Хэрэв хайртай хүн чинь танаас хол, тухайлбал гадаад оронд байвал сэтгэл түгшээх олон асуудал гарч ирдэг. Хамгийн эмзэглүүлдэг нь “Өөр хүнтэй болсон бол яах вэ?”. Тиймээс таны зүгээс ухаалаг, нарийн мэдрэмжтэй байх нь чухал.
- Жижиг зүйл гэлтгүй хайрттайгаа аль болох их харилцаж бай. Таны амьдралд идэвхтэй оролцож байгаагаа мэдрэх нь түүний эр хүний хариуцлагыг дээшлүүлдэг сайн талтай.
- Түүний ойр дотныхон болон найз нөхөдтэй нь харьцаж бай. Хайртай хүнийхээ ажил төрлийн сонирхож, хүндрэлтэй асуудлын зөвшилцөж бай Цахилгаан холбоо хөгжсөн өнөө үед бие биендээ мэдээлэл өгөлцөж бай. Хэдхэн үг ч та хоёр хамтдаа байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
- Их мөнгө үрлээ гэж байнга бүү зэмлэ. Танаас хол байгаа эр хүнд чөлөөт цаг их гардгийг ойлгох хэрэгтэй.
- Түүнтэй ажил төрлөөр холбоотой байдаг эмэгтэйчүүд дээр анхаарлаа хэт төвлөрүүлж хардах шаардлагагүй. Таны өдөөн хатгасан асуултууд түүнийг танаас холдуулж болзошгүй.
- Хайртай хүнтэйгээ утсаар сексдэх гэж үү? Яагаад болохгүй гэж
- Эрчүүд таныг эргүүлэх дуртай гэх мэтийн зүйл ярих хэрэггүй. Алс хол байгаа хүмүүсийн хардалт маш эмзэг байдаг. Тоглоомоор хэлсэн байж болох үгийг нөхөр /хайртай хүн/ чинь буруугаар хүлээж авахыг үгүйсгэхгүй.
- Уулзалдах мөчид урьдаас бэлтгэ. Энэ нь таны амьдралын хамгийн сэтгэл догдлом, гайхамшигтай үе болог.
1 Comment
Minii setgeltei hun hol bgoo uulzah ch bolomj alga gehdee tuushtai huleene l gej bodoj baina itgel l chuhal baiha daa.