Би чамдаа хайртай. Налгар намрын өдөр чамайгаа анх харсансан. Бужигнасан олон дундаас ганцхан чи минь л нүдэнд тусч, дур булаам харагдаж билээ. Тэр үед би тийшээ гэх чиглэлгүй, тэнд хүрнэ гэх зорилгогүй зөнгөр нөхөр болчихсон байсан юм. Сайн сайхан болно хэмээн бодож, төлөвлөж, зүтгэж явсан амьдрал минь нүдний өмнө нураад уначихсан, хамаг урам зориг хугарчихсан тийм л үе.
Гагцхүү чамайгаа харсан тэр мөчөөс эхлэн миний сэтгэл зүрх догдлон баясаж, амьдрал минь дахин утга учиртай болсон. Тухайн үед зарим нэг найз нөхөд минь намайг өөр бүсгүйтэй танилцуулахаар оролдож байсан боловч миний нүдэнд ганцхан чи минь л харагдаж, чамаасаа өөр хүнийг харах, бодох, хүсэх, хайрлах сэтгэл надад огтоос төрөхгүй байлаа.
Чамтайгаа нэг үг солих, мэндлэх, ажлын чинь гадна очиж нууцхан харж суух нь цээжин дотор багтаж ядан булгилах зүрхийг минь бага ч болов тайвшруулдаг байв. Чамайгаа анх үнссэн, анх гэрт чинь хүргэж өгсөн, цээжиндээ наан тэвэрсэн мөчүүд миний энэ насны хамгийн сайхан, дахин давтагдахгүй гэрэлт мөчүүд байх болно.
Би хэлсэндээ хүрээгүй, хүрч чадаагүй. Чамайгаа дахиад жаахан хүлээж тэсэлгүй өөр нэгэн бүсгүйтэй амьдрал зохиосон. Өөрийгөө зүхэх, өөрийгөө үзэн ядахад энэ л хангалттай.
Миний зүрх сэтгэлийн эзэн, надад хайр гэдгийг мэдрүүлсэн цорын ганц хүн бол чи минь. Чамтайгаа хамт амьдарч чадаагүй боловч чамайгаа бодоогүй, санаагүй, хайрлаагүй хором гэж надад үгүй.
11 Comments
ойлгохгүй юм эрэгтэй хүмүүс яагаад ийм бдаг бнаа хажуудаа бгаагаа зугэр л… надад xайртай болхоор н байлгаж бга гэх мортлоо оорсдоо сэтгэл зурх дотроо оор хунийг xайрлад эхнэрээ xуураад яваад бдаг бнаа ингээд бодxоор нохорт гармааргуй санагдаад бдийн
whahaha first comment is so freaking bad, man that was funny
ЭНЭ БОЛИО уур xурчиxлээ
бандашнаасаа uur bariad garah yumgui boloh uedee chi ehnertee hairtai bolohgui geed yahav dee haha buh ehnervvded amjilt husie
аа нэг л их хайр ярисан hun avgai chini hayad yavahaar hend ni hairtaigaa medeh bailgui chamas ilvvtei ni suunadaa avgai chini hehe tegeheer chamaig yaj gonginohiig chini harah yumsan ehnertee hel bi uur hvnd hairtai geed chamaig avch vldej baigaad yas vstei chini vldtel ni shvvsiig chini sorood ineed aldaad suuh vii dee ehnert chini amjilt husie
бас чи нэрээ бичээч. хайртай хүний чин найз нар ни уншаад хэлэх ч юм билүү.
чамд л гэж хэлэхэд. одоо босгосон амидралаасаа чи хэзээ нэгэн цагт уйдна. тийм ч их оройтоогүй байгаа дээжээ хайртай хүн дээрээ очвол яасийн айн.
анxний xайраа санасааар байгаа нөхрөө өнгөрөxөөр xайсаар байгаад нэг өвгөн олж аваад тэгэд xуримлаад байдаг кино байдаг л юм билээ. новшийн эмэгтэйчүүд xарин ч олоон. новш минэ чи ч гсэн xууxэн шиг гонгиноод байxаа болидоо.
Эхнэрээсээ салаачээ тэгээд.
Авч сусуан эхнэрээ хайрлаачээ, ЭНэ эрчүүд нээрээ. Нэгийг авч суучаад нөгөөг хайрлаад бодоод бж бдаг. Арай ч дээ. Тийм л хайртай бсын бас аваад суухгүй яасын. Балайин.
Ай тинк иу дэсэрвэ фор ват иу дид. Со донт би пусси.