Хүний биед сэрлийн цэгүүд байдаг. Уг цэгүүдийг олж чадсан цагт гайхамшигтай дур ханалтыг мэдэрдэг. Хамгийн гол нь олж илрүүлэх нь чухал юм. Сэрлийн цэгүүд эрэгтэй эмэгтэй гэлтгүй хоёуланд нь байдаг аж. Дашрамд хэлэхэд сэрлийн цэгийг туршилтын аргаар олж илрүүлдэг. Тэгвэл эмэгтэй хүний сэрлийн цэгүүд хаана нь байдаг болохыг дурдъя.
Бага уруул
Энэ эрхтэнд хүрсэн үед сэрэл хөдөлдөг болохыг эмэгтэйчүүдийн 25 хувь нь хүлээн зөвшөөрдөг байна. Гэхдээ сексологичдын үзэж буйгаар бол энэ цэг нь эмэгтэй хүнд хүчтэй мэдрэмжийг өгдөг аж.
Хөх
Хөх бол бас мэдрэмтгий эрхтэн юм. Хөхний толгойг тойрог хөдөлгөөнөөр зөөлөн илж таалахад эмэгтэй хүний сэрэл өөрийн эрхгүй хөдөлж идэвхтэй болж эхэлдэг байна. Ерөнхийдөө нийтлэг цэгүүдийн тоонд ордог.
Зовхи
Зөөлөн үнсэхэд эмэгтэй хүнд итгэл төрүүлж, ирээдүйн дотно харьцаанд бэлэн байх нөхцлийг бүрдүүлж өгдөг гэнэ шүү.
Уруул
Уруул дээр үнсэхэд ямар ч эмэгтэй хүний сэрэл хөдөлдөг. Нэн ялангуяа зөөлөн үнсэлт нь илүү үйлчилдэг юм байна.
Хүзүү
Хамгийн түгээмэл сэрлийн цэгтээ ордог. Учир нь зарим нэг эмэгтэйчүүдийн арьс мэдрэмтгий байдаг тул хүзүүн дээр нь үнсэх, гараараа зөөлөн хүрэх төдийд гижиг хүрэх болон чичирч сэрэл нь өдөөгддөг ажээ.
Чихний дэлбэ
Мэдрэлийн хамгийн утга төгөлдөр төгсгөл гэж хэлдэг ба хүний бие организм дахь физиологийн ажиллагаатай нягт холбоотой байдаг хэмээн үздэг. Энэхүү цэгт түлхэц өгөхөд хурдан өдөгдөхөд тус нэмэр болдог.
Өгзөг
Эмэгтэйчүүд биеийнхээ энэ хэсэгт хүргүүлэхэд дуртай байдаг.
Хүйс
Хамгийн ховор сэрлийн цэгтээ ордог. Хуруугаараа зөөлөн хүрэхэд таатай мэдрэмжийг төрүүлдэг.
/Хань/
2 Comments
heluu haachsan???
yanaa baga uruul gj aliig heldeg ym be?