МИНИЙ ХҮН

(Хайрыг эмчлэх ямар ч арга байхгүй хамгийн сайн арга бол улам их хайрлах. )

Багын л шинэ зүйлс адал явдалд хэрэг дурлан шохоорхдог, амархан юмнаас хурдан уйдан залхдаг зантай намайг аав ээж минь харин ч нэг бүр илүү орчин тойронтойгоо хурдан дасан зохицох чадвартай болгохыг албаар сорьж сонжсоных уу, нэгдүгээр ангиас арван жил төгсөх, их сургуульд орох хүртэл гэр орон маань энд тэндгүй нүүж явсаар нэг мэдэхэд долоон сургууль дамжсан. Би гэгч хүн бусдыг бодвол цөөхөн найзтай байдгаа гэр орны тогтворгүй байдлаас болж хэтэрхий олон сургууль сэлгэснээ, эсвэл ганцаараа айлын охин хүүхэд, зожигдуу өссөн гэх мэтээр тайлбарлахыг оролдоно.

Заримдаа ааштай зан, мяраалагдуу биеэ удмынх гэж бас өмөөрөх нь элбэг ч азаар хүнээс дутуугүй бие хаа төрүүлж өгсөн ээждээ нууцхан баярлаж явдаг ч түүнийгээ одоо болтол ямар нэгэн хайрын гоё сайхан үгсээр орлуулж талархлаа илэрхийлж амжаагүй яваа арчаагүй ч гэмээр хүн дээ.

Гуравдугаар сарын тэр өдөр миний хувьд энгийн атлаа амьдралд минь асар их эерэг өөрчлөлт оруулсан өдөр учир би хэзээ ч мартахгүй. Тэр өдрөөс хойш ээжийгээ хайрлах цаашлаад эр хүний цорын ганц хүн байх,  түүний гараас тавихыг хүсэхгүй байгаа яаж хайрлах,  яагаад хуурч болохгүйг, үнэнч шударга, хорвоо ертөнц ямар уудам уужуу болохыг, аав ахаасаа аваагүй тэр эр хүний хайрыг өөр танихгүй нэг эр хүнээс хэрхэн авч болдгийг  бусад хүмүүс чиний тухай элдвээр ярьж гоочилж байвч үг дуугүй юу ч болоогүй юм шиг байх нь чамд хожим ямар их ялалтыг авч ирдгийг би бага багаар ойлгож эхэлсэн юм.

Түүний тухай эрт орой хэзээ нэг цагт ингээд бичээд сууж байна гэж би олон өдөр хоног бодсон. Учир нь яагаад ч юм түүнтэй танилцсан цагаас хойш би дандаа түүнтэй хамт байна гэдэгтээ тийм ч их итгэлтэй байгаагүй боловч яагаад ч юм миний доторх бодол, зүрх, тархины минь эд эс бүхэн “чи түүнгүй л бол хэн ч биш” гэдгийг өдөр өнгөрөх тусам хэлж, тэр бид хоёрыг илүү ойртуулж байсан юм. Арван жилд байхдаа ангийнхаа банди нартай ярилцаж суухдаа юм бодоогүй шахам “хайртай л хүнтэйгээ суувал царай ямар байх нь хамаагүй” гэж хэлж шүүмжлүүлж байсан би эргээд бодоход надад хайртай бас нэмээд  өөрөө хайртай гээд илүү тодотголтой олны өмнө нүүр бардам хайртай учирсан юм. Түүнтэй танилцснаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрч байх энэ агшин бүрт түүнийгээ илүү ихээр бүүр сайнаар өөрчлөгдөж байгааг мэдэрдэг.

