн зан л ажиглагдаад байх юм. Өөртөө хир халдаадгүй.
    САЛ, САЛНА гэж хэлэхэд маш амархан.
    Сайн бодож тунгаагаад ярилцаж байж л шийд дэ залуу минь. Хүн ер нь нээх дээрдүүлдгүйн гэсийшүү. Тэрийг би хувьдаа чиний ааш зан ямар байна, хажуудах чинь мөн тийм л байна, эсвэл тийм л болно гэж хэлэх байна даа.

  9. N.ka says:

    za da nadad bol umaa nyygaad bdag hvmvvs erooso taalagdadgvi neg l sonin bdiin manai naiz zalyy bas tiimerhvv ytasaa er ni bol nadad baruylahgvi shinjtei bi neeh vzii gej boddoggvil de gehdee nyyshiigeed bdagt ni zewvv hvreed bdag hair ch odoo horjiino do

  10. kkkkk says:

    Заааддаа тэр бага хүү чинь ноотой юм байна даа. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэвэл гэмгүй байх шүү хөгшөөн…

  11. ДАЛАЙ ЛАМ says:

    Аа нээрээ эхнэр чинь салтаа нь санаандаа орцон хөгийн гийчий, банзал янхан, эргүү жомбого байна да. Ингэж хэлсэнд уурлаагүй биздэ андаа

  12. ДАЛАЙ ЛАМ says:

    Чадал чинь хүрвэл алчих. Чадахгүй бол салчих өөр яах юм ийм банзал гичийг. Ингэж доромжлуулж байдаг хэн юм чи.

  13. onom says:

    эмэгтэй xунд 3 эр xэрэгтэй. 1 дэxи xууxдийнx ни эцэг, xууxдээ айx аюулгуй баталгатай орчинд байлгаx xэрэгтэй биздээ. 2доx ни дурлалт залуу, 3даxи ни мөнгө төгрөгөөр xангаад байx xун. Иxэнx амидрал дээр энэ 3 нэг эр xун цогцлоx ни xовор иxэнxдээ 2 ни байдаг юм шиг бгаам. чи тэгэд би али ни вэ гээд бодоxгуй юу доо. бодвол мөнгө төгрөгөөр xангаад ур xууxэддээ сайн эцэг ни юм бгаа биз. ер ни тэгээд чи угаасаа тийм юмуу угуй юмуу гэдэг чинэ бас сонин асуулт. юу унэн гэвэл чи риск xийx дургуй л xун юм бна. амидралдаа ч алив юманд риск xийж амидраx дургуй. тиймээс чи xууxэн шууxан гэж риск xийсэнгүй. гэxдээ зарим xууxнуудэд тиймэрxүү риск xийсэн, яавал ч яачиx гэсэн залуучуудад дуртай байдаг юм шиг бгаам. xэрэв тийм бол тийм л биз. би тэр чинэ биш гээд л уг ни болоо биш уу. ер ни тэгээд эргэд өөрийгөө нэг сайн xардаа нэг л унxиагуй эр xун шиг, уншаад байxаар нэг тийм дур зураг л бууж бна даа. риск xийдэггүй xун баян болоxгуй. тийм учраас xууxнууд рискддэг араар тавидаг, яаавал ч яадаг залуу xайдаг гэжийгаа.

  14. ok says:

    САЙХАН ЯРИЛЦААД ҮЗ ДЭЭ ЧИ Л БОЛООД БАЙНА ГЭЖ ҮЗЭЭД БАЙГАА БОЛОХООС БИШ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ БАЙГАА Ч ЮМ БИЛ ҮҮ яДАЖ ХАЙРТАЙ ХОНГОРОО ГЭХИЙН ОРОНД ЧАМААС ТААШААЛ АВЧ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ НЬ МЭДЭЭЧ ХО 2 ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН АМЬДРАЛААРАА ТОГЛОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙЛГҮЙ. гЭХДЭЭ НӨХРӨӨС АВААГҮЙ ХАЙР ХАЛАМЖИЙГ БУСДААС ҮЗСЭН ЭМЭГТЭЙ ХҮН УЛАМ БҮР ЦААШЛААД БАЙДАГ ЮМ ШҮҮ ХО

  15. gah gah gah says:

    за энэ захиа бичсэн залуу сэтгэгдэл үлдээсэн баска 2 чинь одоо учраад балайг нь авах юм байналдаа…

  16. naran says:

    Хэлэмгий хүн сурамгай хиймгий хүн дадамгай гэгчээр эхнэр чинь чамайг өөртэйгээ адилхан гэж бодоод бна. Нэг орой ресторанд болзоонд уриад өөрсдийнхөө тухай нухацтай, сайн ярилцах хэрэгтэй, үр хүүхдээ ч бас. Иймэрхүү байдлаар олон жилийг үдэж чадахгүй гэж хэлээд юу гэхий нь сонс. Таньдаг хүн бидний дунд юу ч байхгүй нтр гээд мэлзээд эхэлбэл чиний харьцаа хэр гүнзгийрсэн нь сонин биш. Зүгээр л гэр бүлийн итгэлцэл бхгүй болсон бна гэдгээ ярь. Болохгүй бол тусдаа амьдар хэсэг хугацаанд. Тэгээд л тэрний дараа салдаг юм уу яадаг юм.

    Гэхдээ миний бодож бгаагаар та хоёр хамт амьдраад их удсан бна. Цаадах чинь нэг хэвийн бдлаас залхаад бж магад. Тэгвэл чи л романтик үдшүүдийг бий болгох хэрэгтэй дээ.

  17. baska says:

    Нээрээ хэцүү юмаа. манай нөхөр ч гэсэн яг адилхан бас л 3-4 удаа баригдаж бсан. яаг яаж амьдрах ёстойгоо мэдэхээ больчихоод л байж бна. Тэнэг хүн бол өөр шиг нь зугаа цэнгэл хөөцөлдөөд л явах бх л даа. 2 охиноо амьдралаа би яачихаад тэгж явах вэ дээ. Хүний гэр бүлийн хүмүүжил нөлөөлдөг бхаа. Хүнийг таньж чадаагүйдээ л харамсах юм. Гэхдээ бусдыг хуураагүй үнэнч явсаны буруу муу юм гэж юу байхав дээ. Амьдралд итгэх итгэлгүй болох л хэцүү юм. Надтай адилхан хүн таарсанд баяртай байна. Санал бодлоо хуваалцвал мессеж бичээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.