Нөхрөө хуурсаар л…

Миний энэ асуудал миний туулж ирсэн амьдралтай минь шууд холбоотой юмаа. Би нөхөртэйгөө хүний газар танилцаад тэндээ гэрлэж нэг хөөрхөн үрийн зулай үнэрлэж сайхан амьдарч байна. Гэхдээ би түүндээ худлаа хэлчихсэн юм. Анх танилцаж байхдаа эхээсээ 2-лаа гээд харин миний жинхэнэ амьдрал бол аав минь дүү бид 2-г бага байхад өнгөрсөнөөс хойш ээж минь 2 хүнтэй гэр бүл болж нийт 4 хүүхдийн эх болсонч 2-уулангаас нь салсан. Одоо хүүхдүүд нь аав нартайгаа байдагч байнга ирэн очин байдаг юм байна лээ. Энэ бүхний талаар тэр минь юуч мэдэхгүй намайг ээжтэйгээ дүүтэйгээ 3-лахнаа л гэж бодож байгаа.

Энд байхдаа ч яахав ингээд яваад байж болохч харин тун удахгүй бид монголд очно тэгээд бүх зүйлийиг мэднэ гэж бодохоос би маш их айж байна тухайн үед юу болох бол тэр үед миний энэ сайхан амьдрал хашаа яаж эргэх бол гэж өдөр болгон бодсоор сэтгэл зүрхэндээ маш их шаналалтай явах боллоо. Харин энд байгаа дээрээ үнэнгээ хэлэе гэхээр хэрхэн яаж вэ гэдгээ огт ойлгохгүй байна. Тийм учраас та бүхнийгээ намайг ойлгоод надад энэ алдаагаа засахад минь туслах боловуу гэсэндээ өглөөний 4 цагт захидлаа бичиж сууна. Эрчүүдээсээ асуухад та бүхэн гэнэт ийм зүйл сонсвол яах вэ?

36 Comments

  1. ganaa says:

    суртэй юм бэ

  2. Ariuk says:

    Aih ym bish bna shdee surteiin eej deer chini 1 duu chini bdagiin bol busad ni aawuud deeree bdag gee bizdee.bichih ymaa olj ydahiin

  3. Irilash! says:

    за шүртэй дурак вэ яавал гждэ, учирлаж хэлээл болоо шдэ, нз залуу чн ямар т1 хүн биш мдж л таара~

  4. baldag says:

    шууд хэлээ NO PROBLEM

  5. gd7 says:

    мангарийн юндаа санаа зовдог юм бэ. эрчүүд иймэрхүү юман дээр тоохгүй ээ

  6. enhjin says:

    би нөхөртөө 3 дах ахийгаа танилцуулхад 4 дэх гэж байгаа муу гэсэн анххааса хэлэгүй дээ гээл өнгөрсөн

  7. dindon says:

    хорвоогоор дүүрэн болж бүтэхгүй хосууд байгаад байнаа гэдгийг хүүхдүүд нь эцэг эх хоёрынхоо нэгнийг нь дагаад амьдарч байнаа гэдгийг ядаж л энд ирсэн нийтлэлүүдээс харж байгаа биз дээ алдсан амьдралд нь сайн хүн хань болох гээд ирэхэд амьдраа л биз хүүхдийг нь гаргаа л биз ээжийн чинь буруу юмуу тэнэгтэж ээжээсээ дүү нараасаа ичиж бгаа юм биш биз тэгж л битгий тэнэгтээрэй нөхөртоо хэлээ цаадах чинь ойлгоно ок

  8. dindon says:

    юун сүртэй юм би ч гсэн хойд эцэгтэй болкуу юу байна инээдтэй юм

  9. Kwanon says:

    Мэдкүмда. Анх эхнэрээ тэгж хэлэхэд шууд л шоконд орсон. Бид 2 ч бас гадаадад танилцаад монголд гэрлэлтээ батлуулах гэсэн чинь анх танилцуулсан аав нь хойд эцэг болж таараад их цочир хүлээж авсан даг. Ядаж байхад төрсөн эцгийнхээ арилгаад шинэ эцгийнхээ овгоор овоглогдох болсон ч УИБгазар өөрчлөөгүйгээс болж ээж бид 2 мэл гайхаж билээ.

    Тухайн үедээ л болоод өнгөрсөн. Ер нь тэгээд үр хүүхдээ өнчрүүлнэ гэдэг удам судраа л булингартуулж байна гэж үзэх болсон.

    Харин гэр бүл яах ч үгүй ээ.

    Аль болох арга эвийг нь олоорой. Би энэ амьдралаа чамаас өөр хүнд хэлээгүй гэдэг ч юмуу ер нь бусдаас нууж хаадаг гэдгээ л ил гарга. Санаа зовоод ер болку байна гэж хэлээрэй. Тэхкү бол шок шок шок шүү. Би хувьдаа л сар гаран бодож ямар цус гэж бодоод байсан одоо таг мартаж. чи сануулав…

  10. don't care says:

    зүгээр дээ.хайр нь чамд нэг юм хэлэх гэсэн юм аа…гээл эхлэхгүй юу даа…

    Мэдэхээс хойш эртхэн хэлчих.Гэр бүл чинь яах ч гүй гэж бодож байна.

