Ертөнцийн нөгөө бөөрөнд суугаа хүү нь сайн байгаа. Бодвол та өдийд өглөө бүр намайг үнсэж сэрээдэг бүлээн уруулаа чилтэл хүүгийнхээ төлөө маань уншиж суугаа биз ээ. Хэзээ ч таныгаа амрааж чаддагүй хүүгээ өршөө.
Өглөө бүр таныхаа өргөдөг сүүн цацлаар ерөөгдсөн хүүгийн тань ажил, амьдрал үргэлж өөдрөг байдаг аа. Таныхаа чанасан цайг л хүү нь их санах юм даа. “Миний хүү эртхэн босч цайгаа уугаад ажил сургуулиа бод” гэж хэлдэг халамж, хайраар дүүрэн үгсийг чинь өглөө бүр үгүйлэх юм. Нойроо харамласандаа бус таньдаа эрхэлсэндээ хүү нь дахин дахин дуудуулан байж сэрдэг сэн. Даанч их санах юм даа, таныхаа хайр энхрийллийг.
Өдөржин найзуудтайгаа цагийг өнгөрөөхдөө, ажилдаа түүртэн бухимдаж суухдаа тань луугаа ганц удаа ч болов залгаад ярьчихдаггүй, хүү нь их мунхаг байжээ. Хүн гэдэг чинь хажуудаа байгаа агуу их хайрыг үл ойшоох атлаа, хаа нэгтээ байгаа хад чулууг түүнээс илүүд үздэгийг одоо л ойлгож байна, ээж ээ. Одоо бол хол байгаа болохоор ойр ойрхон гүйгээд очмоор санагдана. Чанасан цайг чинь “уухгүй” гэж зөрүүдлэн гуйлгаж эрхэлмээр, надад гомдоод буруу харан суухыг чинь харж өхөөрдмөөр байна аа, ээж ээ. Ээж бүхэн хүүгээ магтдаг шиг энд, хүн бүхэн л ээжийгээ магтах юм. Гэвч танаас илүү ээж энд байхгүй гэдгийг хүү нь зүрхээрээ мэдэрч байна. Ээжийнхээ дэргэдээс холдсон үедээ хайрыг нь санах бус, хажууд нь байх мөч бүртээ хайрыг нь санаж яваасай, хүн бүр.
Харийн нутаг эх орныг минь гүйцэхгүй сэтгэл эмтэрч, хажууд минь байхгүй таныгаа үгүйлэн зүрх өвдөөд байна аа, ээж ээ. Ганц удаа ч болов хацраа өгөн эрхэлж, ганц удаа ч болов хайр шингэсэн зэмлэлийг чинь сонсож тайтгарах сан. Хайртай ч гээд хэлчихэж чадахгүй гүндүүгүй монгол зангаар утсаар хэлж чадахгүй үгсээ цаасан дээр буулгаад илгээлээ. Энэ хорвоо дээр надад өөр юу ч хэрэггүй ээ, ээж ээ. Ганцхан таны минь хайр л хамгаас илүү.
Би таньдаа хайртай, ээж ээ.
12 Comments
tiim shuu bi uuruu ch gesn eejdee hairtaigaa heldeggui dee harin huurhun huugee sanaad bn a gertee harilaa
ээжийхэээ хайрийг мэддэг мөртлөө хайрлаж чадахгуумдаа.., хурдхан том болоод ачийг нь хариулах талаар нухацтай авч үзийдэээ!!! толгойдоо сайн тогтоох юмсан
Хоорxон юмаа. Болдог бол манай хуу олж уншаасай. Би яг л танай ээж шиг хуугээ гэх юм тэр маани даанч яг л чам шиг аяглах юмдаа. Эрт орой гэрээ орхиод явсан цагтаа ухаарах байхдаа миний данхар шар хуу мини. Дуу чамдаа сайн сайхнийг хусэн эрөөэ. ээжийгээ хайрлаж яваарай. чиний ээж энэ дэлхийн хамгийн сайн ээж шуу.
Хайртай ээж минь танийгаа өвдөхөд хажууд тань байж чадахүй байгааг өршөө.
өр нэмгэн ээж минь таний минь намайг гэх хайр ямар агуу билээ.
Танийгаа гомдоож байсан мөч бүрээ одоо бодоход зүрх эмтэрч байна.
сайхан ээж минь та үр хүүхэд бидэнтэйгээ урт наслаарай.
Хүн бүр ээжийгээ амьд дээр нь баярлуулж сэтгэлийг нь зовоохгүйг хичээж байгаасай.
Амь тасрахдаа ч үрээсээ өөр юуг ч боддоггүй амьд бурхад юм шүү дээ тэд чинь. Үр хүүхэд бүхнийхээ сэтгэлд үүрд амьд хэвээрээ, зааж сургасан амьдралынх нь сургаал мөнхөд үргэлжилж байдаг юм даа.
Ээждээ хурдан очоорой доо хэтэрхий оройтож болохгүй шүү. Сэтгэл өвдчихлөө
ЭЭЖДЭЭ XАЙРТАЙ ГЭЖ XЭЛЖ БАЙГААГУЙ юМ БАЙНА.
Тиймээ… Миний амьдралаа чамдаа аз жаргал хүсье!!, Чи бид хоёрын хайрын диалог бас энэ захиаг бичсэн эзэн байна та бүхэнд таалагдсан бол би дахиад ийм төрлийн захианууд оруулж байх болно. Гол нь зөв өнцгөөс хараасай энэ сайтад дандаа би тэгцэн би хэцүү байна гэж байдаг тэгвэл нэг ч гэсэн хүнд юм ойлгуулсан бас хүнд итгэл сэтгэл хайрласан захидал бичиж байя гэж бодсон юм аа
тийм шүү, ээждээ хайртай хайртай гэвч ээж танидаа хэлж байгаагүй юм бн сэтгэлдээ байнга хэлдэг шүү энэ үгийг
дажгуй шуу. xайртай гээд xэлчиxэж чадаxгуй, гундуугуй монгол заан гэж гоё xэллээ. монгол xун л уунийг чинэ ойлгоно.
би ч бас ээждээ бухнээс илуу хайртай
Маш их таалагдлаа. Ээждээ хурдан очоорой.