Анх танилцахдаа би түүнд итгэж өгөхгүй хайр гэгч зүйл надад ирснийг ойлгохгүй нэлээн л юм болсон. Хайр бол “Итгэл” дээр тогтдог гээд ямар ухаантан нь хэлсэн юм бол доо? Түүнд итгээгүйгээс болж гомдоож, уйлуулж, зовоож байсанж.  Эргээд бодоход ердөө л “итгэл, тэвчээр хайр” (түүний хэлдгээр) энэ бүгд дээр тогтдсоор байж. Тэр надаас хэдэн насаар ахдаа ч тэрүү заримдаа, миний хийх гэж байгаа зарим зүйлсийг урьдчилан таамаглах, хийж буй зүйлсийн хариу үр дүн нь юу болохыг надаас илүү ухаан гаргаад дор нь бодоод намайг хашчихдагсан. Мэдээж би тэр бүрт нь бууж өгөөд байхыг хүсэхгүй, хар багаасаа энэ хэдэн үстэй толгойд минь эр хүнд хэзээ ч дийлдэж, бууж өгч болохгүй гэдэг хуучинсаг бодол суучихсан.

Ингэж боддогийг минь тэр мэддэг ч бас л би хүлээн зөвшөөрөхгүй. Түүний хувьд би анхных нь охин биеэ зориулсан эмэгтэй хүн нь. Хамгийн их олзуурхдаг зүйл нь, бас надад хайртай гэж шивнэх бүртээ тэр үүнийг л бодож чухам яагаад би түүний хувьд ариун нандин хүн байх ёстойг тэр сайн мэддэг. Анхны шөнийн тухайд тэр миний гуя даган урсах цусыг арчиж өгч, мэдээ орсон цагаас минь хойш урьд өмнө эрэгтэй хүн надруу хэзээ ч тийм их хайраар харж байгаагүйгээр харж өрөвдөж, хайрлаж байсныг нь мэдэрч би дотроо ямар их баярлаж бас онгон биеэ хайртай эр хүндээ зориулах ямар гайхамшиг байдгийг мэдэрч авсан  юм.

Түүнээс хойш хэд хэдэн удаа энэхүү жаргалыг мэдэрч байсан ч нэг өдөр хоолонд дургүй болж, сар бүр  айлчлан ирэх улаан өнгөт шингэн маань харагдахаа болиод хэд хоносон тул  эмнэлэгт үзүүлэхэд миний гэдсэнд хэдийнэ бидний үр соёолж эхэлсэн болохыг эмч хэлсэн юм. Зарим хүний хувьд энэ нь үнэтэй торгон мөч байдаг бол миний хувьд тэр үе  яахаа мэдэхгүй ухаан балартуулсан тохиолдлуудын минь нэг байсан юм.

Бүсгүй хүн бүр 20 нас гарангуут өөрийгөө ээж болоход бэлэн гэж үздэг бол миний хувьд энэ бүгд эсрэгээрээ цаашлаад бид хүүхэдтэй болоход санхүүгийн асуудал, аав ээжийн зүгээс хандах хандлагыг тэрхэн үед өнгөцхөн төдий харж үзээд эрс татгалзсан.

Тэр их хүлээцтэй учраас энэ асуудлыг учраа мэдэхгүй байсан миний дур зоргоороо авирлан байж аль хэдийнэ гаргасан шийдвэрийг дагасан юм. Аливаа хэрүүл маргаан дунд хашгичиж гуаглах дууг минь, хааяадаа уурлахгүй юман дээр уурлаж, уйлахгүй зүйл дээр уйлдаг энэ их сэтгэл хөдлөлийг тэр байнга шахуу тэвчиж өнгөрөөж, харин өөртөө ирсэн шүүмжлэлийг тэр дор нь тусгаж авч засч залруулахыг голдуу эрмэлзэнэ.