  11. whahaha says:

    хүнд битгий худлаа ярьж бай л даа.их ч бай,бага ч бай худал ярих дэмий

  12. Мөрөөдөл says:

    Эвийн олж байгаад хэлээч нээх айхтар асуудал биш байна шдээ чиний хийсэн үйл чинь биш болохоор битий санаа зов оо Амжилт..

  13. zaxdliin ezen says:

    eoe neeree uujim sanaa awax saixan bain shvv ta bvxendee bayrlalaa neeree tegj baigaad neg saixan odor ooroo medsen ved xelnee te ter boltol duugail ywj baiy xelex saixan tsag ni oldwol neg xelnee neeree oilgowol saixanl bna gexdee aixtar xvndeer tusgaj awaxgvi baixl gej bodoj bna

  14. baldan says:

    БИ ЧИНИЙ ОРОНД БАЙСАН БОЛ ЗҮГЭЭР ҮНЭНЭЭ Л ХЭЛЧИХ БАЙСАН БАЙХ ОО. ЯАХАВ ДЭЭ ХҮН БОЛГОН АНХ ТАНИЛЦАХДАА АЛЬ БОЛОХ ӨӨРИЙГӨӨ САЙН САЙХАН ТАЛААС НЬ ХЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ. ТЙИМЭЭС АНХ БИ ТИЙМЭРХҮҮ БАЙДЛААС БОЛООД ИНГЭЭД ХЭЛЧИХСЭН , ЯВЦЫН ДУНД САНАА ЗОВООД ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ӨДИЙГ ХҮРЛЭЭ. ЧАМД ОДОО БҮХ ҮНЭНЭЭ ХЭЛМЭЭР БАЙНА ЭНЭ ТЭР ГЭЧИХВЭЛ ОЙЛГОНО ДОО.

  15. sha says:

    чи л урд нь 2 хүнтэй сууж 2 хүүхэдтэй болоогүй гэдэг ни хамгийн чухал.санаа зоволтгүй галт тэрэг аль хэдийн хөдөлчиж цаадах чинь буух шансгүй!Гэхдэээ чи ээжийгээ маш их хүндэлж байгаарай.ялангуяа нөхрийнхөө хажууд .Зарим ухаан муутай юмнууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг энэ тэр гэх гээд байж магадгүй
    За тэгээд гайгүй хүнтэй суусан бол иймэрхүү асуудал ойлгох ухаантай байлгүйдээ.

  16. H says:

    Хахах бас нэг араар тавиж байгаа хүүхэн юм байх л гэж бодлоо

  17. baysaaa says:

    яаран хэлээд яах вэ дээ. Монголдоо очоод мэднэ биз. тэртээ тэргүй хүүхэд эхнэр нь бхад ээжийн тэр асуудал яахав дээ. болж бүтээгүй болоод л салсан гэж бодно биз. тэгээд ч чиний төрсөн дүү нар биш юм чинь санаа зовох хэрэггүй

  18. золо says:

    еоое бүр айлгаад хаячих юм сүргүй зүйл байна би лав хэлнэ, мэдлээ гээд яахав дээ, ямар ээжтэй чинь суусан биш чамтай л суугаа биз , хайртай л бол асуудал болгохгүй ш дээ,

  19. bi bol bi says:

    их юманд санаа зовж дээ

  20. dfasdfa says:

    эрчүүд гэсэн чн xууxнууд л xариулаад байx ыюмаа. ганц удаа амаа xамxиж болоx чадаxгуй нуу.

  21. ... says:

    сүртэй асуудал биш ээ. ямар чи хүүхэд гаргаад нуучихсан биш. нэг сайхан нартай өдөр хэлэхгүй юу даа. тэр дүү нар аав дээрээ байдаг юмаа. тус тусдаа байдын гээл хэлэхгүй юу. энэнд чинь зовоод байх юм алга. хүний амьдралд янз бүрийн л юм тохиолдоно ш дээ. энэ чинь амьдрал за

  22. bilig says:

    нуугаад шанаалд байх юм алга. Нохортоо тгж бгад хэлэхгүй юу. Ямар араар ни тавьсан биш. нөхөр чинь асуудал болгохгүй дээ. итгэлтэй байж болно.

