Учир нь энэ дэлхийн хамгийн сайн сайхан юм бүхэн миний төлөө зориулагдсан байдаг…
Чөтгөр ч атаархам миний биед л наалдах гэж усны булга, тарвага, минж, суусар, бүр туулай хүртэл үсээ зумлуулж, торго шиг зөөлхөн арьсан дээр минь хэдэн жил, сараар хэвтэх гэж бүсгүй надад амиа өргөцгөөдөг…
Хүн төрөлхөтний үнэт эрдэнэс болсон алт, мөнгө, алмаз эрдэнэ зөвхөн намайг л баярлуулах гэж сондор зүүлт болон хөл дор минь сөхөрдөг…
Орчлон дээрх хамгийн үзэсгэлэнтэй цэцэг хүртэл миний мишээхийг үзэх гэж хэдхэн хоног амьдраад хорчийж хатаж үхдэг…
Дэлхийн нэртэй загвар зохион бүтээгчид бүсгүй надад зориулж жил, сар өдрөөр толгойгоо гашилган ухнатдаг…
Нүүрний энгэсэг, тансаг үнэртэнг миний л таашаалд нийцүүлэх гэж бүхэл бүтэн лабораториуд дэлхий даяар ажиллаж байдаг…
Жимсний дарс, амттан бүхэн надгүйгээр юу ч биш…
Жирийн л нэг эмэгтэй хүнгүйгээр эрэгтэй хүмүүс хэн ч биш…
Би эмэгтэй хүн…
Энэ хорвоогийн дээд бүхнийг эдлэх л гэж би эмэгтэй хүн болсон…
Хамгийн халуун хайр, халамж энхрийллийг мэдрэх гэж, хамгаас дулаахан энхрий ялдам үгсийг сонсох гэж, хүж хорвоог гэрэл сүүдэртэй нь амтлах гэж хүн хүндээ би эмэгтэй хүн болж мэндэлсэн…
Надад л зориулж сонгодогууд төрсөн, намайг магтан дуулах гэж яруу найраг бий болсон…
Намайг хөгжөөх гэж эрвээхэйс нэг л өдөр амьдардаг ч эмэгтэй хүний зүүдэнд тэд өдөр бүр айлчилдаг…
Нар сар ч ялгаагүй, надгүйгээр онцгой байж чадахгүй байхсан…
Нэгэн гаригийг хөл дороо эвхрүүлсэн, нэрнээсээ л гайхамшиг цацруулсан би эмэгтэй хүн…
Ихэмсэглэл бардамналыг би л энгэртээ зүүж, инээмсэглэл гунигийг ухаандаа цэнлэж чадна…
Би эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсдэг…
Гариг ертөнцийн гайхамшиг бүхнийг бүтээж, гайхамшгийг эдэлж, гайхамшгийн дунд гайхамшигтайгаар амьдарч, гайхамшиг болж мөнхрөх би эмэгтэй хүн – би бол гайхамшгийн дээд гайхамшиг.
14 Comments
bi emegteichuudiig hundeldeg hun bhiin uchir utga hun hunee hairaar jargaaj tuuniigee medruuleh. yamar goy jargal bdag geech ugeer helj barshgui tiim saihan taashaal bdag. horvoo delhii deer hartai huntei bh saihan mash saihan shuu zaluusaa…..
het magtsan ch gesen vnen ldee gehdee emegtei hvn shig aguu zvil bhgvi bish hvn shig aguu zvil bhgvi
Erchuuded zoiulsan yu bna ARhi piav xexe tegeed uursdud ni zoriulsan yumaa heregleheer emegteichuud alah geed bdag xaxa
үгүй ээ яахав дээ. юундаа ч тэгтлээ баярланав дээ. юун сүртээ сүржин сүржин үгтэймбдэ. шал тэнэг санагдлаа. нэг биений нөгөө тал эрхүн ч гэсэн гоё. эрэгтэй хүний үнэр тасархай, бадируун бие, боовны хэлбэр дүрс ямар чамин тансаг гэж сананаа. бас тэрнээс гарч байгаа юм нь хүн бүтээдэг гайхамшиг шүү. би эрхүнд хайртай.
үр хүүхэдээ төрүүлж өсгөж хүмүүжимлдэг нь хамгийн том гйахамшиг даа хө
Чэртөнөкөө чи эмэгтэй xун шиг л сэтгэx юм. ЛОЛ гэж юу гэж бгаамбэ.
яах вэ дажгүй л бичиж тэр залуу28 чи ингэж боддог бол чиний амьдрал ч бүрхэг байна даа хэрэглээ гэж явсаар өтлөхийн цагт хэрэглээ ч гүй юу ч гүй үлдэхвий дээ
Ваауууу… Наайийссс бичжээ…
залуу28 -аа чи ч бас тэгүүл нэг муу хэрглээнээс л унаж дээ тэ хэхэ цэцэгнээс төрсөн мэт бүү ингэж бай чиний ээж л эрийн хэрэглээ юм байгаа биз тэнэг хог вээ яадаг
ЭМЭГТЭЙ ХҮН ЭНЭ ДЭЛХИЙН БУРХАН..
Жинхэнэ бла бла бла байна даа. Хэтэрхий магтсан нийтлэл… Нэг ч эрэгчин байхгүй болсон цагт та нар яаж хацартаа нусаа наахыг харах юмсан лол.
“Би эмэгтэй хүн болж төрсөндөө ихэмсдэг…”
Жирийн нэг монгол эмэгчинг яг тодорхойлов. Ихэмсээд, бардамнаад дараа нь яагаад гэдгээ ойлгодоггүй… ЛОЛ
энэ дэлхийн суйрэл дулаарал эмэгтэй хумуусээс болж бгаан бна даа. дээр ни нэмж хэлэхэд эмэгтэй хун бол эрэгтэй хуний зугээр л нэг хэрэглээ ш дэ битгий баястсагаа
сдакуда битгий сэтгэгдэл устгаад байлда
ер нь бол үнэн л дээ. дэхдээ эрчүүд бид эмэгтэй хүнгүйгээр хэн ч биш сх гэсэн эмэгтэйчүүд та нар эр хүнгүйгээр бас л хэн ч биш.