Эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй…

Гэтэл хайртай хүүхэн чинь танаас дөлөөд байвал яах вэ? Учир нь юунд байна. Ингэхэд та, гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг уу. Энэ маш чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд зарим эрчүүдийн биеэ авч яваа байдал, гадаад үзэмжээс ой гутаж, зугтахыг эрмэлздэг байна.

Үс сахал

Сахлаа тогтмол хусч, гоё үнэртэй ус түрхэж бай. Сахалтай эрийг үнсэх нь өргөстэй цэцэг үнсэхтэй адил гэж эмэгтэйчүүд үздэг. Эмэгтэйн булбарай арьсыг ч цочирдуулж болзошгүй. Мөн сахалд тань талхны үйрмэг, пивоны хөөс ч орооцолдох нь бий. Тэгэхээр ой гутахаас яахав.

Оймс

Цэвэрхэн байхаас гадна өнгөнд нь анхаараарай. Хурц ногоон, шар өнгийн оймс хэзээ ч бүү өмс. Өмд болон оймсны уртын харьцааг тохируулахгүй бол зайнд нь үсэрхэг, туранхай хөлийн шагай харагдаад тун эвгүй шүү.

Хумс хурууны байдал

Та эмэгтэй хүн дээр очихын өмнө хумсаа нэг ажиглаарай. Бүсгүйд хумсны завсар хавчуулагдсан хир, бохир таалагдахгүй нь лавтай. Гараа угааж цэвэрлэсний дараа хумсаа ч янзал. Зориулалтын хумсны хэрэглэлтэй бол. Мөн хуруундаа нүсэр том бөгж зүүсэн эрчүүд эмэгтэйчүүдэд таалагддаггүй.

Урт үс, хэлбэргүй засалт

Урт үстэй эрчүүдэд эмэгтэйчүүд төдийлөн таатай ханддаггүй. Учир нь эрчүүд үсэндээ эмэгтэй хүн шиг анхаарал тавьж, арчилж чаддаггүй тул хир буртагтай юм шиг харагддаг. Иймд үсээ ургуулахын өмнө үсчин болон эмэгтэй хүнээс зөвлөгөө аваарай. Мөн хэт тожийлгосон үсний хэлбэр ч тааламжтай биш.

Гутал

Эн тэргүүнд анхаарал татдаг зүйл. Гутлаа тослоогүй юм гэхэд шороо тоосгүй цэвэрхэн байх ёстой. Гутлын загвар ч чухал. Хэрэв гуч гарсан эр костюмыг пүүзтэй хослуулан өмсвөл гоо зүйн ямар ч мэдрэмжгүй болохын илрэл.

Цас бороонд шалчийтал нороод байдаггүй, сайн чанарын даруухан өнгийн гутал ботинк сонгоорой. Эцэст нь хэлэхэд эр хүн хөөрхөн, царайлаг байх албагүй. Гол нь цэвэрхэн, жентельмен маягтай, эмэгтэйчүүдтэй аятайхан харьцчихдаг, хувцсаа цэмцгэр, тохируулан өмсдөг, эвгүй зуршилгүй /хамраа ухах, нус цэрээ хамаагүй хаях, ярьж байхдаа үсээ маажих, хумсаа оролдох, чихээ ухаж төнхөх гэх мэт/ байхад хангалттай.

/Хань/

2 Comments

  1. haliunaa says:

    mongoliin zaluus archaagui eee bi huwidaa hamgiin turuun gutal, gariig n hardag gar n goe tsewerhen hums n hirgui huuraishaagui bol goe sht. zarimdaa neeh dajgui zaluus taardag daa getel gar n huuraishsan zewhii bgaag haraad shuud sonirhol buurchihdagiin

  2. dofdsfa says:

    xuuxnuud ch gutal xardag ni ch unen shuu. aixtar tsusnuud shuu. gutlaa archdag erchuud medeej archaatai negen baij taarna. gexdee denduu archaatai, xuvia bodson, yu ch xiixees butsaxgui garuud l gutlaa gyalalztal toslood bainga tegej yavj chaddag yumdaa. yagaad yerdiin er xunees uur gesen ug. yerdiin er xun bol Moskva nulimsand durgui gedeg deerx shig l yavj baidag yumdaa. tenegxen xuuxnuud mine.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.