  23. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ***** says:

    МУУ НУУХААР САЙН илчил гэж…. ТЭГЭЭД ЗОВСОН СЭТГЭЛЭЭ АМРАА

  24. heyhoney says:

    shal hereggui yumand sanaa zovoh yum torson duutei l yum bna shd tegee l 2laa bolj bgazde
    tegee l aytaihan bi duutei bas oor aaviin huuhduud bgaa gej helhed l boloo

  25. урнаа says:

    айгаад зовоод байх зүйл алга зүгээр хүн бүрт л нууц байдаг тэгээд ч ар гэрийнхэнынхээ хамаг юмыг тоочоод байж яадаг юм би ч бас нэг нууц дүүтэй хэзээ ч тэр тухай нөхөртөө хэлж байгаагүй хааяа нэг уулздаг л юм би манай хамаатан л гэдэг монголдоо ирэхдээ тэр дүү нараасаа хол хөндийн бай ойртоод байж яадаг юм угаасаа хол хөндий өссөн улс нэг их айхтар сүйд болоод байдаггүй юм билээ нөхөртөө бүр хэлмээр байвал манай ээжийн сууж байсан нөхрийн хүүхэд бид хааяа холбоотой байдаг юм л гэхгүй юу тэр тухай бодоод шаналаад байж яах юм зүгээр

  26. kkkk says:

    ёоx xүн айлгачиx юм…. сүрдэж айx юу байсан юм бэ Нараа… xэрэв манай эxнэр ингэж xэлбэл би л лав яаx ч үгүй.. амьдрал тэр чигээрээ л баяр гуниг ер нь юутай тулгарч болоx балай золиг шдээ хэ хэ хэ … за за айлтгүй над шиг сайн нөxөртэй л гэж найдая даа… сайн сайxныг xүсье Нараа хэ хэ хэ…

  27. Anuuhai says:

    зүгээр нэг гүнзгий амьсгалж очоод xэлээд нэг сайxан ёндоогоо үзчиxээ найз минь чамд амжилт амьдралд чинь аз жаргал!

  28. khongorkhon says:

    ямар чиний хүүхэд биш ээжийн чинь юм байгаа биз дээ. эсвэл чинийх юм уу. зүгээр л хайр нь ээжийнхээ талаар зарим нэг зүйлийг хэлж чадаагүй юм аа зүрх хүрээгүй гээд л үргэлжлүүлээд болоо ш дээ эсвэл танай хүн тийм эмзэг дэлбээ юм уу

  29. Alpha 910 says:

    заа чиний ямар 2 дагавар хүүхэд бгаа биш өөрийн ааваас төрөөгүй тэгээд ч хамт амьдардаггүй болохоор дүү гэж хүлээн зөвшөөрдөггүй болохоор тэгэж хэлсэн юмаа уучлаарай хайраа л гэхгүй юу сүртэйшд.нээх том асуудал биш л бна даг. одоо засаад үнэнээ хэлчихөө найзаа

  30. ganaa.65 says:

    зүгээр хэлээ явал гэж

  31. Ramiraz Sanchez says:

    Яавал гэж дээ үнэн бол хатуу ч бас сайхан ш дээ!!!

  32. boy says:

    энд бичигддэг том том асуудлийн дэргэд наадах чни ёстой хугийн инээдтэй асуудал байна.

  33. DTL says:

    myngar yun sonin zuwluguu ugdiin kekeke…..
    zahianii ezend gj helhed neg etsegtei bish bolhooroo bi ter hediig duu shigee uzdeggui e tiim bolhoor chamdaa ehendee heleegui iin ghde odo negent ger bul bolchihson ym chin nuuh shaardlaga alga gd heleed haychihaach de nuhur chin chamd hairtai bol iimerhuu ym iig neeh surtei hunder tusgaj avna gj bodohgui bn amjilt husey

  34. myngar says:

    Би лав тоохгүй ээ санаа зоволтгүй. Гэхдээ наанаа байхдаа эвтэйхэн хэлэхгүй юу даа. Яагаав нэг ийм онигоо байдаг биз дээ… Өвгөн нь эзэнгүй хойгуур нь өвгөнийх нь хайртай азаргыг чоно идчихэж гэнэ. Тэгээд өвгөн нь ирэх дөхөж гэнэ. Эхнэр нь айгаад хөршөөсөө яаж хэлэх тухайгаа асууж гэнэ. Тэгсэн яг ид нөгөө ажлаа хийж байхадаа хэл гэжээ. Тэгээд хэлсэн ёсоор нь яг ид ажлаа хийж байхад нь хайртай азаргыг чинь чоно идчихлээ гэж хэлж гэнэдээ. тэгсэн өвгөн тэр яах вээ гэсэн гэдэг

  35. Hi says:

    Юун суртэй юм бэ ямар ч санаа зовох асуудал биш бн шдэ ….. тэглээч ямр чиний яг нэг аавтай биш тэгээд хэлж чадагуй гээл хэлчинэ биз

  36. ninja says:

    тийм суртэй юм биш байна яагаад худлаа хэлж болохгуй гэж одоо унэнээ хэлээл болоо шд салаад явна гэж байхгуй муу нуухаар сайн илчил гэдэг шд монголд ирээд хэлсэн ч нээх суртэй юм биш байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.