Заримдаа  надтай байхдаа бага насны хүүхэд шиг аашилж элдвийг хошигнож дуурайх ч , утсаар зарим хүмүүстэй харьцахдаа том том дуугарч, өөртөө итгэлтэй жолоо барин бага зэрэг ярвайн тамхи зууж явахад нь би урьдных шигээ байсангүй хэмээж 20 хэдийнэ гарсан залууг егөөднө. Хоол хийх, хувцас индүүдэх, гэр орны ажил цэвэрлэх, гал тогооны эд зүйлсийн зохицол орны даавуу, хөшиг хүртэл айлд ямар байх ёстой байхыг сонгох тал дээр хачирхалтай нь тэр надаас илүү мэргэжилтэн. Яагаад гэвэл энэ бүгд нь ижийгээ хайрласнаас,  түүнтэйгээ дотно байснаас улбаатай. Үе үе тэдний яриа их л өрнөсөн шинжтэй, надтай байгаад удах тохиолдолд ээж нь  хаана явна, ярих юм байна гэж удаан уулзалдаагүй нэгнийгээ санагалзсан хүмүүс шиг дуудан ярилцаж элдэв сэдвээр хөөрөлдөнө.

Энэ бүх тохиолдол нь эмэгтэй хүний зан авирын зарим нэгээс нь илтгэх ч тэр дандаа ийм байдаггүй. Загасанд явж ан хийж, хурдан хурц шийдвэрүүдийг гаргаж, бодитоор мөрөөдөж, ямар нэг өчүүхэн зүйлсээс айхгүй амьдарч, орчин тойрныхоо бүх хүмүүст нөлөөлж, ирээдүйн сайхан амьдралын төлөө зоригтойгоор тэмцэж, ямар ч хүнийг өөрийн бэлдсэн ганц үгээр үг дуугүй болгож, яриагаараа уярааж сайхан үгсийг хэн нэгэнд чин сэтгэлээсээ харамгүй зориулж  чаддаг намайг хайрладаг, уруудаж дордовч  надад хэзээ ч гар хүрэхгүй миний итгэлийг хүлээсэн Чи жинхэнэ эр хүн. Тэр яг одоо унтаж байна.  Намайг ямар нэгэн хэрэггүй зүйлсийг хаян, ажлаа хийхийг шаардаж байсан ч би түүнээс нуугдан чимээгүй чиний тухай  сараачиж хагас дутуу дууслаа.

Чи цав цагаан даавуун дээр минийхээ үнэртэй хөнжлөөр хучуулж өнөөдрийнхөө их ажилд ядарсан тул чимээ гарган хурхирч, маргаашийг хүлээн гэрэлт ирээдүйнхээ төлөө маш ихээр хөдөлмөрлөхөөр бага ч гэсэн унтаж амарч байна.

Чи минь дэндүү сайхан харагдаж байна.

10 Comments

  1. uchka says:

    goy blaa tnx

  2. hen negend says:

    hehe gegeeleg gehleer emgenelt gej oilgodog boltsiim bh daa ene humuus china

  3. Hen negen says:

    Harin tiim. Ehelj commentiig ni unshchihaad emgenelt zohiol yum bolov uu gej bodson chini negen busguin hairtdaa talarhsan setgeliin ilerhiilel bjee gej. Gehdee goy yumoo. Minii hajuud hurhiraad ch boltugai neg hun bsan bol. Gantsaaraa yavah yasan muuhai yum be humuusee!!!!

  4. zaluu says:

    yund ni uildag yum bol hehe uilaad dogdlood bh yum alga l bna shu dee

  5. mongoo says:

    Shan hair bna hairlrj yawaarai dawarch bolohgui shuu amjilt sn shanig husie

  6. харин тиймээ намуунаа says:

    харин тиймээ намуунаа, хэхэ би бас уйлчлаа

  7. goy yum aa says:

    Amidral saihaaaan Amidrah buuur saihan Hair buuur AGUUU 🙂

  8. namuun says:

    uneheer shan niitlel bn setgel huduluud bur uilchihlaa he he bi yagaad iim amarhan uilchihdag ym bol bagiin l nom unshij suuj bgaad nomiin sand bgaagaa ch martaad bdgaaraa uilchihdag bj bilee.

  9. hmmmm says:

    yasan ch goe yumbdee! 🙁

  10. .....Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ..... says:

    ИХ САЙХАН ГЭГЭЭЛЭГ НИЙТЛЭЛ БАЙНА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.